Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 432

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00432                                                     Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сум, 4-р баг, *******  тоотод оршин суух, РД:******* регистрийн дугаартай, Н овогт Эы Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Дундговь аймгийн ******* сум, 1-р баг, 1-6  тоотод оршин суух, РД:******* регистрийн дугаартай, М овогт МБын Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  139/2019/00450/И индекстэй  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Д, М.Б нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ... миний бие МБ овогтой Бтэй 2007 онд танилцаж албан ёсоор 2009 онд гэр бүл болж 6 жил амьдраад 2 хүүхэдтэй  болсон. Охин Б 2009 онд хүү Д 2011 онд төрсөн юм. Миний бие 2017 оны 6 сард салах талаар өргөдөл гарган эвлэрүүлэн  зуучлахад хандсан ба  2017 оны 7 сарын 27-нд эвлэрээгүйгээр шийдэгдсэн юм. Энэ хоёр хүүхэд төрсөн цагаасаа миний асрамжид эсэн мэнд өсөн бойжиж байгаа ба аав хүүхдүүдийн холбоо таслаагүй харилцаа холбоотой байдаг.... Өнөөдөр бид нэгэнт гэр бүлийн харилцаагүй тус тусын амьдралаа даган амьдарч байгаа тул хоёр хүүхдээ өөр дээрээ байлгаж гэрлэлтээ цуцлуулан хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна  гэжээ

Хариуцагч М.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..... Би өөрийн гэсэн ажил орлогогүй ч хоёр хүүхдийнхээ хичээл сургуулийн бэлтгэл хувцас, өвлийн хувцас зэргийг  байнга авч өгдөг. Д нь ханьтай болж үр хүүдээ төрүүлэх гэж байгаа учир гэр бүлээ цуцлуулж 2 хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөх болно   гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Э.Д нь М.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.Д, хариуцагч  М.Б нар нь 2008 оны 10 сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2009 оны 4 сарын 6-нд бүртгүүлсэн болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 2014 ооос эхлэн тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Талууд охин  Бийн Б /ЗЙ /-ыг   2009 оны 7 сарын 18-ны өдөр, хүү Б.Д /ЗВ/-ийг 2011 оны 11 сарын 23-нд  төрүүлсэн болох нь   төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.  Хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул  эцэг М.Бээс сар бүр  тэтгэлэг гаргуулж охин Б.Б, Б.Д нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамж, дундын  эд хөрөнгийн талаар  маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М овогт МБын Б /РД:ЗЮ  регистртэй/, Н овогт Эы Д /РД:ЗВ  регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.   Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин  Б.Б /ЗЙ/, хүү Б.Д /ЗВ / нарыг 11 нас хүртэл хүүхэд тус бүрийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Бэээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсугэй.

3.  Талууд хүүхдийн асрамж дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Т-алд даалгасугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133184 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрвөн / төгрөгөөс төсвийн орлогоос 12111 /арван хоёр мянган нэг зуун арван нэгэн/ төгрөг хариуцагч М.Бээс 121073 /нэг зуун хорин нэгэн мянга далан гурван / төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б