Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 439

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Хбанк ХХК-ийн Д салбарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Д аймгийн С сумын     тоот хаягт оршин суух, Б  овогт Д-ын Б  /РД: ЗП /-д холбогдох  зээлийн төлбөр, нотариатын зардал, нийт 11043471, 74 төгрөг гаргуулах тухай 139/2019/00377/И индекстэй  иргэний хэргийг шүүх хуралдааны Б танхимд хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанзул, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:  Хбанкнаас иргэн Д.Баас 11043471, 74 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  байна гэв.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хбанкны нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангахыг зөвшөөрч байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хбанк ХХК-ийн Д салбар нь хариуцагч Д.Бт холбогдуулж үндсэн зээл, зээлийн  хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт  11043471, 74 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн   Д аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 10-р байр, 20  тоотод орших зурагт, хөргөгч ханын стенк зэрэг хөдлөх хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулах,  мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч  хариу тайлбар гаргажээ. Хариуцагчийн зөвшөөрөл нь   бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар Хбанк ХХК-н Д салбарын нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 11043471, 74 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Б  гаргасан зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 191645  /нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун дөчин таван төгрөг/-өөс 95822   /ерэн таван мянга найман зуун хорин хоёр төгрөг /-ийг төсвийн орлогоос,  95822  /ерэн таван мянга найман зуун хорин хоёр төгрөг /-ийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч талд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                           Г.Б