Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0240/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч: Б.Энхтулга,

Хохирогч: О.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Содболд,

Хохирогч: Д.Ганзаяа, Б.Цэрэнбуд,

Хохирогч А.Гантулга, Ш.Баяр-Отгон, М.Пүрэвдорж нарын өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Шүүгдэгч: Х.Батзориг, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

Шүүгдэгч: Л.Дарханбаяр, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Хайдавын Батзориг, Боржигон овогт Лхамсүрэнгийн Дарханбаяр нарт холбогдох эрүүгийн 2018003910160 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Хайдавын Батзориг /РД: КА84053070 / 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг Өгөөмөр цэций хороолол 1 дүгээр байр 33 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лхамсүрэнгийн Дарханбаяр /РД: МЗ78072592 / 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Дэлгэрсайхан, хяналтын прокурор Г.Уянга нар нь шүүгдэгч **** нарыг нэр бүхий 16 иргэнээс нийт 438,588,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч **** Би Болдбаатар гэдэг хүнтэй 2016 онд танилцаж байсан. Болдбаатар Хятад улс руу нүүрс нийлүүлэх ажил хийсэн, ажлынхаа хөлсөнд машин оруулж ирнэ гэж байсан. Намайг Өмнөговь аймагт уурхай дээр ажиллаж байх үед Болдбаатар залгаад Хангийн боомт дээр оруулах машинууд байгаа очоод үзчих гэсэн. Би найз ***, түүний эхнэр *** болон *** нарыг дагуулаад дөрвүүлээ хамт очоод тухайн машинуудыг үзсэн. Машинуудыг үзэх гээд явах замдаа **** гэрт нь очиж хоноод танилцсан. Хангийн боомт руу ***, *** бид гурав орж үзсэн. *** хэлснээр Хангийн боомтоор гараад 100 гаруй тээврийн хэрэгсэл байгаа гэсний дагуу очиж үзэхэд машинууд байсан. Тэнд Монгол хүн байхгүй байсан учраас ойлголцоогүй. Ямар ч байсан *** хэлсэн машинууд нь байна гэж бодоод буцаад орж ирсэн. Тухайн үед Хангийн боомтоор орж ирэх машинуудыг *** бид нар 3 хоног хүлээсэн. Дараа нь *** залгаад машинуудыг Хангийн боомтоор ирүүлэх хугацаа хойшиллоо гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу буцаж ирээд **** уулзсан.

*** надад 2018 онд “өнгөрсөн хугацаанд болсон ажлуудыг дуусгах хэрэгтэй байгаа учраас чи надад мөнгө олоод өгчих, хариуд нь машинууд орж ирэхээр чамд машин өгье” гэж хэлсэн.  Би аавынхаа хадгаламжид байсан 8.000,000 төгрөгийг, мөн ах, дүү нараасаа 5 сая гаруй төгрөгийг тухайн үед ямар ч баримтгүй буюу бэлэн мөнгөөр Болдбаатарт өгөөд Хангийн боомт дээр очоод машинуудыг үзэж байсан.

Надаас *** машин оруулж ирэх, гаалийн татварын мөнгө, бензин, түлшний мөнгө гэж нэхдэг байсан. Би өөрөө мөнгөгүй болчихсон учраас таньж мэддэг хүмүүстээ урьдчилгаа мөнгө төлөөд машин оруулж ирэх саналыг тавьсан. Надад анх 2 машин аваарай гэж хэлсэн. Тэгээд дахиад олон машин байгаа учраас чи зараад ашгаа авч болно гэж хэлсэн болохоор нь би найз Болдбаатартай машин оруулж ирж байгаа талаараа таньдаг ойр дотны хүмүүст хэлж санал тавьдаг байсан. Хохирогч *** нь миний нагац эгч, *** нь *** эгчийн үеэл нь байгаа. *** нь бас тэд нарын хамаатны хүн байсан. Энэ хүмүүс нь нэгэндээ итгээд мөнгө өгсөн байдаг. Би энэ хугацаанд бүх үйл явдлыг *** зааврын дагуу хийсэн. Тухайн үедээ *** итгэж байсан учраас ийм байдалд хүрсэн. Надад өнөө, маргааш, эсвэл долоо хоногийн дараа орж ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд *** явуулсан данс руу мөнгийг нь явуулаад захиран зарцуулдаг байсан. Сүүлд нь *** нас барсан юм гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ****: Би 2019 оны 07 дугаар сард *** аймгийн *** суманд эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдарч байсан. Манайд ***, ***, ***, түүний эхнэр *** нар ирсэн. Бид нар Хангийн боомт руу гарчхаад ирлээ, чи урьдчилгаа мөнгө өгөөд машин авах уу гэж надад санал тавьсан. Би өөрийнхөө машиныг зараад 4,000,000 төгрөгийг *** данс руу шилжүүлсэн. Тухайн үед *** анх танилцсан. ***й Дархан-Уул аймгийн Шарын гол суманд амьдарч байх үедээ зүс мэддэг байсан. Би өөрөө уул, уурхайд олон жил ажилласан учраас хүнд даацын машинтай болбол амьдралд хэрэгтэй гэж бодсон. Тэгээд 30,000,000 төгрөгөөр хүнд даацын машин худалдаж авах гээд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгсөн. Хэсэг хугацаанд ямар ч сураггүй болохоор нь *** очиж уулзсан. Намайг хамт яваад энэ ажлыг хөөцөлдье гэсэн. Хамт явах хугацаандаа *** миний дансаар гүйлгээ хийж болохгүй байгаа учраас чиний дансаар гүйлгээ хийе гэсэн. Би өөрөө хүнд даацын машинтай болохын тулд эхнэртэйгээ хамт эзэмшдэг дансаа ашиглахыг зөвшөөрсөн.*** *** нартай хамт байхдаа *** яриад 10,000,000 төгрөг миний дансаар орж ирсэн. ***н хэлсэн данс руу бөөнд нь шилжүүлсэн. Миний дансаар орж ирсэн бүх мөнгийг би өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Дараа нь *** 10,000,000 төгрөг авсан. *** бид хоёр Зүүнхараа очих үедээ ***, **д, ** нартай танилцаад машин зарахаар болоод мөнгө авсан. Би хохирсон хүмүүсийг *** холбож өгч байсан. Хохирлоо төлнө. *** 3,000,000 төгрөг, *** 2,000,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч **н: ***г бид хоёр олон жилийн өмнөөс нэгнийгээ таньдаг байсан. Би 2019 оны 12 дугаар сарын үед *** машин оруулж ирж байгаа талаар мэдсэн. Зах зээлийн үнээс хямд үнээр хүнд даацын машинтай болох саналыг тавьсан. Би нөхөртэйгөө ярилцаад нэг машин авахаар болсон. Үүнийг сонссон манай дүү бас хамт машин авахаар болсон. Тэгээд ***50,000,000 төгрөг өгсөн. Дараа нь 2020 оны 04 дүгээр сард 10,000,000 төгрөгийг буцааж авсан. Одоо 40,000,000 төгрөг *** авах ёстой. Би энэ хугацаанд маш их зүйл ойлгосон. Би 3 жилийн өмнө хохирогчоор гомдол гаргаж байсан. *** үнэн, худал ярьж байгааг нь хуулийн байгууллагаар дамжуулан мэдэхийг хүссэн. Одоо надад *** нэхэмжлэх зүйл байхгүй. Харин буруу хандлага гаргасандаа Батзоригоос уучлалт хүсэж байна гэх мэдүүлэг,

Хохирогч ***н: 2019 оны 11 дүгээр сарын үед ***а хоёр ирээд хүнд даацын машин хямдхан оруулж ирнэ гэж хэлсэн. Би будаа, тариагаа зөөхөд хүнд даацын машин хэрэгтэй учраас худалдаж авахаар болоод 50,000,000 төгрөгийг *** 2 данс руу, Дарханбаярын 1 данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Одоо машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Би 50,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Хохирогч ***: 2019 оны 10 дугаар сарын үеэр миний хуурай дүү ** болон Дарханбаяр, *** нар ирээд надтай уулзаад хүнд даацын машин оруулж ирж байгаа талаар хэлсэн. Гаалийн татварын мөнгө нь дутаад байгаа учраас хямд үнээр хүнд даацын машин авах боломж байна гэж хэлсэн. Тэгээд би газар тариалангийн ажилд хүнд даацын машин хэрэгтэй учраас *** машин худалдаж авахаар болсон. Нийт 43,000,000 төгрөг шилжүүлсэн. 19,500,000 төгрөг буцааж авсан. *** одоо манай Буудай эрдэнэ ХХК-д ажиллаж байгаа. Сар бүр цалингаас нь хохирлоо суутган авч байгаа. Нийт 3,000,000 төгрөг төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 20,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 20/,

Хохирогч *** *** тоот данснаас 2019 оны 12 сарын 30-нд 5006358033 тоот данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн тухай *** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 25/,

Шүүгдэгч *** хохирогч *** үзүүлсэн гэх авто машины зураг, фэйсбүүк чатаар харилцаж байсан тухай баримтууд /1-р хх-ийн 26-33/,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,

Гэрч ****: ...Манай эхнэр Энхтуяа машин авахаар Батзориг руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38/,

Гэрч ***: ...Манай нөхөр Батзориг 2019 оны 9 сараас эхлэн найз Болдбаатартайгаа хамтран Хятад улсаас Норд, Хово маркийн машин оруулж ирэх гээд хөөцөлдөөд байгаа юм. Хил гаалиар оруулж ирэх, бензин тосны зардлаа олохын тулд ганц  хоёр машинаа хямдхан зараад бусад машинаа оруулж ирэх гэсэн бодолтой байсан юм. Энэ тухайгаа Энхтуяа болон түүний нөхөрт хэлээд 50,000,000 төгрөг авсан. Миний ойлгож байгаагаар хилээр машинуудаа оруулж чадахгүй байгаа юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-59/,

Шүүгдэгч *** *** банкны *** тоот дансны 2019 оны 12 сарын 30-наас 2020 оны 1 сарын 16-ныг хүртлэх гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга  /1-р хх-ийн 69-77/,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 13-15/,

Гэрч ***: ...Манай нөхөр *** том оврын авто машин худалдаж авахаар боллоо гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу 5 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр мөн өөрийн данснаас 3 удаагийн гүйлгээгээр 18,000,000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17/,

Гэрч *** *** банкны *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 18-19/,

Хохирогч ********банкны * дугаарын **дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 20-21/,

Шүүгдэгч ** ***банкны ** дугаартай дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 22-37/,

Шүүгдэгч *** нь хохирогч *** Хаан банкны *** дугаарын данс руу 2020 оны 1 сарын 28-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 5 сарын 01-нд 9,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай Хаан банкны 5099883868 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /-5-р хх-ийн 173, 178/,

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 159/,

Хохирогч *** *** банкны ***дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 160-163/,

Шүүгдэгч *** ****банкны *** дугаартай данс, шүүгдэгч**** * банкн**ы *** дугаартай дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 164-172/,

Хохирогч **** Би *** 2019 оны 09 дүгээр сард танилцаж байсан. Хятад улсад ажил хийсэн, хийсэн ажлынхаа хөлсөнд Хятадаас олон тооны Хово, Норд бенз, 50 ковш гэх мэт том тэрэгнүүд оруулж ирж байгаа. Ингэж оруулж ирэхэд надад мөнгө хэрэг болоод байгаа юм. Би машинаа өөрөө очиж харсан болохоор том тэрэгнүүд орж ирэх нь бол баталгаатай гэсэн. Би *** ярилцаж байгаад хоёр ширхэг Норд бенз загварын том тэргийг нэгийг нь 50,000,000 төгрөгөөр тооцож, нэг машины урьдчилгаа 5,000,000 төгрөгөөр бодож 10,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Үлдсэн 90,000,000 төгрөгийг машинаа авсныхаа дараа гэрээ хийж байгаад төлж болно гэж тохиролцсон. Ингээд би *** 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94/,

Хохирогч *** эзэмшлийн *** дугаартай *** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 98-104/,

2022 оны 03 дугаар сарыг 12-ны өдрийн: *** банкны **** дугаартай *** дансны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *** банкны **** дугаартай *** дансны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, **** банкны *** дугаартай **** дансны *** оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *** банкны *** дугаартай *** дансны *** оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *** банкны **** дугаартай *** дансны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /1-р хх-ийн 104-115/,

Хохирогч ***: 2019 оны 11 дүгээр сард **** БНХАУ-аас Норд бенз маркийн том оврын машин хилээр оруулж ирээд би ***** худалдаж авна гэж тохиролцсон. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ****г над руу *** гэсэн дугаараас надтай холбогдож улсын хилээр эхний 10 машин орж ирэх гэж байна. Энэ 7 хоногтоо багтаад таны худалдан авч байгаа Норд бенз маркийн том оврын машин орж ирнэ. Танд мөнгөний бололцоо байвал 15,000,000 төгрөг над руу шилжүүлээч гэж хэлэхээр өөрийн **** банкны ****0 дугаарын данснаас **** **** данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн... Мөн **** машин орж ирэх гэж байгаа мөнгө явуулаарай гэсний дагуу 2019 оны 11 сарын 07-нд **** *** данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 5 сарын 26-нд *** утсаар яриад Эрээний хил дээр машин орж ирэхэд бэлэн болсон 2,500,000 төгрөг дутаад байна гэхээр нь мөн 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Энэ 2 хүн тус тусдаа утсаар холбогдож надаас мөнгө авсан. Би *** 1 машин, Дарханбаяраас 1 машин авахаар урьдчилгаа мөнгө өгсөн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 6-р хх-ийн 25/,

Хохирогч *** *** банкны мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 126/, *** эзэмшлийн **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 127/,

2022 оны 03 дугаар сарыг 15-ны өдрийн: *** банкны **** дугаартай **** дансны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 129-133/

Гэрч ****: 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр **** руу өөрийнхөө *** гэсэн дугаараас залгаад **** машиныг ломбардаас авах гэсэн юм. 14,000,000 төгрөгний хэрэг байна, мөнгө олдох уу гэж асуухад **** би ганц хоёр хүнтэй уулзаад хариу хэлье, байж байгаарай гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу залгаад миний дансны дугаарыг аваад 13,500,000 төгрөг болон 500,000 төгрөгийг миний **** гэсэн данс руу шилжүүлж өгсөн. Харин би **** ирсэн 14,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 21 минутад “davgaad mashin” гэсэн гүйлгээний утгатайгаар *** гэдэг хүний өөрийнх нь данс руу шилжүүлж байсан гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 136-137/,

Шүүгдэгч * ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 138/,

2022 оны 11 сарын 06-ны өдрийн: *** банкны *** дугаартай **** дансны 2019 оны 11 сарын 07-ны өдрийн гүйлгээний хуулга, 2020 оны 5 сарын 26-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /6-р хх-ийн 26-41/,

Хохиогч ****: *** гэх хүнийг танихгүй. 2020 оны 05 дугаар сарын эхээр над руу **** залгаад та Хово маркийн машин авах уу, манай найз урдаас 20 гаруй Хово оруулж ирнэ гэхээр нь тэгье ямар үнэтэй вэ? гэсэн чинь 30,000,000 төгрөг гэсэн. Тэгээд би авъя гэж хэлсэн чинь манай найз **** холбогд гэсэн. 2020 оны 05 дугаар сарын 09-ний едөр Улаанбаатар хотод **** уулзаж 20,000,000 төгрөг Хово машины урьдчилгаа гэж *** данс руу хийсэн. Надад 2020 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143/,

*** хохирогч **** бичиж өгсөн баталгааны хуудас /1-р хх-ийн 144/,  *** эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 147/, 

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн: **** банкны **** дугаартай *** дансны 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /1-р хх-ийн 149-152/,

Хохирогч ***: ... 2020 оны эхээр *****миний гар утас руу залгаад манай нөхөр хэдэн найзуудтайгаа нийлээд ачааны том машин оруулж ирж байгаа. Үүнээс 30 ширхэг машин нь манай машин байгаа юм. Хилээр оруулж ирэхэд мөнгөний хэрэг гараад байна. Энэ Хово машины зах зээлийн үнэ нь 50 орчим сая төгрөгийн үнэтэй. Яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа учраас ганц нэг машинаа хямдхан зарах гэж байгаа юм. Чи машин авах уу? 30,000,000 төгрөгөөр зарна гэж холбогдсон. Над руу чатаар зураг бичлэг явуулаад урьдчилгаа 15,000,000 төгрөг өгчих, машинаа авахаараа үлдсэн 15,000,000 төгрөгийг өгөөрэй гэхээр нь итгээд мөнгө шилжүүлсэн. 2020 оны намар 5,000,000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Одоо 10,000,000 төгрөг авах ёстой... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158/,  

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ****, *** нарын мөнгө хүлээлцсэн тухай бүртгэлийн 0133 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ /1-р хх-ийн 161/, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 163/

Гэрч ****: ...манай нөхөр **** нь тухайн үед урдаас том оврын машин хилээр ирүүлэх гэж байгаа юм гээд л нэг хэсэг **** гэх хүнтэй хамт Улаанбаатар хотод ажлаар явж байсан юм. Ингээд тухайн үедээ надад урдаас машин орж ирэх гээд мөнгө хэрэг болоод байна, чамд таньдаг машин сонирхох хүн байвал асуугаад урьдчилгаа мөнгө аваад өг гэж хэлсэн. Ингээд би хуучны танил *** холбогдож манай нөхөр том оврын машин оруулж ирэх гэж байгаа юм гээд урьдчилгаа 15.000.000 төгрөг авсан. Би уг мөнгийг миний дансанд ороод ирэхэд нь шууд нөхөр **** дансанд шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166, 169/,

Гэрч ***** эзэмшлийн *****дугаартай **** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 167/,

2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн: **** банкны *** дугаартай *** дансны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 172-178/,

Хохирогч ***: Би *** эхнэрийн **** банкны дансанд 10.000.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн юм. *** том оврын тээврийн хэрэгсэл Хятадаас оруулж ирэх гэж байгаа, 50,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэрийг нь худалдаж авах санаатай урьдчилгаа болгож 10,000,000 төгрөг өгсөн юм. Тэгээд машин оруулж ирэх ажил нь бүтэхгүй юм шиг болохоор нь би мөнгөө нэхээд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард 6,000,000 төгрөг авсан. Одоо 1,000,000 төгрөг авах дутуу байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/,

**** банкны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хх-ийн 186/,

Хохирогч *** эзэмшлийн *** дугаартай *** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 187-188/,

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн: *** банкны *** дугаартай *** дансны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 189-190/,

Хохирогч ****: ...***, ****, *** гэх хүмүүс 2019 оны 11 сард надтай танилцаад Хятад улсаас уул уурхайн чиглэлээр автомашин оруулж ирдэг гэж надад хэлж байсан. Би уг хүмүүстэй ярилцаж тохиролцоод 3 автомашиныг захиалахаар болоод урьдчилгаа болох 87,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 35 удаагийн гүйлгээгээр нийт 84,300,000 төгрөг өгчхөөд одоог хүртэл буцаан авч чадаагүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-203/

Хохирогч **** эзэмшлийн *** дугаартай *** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 204-213/

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн: *** эзэмшлийн *** банкны *** дугаартай, *** эзэмшлийн *** банкны *** дугаартай, О*** **** дугаартай, *** эзэмшлийн *** дугаартай,  **** эзэмшлийн ***2 дугаартай дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 214-230/ депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1-р хх-ийн 231-250, 2-р хх-ийн 1-7/,

Хохирогч ***: *** урьд өмнө *** аймгийн * сума***нд байдаг байсан учраас би таньдаг юм. 2019 оны 10 дугаар сард *** *** аймгийн *** суманд ирчихсэн байсан. Тухайн үед танилц гээд хамт явж байсан залуугаа надтай танилцуулсан нь **г гэх хүн байгаа юм. ***г надад Хятадын хил дээр том оврын ачааны машинууд байгаа, 10 сая төгрөг өгөөд нэг Хово машин ав гэж хэлсэн. Би тухайн үед *** яагаад ийм хямдхан байгаа юм бэ? гэж асуухад урд хил дээр нэлээн олон машин байгаа юм, тэдний бензин тос, жолоочийн хоол хүнс гээд нэг машиныг нь золиослоод хурдан хямд зарж байгаа юм, чи авах уу? гэж байсан. Ингээд би нутгийн *** ахтай ярилцаад бид хоёр машин авахаар болсон. Би *** болон *** нартай хамт Шивээхүрэнгийн боомт руу очиж нэлээн хэд хоносон. Боомтоор машин гарч ирнэ гээд дагуулаад явсан юм. Надтай хамт Ганзаяа ах явж байсан. Боомт дээр очоод *** машин орж ирэхээ больчихсон байна, өөр газраар орж ирнэ, та нар санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд би*****р нарт итгээд уг хоёр хүний хэлсэн дансанд тухай бүр нь мөнгийг нь шилжүүлж байсан. Би нийтдээ Батзориг болон Дарханбаяр нарт 31,350,000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 175-176/,

2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн: *** банкны ** *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 177-180/,

Гэрч ***: Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай нутгийн дүү *** гэх залуу 11 сая төгрөг надад бэлнээр өгөөд та өөрийн дансанд чинь мөнгө байвал шилжүүлээд өгчих гэж хэлсний дагуу би *** мөнгө шилжүүл гэсэн Хаан банкны *** дугаарын данс руу би өөрийнхөө данснаас 11,000,000 төгрөгийг “Амжилт” гэх утгатайгаар шилжүүлсэн. Миний хувьд ****нэхэмжлэх зүйл байхгүй. *** надаас гуйсны дагуу би мөнгийг нь бэлнээр авч өөрийн данснаас шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг, **** депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 182-183/,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн: *** банкны ******дугаартай данснуудын хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /2-р хх-ийн 184-196/,

Хохирогч ****: Би зүс таних **** 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уулзахад урдаас буюу БНХАУ-аас 50 ширхэг Хово маркийн машин оруулж ирж байгаа юмаа, одоо хил дээр байгаа, гаалийн мөнгө дутаад байна, надад итгээд 30,000,000 төгрөг өгчихвөл 2015 онд үйлдвэрлэсэн 1 ширхэг Хово өгье гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийнхөө *** банкны **** дугаарын данснаас **** *** дугаарын данс руу 19 сая төгрөг, маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед 2020 оны 02 дугаар сарын 20-ны үеэр машинууд ороод ирнэ гэж хэлж байсан. Тэгж байтал корона вирустэй холбоотой хил гааль хаагдлаа гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сараас эхлээд хилээр том машин, техник оруулж ирдэг боллоо гэдгийг хүмүүсээс сонссон. Тэгээд *** уулзахад харин тиймээ дахиад 1 машин 20 сая төгрөгт бодоод аваа, урьдчилгаа 8.5 сая төгрөг надад өгчих, үлдсэнийг нь орж ирсний дараа өгчих гэж хэлэхээр нь би 2020 ооны 06 дугаар сарын 09-ний өдөр мөн өөрийнхөө данснаас 8.5 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш **** утсаар яриад юу болж байгааг асуухад одоо удахгүй ээ, хил дээр, гааль дээр байна гэж хэлж байгаад сүүлдээ утсаа унтраагаад алга болсон. Би нийт 38,500,000 төгрөгийг Батзоригт өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 247/,

Хохирогч *****, **** нарын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Автомашин захиалгаар нийлүүлэх гэрээний хуулбар /3-р хх-ийн 3/,

**** эзэмшлийн ***** банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 4-5/,

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн: **** банкны **** эзэмшлийн *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл 3-р хх-ийн 8-17/ **** ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 18-22/,

Хохирогч *****: ...Би тухайн үед **** түүний **** дугаарын утсаар холбогдож ярьдаг байсан. **** надад хэлэхдээ урдаас нэлээн олон тооны Хово маркийн машин оруулж ирж байгаа, урьдчилгаа өгчих тэгвэл үлдэгдлийг нь орж ирснийх нь дараа өгөөд машинаа харж байгаад авчих гэж хэлсэн. Би 2015 онд үйлдвэрлэсэн Хово маркийн тээврийн хэрэгслийг 30 сая төгрөгөөр авахаар тохирч урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр **** ***** дугаарын данс руу хийсэн. Түүнээс хойш одоог хүртэл машин болон урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөө авч чадаагүй. Би **** огт уулзаж байгаагүй, ***** гэдэг залуу машин авахаар мөнгөө өгсөн гэхээр нь би бас итгээд мөнгөө явуулсан юм гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26/,

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн **** ***** дугаартай дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн тухай **** банкны орлогын мэдүүлгийн хуулбар /3-р хх-ийн 29/,

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ***** банкны **** эзэмшлийн *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 30-32/ депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтасны 30-33/,

Хохирогч *****: ...**** нь БНХАУ-аас 50 ширхэг Хово маркийг тээврийн хэрэгсэл оруулж ирж байгаа юм та авах уу? гэхээр нь би авахгүй ээ гэж хэлсэн. Нагац дүү ***** ***** урдаас гайгүй хямдхан машин оруулж ирж байгаа юм байна гэж хэлээд тэр 2-ыг уулзуулж өгсөн. **** над руу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр утсаар яриад урдаас авч байгаа машинууд гааль дээр ирчихлээ, дансанд мөнгө байршуулаад хилээр оруулж ирэх гээд байна. Би танд маргааш гаргаад өгье гэж хэлээд надаас 6 сая төгрөг авсан. Тэр өдөр надад мөнгө байхгүй байсан болохоор би ломбардад нөхөр **** нэр дээр бүртгэлтэй байдаг гэр бүлийн дундын өмчлөлийн Тоёота Румион маркийн тээврийн хэрэгслээ 6,000,000 төгрөгөөр сарын 6 хувийн хүүтэй барьцаанд тавьж зээл аваад шууд ломбардын хүний данснаас ***** дугаарын данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39/,

Гэрч ****: ...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай эхнэр **** миний төрсөн ахын хүүхэд ****мөнгө хэрэг болоод байна, дансандаа хонуулаад маргааш өглөө өгье гэж байна гээд миний машиныг ломбардад тавиад 6 сая төгрөгийг ломбардын хүний данснаас шууд Х.Батзоригийн данс руу шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40/,

Гэрч ****: 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Долгор гэх хүн манай ломбарданд машинаа 6,000,000 төгрөгт тавиад мөнгөө **** гэх хүний ** дугаарын данс руу миний дансаар шилжүүлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 44/,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн **** эзэмшлийн **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 46-49/ ***** эзэмшлийн **** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 50-51/,

Хохирогч *****: ...2019 оны 10 дугаар сард манай нөхөр ***** Дорноговь аймгийн Чойр луу жоншинд тээвэр хийсэн юм. Ингэхдээ **** хамаатныхаа нэг ахтайгаа таарч том оврын машин оруулж ирж байгаа талаар ярьсан гэдэг. **** манай ах том оврын машин Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт болон Дорноговь аймгаар оруулж ирэх гэж байгаа, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн үндсэн үнийг 30,000,000 төгрөгт бодоод урьдчилгаа 10,000,000 төгрөг өгсөн хүнд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дарханбаяр гэх хүний **** банкны *** дугаарын данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 100-102/,

Хохирогч **** эзэмшлийн***дугаартай *** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 103/,

2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** банк дахь **** эзэмшлийн **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 104-109/,

Гэрч *****: ... 2019 оны 10 сарын дундуур ****над руу залгаж манай баз **** гэх залуу 2015 оны Норд бенз БНХАУ-аас оруулж ирэх гэж байгаа юм байна гэж хэлэхээр нь ***** **** гэсэн дугаар авч**** ярьсан. Урьдчилгаа 10 сая төгрөг өгөөд үлдсэн 40 сая төгрөгийг хувь лизингээр авч болно гэхээр нь **** данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед **** ах надаас ямар учиртай талаар асуухад нь **** гэх хүнтэй яриад урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөөд тээврийн хэрэгслээ авч, үлдэгдэл мөнгийг хувь лизингээр хийхээр болсноо хэлсэн. **** ахад **** өөрөө ярь гэж хэлээд дугаарыг нь өгсөн. Тэгэхэд *** ахын эхнэр ****эгч яриад 30,000,000 төгрөгөөр нэг тээврийн хэрэгсэл авна, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөөд машин орж ирэхээр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгнө гэж хоорондоо тохиролцсон. Дарханбаярын дансыг явуулчих гэхээр нь би дансыг нь мессежээр явуулсан гэх мэдүүлэг/3-р хх-ийн 112-114/,

Хохирогч *****: ...2019 оны 9 дүгээр сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд явж байгаад *** таарсан. Түүнд 20-40 тонн даацтай ачааны авто машин авах санаатай байгаа гэдгээ хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын эхээр **** миний **** дугаарт залгаад манай баз хүргэн БНХАУ-с ачааны том машин оруулж ирэх гэж байгаа гэнэ, чи энэ дугаар луу залгаад ярь гэсэн. Би ****дугаарт залгаад **** дугаарыг чинь авлаа, БНХАУ-с ачааны авто машин оруулж ирэх гэж байгаа юм уу? гэхэд **** тиймээ, чи авах гэж байгаа бол би чам руу авто машинуудын зургийг явуулна, хараад урьдчилгаа 10 сая төгрөгийг хийгээрэй, мөнгө шилжүүлээд 7 хоногийн дараа машин чинь орж ирнэ гэж хэлээд миний фэйс хаяг руу шаргал өнгийн Норд Бенз загварын ачааны авто машины зураг явуулсан. Би тэр зургийг нь хараад захиалахаар шийдээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр **** **** дугаартай данс руу эхнэр **** **** банкны **** дугаартай данснаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 20-нд *** над руу залгаад *** гэдэг хүн надаас мөнгө нэхээд байна, чи 4,000,000 төгрөгийг 5405426013 дугаарын данс руу шилжүүлчих, надад өгөх машины мөнгөнөөс чинь хасна гэхээр нь би өөрийн **** банкны *****дугаартай данснаас 4,000,000 төгрөгийг өгсөн данс руу нь шилжүүлсэн. ***** **** дамжуулж танилцаад мөнгө шилжүүлсний дараа *** гэх хүнийг таньдаг болсон гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188-190/,

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн **** эзэмшлийн *** банкны **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 233-237/ **** *****дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 238/,

Хохирогч ****: ...Би **** овогтой ****гэх хүнтэй 2019 оны 07 дугаар сард анх **** гэх өөрийн танил хүнээр дамжуулан танилцаж байсан. Тухайн үед ****г Хятад Улсаас том ачааны авто машин оруулж ирэх гэж байгаа гэж хэлж байсан. Миний хувьд тухайн үед **** нэг автомашин захиалахаар болоод 2019 оны 07 дугаар сарын 31-нд өөрийн ***дугаар данснаас *** *** дугаарын данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь *** тухайн үед миний данс руу мөнгө шилжүүлж болохгүй байгаа, чи *** данс руу шилүүлчих гэж хэлсэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 04-нд эхнэр ** бид хоёр байраа барьцаанд тавьж 9,500,000 төгрөгийг өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 05-нд*** мөн л миний данс руу 438,000 төгрөг шилжүүлж байсан. Уг мөнгийг ** өөрийн данс болохгүй гэсэн учир тухайн үед миний дансыг ашиглаж надаар гүйлгээ хийлгэж байсан. Ингээд нийт 13,938,000 төгрөгийг *** өгсөн. Би *** одоог хүртэл ямар нэгэн ачааны авто машин болон мөнгөө аваагүй байгаа... гэх мэдүүлэг /6-р хх-ийн 46/,

Гэрч ***: ...Тухайн үед Л.Дарханбаяр нь Батзоригоос ачааны автомашин худалдаж авна гээд 4,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж байсан. Батзориг би дансаараа мөнгө авч болохгүй байна гээд миний данс руу тухайн үед Дарханбаяр мөнгө шилжүүлсэн. Уг мөнгөний 3,000,000 төгрөгийг Батзоригийн шилжүүл гэсний дагуу Хаан банкны 5608007079 дугаарын Нандинболор гэх хүний данс руу шилжүүлж байсан. Уг мөнгийг би захиран зарцуулаагүй. Үлдсэн 1,000,000 төгрөгийг Батзориг шилжүүл, зарцуул гэсний дагуу би шилжүүлж зарцуулдаг байсан. Батзоригийн хувьд нэлээн олон хүнээс мөнгө авсан. Хятад улсаас машин оруулж ирэх гэж байгаа гэж хэлдэг байсан. Мөнгө авах хүмүүс рүүгээ миний утаснаас ярьдаг байсан... гэх мэдүүлэг /6-р хх-ийн 53/,

Гэрч ****эзэмшлийн **** банкны **** дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 64-65/,

Гэрч ****: Миний **** банкны **** дансанд ямар учиртай мөнгө орж ирдэг талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач хүү маань охин **** ****н банкны данс, карт, мобайл банк, **** гэсэн дугаар зэргийг нь хэрэглэдэг байсан. Миний данс руу мөнгө орж ирэхээр над руу залгаад **** **** банкны ****9 данс руу шилжүүлчих гэхээр нь би шилжүүлдэг байсан... Манай хүү **** 2020 оны 7 сарын 30-нд зам тээврийн ослоор нас барсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-43/,

Гэрч ****: ...Манай хүү ***** карт, дансаа хэрэглүүлчих гээд аваад явсан. Тэрнээс хойш ямар мөнгө орж гарсныг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49/,

Гэрч ****: **** нь манай эхнэрийн ах юм. Миний дансны дугаар **** гэсэн **** банкны данс байдаг. Эхнэрийн ах дансаар чинь мөнгө шилжүүлж авъя гэхээр нь дансаа өгсөн. Миний мэдэхийн хамгийн сүүлд 2020 оны 6 сард 24 сая төгрөг орж ирснийг **** өөрөө 3-4 хүний данс руу хувааж шилжүүлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50/,

Гэрч ****: Миний данс Хаан банкны ****, **** гэсэн данс байдаг. Манай талийгаач ах миний карт, мобайл банкийг ашигладаг байсан учраас ямар учиртай мөнгө орсныг мэдэхгүй. Би *** гэж хүнээс мөнгө авч байгаагүй, танихгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52, 59/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтууд, эд мөрийн баримт хураагдсан CD зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч **** нь хүнд даацын машин оруулж ирнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж *** 50,000,000 төгрөг, **** 13,938,000 төгрөг, **** 15,000,000 төгрөг, **** 15,000,000 төгрөг, **** 38,500,000 төгрөг, **** 10,000,000 төгрөг, * 6,000,000 төгрөг,*** **** 20,000,000 төгрөг, **** 15,000,000 төгрөг, *** 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж, бусдад нийт 193,438,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч **** нь хүнд даацын машин оруулж ирнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж **** 12,500,000 төгрөг, *** 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 22,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ****, **** нар нь бүлэглэн БНХАУ-аас ачааны авто машин оруулж ирнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн бодит байдлыг нууж, урьдчилгаа шилжүүлээд 7 хоногийн дараа авто машинууд орж ирнэ хэмээн төөрөгдөлд оруулан хуурч ***** 14,000,000 төгрөг, **** 43,000,000 төгрөг, **** 50,000,000 төгрөг, **** 31,350,000 төгрөгийг өөрийн болон бусдын эзэмшлийн дансаар дамжуулж шилжүүлэн авч залилан бусдад нийт 138,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ****, **** нар нь **** бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ****"хүнд даацын машин оруулж ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, **** эзэмшлийн ****банкны **** тоот дансаар 2,400,000 төгрөг, *** эзэмшлийн ***** банкны **** тоот дансаар 58,030,000 төгрөгийг, ****, ****, ****, ****, ****нарын дансаар 23,870,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 35 удаагийн гүйлгээгээр нийт 84,300,000 төгрөгийг залилсан авсан гэх үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч ****, **** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар мөнгө олж, өөрсдийн хувийн хэрэгцээгээ хангах зорилготой шунахайн сэдэлттэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ****, *** нар нь бусдыг хуурч, зохиомол байдлыг болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүгдэгч ****, ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Гэмт хэргийн улмаас иргэн **** 50,000,000 төгрөгийн хохирол учирсан 10,000,000 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 40,000,000 төгрөгийг хохирогч *** нь нэхэмжлэхгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед илэрхийлсэн. Хохирогч **** 10,000,000 төгрөгийн, хохирогч **** 15,000,000 төгрөгийн, хохирогч **** 38,500,000 төгрөгийн, хохирогч **** 10,000,000 төгрөгийн, хохирогч **** 6,000,000 төгрөгийн, хохирогч **** 19,000,000 төгрөгийн, хохирогч **** 10,000,000 төгрөгийн, хохирогч **** 1,000,000 төгрөгийн, хохирогч **** 20,500,000 төгрөгийн хохирогч **** 10,000,000 төгрөгийн, хохирогч **** 14,000,000 төгрөгийн, хохирогч **** 50,000,000 төгрөгийн, **** 31,350,000 төгрөгийн, хохирогч **** 84,300,000 төгрөгийн хохирлууд тус тус төлөгдөөгүй тул шүүгдэгч *** 252,600,000 төгрөгийг, шүүгдэгч **** 123,500,000 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй. Мөн шүүгдэгч *** нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож 13,9380,000 төгрөгийн хохирол учирсан. *** нь 6,000,000 төгрөгөөр машин худалдан авч өгсөн нь хэлэлцүүлгийн үед тогтоогдсон тул шүүгдэгч **** 7,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***, ****нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэм хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Залилах гэмт хэргийн шинж нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцаанд үүссэн итгэлцлийг урвуулан ашиглаж үйлдсэн байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч *** нь шүүгдэгч **** урьд найз нөхдийн харилцаатай байсан. Энэ харилцааны үндсэн дээр *** хүнд даацын машин хямд үнээр оруулж ирнэ гэж хэлээд 50,000,000 төгрөгийг авсан. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлгийн үед **** нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ч хуульч хүний зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч ***: Миний хувьд шүүгдэгч ***, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нараас 15,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч **** олгох, 15,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***, 13,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч *** олгох саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар: Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй байгаа. *** нь анх **** танилцах үедээ үйлдэлд нь нэгдээгүй байсан. Өөрөө машин худалдаж авах гээд өөрийнхөө унаж байсан машинаа зараад нийт 13,938,000 төгрөгийг *** өгсөн. Нэг талдаа хохирогч, нөгөө талдаа шүүгдэгч гэх статустай байна. Миний үйлчлүүлэгч **** нь анхнаасаа энэ гэмт хэргийг санаатай үйлдэх зорилгогүй байсан. *** нь өөрийнхөө дансыг ашиглахад хүндрэлтэй байгаа учраас **** дансыг ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш дээрх үйлдлүүдэд нэгдсэн байдаг. **** нь дансаараа авсан нийт мөнгөнөөс 6,800,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан ба үлдсэн бүх мөнгийг нь *** хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Хохирогч *** учруулсан хохирлоос тодорхой хэсгийг төлөөд одоо 20,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдэгдэл хохирлуудыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Өөрөө *** өгсөн 13,938,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийн үнэтэй машин авсан. Одоо үлдэгдэл 7,938,000 төгрөгөө **** нэхэмжлэх үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч энэ бүх асуудлаас болоод эхнэр, хүүхдээсээ салчихсан. Цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулахын тулд хөдөлмөрлөж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр **** холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **** “Бүгд найрамдах Хятад улсаас хүнд даацын машин оруулж ирнэ” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулаад бусдын хөрөнгийг шилжүүлж авсан гэж буруутгаж байгаа. Болсон үйл баримтын тухайд оролцогч нар маргахгүй байгаа. Эхлээд **** цаанаас хүн машин оруулж ирж байгаа. Энэ машиныг би хямдралтай үнээр авч өгөхийн тулд урьдчилгаа хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө авдаг. Улмаар орж ирсэн мөнгөнүүдийг *** гэдэг хүн рүү шилжүүлсэн. Энэ нь дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. **** нь Замын-Үүдийн боомт дээр орж ирэх гэж байгаа машинуудыг ***, **** нарт хэлсэн. Энэ хоёр хүмүүс **** сонссон зүйлээ л хохирогч нарт хэлсэн учраас хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрвээ шүүгдэгч нар цаанаа *** гэдэг хүнтэй ярилцаж тохиролцоогүй байсан бол зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзнэ. Гэтэл **** харилцаж байсан нь бодит байдал дээр тогтоогдсон. Мөн бодитой болж байгаа асуудлыг хэнээс ч нуугаагүй.

Залилах гэмт хэрэг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын хөрөнгө, мөнгийг өөртөө авсан байх ёстой. Гэтэл манай үйлчлүүлэгч тухайн мөнгийг өөртөө аваагүй. **** гэдэг хүнтэй хамаарал бүхий хүмүүсийн данс руу хийсэн. Цаашаа яасан мэдэгдэхгүй алга болсон.

Гэмт хэрэг бол объектив болон субьектив шинжүүдийг бүрэн хангасан байх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлбол объектив тал нь яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа шинжүүд юм. Харин сэдэлт зорилгын тухайд санаатайгаар үйлдсэн байхыг шаардана. Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 61 дугаартай тогтоол дээр “залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг хөрөнгийг буцааж төлөх үйлдэл хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана” гэж заасан. Тэгэхээр шүүгдэгч нарт бодит байдлыг нуух замаар хуурч мэхлээд хохирогч нарын мөнгийг шилжүүлэн аваад буцааж өгөхгүй гэсэн сэдэлт зорилго байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн яг болсон асуудлуудыг бодит үнэнээр нь мэдүүлдэг. Уг мэдүүлгүүд нь хохирогч нарын өгч байгаа мэдүүлэг, тайлбартай яг давхацдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт зорилго буюу хохирогч нараас мөнгийг нь аваад алга болох шунахайн сэдэлт шүүгдэгч нарт байхгүй байсан. Дансаар орж ирсэн мөнгийг нас барсан гэх Болдбаатарын дүү Нандинболор гэдэг хүний данс руу хийсэн байдаг. Дүү нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ах миний картыг хэрэглэдэг байсан болохоор яаж ашигладаг талаар мэдэх юм байхгүй гэж мэдүүлдэг. Тиймээс энэ мөнгөнүүдийг өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулаад ашигласан зүйл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж дүгнэж байгаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч **** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хэргийг прокурорын шатанд буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Миний зүгээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хохирогч нараас авсан мөнгөнүүдийг хаашаа орсон нь тодорхой учраас прокурорын зүгээс *** гэх мэт бусад хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж оролцуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж үзвэл гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөнүүдийг тухайн хүмүүсийг авсан гэж үзнэ. Тиймээс одоо хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэх боломжтой учраас хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байгаа юм гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь БНХАУ-аас Норд бенз, Хово маркийн том оврын авто машиныг оруулж ирэх гэж байгаа. Гаалын татвар, түлш, жолоочийн хоол хүнс, цалин гээд зардал их гарч байгаа учраас эхний хэдэн машиныг хямд үнээр худалдаж зардал хийнэ. Урьдчилгаа мөнгөө өгөөд хямд үнээр машин авах боломжтой. 7 хоногийн дараа машин орж ирэхээр үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэж хэлэн авто машины гэрэл зураг, дүрс бичлэг үзүүлэн *** 2019 оны 12 дугаар сарын 30-нд 50,000,000 төгрөг, *** 2019 оны 07 дугаар сарын 31-нд 4,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-нд 9,500,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-нд 438,000 төгрөг, нийт 13,938,000 төгрөг, **** 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, **** 2020 оны 03 дугаар сарын 23-нд 15,000,000 төгрөг, **** 2020 оны оны 01 дүгээр сарын 22, 23, 06 дугаар сарын 09-нд 3 удаагийн гүйлгээгээр 38,500,000 төгрөг, *** 2020 оны оны 04 дүгээр сарын 22-нд 10,000,000 төгрөг, **** 2020 оны 04 дүгээр сарын 24-нд 6,000,000 төгрөг, *** 2020 оны оны 05 дугаар сарын 09-нд 20,000,000 төгрөг, *** 2020 оны оны 05 дугаар сарын 15-нд 15,000,000 төгрөг, *** 2019 оны оны 09 дүгээр сарын 19-нд 10,000,000 төгрөг, бүгд 193,438,000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан,

Шүүгдэгч *** нь БНХАУ-аас Норд бенз маркийн том оврын авто машиныг оруулж ирэх гэж байгаа. Урьдчилгаа мөнгөө өгөөд хямд үнээр машин авах боломжтой гэж хэлэн *** 2019 оны 11 дүгээр сарын 07-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 5 сарын 26-нд 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг, *** 2019 оны 12 дугаар сарын 23-нд 10,000,000 төгрөг, бүгд 22,500,000 төгрөгийг өөрийн дансаар авсан,

Шүүгдэгч ****, *** нар нь БНХАУ-аас Норд бенз, Хово маркийн авто машиныг оруулж ирэх гэж байгаа. Гаалын татвар, бензин, жолоочийн хоол хүнс, цалин гээд зардал их гарч байгаа учраас эхний хэдэн машиныг хямд үнээр худалдаж зардал хийнэ. Урьдчилгаа мөнгөө өгөөд хямд үнээр машин авах боломжтой. 7 хоногийн дараа машин орж ирэхээр үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэж хэлэн авто машины гэрэл зураг, дүрс бичлэг үзүүлэн ****2019 оны 10 дугаар сарын 21-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-нд 4,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг, **** 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 2020 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 43,000,000 төгрөг, *** 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 50,000,000 төгрөг, **** 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ныг хүртэл хугацаанд 31,350,000 төгрөг, **** 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаанд 84,300,000 төгрөг, нийт 222,650,000 төгрөгийг өөрсдийн болон бусдын дансаар шилжүүлсэн авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Харин шүүгдэгч ****, *** нар нь *** хамтран БНХАУ-аас олон тооны хүнд даацын авто машин оруулж ирэхээр хөөцөлдөж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг тооцохоор, 2.2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ****, *** нарын БНХАУ-аас Норд бенз, Хово маркийн авто машиныг оруулж ирэх гэж байгаа. Гаалын татвар, бензин, жолоочийн хоол хүнс, цалин гээд зардал их гарч байгаа учраас эхний хэдэн машиныг хямд үнээр худалдаж зардал хийнэ. Урьдчилгаа мөнгөө өгөөд хямд үнээр машин авах боломжтой. 7 хоногийн дараа машин орж ирэхээр үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэх мэтээр ятгаж, авто машины гэрэл зураг, дүрс бичлэг үзүүлэн нэр бүхий 16 иргэнээс нийт 438,588,000 төгрөг авсан үйлдэл нь гэрэл зураг, дүрс бичлэг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа байна.

Шүүгдэгч *** нар нь дээрх нэр бүхий хүмүүсээс авсан мөнгөө *** болон түүний хамаарал бүхий этгээдүүд болох **** нарын данс руу шилжүүлж байсан,  ***** нь дээрх этгээдүүдийн дансыг ашигладаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа ба **** нь шүүгдэгч нарын үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч **** нь 2020 оны 7 дугаар сарын 30-нд авто ослын улмаас нас барсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон бөгөөд энэ байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Иймд шүүгдэгч ****нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч **** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **** 50,000,000 төгрөгийн, хохирогч **** 13,938,000 төгрөгийн, хохирогч **** 15,000,000 төгрөгийн, хохирогч **** 15,000,000 төгрөгийн, хохирогч **** 38,500,000 төгрөгийн, хохирогч **** 10,000,000 төгрөгийн, хохирогч *** 6,000,000 төгрөгийн, хохирогч **** 20,000,000 төгрөгийн, хохирогч **** 15,000,000 төгрөгийн, хохирогч **** 10,000,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч ** гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч *** 12,500,000 төгрөгийн, хохирогч **** 10,000,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч **** *** нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч **** 14,000,000 төгрөгийн, хохирогч **** 43,000,000 төгрөгийн, хохирогч *** 50,000,000 төгрөгийн, хохирогч *** 31,350,000 төгрөгийн, хохирогч *** 84,300,000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч ****нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Шүүгдэгч *** нь хохирогч **** 10,000,000 төгрөг, хохирогч **** 1,000,000 төгрөг, хохирогч ****5,000,000 төгрөг, хохирогч *** 9,000,000 төгрөг буцаан өгсөн, хохирогч *** 6,000,000 төгрөгөнд авто машин өгсөн, шүүгдэгч * нар нь хохирогч ****1***9,500,000 төгрөг буцаан өгсөн, шүүгдэгч **** нь хохирогч **** 3,000,000 төгрөг, хохирогч **** 2,000,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна.

Хохирогч *****нь 40,000,000 төгрөгөө шүүгдэгч *** нэхэмжлэхгүй гэжээ.   

Харин шүүгдэгч **** нарын үйлдэлд **** нь хамтран оролцсон болох нь тогтоогдсон боловч *** нь нас барсан тул хохирогч нарт олгох хохирлоос *****ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ***** 128,935,663 төгрөгийг гаргуулж, **** 3,969,000 төгрөг, *** 7,500,000 төгрөг, **** 7,500,000 төгрөг, **** 19,250,000 төгрөг, **** 5,000,000 төгрөг, *** 3,000,000 төгрөг, **** 9,500,000 төгрөг, **** 5,000,000 төгрөг, **** 500,000 төгрөг, **** 4,666,665 төгрөг, **** 7,833,333 төгрөг, **** 16,666,665 төгрөг, **** 10,450,000 төгрөг, **** 28,100,000 төгрөг,

шүүгдэгч **** 73,966,663 төгрөгийг гаргуулж, **** 6,250,000 төгрөг, **** 5,000,000 төгрөг, **** 4,666,665 төгрөг, *** 4,833,333 төгрөг, *** 16,666,665 төгрөг, **** 8,450,000 төгрөг, *** 28,100,000 төгрөг тус тус олгож,

хохирлоос **** холбогдох хэсэг болох *** 3,969,000 төгрөг, *** 7,500,000 төгрөг, *** 7,500,000 төгрөг, *** 19,250,000 төгрөг, **** 5,000,000 төгрөг, **** 3,000,000 төгрөг, **** 9,500,000 төгрөг, *** 5,000,000 төгрөг, **** 500,000 төгрөг, *** 6,250,000 төгрөг, **** 4,666,665 төгрөг, **** 7,833,333 төгрөг, * 16,666,6***65 төгрөг, * **10,450,000 төгрөг, **** 28,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч **** нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.     

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч **** нар нь нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хувийн байдлыг тогтоосон баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *** 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч нар: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч *****н өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээг оногдуулж, сард 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгч **** өмгөөлөгч Д.Алтангэрэл: Шүүгдэгч **** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.5 дахь хэсэгт заасан өөрийгөө илчилсэн, 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа харгалзан үзэж торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Шүүгдэгч *** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч **** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “си ди”-ыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  **** нарыг хорих ялаар шийтгэсэн тул шүүгдэгч нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, энэ өдрөөс эхлэн **** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *** 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Батзоригоос 128,935,663 төгрөгийг гаргуулж, хохирогч *** 3,969,000 төгрөг, хохирогч *** 7,500,000 төгрөг, хохирогч *** 7,500,000 төгрөг, хохирогч **** 19,250,000 төгрөг, хохирогч *** 5,000,000 төгрөг, хохирогч ****3,000,000 төгрөг, хохирогч **** 9,500,000 төгрөг, хохирогч *** 5,000,000 төгрөг, хохирогч  *** 500,000 төгрөг, хохирогч **** 4,666,665 төгрөг, хохирогч **** 7,833,333 төгрөг, хохирогч **** 16,666,665 төгрөг, хохирогч **** 10,450,000 төгрөг, хохирогч **** 28,100,000 төгрөг,

шүүгдэгч **** 73,966,663 төгрөгийг гаргуулж, хохирогч**** 6,250,000 төгрөг, хохирогч ****5,000,000 төгрөг, хохирогч *** 4,666,665 төгрөг, хохирогч * 4,833,333 ***төгрөг, хохирогч *** 16,666,665 төгрөг, хохирогч *** 8,450,000 төгрөг, хохирогч **** 28,100,000 төгрөг тус тус олгож,

хохирогч **** 3,969,000 төгрөг, хохирогч *** 7,500,000 төгрөг, хохирогч *** 7,500,000 төгрөг, хохирогч ****н 19,250,000 төгрөг, хохирогч **** 5,000,000 төгрөг, хохирогч *** 3,000,000 төгрөг, хохирогч *** 9,500,000 төгрөг, хохирогч * 5,000,000 төгрөг, хохирогч*** **** 500,000 төгрөг, хохирогч **** 6,250,000 төгрөг, хохирогч **** 4,666,665 төгрөг, хохирогч **** 7,833,333 төгрөг, хохирогч **** 16,666,665 төгрөг, хохирогч *** 10,450,000 төгрөг, хохирогч **** 28,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “си ди”-ыг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****, **** нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч **** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР