| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00376/И |
| Дугаар | 430 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 430
2018 оны 10 сарын 18 өдөр Дугаар 139/ШШ2019/00430 Дундговь аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би ХХХК-ийн Д салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д аймгийн Д сумын 3-р баг, Д эмт амардалай 1-2 тоот хаягт оршин суух, Б овогт Лагийн А /РД: ЦГ86042315/, М овогт Лын У /РД:ЗЗ86072906/ нарт холбогдох зээлийн төлбөр 51517667 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талуудын гаргасан хүсэлт, тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХААН банкнаас иргэн Л.А, Г.У нараас 51517667 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын 2019 оны 9 сарын 09-ний өдрийн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 11 сарын 19-ний дотор бүрэн төлөхөөр хариу ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч нар нь дээрх заасан хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.
Хариуцагч Л.А, Г.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.А, Г.У биднээс зээл зээлийн хүүгийн төлбөрт 51513167, 49 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 415538, 34 төгрөг нотариатын төлбөрт 4500 төгрөгийг тус тус гаргуулахаар Дундговь аймаг дахь ХХХК-ийн салбараас нэхэмжлэл гаргажээ. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2019 оны 11 сарын 19-ний дотор бүрэн төлж барагдуулах болно. Тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 5-н ханатай гэр, өнгөт зурагт 40 инч, өнгөт зурагт 32 инч, хөргөгч, Сайнцагаан сумын 7-р баг, байшилтай 54 м.кв 2 өрөө байрыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК-ийн Дундговь салбар нь хариуцагч Л.А, Г.У нарт холбогдуулж үндсэн зээл, зээлийн хүү, алданги, улсын тэмдэгтийн хураамж 51517667 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн 5 ханатай гэр, 40 инч, 32 инчийн өнгөт зурагт, хөргөгч, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг сургуулийн гудамжны 16-р байр, 05 тоотод байрших 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Л.А, Г.У нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 сарын 19 дотор нэхэмжилсэн төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулах, хэрвээ тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч хариу тайлбараа тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Л.А, Г.У нарт холбогдох ХХХК-н Дундговь салбарын нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 51517667,49 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт Л.А, Г.У нарын ирүүлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 415538, 34 /дөрвөн зуун арван таван мянга таван зуун гучин найман төгрөг гучин дөрвөн мөнгө/-өөс 207769, 17 /хоёр зуун долоон мянга долоон зуун жаран есөн төгрөг арван долоон мөнгө/-ийг төсвийн орлогоос, 207769, 17 /хоёр зуун долоон мянга долоон зуун жаран есөн төгрөг арван долоон мөнгө/-ийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч талд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.Б