| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0113/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0113/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* ,******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ын******* ,******* овогт*******ийн******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /******* /8 төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 22 дугаар шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
2. Монгол Улсын иргэн,******* овогт*******ийн******* /РД: /, төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* ,******* нарыг бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* ,******* нар нь бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн багт байрлах буудлын өрөөнд ашиг олох зорилгоор хөзөр, хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “Мөрдөн байцаалтад мэдүүлгээ бүрэн өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчтай 600,000 төгрөгийн торгох ял тохиролцсон.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчтай 600,000 төгрөгийн торгох ял тохиролцсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000144 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-6 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гэрчын эзэмшлийн загварын гар утас нь хар цэнхэр өнгөтэй, утасны хойд талын таг хагарсан, шаргал өнгийн кейстэй байх ба кодыг эзэмшигчоор нээлгүүлэн үзлэгийг эхлүүлэхэд гар утасны дэлгэц нь хар өнгийн чихэвчний зурагтай байна. Үзлэгээр Phone messeges хэсэгт ороход , дугаарын утас руу залгасан дуудлага байна. Цааш үзлэгээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийн тэмдэглэлд нийт 5 ширхэг зургийг загварын гар утсаар бэхжүүлэн авч, тэмдэглэлийг оролцогчид танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13,14,15,16,17, 18 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэртээ байж байхад орой 19-20 цагийн үед******* над руу залгаад******* хүмүүс цуглуулаад 50,000 төгрөгийн бооцоотой тоглоом зохион байгуулах гэж байна. буудлынод хүрээд ир гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах буудлын өрөөнд очиход 21 цаг болж байсан ба өрөөнд ороход******* ,******* ,, саравчтай малгайтай ах, , , нар байсан. , ,******* , нар цагдаа нарыг орж ирэхээс 2 минутын өмнө өрөөнд орж ирсэн бөгөөд тоглоом тоглоогүй хараад сууж байсан. Харин бусад хүмүүс болох миний бие, , , ,, , саравчтай малгайтай ах тоглосон. Намайг ороход тэд нар 50,000 төгрөгийн бооцоотой тоглож байсан ба тухайн мөнгийг*******ын Хаан банкны тоот данс руу шилжүүлээд түүнтэй дүйцэхүйц хасааг аваад тоглоомонд орж байсан. Ингээд би*******ын данс руу өөрийн данснаар нэг удаагийн гүйлгээгээр 11 гэх утгатай 70,000 төгрөг шилжүүлж түүнтэй дүйцэхүйж хасааг аваад тоглож эхэлсэн. Цагдаа нар орж ирэхэд******* өрөөнд дотор байгаагүй. Гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “... Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 22:30 цаг болж байхад найз рүү ээжийн дугаараас залгахад буудлынод байна гэхээр нь яваад очсон. тоглоом тоглож байна гэж хэлээгүй. Тухайн газар намайг очиход миний зүс таних , нар үл таних гурван хүний хамт Техас нэртэй покер тоглож байсан. Ингээд би сонирхоод******* гэх хүний Хаан банкны тоот данс руу өөрийн эзэмшлийн тоот данснаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 100,000 төгрөгийг шилжүүлээд түүнтэй дүйцэхүйц хасаа аваад тоглож эхэлсэн. Гүйлгээний утга нь нэг гүйлгээн дээр тоо тавиад нөгөө гүйлгээн дээр өөрийнхөө нэрийг бичсэн санагдаж байна. Тоглож байсан хүмүүс 50,000 төгрөгөөр хасаа аваад суух юм уу гэхээр нь жаахан бодож байгаад тоглохоор болоход******* гэх хүний тоот данс руу мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон.