Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00428                                                     Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б  даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ду  аймгийн Д сум, 1-р баг, Аын  тоотод оршин суух, РД:ЗЕ  регистрийн дугаартай, Д овогт Сгийн Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ду  аймгийн Дэ  сум, 1-р баг, Ба  гэх газар  оршин суух, РД:ЗФ  регистрийн дугаартай, А овогт Бат-Эрдэнийн Бөд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    С овогтой А миний бие Бтэй 2006 онд танилцаж албан ёсоор 2007 онд гэр бүл болж  11 жил амьдраад 3 хүүхэдтэй болсон, охин Б.Э 2008 онд, хүү Б.Б 2014 онд,  хүү Б.Ж 2016 онд төрсөн. Сүүлийн 2-3 жил архи уух нь ихсэж гэр бүлдээ санхүүгийн хүндрэл учруулдаг, агсан согтуу тавьж зодож дээрэлхдэг болсон тул  хамт амьдрах аргагүй болсон байдлыг харгалзан үзэж миний энэ асуудлыг хурдан шийдэж өгнө үү 3 хүүхдээ өөр дээрээ авч гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна  гэжээ

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Б миний бие 1989 оны 3 сарын 5-нд Дундговь аймагт төрсөн. 2007 оны 1 сарын 05-ны өдөр С овогтой Атай гэр бүл болон 3-н хүүхдийн  аав болсон. С.А нь гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг авъя гэсэн өргөдлийг .... хүлээн зөвшөөрч байна  гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч С.А нь Б.Бөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.А, хариуцагч Б.Б  нар нь 2007 оны 1 сарын 05-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2009 оны 6 сарын 22-нд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 03 хуудас/

 Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас  тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Талууд охин Б.Э /ЗЕ08292201 /-ийг 2008 оны 9 сарын 22-нд, хүү Б.Б /ЗЕ14210214/-ийг 2014 оны 1 сарын 02-нд, хүү Б.Ж /ЗЕ16302113/-ийг 2016 оны 10 сарын 21-нд тус тус   төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хэргийн 03, 07-18 хуудас/.

Нэхэмжлэгч С.А охин Б.Э, хүү Б.Б, Б.Ж нарыг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байх бөгөөд  Б.Б  хүүхдүүдээ эхийн нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна.

Иймд охин Б.Э, хүү Б.Б, Б.Ж  нарыг эх С.Аын асрамжинд үлдээж  эцэг Б.Бөөс сар бүр  тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дундын өмчийн эд хөрөнгийн талаар  маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А овогт Б-ийн Б /РД:ЗФ  регистртэй/, Д  овогт Сгийн А /РД:ЗЕ  регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,   40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Б.Э /ЗЕ  /, хүү Б.Б /З /, хүү Б.Ж /ЗЕ / нарыг эх С.Аын асрамжинд үлдээж, хүүхэд тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь хэмжээгээр,   16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бөөс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсугэй.

3.  Талууд дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Бөөс 156996 /нэг зуун тавин зургаан мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БАЯРДАВАА