Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0122/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, хүүхэд, дүү нарын хамт******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй /******* гэх газар түр оршин сууж байгаа /, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагчийн эрүүл мэндэд тархи доргилт, духанд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй. Одоо эхнэр бид хоёр тусдаа амьдарч байгаа.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2318000000176 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 12, 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн “... ******* бид хоёр хамт амьдраад хоёр жил болж байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 40 цагт манай хамтран амьдрагч миний утас руу залгаад хүүхэд авчирч өг гэж хэлэхээр нь би утсыг нь тасалсан. Тэгсэн удалгүй гаднаас орж ирээд хүүхдээ хувцаслаад сууж байхдаа хүү халуурсан байна. Хамт эмнэлэг явъя гэж хэлэхээр нь би чадахгүй. Маргааш ажилтай. Ус зөөж хувцсаа угааж бэлдмээр байна гэж хэлэхэд гэнэт уурлаад босож ирээд миний толгой руу гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тухайн үед миний хамтран амьдрагч******* өөрөө цагдаад дуудлага өгсөн. Ер нь бол хамт амьдарч эхэлснээс хойш сард 1-2 удаа зоддог байсан. сүүлд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өглөө тоотод манай ээжийн гэрт намайг зодсон. Намайг зодох болгондоо чи намайг цагдаад барьж өг. Би тэр цагдаагаас чинь айхгүй. Би гараад ирнэ гэж хэлдэг. Тэгэхээр нь би цагдаад танилтай юм болов уу гэж бодоод гомдол гаргадаггүй. Миний толгой маш их өвдөж дотор муухай  оргиж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...2023 оны 03 дугаар сарын 08-ны орой баарны гадна хамт байсан. Харин 2023 оны 03 дугаар сарын 12-ы өдөр дүү хамт байсан. Манай нөхөр сэтгэцийн өөрчлөлттэй учраас группт байдаг гэсэн. Нарийн сайн мэдэхгүй. Ер нь бол намайг цохих үедээ эрүүл архи уугаагүй байдаг. Ер нь л намайг зоддог. Би зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 12-13 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...*******, нар нь хоорондоо их таарамж муутай харагддаг. Энэ хоёр гэх газар амьдарч байгаа гэдэг. Тэнд нь бол би очиж байгаагүй. нь сүүлийн үед нэлээд их архи уудаг болсон.******* нь архи дарс уугаад байдаггүй ч хоорондоо таарч тохирдоггүй юм шиг байгаа юм. нь архи уухаараа ааш нь эвдрээд хүн рүү янз янзаар дайрдаг. Миний мэдэхээр 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажлынхантайгаа уулзъя гээд бааранд бид хоёр хамт орсон. Ороод удаагүйийн ажлынхан ирээгүй байхад******* араас нь ороод ирэхээр нь бид хоёр баарнаас хамт гараад явж байтал гэнэтийг цохих шиг болохоор нь харахадийн духнаас цус гарч байхаар нь яасан бэ гэсэн чинь******* гар утсаараа миний толгой руу цохиод гэхээр нь би*******д уурлаад чи чинь яагаад эмэгтэй хүн цохиж зодоод байдаг юм гээд гар руу нь хоёр удаа зөөлөн цохиж аваадийн цусыг тогтоох гэж байхад******* цаас аваад ирье гээд явахаар нь бид хоёр зугтаад манай гэрт ирж хоносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Манай эгчийг ер нь******* цохиж зодоод байдаг. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт ирсэн байх үед араас нь******* ирээд гэрт толгой, хөл рүү нь цохисон. Бас 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай эгч гэртээ надтай хамт байж байсан чинь******* хүүхдээ авах гэж ирээд эгчтэй маргалдаад эгчийн толгой руу цохиж би салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 329 дугаартай “...ийн биед тархи доргилт, духанд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №24-23 дугаартай “...*******ын******* нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. Уг өвчин нь төрөлхийн байх боломжтой.*******ын******* нь сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна.*******ын******* нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай болно.*******ын******* нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Аюулын зэргийн /...0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 55-57, 59-60 дахь тал/,

 

*******гийн 2023  оны 03 дугаар сарын 12-ны өдөр холбогдогчоор, 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “... 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14:33 цагийн үед эхнэр рүү залгаж хүүгийнхээ биеийг асуух гэж залгахад манай эхнэр утсаа аваад танайхаар сонин юу байна гэж хэлэхээр нь би чи энэ гэрт хамт амьдарч байгаагүй юу гэж асуухад тэгээд яасан юм бэ. Би тэгж хэлээгүй наад үгээ зөв сонсоод дараа нь хэрүүлээ хийгээрэй гэж хэлэхээр нь би пизда минь ална шүү гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхэд тэгээд ирээд алаач гэж хэлээд утсаа салгахгүй цаанаа хүмүүстэй инээлдээд байхаар нь би утсаа салгасан. Тэгээд дараа нь дахиад залгасан чинь утсаа авахгүй байхаар нь гэрт нь очсон. Намайг очиход манай хүүгийн хамт  орон дээр хэвтэж байхаар нь би хүүгээ эхнэрийнхээ хажуугаас аваад хамт явж хүүгийнхээ толгойг бариулъя гэж хэлэхэд чи өөрөө тэвэрч яваад бариул. Би хамт явахгүй гэж хэлэхээр нь би чи үр хүүхдээ тоохгүй архи ууж алга болдог байж гэж хэлэхэд чи өөрөө авч яваад бариул гэж дахин хэлэхээр нь уур хүрээд толгой руу нь нэг удаа гараараа цохисон. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бид хоёр муудалдаад би барьж байсан гар утсаараа эхнэрээ цохиж хөл рүү нь өшиглөж зодсон. ...Би гомдолтой байна. Үр хүүхдээ хайхарч хандахгүй. Архи уугаад тэнээд явдаг болохоор хэцүү байна. Намайг байнга элдвээр хэлж доромжилдог.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 35-36 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ын*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР