Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0120/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,*******-д******* ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн******* тоот гэртээ хувийн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дотор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000177 дугаартай хэргээс:

 

Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 07, 02 дугаар сарын 17, 03 дугаар сарын 20, 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Нөхөр бид хоёр хоногийн өмнө цахилгаан барааны дэлгүүрээс битүү чанагч авсан. Тэгээд тухайн чанагч гэмтэлтэй байхаар нь өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр буцааж өгөх гээд тухайн авсан дэлгүүр дээрээ очсон чинь манайх ийм гэмтэлтэй чанагч зараагүй. Та нар өөрсдөө эвдсэн байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр буцаж ирээд чи наад чанагчаа өөрөө эвдсэн байна гээд над руу уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд манай нөхөр намайг түлхэж унагаагаад хэл амаар доромжилж пизда, янхан, лалар гэх мэт үг хэлээд байхаар нь би гэрээсээ гараад хүүхдүүдээ дүүгийнд орхиод цагдаа дээр очсон. ...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаднаас согтуу орж ирээд манай хамаатан манайд ирсэн байсан чинь таалагдахгүй байна гээд миний зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд гэрээс гараад явсан. Би тухайн үед өөрөө хавдар буулгах гээд үрэвслийн тариа 7 хоног хийлгэсэн. Хавдар нь буухгүй болохоор би гар утсаараа зургийг нь дарж авсан. Тэрнээс болоод толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт хандсан чинь намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үеэлтай эхнэрийнх нь хамт караокед сууж байхад манай нөхөр нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд хамт сууж байгаад 00 цагийн үед гарцгаасан. Тухайн үед миний зүүн нүд рүү цохисон. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо нөхөр бид хоёр ямар нэгэн хэрүүл маргаангүй гэр орондоо тайван сайхан хангалуун дулаан амьдарч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 7-8, 9, 21-23 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаартай “...гийн биед тархи доргилт, зүүн нүдний доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...гийн биед нэмэлт үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй.гийн биед 2023  оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгээр тархи доргилт, зүүн нүдний доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2023.01.27-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх тархи доргилт гэмтлийг хэсэг газрын үзлэг, яаралтай түргэн тусламжийн хуудас, мэдрэлийн тасгийн өвчний түүхийг үндэслэн тогтоосон болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх  өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

*******ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр холбогдогчоор, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар  мэдүүлсэн “...Эхнэр бид хоёр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хоёр хоногийн өмнө цахилгаан барааны дэлгүүрээс махны битүү чанагч авсан. Тэгсэн тухайн чанагч гэмтэлтэй байсан. Тэгээд би өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тухайн дэлгүүрт нь чанагчаа буцааж өгөх гэтэл бариул нь хагархай байсан. Тэгээд угсрахад зүгээр байсныг санаад эхнэртэйгээ утсаар яриад чи унагаад эвдсэн юм биш үү гээд маргалдсан.Тэгээд би гэртээ хариад энэ асуудлаас болж эхнэртэй маргалдаж байтал эхнэр хүүхдүүдээ аваад гараад явсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхаа хүний төрсөн өдөр дээр очоод 20 цагийн үед гэртээ ирсэн чинь эхнэр алга байсан. Тэгээд би эхнэртэйгээ утсаар ярьсан чинь Дархан сумын 12 дугаар баг 380-ын караокед хамаатныхаа хоёр хүнтэй архи уусан байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би зүүн нүд хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...Бигийн биед учирсан гэмтлүүдийг учруулсан. надаас ямар нэгэн байдлаар эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн асуудал байхгүй. Би эхнэрээсээ уучлалт гуйгаад бид гэр бүлээрээ эвтэй сайхан амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******т  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР