Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0109/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн******* овогт*******гийн*******т холбогдох 2318000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******гийн******* /РД:******* /,*******т төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн  Дархан тоотод оршин суух хаягтай, урьд******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 угаар зүйлийн 145.2 дахь заалтад зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.    

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаар багийн нутаг гэх газраас малчингийн 2 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би хувьдаа 4 адуу , 150 гаруй бог малтай. Минийд өгсөн малгийн ямаа байсан. Би хулгайлсан ямаагаа эзэнд нь буцаагаад өгсөн. Миний буруу.” гэв.

 

Эрүүгийн 2318000000087 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: Хохирогчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-9 дэх тал/, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрчы мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дахь тал/, *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дугаар багийн нутаг гэх газраас малчингийн 2 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтийн улмаас бусдад өгөх ёстой өрөө төлөх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдэж зориуд хохирол, хор уршиг үүсгэсэн гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Өлзиймаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаар багийн нутаг гэх газраас малчингийн 2 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Манайх гэх газар мал маллаж амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө манай малчинэ бог малаа бэлчээрт тууж гаргаад орхисон. Тэгээд гэртээ ирээд байж байхад өдөр 15 цагийн үед манай худгаас ус авахаар ирсэн хүн танай мал*******ийн малтай нийлсэн байна гэж хэлэхээр нь манай малчин , хоёр малаа ялгаж авахаар морь унаж яваад малаа ялгаж тууж ирээд өвөлжөөндөө оруулчхаад дахин*******ийн өвөлжөөнд очиж******* , нарын хамт шүүгээд ирэг гэж хэлээд явж үлдсэн 15 тооны хонь ямаагаа авчирсан. Манайх малаа 2023 оны 01 дүгээр сарын 25-нд тоолж үзээгүй .Тэр өдөр манай хоёр малчин******* , нарын хамт хоёр удаа тэдний малыг шүүж үзсэн. Манай хонь, ямаанаас тэдний малд үлдээгүй гэж хэлсэн. Өнгөрсөн намар манай мал их дутсан учраас манайх малаа ойр ойрхон тоолж үздэг болсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тоолж үзэхэд 2 тооны ямаа дутсан байсан. Тэгэхээр нь*******ийн малтай нийлээд ялгаж авсны дараа манай хоёр ямаа алга болсон гэж бодож байна. Манайх малаа тэр өдрөөс хойш өөр айлын малтай бэлчээрт ойрхон гаргаагүй. Манай хоёр малчин хүүхэд малд их нүдтэй малаа сайн таньдаг хүүхдүүд.*******ийн малд мал үлдээгүй сайн шүүж үзсэн гэж надад хэлж байсан. Өөр айлын малтай малаа нийлүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Насанд хүрээгүй гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө орчим амьдардаг малчин ахгийн гэрт байж байгаад өглөө 10 цагийн үед бог малаа урд зүг рүү тууж бэлчээрт гаргаад орхисон. Тэгээд гэртээ ирээд байж байтал 15 цагийн үед манай худгаас ус авахаар ирсэн танихгүй хүн танай мал*******ийн малтай нийлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би ахын хамт мал руугаа очиход манай бог мал тэдний малаас тусдаа зайтай байсан.*******ийн төрсөн дүү танай мал манай малтай нийлсэн байна. Ялгаад байж байж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ахад туслаад малаа ялгаж эхэлсэн. Бид хоёрыг малаа ялгаж байхад 16 цаг өнгөрч байсан. Тэгээд бид хоёр хонь, ямаагаа туугаад гэртээ харьж малаа өвөлжөөндөө оруулчхаад*******ийн малыг шүүхээр тэдний гэр рүү явсан. Бид хоёр ойролцоогоор 50 орчим хонь, ямаа ялгаж авсан. Орой нь дахиж ах бид хоёр тэдний хотонд очиж******* , нарын хамт тэдний өвөлжөөн доторх малыг шүүгээд үлдсэн 15 хонь, ямаагаа бүгдийг ялгаж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Гэрчы мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр эхнэртэйгээ хамт явж нийгмийн даатгалын газар орсон. Тэнд байж байхадийн дүү гэх залуу над руу залгаад би төвийн гэрт байна. Хөдөө гэр рүүгээ ус авч явах гэсэн юм. Та хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би зөвшөөрч хүргэж өгөхөөр тохироод хаана уулзах талаар асуухад******* аймаг явах зам дагуу байдаг Гэгээ дэлгүүрийн тэнд байна гэж ярьсан. Би Гэгээ дэлгүүрийн хажууд очиход замын хажуугаас машинд суусан. Бид хоёрыг очиход өөр хүн байгаагүй. Тэгээд би хэзээ өрөө өгөх гэж байна гэж асуухад одоо таны өр өгнө гээд гарч өвөлжөөндөө орж цэнхэр өнгийн будагтай эвэртэй улаан ямаа, эвэртэй хар өнгийн хоёр ямаа гаргаж ирээд хөлийг нь боогоод миний машины арын тээшинд хийсэн. Тэгээд би төв рүү ирээд нөгөө ямаагаа гэдэг айлын хашаанд буулгасан.ийн дүү гэх залуу надад 60,000 төгрөгийн өртэй. Надаас нэг сарын өмнө зээлсэн санагдаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...Иргэнаас эвэр дээрээ цэнхэр өнгийн будагтай улаан зүсмийн гурван настай ямаа, хар зүсмийн эвэртэй баруун чих тайрсан, зүүн чих ухаим имтэй гурван настай хоёр тооны ямааг хураан авав.” гэх тэмдэглэл/хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Эвэр дээрээ цэнхэр өнгийн будагтай улаан зүсмийн гурван настай ямаа хар зүсмийн эвэртэй баруун чих тайрсан зүүн чих урдаасаа ухам имтэй гурван настай хоёр тооны ямааг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг 15 минутад хохирогчд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “... 3 настай эр ямаа 1 толгой, 3 настай эм ямаа 1 толгой зэрэг малын өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 310,000 /гурван зуун арван мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 35, 36 дахь тал/,

 

*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан сумын Хүнсчдийн гудамжинд байдаг гэрээсээ гар Гэгээ дэлгүүрийн хажууд очиж гэдэг мал, мах авдаг хүний дугаар руу залгаж хөдөө явах гэсэн юмаа. Та намайг гэрт хүргээд өгөөч гэж ярихад зөвшөөрөхөөр нь Гэгээ дэлгүүрийн хажууд хүлээж байгаад удалгүй ахыг ирэхээр нь Баяндавааны замын хажуугийн худгаас 3 сав ус авч хөдөө байдаг гэр рүүгээ очсон. ах надаас нөгөө зээлсэн 60,000 төгрөгөө хэзээ өгөх вэ гэж асуухад нь би танд мал өгнө. Гэхдээ тарган мал байхгүй. Надад хоёр ширхэг ямаа байгаа. Та тэр хоёр ямааг авах уу гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би өвөлжөө рүүгээ орж хашаанд байсан ямааныхаа хөлийг боогоод ахын машины тээшинд хий өгөөд явуулсан. Миний ахад өгсөн ямаа нь эвэр дээрээ цэнхэр өнгийн будагтай улаан ямаа, нөгөө нь хар зүсмийн эвэртэй баруун чих нь тасархай зүүн чих нь урдаасаа ухам имтэй манай гэрийн доод талд байдаг айлын хоёр ямаа байсан юм. Манай тэнд байдаг улаан байшинтай айлын малтай миний мал 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийлсэн байсан. Тэгээд тэр айлын малчин ирж малаа ялгаж аваад явахдаа эвэр дээрээ цэнхэр будагтай улаан ямаа бас баруун чих тайранхай, зүүн чих урдаасаа ухам имтэй хар ямаа үлдээсэн байсан юм. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрт ирсэн ах надаас өрөө нэхээд байхаар нь тэр айлын хоёр ямааг хөлийг нь боогоод ахын машинд хийж өгөөд явуулсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй хичээж амьдарна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 49-50 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, мал гэдэгт “ямаа”-г хамааруулж ойлгохоор хуульчилсан. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Шүүгдэгч  *******ийн 2 тооны ямаа хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг мал хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч ******* нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан. Тухайн ялыг эдэлж дууссан байдаг. Гэхдээ шүүгдэгч нь дахин шунахайн сэдэлтийн улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм 4 буруугийн тухайд маргах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрсөн байдаг. ******* нь******* аймаг дахь Сум дундын шүүхээс шийтгэгдсэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргахгүй эдэлсэн. Тиймээс өнөөдрийн гэм буруутай тооцогдсон үйлдэлд нь хувийн байдлыг нь харгалзан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******гийн*******ийг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР