Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00440                                                      Д аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн Э сумын 4-р баг, Х тоотод оршин суух, Б овогт Гын Дашзэгвэ /ЗП /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч С.Гын  нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Д, прокурор Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   миний аав С.Г 1938 онд  улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын хурлын тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Ингээд 1941 онд Дотоод явдлын яамны тусгай комиссын хурлаар хэрэгт холбогдолгүй гэж суллагдсан. Иймээс төрсөн хүүхэд Дашзэгвэ миний биед олгогдох нөхөх олговрыг өгнө  гэжээ.

Нэхэмжлэгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 40 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Да   нь  хэлмэгдэгч С.Гын нөхөх олговрыг  гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 05-ны өдрийн 135 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн  нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 29 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Гын Д , хэлмэгдэгчийн овог нэр С ын Г,   хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 40 сая” гэж зарлагдсан байгаа нь  нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.  /хэргийг 13 хуудас/

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Г.Д ийн  Д аймгийн Э сумын 7-р баг, халгайт 4-3 тоотод байнгын оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 02 хуудас/

            -Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 08 сарын 21 өдрийн 45/016702 дугаартай “ЗП39012006 регистрийн дугаартай Б ургийн овогт Гын Дашзэгвэ, төрсөн газар- Д аймгийн Э сум, эцгийн овог нэр – Сономбалжир Г, эхийн овог нэр –Жалам Цэнд” гэх  бүртгэл бүхий ХААТР-1 маягтын лавлагаа /хэргийн 05 хуудас/

            -Үндэсний төв архивын 2019 оны 08 сарын 28 өдрийн 03-1/3302 дугаартай “Хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 159-р хуудсанд: Д аймгийн Э сумын оршин суугч: өрхийн тэргүүн Дагдангийн Буянзаяа эрэгтэй, 63 настай, эхнэр Гын Д 49 настай,.....гэж бүртгэгдсэн байна” гэх архивын лавлагаа /хэргийн 12 хуудас/

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 8 сарын 21-ний өдрийн 05/5335 дугаартай “ Со-ын Г  нь Төв аймгийн Э сумын 2-р багийн харъяат, ард, лам, нас 35 /1938 оны байдлаар/ ам бүл 6 , эх Ж , эгч Ц , дүү П , Ц , На  ... ..... С.Гыг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын  1938 оны 9 сарын 19-ний өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор  Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад ДЯЯ-ны  дэргэдэх тусгай архивын 1941 оны 4 сарын 02-ны өдрийн 3 дугаар тогтоолоор  Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллажээ   ” гэх лавлагаа /хх-ийн 6 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд  оролцсон прокуророос нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Д нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлий 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Д аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас  40000000 /дөчин сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Г.Да  /ЗП /-д олгосугай. 
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б