******* гэх хүний данс руу мөнгө шилжүүлсний дараа хасааг аваад тоглоомдоо оролцох боломжтой болох байсан. Намайг орж ирсний дараа үл таних эрэгтэй хүн орж ирсэн ба тухайн эрэгтэй нь тоглоомд оролцоогүй. Түүний дараа удалгүй цагдаа нар орж ирсэн. Тухайн өрөөнд байсан хүмүүсийг сайн танихгүй учраас хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Миний тоолсноор 6-7 хүн тоглож байсан. Түүнээс , хоёрыг л танина.******* гэх хүн тоглолт бүрээс цугларсан хасаанаас тодорхой хэмжээний хасааг авдаг байсан. Тэр нь өөрт нь ашиг болж орж байгаа гэж ойлгосон.******* нь цагдаагийн албан хаагч орж ирэхээс өмнө гараад явчихсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Би тоглоод 10 минут орчим болж байхад цагдаагийн алба хаагч нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд гэртээ байж байхад 19 цаг 30 минутын үед над руу залгаад ахаа нэг жижиглэн тоглоом буудлын өрөөнд зохион байгуулж байна. Та ирэх юм уу гэхээр нь би гэрээсээ 20 цагийн үед гараад очсон. Очиход тухайн өрөөнд миний таньдаг , хоёр байсан. Бусад байсан хүмүүсийг танихгүй. Намайг ороход үл таних 6-7 хүнтэй хамт Техас нэртэй тоглоом хөзрөөр тоглож байсан. Ингээд надад хэдэн ширхэг хасаа өгөөд би ширээнд суугаад тоглож байхад цагдаа нар орж ирсэн. Би*******ыг зүс танина. Намайг өрөөнд ороход******* байсан ба тоглож байсан хүмүүсээс данс руугаа мөнгө аваад хасаа гаргаж өгч байсан. Би төлж тоглоогүй ба тоглоомын цаг дуусаад тооцоо хийхээр******* миний тоот данс руу 190,000 төгрөг шилжүүлсэн.******* нь цагдаагийн алба хаагч нар ирэхээс өмнө гараад явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Гэрчын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гадуур ажилтайттой явж байсан. Гэтэл 20 цагийн үед******* ньтын дугаар руу залгаад надтай яриад хасаагаа өгчих гэж хэлэхээр нь гэрт байгаа. Очоод ав гэж хэлсэн. Ингээд тухайн үед******* , хоёр хамт явж байсан ба буудалд тоглоом болно гэхээр нь 21 цаг 30 минутын үед очиход , , нар буудлын гадаа зогсож байсан. буудал руу орж өрөөгөө зохицуулаад өрөөнд орцгоосон. Үүний дараа******* , , , нар цуварч орж ирсэн. Ингээд******* нь өрөөнд орж ирээд 5-6 хүн тоглож эхэлсэн. Бигийн хөзрийг хараад сууж байсан. Төлбөр тооцооны асуудал нь*******ын дансаар явагдаж байсан ба******* хасааг хуваарилж өгч байсан. Тухайн үед миний бие,******* , , нар тоглоом тоглоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр гэртээ байж байхад 22 цагийн үед над руу залгаад нэртэй буудалд байна. Хүрч ирээд авчих гэхээр нь би түүнийг авах гээд 22 цаг өнгөрч байхад уг зочид буудлын өрөөнд ороход хүмүүс хөзөр тоглож байсан ба ширээн дээр хасаа байсан. Намайг ороод удаагүй 2-3 минут болж байхад цагдаагийн алба хаагчид ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн үед танил******* руу залгаад толгоом юм уу гэхээр нь очиж сонирхож үзье гэж хэлсэн. Тэгээд******* намайг машинтай ирж аваад бид багт байрлах буудлынод ороход 4-5 хүн юм яриад сууж байсан. Удалгүй Техас покер зургуулаа тоглож эхэлсэн. Гаднаасбек , эхнэртэйгээ хамт орж ирсэн. Тоглоод удаагүй байхад цагдаа нар орж ирсэн. Би 40,000 төгрөгөөр хасаа аваад тэр мөнгөө Хаан банкны дугаартай******* гэх хүний данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “... Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед гэх найзаас мөнгө авчхаад байрлах гэртээ харьсан. Хадам аав, ээж хоёрыг шинэ Дарханд хүргэж өгсөн. Тэгээд рүү залгаад үлдэгдэл 100,000 төгрөгөө хийчих гэхэд******* шинэ Дарханд тоглоом зохиох гэж байна. Чи буудалд очоод хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд багт байрлах буудлын гадаа хүлээж байхад ирээд үлдэгдэл 100,000 төгрөгийг над руу хийсэн. Удалгүй 50,000 төгрөгийн тоглоом******* хийж байгаа юм байна. Ямар ямар хүн сууж байгааг нь харж байгаад суу, суухгүй бол харихгүй юу гэж хэлээд байж байхад буудлаас*******, гэх залуус гарч ирээд орцгооё гэж хэлэхээр нь би араас нь дагаж орсон. Тэгээд буудлын руу орж байхад би харьчхаад ирье гээд явчихсан. Тэгээд ороод сууж байхад******* хасаа оруулж ирээд тоглоомоо тоглож эхэлсэн. Намайг тэр буудлын өрөө рүү ороход 4 хүн байсан. Тэгээд гаднаас 2-3 хүн дээр нь , гэх залуучууд орж ирсэн. Тэгээд******* 50,000 төгрөгөөр тоглоомоо эхлүүлье мөнгөнүүдээ Хаан банкны дугаарын данс руу хийгээд суугаарай гэж хэлэхээр нь данс руу нь 50,000 төгрөг хийгээд тоглосон. Тоглоод удаагүй байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Би Техас покер тоглоом тоглохдоо 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 10,000 төгрөг өөрийн данс руугаа шилжүүлсэн. Дараагийн тоглолтод 100,000 төгрөг*******ын данс руу шилжүүлж өөрийн данс руу 110,000 төгрөгийг өөрийн данс руу татуулж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “... Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад орой 18 цагийн үед гэдэг хүн залгаад буудалд хэдэн хүн тоглож байгаа юм. Ирж сонирхохгүй юу гэж хэлэхэд за тэгье гэж хэлсэн. буудалд очиход нэг хүн ирсэн байсан. Тэгээд араас нь нэг нэгээр хүн нэмэгдсээр байгаад олон хүн нэмэгдэж ирсэн. Тэгээд би хасаануудаа 50,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Хаан банкны дугаарын*******ын данс руу шилжүүлээд тоглож байтал удалгүй цагдаа нар ирсэн. Би******* гэдэг хүний данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн орой 19 цаг өнгөрч байхад гэж хэлээд регистрийн дугаар, утасны дугаараа бичүүлээд зүүн нүд орчим хэсэгтээ жижиг шивээстэй 20-25 насны орчим эрэгтэй хүн араас гурван найз орж ирнэ. Нэг архи уучхаад гарна. Гурван давхарт байрлах өрөө ямар өрөө юм бэ гэж асуухаар нь би манай амралтын өрөө байгаа юм гэхэд найзуудтайгаа хамт архи уучхаад гарах юм. Тэр өрөөнд орчихъё гэж хэлэхээр нь 100,000 төгрөгөөр түрээслэхээр болоод бэлнээр нь мөнгийг нь хүлээн авсан. Ингээд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд явж байсан ба тухайн өрөө рүү хэдэн хүн орсныг анзаараагүй. Ресейпшний хэсэгт үл таних хоёр эрэгтэй хүн байж байхаар нь хаашаа орох гэж байгаа юм гэхэд руу найз дээрээ орох гэж байна гэхээр нь араас нь ирэх гурван хүнийх нь хоёр нь юм болов уу гэж бодоод оруулсан. Үүний дараа цагдаа нар ирээд намайг юу болсон талаар мэдээгүй байхад тухайн өрөөнөөс олон хүмүүсийг гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн "...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад таксинд явж байсан. Энэ үед над руу залгаад буудалд мөрийтэй тоглоом болох гэж байна хүрч ирж сонирхох уу гэсэн. Энэ үед битэй үйлчилгээний төв дээр тааралдаад салаад явж байхдаа түүний гар утас руу залгаад буудалд тоглоом болж байгаа гэнэ сонирхох уу гээд хамтдаа буудлын гадаа очиход 4-5 эрэгтэй хүн ирчихсэн байсан ба бид нар хамтдаа тухайн буудлынод ороод зүгээр сууж байхаар гээд 13 гэх тоглоомыг тоглож байгаад би ажилтай болоод гараад явчихсан. Намайг гарснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Намайг очиход******* , , ,******* нар байсан. Намайг ороход саарал өнгийн хайрцагтай хасаа байсан. Тухайн хасааг ашиглаад мөрийтэй тоглоом болно гэж******* хэлж байсан. Би тухайн тоглоомд оролцоогүй. Буудлын өрөөнд 15-20 минут болчхоод гарсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Хаан банк дахь *******ын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50, 55дахь тал/,
Хаан банк дахь тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Хаан банк дахь тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дахь тал/
*****ын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр******* гэдэг хуурай ах Теди дээр таараад орой тоглоом зохиож үзмээр байна. Покер тоглож чаддаг хүн байвал орой дуудчих гэж хэлэхээр нь , гэдэг найзуудаа орой тоглох уу гэж дуудсан. Тэгээд орой 19 цагийн үед******* ах буудалд очоод өрөө авчих. Мөнгийг нь би өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нэр дээр буудалд өрөө захиалсан. Дараа нь тоглох хүмүүс ирэхэд буудлын өрөөнд ороод ахад ахаа надад мөнгө хэрэгтэй байна гэхэд чи хасаануудаас идсэн хүмүүсээс хоёр хасаа татаад аваад байгаарай. Би чамд тоглож дуусаад 100,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд тоглож байхад гаднаас цагдаа орж ирсэн. Уг тоглоомыг Техас покер гэж нэрлэж байсан. Тоглохдоо хасаа ашиглаж тоглосон бөгөөд хасааг 50,000 төгрөгөөр худалж авч хүмүүс тоглож байсан. ...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 119 дэх тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Теди дээр*******тай уулзаад хамтын гэрт очоод гэрээс нь гараад явж байхадтой тааралдсан. Ингээд хүнээс машин авах гээд хуучин Дарханд байж байх хооронд би тэд нарт хандан өнөөдөр сууж найзуудаараа тоглох уу гэж ярьж байгаад гэр гэртээ харьцгаасан. Ингээд би 19-20 цагийн үед******* уу залгаад буудлын өрөөгөө аваад байж бай. Одоо очлоо гэж хэлчхээдбаатарын хамт буудлын өрөөнд очиход , , нар сууж байсан ба би тухайн буудлын өрөөний төлбөр болох 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүний дараа, , нар хүрч ирээд тоглохоор болсон. Ингээд миний эзэмшлийн тоот данс мөнгөгүй байсан тул 50,000 төгрөг шилжүүлээд тэнд байсан хасаанаас данс руу шилжүүлсэн. Үнийн дүнтэй тэнцэхүйц хасааг аваад тоглоомд орж тоглож байсан. бид хоёр хасааг хуваарилан өгч байсан. Би покер тоглоомыг зохион байгуулан цугларсан хасаа болгоноос 2 ширхэг хасаа аваад тоглоом дууссаны дараа тухайн ашгийг өөрөө авахаар болсон.Харин******* нь хасаа тарааж өгөх, цугларсан хасаанаас хурааж авахад туслаад өгье. Тоглоом дуусахаар та надад хэдэн төгрөг өгчих гэж хэлж байсан. Ингээд тоглох газар хэрэгтэй байсан тул өөрт байсан бэлэн мөнгө болох 100,000 төгрөгөөр буудлын өрөөний тооцоо хийсэн. Тухайн буудлын өрөөг******* захиалсан байсан. Би тухайн үед 60,000 төгрөгийн ашиг олсон байсан ба тухайн мөнгийг тоот данс руу шилжүүлэн өөрийн хэрэгцээндээ ашигласан. Харин өөрийн эзэмшлийн тоот данснаас тоот данс руу 110,000 төгрөг шилжүүлсэн ньийн хожсон мөнгийг андуурсан байсан тул өөртөө шилжүүлэн авсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/ болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* ,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр болон хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* ,******* нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* ,******* нарыг олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн төмөр хайрцагтай 190 ширхэг хасаа, 2 хайрцаг цэнхэр өнгийн гадаргуутай хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ын******* ,******* овогт*******ийн******* нарыг бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн төмөр хайрцагтай 190 ширхэг хасаа, 2 хайрцаг цэнхэр өнгийн гадаргуутай хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******,******* урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР