Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 333

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: “******* банк” ХХК

Хариуцагч: Б овогт Г.Н /РД:/, *******,******* дүгээр баг, Баруун сайханы*******4-15 тоот

Хариуцагч: Б овогт Г.М /РД:/, *******,******* дугаар баг, ******* тоот

Зээлийн гэрээний үүрэгт 7 009 671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Г.Н, Г.М, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н, Г.М нар нь 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр******* 500 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын*******5-нд 999*******36 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 28-нд******* 000 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр*******1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 204 258 төгрөг дээр нэмж**************00 000 төгрөгийг*******9.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2012 оны*******1 дүгээр сарын 28-ны өдөр 659 тоот барьцаат зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 4*******07 213 төгрөг дээр нэмж******* 000 000 төгрөгийг жилийн*******9.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцөлөөр зээлсэн. Нийт авсан зээлийн хэмжээ 6 799*******36 төгрөг болно. Нийт авсан 6 799*******36 төгрөгөөс зээлдэгч үндсэн зээлд 4 245 325 төгрөг, зээлийн хүүд******* 931 754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 367 төгрөг, нийт 6*******77 446 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны*******1 дүгээр сарын 25-ны өдөр дууссан зээлдэгч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр*******00 000 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч төлбөрөө бүрэн төлөөгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 2 554 511 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3*******05*******55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 649 305 төгрөг, нийт 7 009 671 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн*******27*******05 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар Г.М нь зээлийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Мөн гэрээний 4.2.12 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн заалтыг үндэслээд банк энэхүү шаардлагыг гаргаж байна. Зээлийн хүүний хувьд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээгээр тохиролцсон жилийн*******9.2 хувийн хүү тооцож нэхэмжлэл гаргасан. Гаргах өдрийн байдлаар зээл, зээлийг хүүг тооцож нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр гаргасан. Надад шүүхэд гаргасан нэхэмжлэл нь байхгүй байна. Нэхэмжлэлд заасан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах, хамтран үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй гэсэн тайлбартай оролцож байна гэв.                                                                    Хариуцагч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банкнаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 554 511 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3*******05*******55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 649 305 төгрөг нийт 7 009671 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Г.М-ыг цаашид хамтран зээлдэгчээс татгалзуулахыг хүсч байна. Банкнаас чөлөөлж өгөхгүй гэж байна. Би өөрөө энэ зээлийг авсан учраас өөрөө төлнө. Хамтран зээлдэгч төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.     

Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Н-тай харилцан хамтран зээлдэгчээр ******* банкнаас зээл авсан. Уг зээлээс нэг ч төгрөг хувьдаа болон хувьсгалд аваагүй учир энэ зээлээс чөлөөлж өгнө үү. Би өөрийгөө хамтран зээлдэгчээс чөлөөлүүлэхийг хүсэж байна. Гарын үсэг зурсан нь миний буруу. Тухайн үед энэ хүн сандраад ах дүү төрөл садан байхгүй гэхээр нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй учраас өөрийгөө чөлөөлүүлэхийг л хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь Г.Н, Г.М нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2 554 511 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3*******05*******55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 649 305 төгрөг, нийт 7 009 671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Н нь нийт 7 009 671 төгрөгийг “******* банк” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

“******* банк” ХХК, Г.Н, Г.М нар нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн*******1 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 3 204 258.85 төгрөг дээр**************00 000 төгрөгийг*******9.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны*******1 дүгээр сарын 28-ны өдөр 659 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 4*******07 213.55 төгрөг дээр******* 000 000 төгрөгийг жилийн*******9.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээлж, зээлийн төлбөрийг “зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн өдрийн 659 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр *******ын*******-р баг Баруунсайханы*******5-14 тоотод байрлах 4 ханатай гэр, зурагт 21 инч шарф, суурин компьютер, хоёр хаалгатай хөргөгч, 2*3 төмөр пин, цалин орлого зэргийг барьцаалжээ. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Зээлдэгч Г.Н нь барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 6 799*******36 төгрөгийн зээл авснаас үндсэн зээлд 4 245 325 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт******* 931 754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 367 төгрөг, нийт 6*******77 446 төгрөг төлсөн байх ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны*******1 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар гэрээндээ заасан байна.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зээлдэгчийн хариуцлагын талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус заасан байх тул “******* банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Н нь нийт 7 009 671 төгрөгийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь 2012 оны*******1 дүгээр сарын 28-ны өдрийн 659 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, талуудын тайлбар, хариуцагч Г.Н-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Г.Н-аас үндсэн зээлийн үлдэгдэл 2 554 511 төгрөг, зээлийн хүү 3*******05*******55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 649 305 төгрөг, нийт 7 009 671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй хариуцагч Г.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь заалтыг баримтлан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

Хариуцагч Г.М нь “...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, ах дүү, төрөл садан байхгүй гээд гуйхаар нь гэрээнд гарын үсэг зурсан” гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 07, 2012 оны*******1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд тус бүр 36 сарын хугацаатайгаар хариуцагч Г.Н, Г.М нартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан зээл олгохдоо зээлдүүлэгч нь мөнгийг Г.Н-ийн дансанд шилжүүлсэн байна.

Зээлийн гэрээнд Г.М нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул зээлийг үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор үүсдэг бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Г.М хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар үгүйсгэгдсэн байна.

Гэрээнд зааснаар энэхүү зээл нь цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн ба гэрээний хавсралтад зээлдэгч Г.Н-ийн цалин орлогыг барьцаалснаас гадна гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг авч ашиглах эрхтэй болохыг гэрээний 4.1.1-т заасан байхад зээлдүүлэгч нь зөвхөн Г.Н-ийн дансанд зээлийн мөнгийг шилжүүлжээ. Зээлийн мөнгийг Г.Н-ийн дансанд шилжүүлэхийг гэрээний талууд зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж заажээ. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн болохыг нотлох ёстой байна.   

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.М нь зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг үүссэн байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд нотлогдоогүйгээс гадна түүний тайлбар нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй учраас үүрэг үүсээгүй гэх агуулгатай татгалзал байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Г.Н цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагч Г.М-д зээлийн гэрээний үүргийг хамааруулах боломжгүй юм.

Гэрээний хавсралтад барьцаа хөрөнгөөр цалин орлого гэж тусгагдсан байх ба үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “хариуцагч Г.Н Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ажиллаж байсан, түүний цалин орлогыг барьцаалж зээл олгосон, хамтран зээлдэгч Г.М-аас зээлийг шаардаж төлүүлж байсан эсэхийг сайн мэдэхгүй” гэж тайлбарлажээ.

Хамтран зээлдэгч болох хариуцагч Г.М-ын хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хамтран зээлдэгч гэх Г.М-д зээл олгох үндэслэл, тэрээр зээлдэгч Г.Н-тай ямар хамааралтай болох, түүнтэй хамтарч зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан эсэх нь тодорхой бус байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 7 009 671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгож, хариуцагч Г.М-д холбогдуулан гаргасан зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.2,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 7 009 671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.

2.Хариуцагч Г.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******27*******05 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид*******27*******05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.7-д зааснаар талууд*******4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН