Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000084 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хоо дархад ургийн овогт Цэндсүрэнгийн *******, *******995 оны *******2 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 0******* дүгээр (*******) багийн *******0-9 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боорж” нэртэй зочид буудлын 20******* тоот өрөөнөөс хохирогч ******* эзэмшлийн iphone ************** pro загварын гар утас хулгайлсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

*******. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

*******.*******. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боорж зочид буудлаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Iphone ************** рrо маркийн гар утсаа хулгайд алдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг удирдлага болгон 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *******0 цаг *******0 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн ******* дүгээр хуудас);

- Хохирогч ******* “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны 23 цагийн үед Ховд аймгийн жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боорж зочид буудал найз Батзоригийн хамт орсон. Бид хоёр буудал орох үедээ нэлээн согтсон байсан. Тэгээд өглөө 09 цаг өнгөрч байхад сэрээд харахад миний Iphone ************** рrо маркийн гар утас алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай найз Батзориг 2023 оны 03 дугаар сарын 09-ний 02 цаг өнгөрч байх үед тус буудлын 20******* тоот өрөөнөөс гэр лүүгээ явлаа гээд гарсан. Батзоригийг гарсны дараа би утсаа харахад орон дээр байсан. Батзоригийг гарах гэж байх үед манай найз ******* /Нараа/ гаднаас орж ирсэн. ...Батзоригийг гараад явсны дараа 2022 оны *******2 дугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажиллагаанд явж ирснээс хойш уулзаагүй байсан учир Нараа бид хоёр жоохон юм ярьж сууж байгаад би унтаад өгсөн байсан. Би унтахаасаа өмнө өөрийн Самсунг а5*******, айфоне ************** про маркийн хоёр гар утсаа цэнэглээд унтсан. Өглөө сэрэхэд Самсунг а5******* маркийн гар утас маань миний тавьсан газарт, харин айфоне маркийн гар утас маань байхгүй байсан. Би Нарааг хэдэн цагт гарч явсныг мэдэхгүй байна. Өглөө сэрээд би Нараагийн 99833090 дугаарт тус буудлын үйлчлэгчийн дугаараас залгаж асуухад “би утсыг чинь аваагүй” гэж хэлэхээр нь би цагдаад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн **************-*******2 дугаар хуудас); 

- Прокурорын эд зүйл хураан авах тухай “...Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух хаягтай Цэндсүрэн овогтой *******гээс /РД:*******/ хар ногоон өнгийн, хөх өнгийн силикон гэртэй Айпоне ************** про /Iphone ************** рrо/ маркийн гар утсыг хураан авах прокурорын зөвшөөрлийг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* олгов” гэх зөвшөөрөл (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);

- Мөрдөгчийн эд зүйл /гар утас/-ыг хураан авсан “...*******гээс /*******/, *******95 дугаартай гомдол, мэдээлэлд /эрүүгийн хэрэгт/ ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг түр хураан авах ажиллагааг Цагдаагийн *******06 тоот өрөөнд ************** цаг 40 минутад эхлүүлэв. Хар хөх өнгийн силикон материалтай гэртээ, хар ногоон өнгөтэй, шилэн наалттай шилэн наалт нь баруун дээд буландаа бага зэргийн цууралттай байх бөгөөд дэлгэц нь кодтой /кодыг нь мэдэхгүй гэх/ Iphone ************** рrо маркийн гар утсыг хураан авлаа. ...хураан авах ажиллагааг *******2 цаг 00 минутад дуусгаж, тэмдэглэлийг оролцсон *******-д уншуулж танилцуулан, гарын үсэг зуруулав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас);

- Дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ******* “Iphone ************** рrо” загварын гар утсыг 2023 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр цагдаа надаас хурааж авч хохирогч ид хүлээлгэн өгсөн. ...ямар нэгэн шалтгаан байхгүй, зүгээр авсан юм. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөө над руу танихгүй дугаараас залгаж утсаа асуусан, тэгэхээр би аваагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боорж” нэртэй зочид буудлын 20******* тоот өрөөнөөс хохирогч ******* эзэмшлийн iphone ************** pro загварын гар утсыг түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан нь нотлогджээ.

*******.2. Вендо ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХЦ23-53 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр *******’250’000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлэгдлээ” гэх тайлан (хавтаст хэргийн *******9-22 дугаар хуудас)-гаар хохирогч ид *******’250’000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

*******.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боорж” нэртэй зочид буудлын 20******* тоот өрөөнөөс шүүгдэгч ******* нь хохирогч ******* эзэмшлийн iphone ************** pro загварын гар утсыг зөвшөөрөлгүйгээр, нууцаар авч хохирогчид *******’250’000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч ид хүч хэрэглэхгүйгээр, түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр гар утсыг нь авсан үйлдэл дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн ******* дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 30*******-ээс 9999 нэгж хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид *******’250’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид *******’250’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирчээ. Мөрдөгчийн эд зүйл /гар утас/-ыг хохирогч ид хүлээлгэн өгсөн “...*******гээс /*******/ 2023 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр хураан авсан хар хөх өнгийн силикон материалтай гэртээ, хар ногоон өнгөтэй, шилэн наалттай, шилэн наалт нь баруун дээд буландаа бага зэргийн цууралттай байх бөгөөд дэлгэц нь кодтой / 997799 гэсэн кодыг хийхэд тус гар утасны дэлгэцийн код гарч байв. Iphone ************** рrо маркийн гар утсыг 2023 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн *******3 цаг 00 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас);

- Хохирогч ******* дахин өгсөн “...би гар утсаа 2023 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр цагдаагийн дэслэгч Даваадүгэр гэх мөрдөгчөөс хүлээж авсан байгаа. Миний гар утас зүгээр бүрэн ажиллагаатай байсан. Би хохирлын баримт гаргаж өгөхгүй. Би гар утсаа буцааж авсан учир нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас) зэргээр хохирогч хулгайд алдсан гар утсаа буцаан авсан буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэх үйл баримт тогтоогдож байна. Мөн хохирогчид гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

*******. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.*******. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Ховд аймгийн Жаргалант сумын 0******* дүгээр /*******/ багийн Засаг даргын гаргасан шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 6******* дүгээр хуудас), шүүгдэгч *******гийн “...Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт байхгүй тул түүнийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэж үзлээ.

2.2. Шүүгдэгч нь хохирогчоос хулгайлж авсан гар утсыг бүрэн бүтэн буцаан өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв. Тодруулбал энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгож заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд эрх хязгаарлах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнүүдийг заавал хэрэглэхээр хуульчилжээ. Иймд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.3. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Шүүгдэгч Хоо дархад ургийн овогт Цэндсүрэнгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7*******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.******* дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗАЯА