| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:6/2023/0149/Э
Дархан-Уул аймаг дахь сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар**************************** холбогдох эрүүгийн 2210002520192тай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,********************* **** /РД:******* /******* оны******* сарын*******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуульд ажилтай, ам бүл, аав, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, баг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн банк дахь ***ын дансанд ХХК-аас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 2,000,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн: Аавынхаа тэтгэврийн зээлийг аваад шүүхэд хэрэг ирсэний маргааш нь төлж барагдуулсан. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогчийн: Манай гүйцэтгэх захирал оны 11 дүгээр сарын 09-ний өдөр банкны ***тай гэсэн данс руу хийх гэж байгаад банкны ****ын данс руу андуурч 2,000,000 төгөрг шилжүүлсэн. оны 12 сард тооцоогоо хийж байгаад мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
2022 оны 02 сарын 18-ны өдрийнв/819тай ***********ой*** нь оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар тус банканд *** тоот данс эзэмшиж байна гэх банкны албан тоот /хх-ийн 36/
2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн NTC IEO Butsaalt Нэйшнал трейшир бит-с******* гэх утгатай 2,000,000 төгрөг070742636ын данснаас *******ийн банк дахь000646887 тоот дансанд орсон гэх дансны хуулга /хх-ийн 37/
*******ийн банк дахь *** тоот данснаас 2022 оны 07 сарын 06-нд Да.ШШГГазар 445-р хорих ангийн Төрийн банкны данс руу төлбөр гэх гүйлгээний утгаар 1,400,000 төгрөгийн зарлага гарсан, 2022 оны 07 сарын*******-нд0,000 төгргийн зарлага бэлнээр гарсан гэх дансны хуулга /хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн *** банк дахь ***ын дансанд ХХК-аас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 2,000,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулж завшсан байна. Иймд шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргах зүйлгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түүний эзэмшлийн банк дахь ***ын дансанд ХХК-аас андуурч шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 06,*******-ны өдрүүдэд өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдлийг завших гэмт хэрэг тооцохоор заажээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн эзэмшлийн банк дахь ***ын дансанд ХХК-аас шилжүүлсэн 2,000,000 төгрөг нь андуурагдсан алдаатай гүйлгээ болохыг лавтай сайн мэдсэн атлаа өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ХХК-нд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч *** нь 2,000,000 төгрөг төлсөн болох нь банкны орлогын мэдүүлэг, хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн6/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг0 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим,.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн орлого олох боломж нөхцөл, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан0,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч********************* Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг0 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу0,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан0,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 зүйлийн дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР