Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/328

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.**********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********гийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210030160349 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ********** ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ********** дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эх 01 дүгээр гудамж, 09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** овогт **********гийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 30, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд “**********” ХХК-иас 280,100 төгрөг, 400,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “**********” ХХК-иас 672,770 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 500хххх398 дугаарын дансаар шилжүүлэн авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдад нийт 1,352,874 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:   

         

          Шүүгдэгч Б.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм асуудал гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагад Б.********** нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Худалдааны төлөөлөгч нь зөвхөн барааны захиалга хүлээж авах ажил хийдэг ба барааны төлбөрийг хүлээж авах эрх байдаггүй. 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 3 харилцагчаас барааны мөнгө болох 1,695,340 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч 342,470 төгрөгийг төлөөд одоогийн байдлаар 1,352,870 төгрөгийг төлөөгүй байгууллагад хохирол учруулсан, дотоод шалгалтын явцад энэ үйлдэл илэрч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Б.********** нь ажилд орсноос хойш Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай оффист худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Худалдааны төлөөлөгч нь харилцагч байгууллагууд руугаа очиж захиалга авдаг ажил хийдэг байсан. Уг захиалгын дагуу манай байгууллага бараа материалыг хүлээлгэж өгдөг байсан. ...Б.********** нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оффис дээр ирж уулзаад маргааш би төлбөрөө төлнө гэж хэлээд утсаа салгаад алга болсон, өөрөө мөнгө авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Манай байгууллагад 1,695,340 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлоос 342,470 төгрөгийг төлсөн, одоогоор 1,352,870 төгрөгийн хохирол учраад байна. Манай компанид ...1,352,874 төгрөгийн хохирол учирсан байсан үүнээс Б.********** нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг Б.**********ын цалин ээлжийн амралтын мөнгөнөөс тооцон суутгаж одоогоор компани хохиролгүй болсон...” / хавтас хэргийн 6-7 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон би ажиллаж байх хугацаандаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өөрийн Хаан банкны 500хххх398 тоот данс руу ********** хүнсний дэлгүүрийн 280,100 төгрөгийг, ...мөн тухайн оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус дэлгүүрээс өөрийн Хаан банкны дансаар 400,000 төгрөг авсан 10 дугаар сарын 15-ны өдөр ********** эмийн сангийн 672,770 төгрөгийг ...өөрийн данс руу шилжүүлэн авч хувьдаа ашигласан. Ямар нэгэн зөвшөөрөл өгсөн хүн байхгүй компаниас зөвшөөрдөггүй байсан. Долгормаагийн данс руу шилжүүлсэн зүйл байхгүй...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл / хавтас хэргийн 6-7 дахь тал/,

- Б.**********ыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтас хэргийн 11-19 дэх тал/,

- Шүүгдэгч Б.**********ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 50 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтас хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 54 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 51 дэх тал/, банкны дансны хуулга /хавтас хэргийн 60-65 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 30, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд “**********” ХХК-иас 280,100 төгрөг, 400,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “**********” ХХК-иас 672,770 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 500хххх398 дугаарын дансаар шилжүүлэн авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас 1,352,874 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.**********ийн: “...Манай байгууллагад Б.********** нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Худалдааны төлөөлөгч нь зөвхөн барааны захиалга хүлээж авах ажил хийдэг ба барааны төлбөрийг хүлээж авах эрх байдаггүй. 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 3 харилцагчаас барааны мөнгө болох 1,695,340 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч 342,470 төгрөгийг төлөөд одоогийн байдлаар 1,352,870 төгрөгийг төлөөгүй байгууллагад хохирол учруулсан, дотоод шалгалтын явцад энэ үйлдэл илэрч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Б.********** нь ажилд орсноос хойш Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай оффист худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Худалдааны төлөөлөгч нь харилцагч байгууллагууд руугаа очиж захиалга авдаг ажил хийдэг байсан. Уг захиалгын дагуу манай байгууллага бараа материалыг хүлээлгэж өгдөг байсан. ...Б.********** нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оффис дээр ирж уулзаад маргааш би төлбөрөө төлнө гэж хэлээд утсаа салгаад алга болсон, өөрөө мөнгө авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Манай байгууллагад 1,695,340 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлоос 342,470 төгрөгийг төлсөн, одоогоор 1,352,870 төгрөгийн хохирол учраад байна. Манай компанид ...1,352,874 төгрөгийн хохирол учирсан байсан үүнээс Б.********** нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг Б.**********ын цалин ээлжийн амралтын мөнгөнөөс тооцон суутгаж одоогоор компани хохиролгүй болсон...” /хавтас хэргийн 6-7 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.**********ын: “...Би 2021 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон би ажиллаж байх хугацаандаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өөрийн Хаан банкны 500хххх398 тоот данс руу ********** хүнсний дэлгүүрийн 280,100 төгрөгийг, ...мөн тухайн оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус дэлгүүрээс өөрийн Хаан банкны дансаар 400,000 төгрөг авсан 10 дугаар сарын 15-ны өдөр ********** эмийн сангийн 672,770 төгрөгийг ...өөрийн данс руу шилжүүлэн авч хувьдаа ашигласан. Ямар нэгэн зөвшөөрөл өгсөн хүн байхгүй компаниас зөвшөөрдөггүй байсан. Долгормаагийн данс руу шилжүүлсэн зүйл байхгүй...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Б.**********ыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтас хэргийн 11-19 дэх тал/, банкны дансны хуулга /хавтас хэргийн 60-65 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.********** нь “Монголиан стар дистрибюшин” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “**********”, “**********” дэлгүүрээс шилжүүлсэн барааны төлбөрийг өөрийн дансаар авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.********** нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, үйлдлийн давтамж, хохирол төлбөрөө төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, 9-13 насны буюу бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч “**********” ХХК-ийн эд хөрөнгөд 1,352,874 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллага нь шүүгдэгчийн  цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос хохирлыг суутгаж авсан цаашид гаргуулах хохирол төлбөргүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210030160349 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********гийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.**********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.********** тэнссэн 06 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210030160349 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР