| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 233*******000000078 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хэрээдэй ургийн овогт Баастын *******, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алтайн зам ХХК-д ажилладаг, ам бүл нэг, Ховд аймгийн Мөст сумын ******* дугаар (Хужирт) багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр (Рашаант) багийн нутагт байрлах 2 дугаар 3******* айлын орон сууцны 0******* тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2*******3/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч *******г 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 09 дүгээр (Рашаант) багийн нутаг дэвсгэрт урьд бий болсон таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* маргалдаж, улмаар хохирогчийн хамар хэсэгт мөргөж, зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч ******* “Би 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны өдөр зах руу хүнтэй уулзахаар явж байтал Цахир гэх *******гийн төрсөн ахтай тааралдсан. Тэр ах намайг “хоёулаа манайд очиж ганц юм ууя” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явж байсан найзынх нь хамт гэрт нь очсон. Гэр рүү нь очих замдаа дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авсан. Гэрт нь 22 цагийн орчимд очиход ******* архи уусан байдалтай хэвтэж байсан. Бид нар хамт архи ууж байтал Цахираа ах хамт ирсэн найзтайгаа “гарчхаад ирье” гэж хэлээд гараад явсан. ******* надтай юм яриад сууж байгаад гэнэт миний хамар руу мөргөсөн. Намайг тонгойтол бөгжтэй гараараа миний зүүн нүд орчим цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас);
- Гэрч “...Ховд аймгийн төвд 2*******3 оны ******* дугаар сарын 23-ны өдөр золголт хийх гэж ирчхээд байж байсан. ******* 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны өдөр “зах гарчхаад ирье” гэж хэлээд гарсан юм. Тэрнээс хойш ирэхгүй байж байгаад шөнө 00 цагийн орчимд байх /сайн санахгүй байна/ миний нөхөр жоохон согтуу, зодуулсан байдалтай гэрт ирсэн. Би нөхрийгөө дагуулж гараад зодуулсан гэх газар буюу 3******* айлын орон сууцанд очоход хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллага дээр ирээд бүртгүүлчхээд эмнэлэг явж биеийг нь үзүүлчхээд дахин цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг, тайлбараа амаар өгөөд гэртээ харьж амарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1******* дугаар хуудас);
- Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “Би 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа ирээд төрсөн ах Б.Батнасангийн /Цахиа/ гэрт хэвтэж байтал оройн 22 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ хажуудаа нэг найз болон *******ын хамт гурвуулаа орж ирсэн. Ирэхдээ 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авч ирснийг уугаад сууж байтал манай ах найзынхаа хамт “хүнтэй уулзана” гэж хэлээд гараад явсан. ******* бид хоёр юм яриад сууж байгаад хоорондоо маргалдаж би *******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, нэг удаа мөргөсөн. ******* гарч яваад би амарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* согтуурсан үедээ буюу 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр (Рашаант) багийн нутагт байрлах 2 дугаар 3******* айлын орон сууцны 0******* тоотод хохирогч *******ыг урьдын таарамжгүй харилцаанаас буюу “чи намайг Мөст суманд байхад зодож байсан” гэх шалтгаанаар хохирогчийг мөргөж, гараараа цохисон болох нь нотлогдож байна.
1.2. Хохирогч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 207 дугаартай “... *******ын биед зүүн нүдний доод зовхины доод хэсгийн шарх, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас) гарчээ.
Энэхүү дүгнэлтийг хохирогч *******ын “...Намайг нэг удаа мөргөж, бөгжтэй гараараа зүүн нүд шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Өөр цохиогүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...би *******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр (Рашаант) багийн нутагт байрлах 2 дугаар 3******* айлын орон сууцны 0******* тоотод хохирогч *******ыг урьдын таарамжгүй харилцаанаас буюу “чи намайг Мөст суманд байхад зодож байсан” гэх шалтгаанаар зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Хохирогч ******* “...Толгойн зураг авхуулсан болон бусад эм авсан мөнгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас) боловч шүүгдэгчээс тодорхой үнийн дүнгээр мөнгө нэхэмжлээгүй, мөн холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн “...Хохирогч хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ?” гэх асуултад шүүгдэгч “200’000 төгрөг нэхэмжилсэн” гэж, мөн “Хохирлыг нөхөн төлсөн үү?” гэх асуултад шүүгдэгч “Ямаагаа самнаж байгаад төлнө” гэж тус тус хариулсан байх тул хохирогч шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 200’000 төгрөгийг нэхэмжилсэн, уг хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмжээгээр буюу 200’000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2*******3/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 4*******-50 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “... Миний буруу. Энэ хэргийг хамгийн хөнгөн байдлаар шийдэж өгөхийг хүсэж байна. Одоо дахиад ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас), гэрч Б.Батцэцэгийн “... ******* нь даруу төлөв зантай, дуу цөөтэй, хүнд өөрийгөө илэрхийлэх чадвар дунд зэрэг, хар ажилд сайн, амьдрахын төлөө зүтгэж чаддаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд тус шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2*******3/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...*******д нэг удаа итгэл үзүүлээд хамт олон, нийгэм дунд хүмүүжих боломжийг олгоод түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү. *******гийн хувьд торгуулийг төлөх боломжтой” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдийг хуульчилсан байна. Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
3.2. Мөрдөгч 2*******3 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, цагдан хориогүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 1.*******-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд шийтгэх тогтоолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрээдэй ургийн овогт Баастын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч *******гээс 200’000 (хоёр зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
*******. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА