Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00429                                                     Д аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймгийн Э сум, 7-р баг  тоотод оршин суух, РД:ЗП93071502 регистрийн дугаартай, Б овогт Оийн Өы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д аймгийн Э сум, 7-р баг,  У  тоотод оршин суух, РД:УП89012856 регистрийн дугаартай, С овогт Хын Хд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  139/2019/00391/И индекстэй  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ө, нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  .... миний бие Х овогтой Хтэй 2011 оны 9 сарын 01-ний өдрөөс хамтран амьдарч ...  2013 оны 6 сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2012 оны 11 сарын 30-нд Ө гэдэг хүүтэй болсон. 2018 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл хамтран амьдарсан бөгөөд 7-8 жилийн хугацаанд  хүүгийн аав болох Х.Хийн хууралт, архидалт согтууралт, хүчирхийлэл дарамтаас  болж гэр бүлийн гишүүд  болох хүү Ө мөн миний амь нас эрүүл мэндэд  болон ялангуяа хүүхдийн хүмүүжилд  сөргөөр нөлөөлж байсан учир сүүлийн 1 жил 3 сар тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаандаа х.Х нь Өмнөговь аймагт том машины жолооч гэсэн ажил эрхэлж ....  байгаа. Ө миний бие өөрийн хүүгийн хамт эмээгийндээ амьдарч байгаа ба цаашид ч гэсэн хүүгээ өөрийн асрамжид үлдээж Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгож гэр бүлийн баталгаагаа цуцлуулах хүсэлтэй ....... байна гэжээ

Хариуцагч Х.Х  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... Х овогтой Х миний бие Д аймгийн Э сумын  харъяат О овогтой Өтай  2011 оноос хамтран амьдарч 2012 онд гэр бүл болсноо бүртгүүлж  ... байсан. 2018 оны 4 сараас  Ө бид 2 тусдаа амьдарч эхэлсэн. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон учир гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж  тогтоож гэр бүлийн баталгааг цуцлаж өгнө үү. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээгээр  бодож тогтоолгох хүсэлтэй байна. ... гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч О.Ө нь Х.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Ө, хариуцагч  Х.Х нар нь 2012 оны 1 сарын 05-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2012 оны 12 сарын 05-нд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.  /хэргийн 05 хуудас/

 Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 2018 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Талууд хүү Х.Өийг  2012 оны 11 сарын 30-ны өдөр төрүүлсэн болох нь ЗП12313012 регистртэй төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хэргийн 06 хуудас/  

Хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул  эцэг Х.Хээс сар бүр  тэтгэлэг гаргуулж хүү Х.Өийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамж, дундын  эд хөрөнгийн талаар  маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Х.Х нь шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С овогт Хын Х /РД:УП89012856 регистртэй/, Б овогт Оийн Ө /РД:ЗП93071502 регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.   Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар С овогт Хийн Ө /ЗП12313012/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь хэмжээгээр, 11-16  нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Хэээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсугэй.

3.  Талууд хүүхдийн асрамж дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101692 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж   хариуцагч Х.Хээс 101692 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Г.Б