| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00453/И |
| Дугаар | 431 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 431
2019 оны 10 сарын 21 өдөр Дугаар 139/ШШ2019/00431 Д аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум, 9-р баг, М 9-27 тоотод оршин суух, РД:ЗИ регистрийн дугаартай, У овогт Тын Оын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сум, 9-р баг, М 9-8 тоотод оршин суух, РД:УС регистрийн дугаартай, Б овогт Бын Бд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай 139/2019/00453/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О миний бие Б.Бтай 2004 онд танилцаж албан ёсоор 2005 онд гэр бүл болж 14 жил амьдарч 3 хүүхэдтэй болсон. Сүүлийн үед нөхөр Б нь архи ууж өгсөн согтуу тавьж хамт амьдрах боломжгүй болж сүүлийн 1 жилийн хугацаанд 3 хүүхдийнхээ хамт ээжийндээ амьдарч байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтийн баталгааг салгаж өгнө үү? гэжээ
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 10 сарын 10-ны өдөр Оын нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрч байна. Тийм учир бид хоёрын гэрлэлтийг салгаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.О нь Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.Б нар нь 2006 оны 01 сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2007 оны 10 сарын 04-нд бүртгүүлсэн болох нь Т.О, Б.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Бын Б /РД:УС79031410 регистртэй/, У овогт Тын О /РД:ЗИ85082804 регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Талууд хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И. Т-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Баас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б