Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00402

 

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2019/00402

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар нэхэмжлэгч Ж.Згийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бт холбогдох гэм хорын хохирол 4,324,600 /дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15 цагт иргэн Г.Бын халуун усанд орж байгаад халтирч унаад дунд чөмөгний толгойгоо хугалсан. Ингээд эмнэлэгт хэвтэн 2019 оны 02 дугаар сарын 12-нд хотоос эмч дуудан 11.000.000 сая төгрөгний хагалгаанд орсон. Хадах боломжгүй тул протез хийлгэх зардал, эмч нарын ирж, очих онгоцны зардал, зочид буудлын зардлыг төлсөн. Миний бие ганц хүүтэй харж хандах ах дүү байхгүй. Цагаан сарын үед арай хийж 11.000.000 сая төгрөг бүрдүүлсэн. Миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Ганбатын Баас 4,324,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Г.Баас 4,324,600 төгрөг гаргуулахаас 2,824,600 төгрөгийг татгалзаж эвлэрч байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Зд төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг нь хариуцагч Г.Бт холбогдуулан 4,324,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Ж.Зд төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 2,824,600 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.З нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 177 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр П.Оюунтунгалагт итгэмжлэл олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалагт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 16 дугаар тал/

Хариуцагч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ж.Отгонбаярт итгэмжлэл олгосон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 40 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулан нэхэмжлэгч Ж.Зд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Ж.Зд төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 2,824,600 /хоёр сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг нь татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулан нэхэмжлэгч Ж.Зд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                               Б.МАРИНА

                                                                                       С.ОЮУНЖАРГАЛ