| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2019/0026/э |
| Дугаар | 2019/ДШМ/30 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 10.1.2, |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ДШМ/30
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч *******, ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Л.Батжаргал, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1921001830062 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг Заниатын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, гавъяа шагналгүй. /РД: *******/
Шүүгдэгч: ******* ******* овогт ын , Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, гавъяа шагналгүй. /РД: /
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны тоотод ийн биед олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хоолойг нь боомилж онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаач ийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, нокиа 6610 маркийн гар утас 1 ширхэг, нокиа 3220 маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, ясан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг зэрэг827000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн нь шүүгдэгч *******, ******* нарыг “хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан, бусдын хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор:
1/ Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2/ Шүүгдэгч *******, ******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус бүр 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
3/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус бүрт оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ийн нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,
4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр цагдан хоригдсон 215 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
6/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэм хорын хохиролд тус бүр 5.529.807 /таван сая таван зуун хорин есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******баатар хот СХДүүргийн 27 дугаар хорооны тоотод оршин суух, ны //-д олгож,
7/ Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цэцгэн хээтэй цагаан даавууны хэсэг, цагаан өнгийн судалтай улаан өнгийн хөнжилний хэсэг, шаргал өнгийн даавууны хэсэг, хүрэн өнгийн хээтэй орны бүтээлэгний хэсэг, хар хөх өнгийн даавууны куртикны зүүн урд талын хэсэг, ханын обойны хэсэг, шаргал өнгийн иштэй хутга 1, цэнхэр иштэй хутга 1 ширхэг, хар иштэй хутга 1 19 ширхэг, хүрэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн савхин хуйтай, ясаар хийсэн /эвэр мэт/ хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн хуйтай, эрээн бариултай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн сэрээ, халбагатай эвхэгдэг тонгорог 1 ширхэг болон тамхины иш 2 ширхэг, татаагүй тамхи 1 ширхэг, шатсан календарийн хэлтэрхий 1 ширхэг, сэнжтэй шилэн аяга 1 ширхэг, хар өнгийн цэнэглэгчийн тасархай 2 ширхэг, цахилгааны утасны тасархай 1 ширхэг, мобиком гэсэн бичигтэй сим карт 1 ширхэг, хар өнгийн савхин куртик, хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн уяа 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэргийн бурууг зөвшөөрч ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Үнэндээ хэлэх үгээ ч эвлүүлж хэлж чадахгүй байна. Гэхдээ өөрийн амьдрал, биеийн байдлыг танилцуулан ялыг хөнгөрүүлж өгөхийг аргагүй гуйж байна.
Миний бие нялх байхдаа Сүхбаатар аймгийн ******* гэдэг айлд үрчлэгдсэн. Тэд үр хүүхэдгүй хүмүүс байгаад намайг үрчилж авснаас хойш үр хүүхэдтэй болсон. Бага байхдаа энэ талаар ч мэддэггүй. Хүүхэд юм болохоор гэм хийвэл алганы амт, сурны амт үзэж л байсан. Түүнийг бусад хүүхдийн адил тоодоггүй л байсан байх. Харин 15-16 нас хүрэхэд өргөж авсан эцэг эх төрүүлсэн хүүхэддээ хандах хандлага нь мэдрэгдэж эхэлсэн ба эрс ялгаатай болсон. Иймээс бага багаар хөндийрсөөр намайг насанд хүрээд ажил сургууль гээд явах болоход ам өрхийг тусгаарласан. Би Дорнод аймагт ирээд төрсөн эх дээрээ хааяа очдог байсан. Дүү нар хөндий өссөн охин хүүхдүүд болохоор намайг тоож харьцдаг ч үгүй. Миний ажил сургуульгүй найз нөхдөөрөө тэнэж байдагтай л холбоотой л доо. Миний ээж сая намайг хоригдож байх хугацаанд нас барсан. Ингээд намайг эргэж ирэх хүнгүй болсон. Өргөж авсан эцэгт хэлсэн гэсэн боловч ирж байгаагүй. Ийм болохоор хохирогчид учруулсан хохирлоо одоогоор төлж чадахгүй байгаа юм.
Одоо миний бие бөөр суналттай, үрэвсэлтэй, хааяа цусаар шээх ч үе байна. Мөн нуруу өвддөг. Эм тан ч хэрэглэж чадахгүй тэсэж л байна. Хэргийн тухайд анхнаасаа би бүх үнэнээ хэлсэн. Одоо өөрөөр ярих зүйл байхгүй. Харин хохирол төлбөрт зээлийг оруулдаггүй гэж байсан чинь шүүх тэтгэврийн зээлийн 4 451 145 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг мөнгө нь эрт аваад өмнө нь хэрэглэчихсэн мөнгө байхад төлүүлсэн нь үндэсгүй гэж үзэж байна.
Оршуулгын зардлаас нийгмийн даатгалын сангаас олгосон 1 сая төгрөгийг хасаж тооцох ёстой гэтэл хассангүй. Хулгайлсан гэх зарим зүйлийг мэдэхгүй аваагүй л юм. Гэхдээ тэрийг яриад яахав гээд үгүйсгээгүй. Гэтэл хулгайлагдсан хутга нь хураагдсан байхад устгах болж биднээр төлүүлж байгаа нь зөв юм болов уу. Миний биеийн байдлыг харгалзан ялыг бага ч гэсэн багасгаж өгөхийг хүсье. Мөн хохирлын талаар шийдсэн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие нь ээжтэйгээ ам бүл хоёул айлын мал маллаж амьд арч байсан. Өөрийн гэх мал хөрөнгө байхгүй болохоор хохирлын мөнгийг төлөхөд хүндрэлтэй байгаа тул хохирогч ийн уг хэргээс өмнө авч хэрэглэсэн тэтгэврийн зээлийг нийт төлөх хохирлоос хасаж өгч тусална уу. Мөн шүүгдэгч ******* бид хоёрын аваагүй хоёр бугуйн цаг болон иргэн ын ломбарднаас авч зарсан нэг ширхэг мөнгөн аяга, цагдаагийн газар хураалгасан хоёр ширхэг хутга зэргийг тодорхой үнэлэн нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. ******* миний бие нь долоон сард прокурор Лхамсүрэн болон байцаагч хошууч Амартайван нарт хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтээ тус тусад нь бичгээр гаргаж байсан боловч одоог хүртэл танилцаагүй байгаа болохоор тухайн зүйлүүд яаж үнэлэгдэж байгааг мэдэхгүй байна” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар бусдыг алсан гэх хэрэг дээр ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Хохиролтой холбоотой асуудал дээр ”...дахин хянаж өгнө үү, мөн хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү" гэсэн гомдлыг гаргасан. Үүнийг дэмжиж байна... гэв.
Прокурор Ц.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хяналт тавин ажилласан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нарын үйлдсэн гэмт хэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн apгa хэрэгсэл, учирсан хор уршгийн шинж байдлыг харгалзан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт нь 18 жил, хулгайлах гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...Анхан шатны шүүхээс үндэслэлтэй зев дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хүлээж авахгүй байна уу гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугээр зуйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бух ажиллагаа, шийдвэрийг бухэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим, согтуугаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дугээр баг Малчины тоотод ийг олон удаа хутгалж, улмаар хоолойг нь боомилж, онц харгис хэрцгий apгaap алсан, мөн амь хохирогч ийн гэрээс нь 2 ширхэг мөнгөн аяга, Нокиа-6610 маркийн rap утас 1 ширхэг, Нокиа-3220 маркийн rap утас 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, ясан иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг тонгорог 1 ширхэг буюу 827,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба, оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн уйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтад нийцжээ. Шүүгдэгч *******, ******* нар нь амь хохирогчийг олон удаа хутгалж, эцэст нь боомилон зориуд алсан, амь хохирогчийг нас барсны дараа гэрээс нь эд зүйлийг авч явсан гэмт хэрэг үйлдсэн тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Харин хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлаар гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хулээн авах үндэслэлтэй байна. Үүнд:
Амь хохирогчийн оршуулгын зардал 5,781,469 төгрөг, хулгайлагдсан эд зүйлийн үнэ 827,000 төгрөгийг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч *******, ******* нар нь “хохирогчийн гэрээс авч явсан 2 хутга хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шүүхээс устгахаар шийдвэрлэсэн атлаа биднээр төлүүлж байгааг зөвшөөрөхгүй” гэж; шүүгдэгч ******* нь “бид xoëp хохирогчийн гэрээс 2 ширхэг бугуйн цаг аваагуй, 1 мөнгөн аягыг таксины жолооч ын нэрээр ломбарданд тавьсан ба ломбарднаас буцаан авч бусдад зарсан тул бид төлөх ёсгүй” гэж давж заалдах гомдолд дурдсан. Амь хохирогчийн гэрээс шүүгдэгч нарын авч явсан xoëp хутга хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, үнэлгээний комиссоос нэгийг нь үнэлээгүй, нөгөөг нь 30,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Анхан шатны шүүхээс эд мөрийн баримтын онцлог шинж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэгдсэн байж болох нөхцөл байдал зэргийг харгалзан хутгыг устгахаар шийдвэрлэснийг зөв гэж үзэх бөгөөд, шүүгдэгч нар амь хохирогчийн гэрээс yг хутгыг хууль бусаар авч явсан, тэдний үйлдсэн гэмт хэргийн эд мөрийн баримт болж эцэстээ шүүхийн шийдвэрээр устгагдах болсон тул үнэлгээний комиссоос гаргасан 30,000 төгрөгийн дүнгээр тооцон шүүгдэгч нараар нөхөн төлүүлсэн шүүхийн шийдвэр нь “хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэм хорын эрх зүйн ерөнхий зарчимд нийцсэн байна.
Мөнгөн аягыг ч мөн адил шүүгдэгч нар амь хохирогчийн гэрээс хууль бусаар авч яван, гэрч ын бичиг баримтаар ломбарданд тавьж 70,000 төгрөгийг нь авч хэрэглэсэн ба нь ломбарднаас буцаан авч цааш бусдад худалдсан боловч худалдсан хүнээ танихгүйн улмаас yг мөнгөн аягыг хуулийн байгууллага олж авах боломжгүй нөхцөл бий болжзэ. Тухайн эд зүйл хууль ёсны эзэмшигчийнхээ мэдлээс хууль бусаар гарч, эцэстээ олдох боломжгүй болсон нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд холбоотой учраас тэднээр хохирлын нөхөн төлүүлсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэх заалтад нийцсэн байна.
|
|
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн төлөөлөгч Н. нарын мэдүүлэг зэрэг баримтаас үзвэл, шүүгдэгч нар амь хохирогчийн гэрээс 2 ш бугуйн цагийг авч явсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд эдгээр асуудлаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирогчийн төлөөлөгч Н. “оршуулгын тэтгэмжид төрөөс олгосон 1,000,000 төгрөгийг аваад талийгаачийн банкны зээлэнд төлсөн тул энэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлж өгнө үү” хэмээн нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх үүнийг шүүгдэгч нараар төлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь зөв болсон. Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгуй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилж буй 1,000,000 төгрөг нь хуулийн энэ заалтад хамаарахгүй байна.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарахгүй “тэтгэврийн зээлийн үлдэгдэл” гэх 4,451,145 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/270 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэм хорын хохиролд тус бур 5.529.807/таван сая таван зуун хорин есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******баатар хот СХДүүргийн 27 дугаар хорооны тоотод оршин cyyx, ны //-д олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас бусдад гэм хор учруулснаас үүссэн үүрэгт тус бур 3,304,234.5 /гурван сая гурван зуун дөрвөн мянга xoëp зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулан хохирогчийн төлөөлөгч ны ад олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 5,451,145 төгрөгийн үнийн дүнтэй хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн; шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зуйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР