Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0123/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогч ******* ,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ийн*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000162 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ийн******* /РД:******* /,******* төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй,******* ХХК-д******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед гэртээ бусдтай хардлаа гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь уруулын зүүн буланд шарх, цээж, хоёр гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа *******гийн эзэмшлийн загварын гар утсыг хана руу шидэж дахин ашиглах боломжгүй болгон устгаж 735,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ийн мэдүүлсэн: “...Эхнэр бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо гэртээ амьдарч байгаа. Харин эхнэр маань аав, ээжийндээ амьдарч байгаа. Би учирсан хохирлыг нь өчигдөр төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн мэдүүлсэн: “...Тухайн өдөр*******ийн амнаас архи үнэртээгүй, эрүүл байсан. Би төрөөд удаагүй. Хүүхэд маань 5 сартай. Хэдийгээр гэмтлийн зэрэг нь хөнгөн гэж гарсан ч би гомдолтой байна. Араатан шиг зан гаргасанд нь гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би цаашид хамт амьдрахгүй. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Хүүхэд маань*******ээр овоглодог.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000162 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-4 дэх тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/, хохирогч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, гэрчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, Дамно ХХК-ий эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэргийг  шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч*******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус заасан. Шүүгдэгч******* нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимод гэртээ хамтран амьдрагч *******г “бусадтай хардсан” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь уруулын зүүн буланд шарх, цээж, 2 гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч *******г зодох явцдаа түүний эзэмшлийн  загварын гар утсыг хана руу шидэж дахин ашиглах боломжгүй болгож устгаж 735,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч*******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед гэртээ бусдтай хардлаа гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь уруулын зүүн буланд шарх, цээж, хоёр гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа *******гийн эзэмшлийн загварын гар утсыг хана руу шидэж дахин ашиглах боломжгүй болгон устгаж 735,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

 

Аюулын зэргийн /... 4-7 буюу дунд/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “... Өнөөдөр 15 цагийн үед тоотод******* гаднаас орж ирсэн. Тэрнээс өмнө******* шинэ гар утас авна гээд миний гар утсанд өөрийнхөө фэйсбүүкээ оруулчихсан байсан юм. Тэгсэн чинь байхгүй хойгуур нь чатуудыг нь үзсэн чинь болж бүтэхгүй хүнтэй чат бичсэн нь гараад ирсэн. Тухайн чатны агуулга нь янхнуудтай холбоотой чат байсан. Тэгээд би*******ийг гэртээ орж ирэхээр нь чи надтай амьдрах юм уу яах юм бэ гэж хэлээд чатных нь талаар асуугаад өөрт нь харуулсан чинь уурлаад чи тэнэг юм уу энэ тэр гээд намайг шууд зодоод эхэлсэн. Эхлээд намайг боогоод араа нь нүүр, зүүн хацар руу хоёр удаа цохисон. Дараа нь жижиг өрөөнөөс том өрөө рүү үсдээд чирсэн. Дараа нь хана руу хацраар маань мөргүүлсэн. Тэгээд дахиад хоолойг гараараа боогоод хоёр гараараа ам таглаад ангайлгачхаад гараа хоолой руу тулгаж хийсэн. Тэгээд хоёр гар хөх няц болсон. Мөн эгэмний яс хөдлөхөөр өвдөөд байгаа. Тэгээд би цагдаа дуудлаа гэсэн чинь гар утсыг маань шидэж эвдэлсэн. Намайг гэрээс нь гараад зугтаасан чинь намайг буцаж гэр рүүгээ чирч оруулаад хана руу барьж авч савж шидсэн чинь би хэсэг ухаан алдсан байсан. Гэрээс нь хальт гараад зугтаах үйлдэл хийж байх үед 5 давхрын эгч харсан юм шиг байна лээ. Цагдаад 5 давхрын эгч дуудлага өгсөн байсан. Намайг*******т зодуулж байх үед 5 сартай охин маань уйлаад байж байсан. Өмнө нь******* 2022 оны 11 дүгээр сард намайг хоёр сартай нярай хүүхэдтэй байхад маргалдаад миний нүүр рүү цохиж байсан. Тухайн үед ээж аав хоёр нь хүүхдээ өмөөрөөд байсан. Тухайн үед би гомдол гаргаагүй.******* тухайн үед эрүүл байсан. Миний гар утас  маркийн хар өнгөтэй, 64GB багтаамжтай гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас одоо ашиглах боломжгүй болсон. Би гар утсаа 700,000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Өнөөдөр гэртээ байж байсан чинь 15 цагийн үед доод айлд маргаан болоод байгаа юм шиг дуу чимээ гараад байсан. Гэнэт хүүхэд аймар чанга уйлаад байсан. Тэгсэн чинь нэг залуу пизда гэж орилсон. Түүний дараа нэг эмэгтэй уйл орилж чарлаж хашхирсан. Хүүхэд нь дагаж уйлаад байхтай зэрэгцээд юм авч шидээд байгаа юм шиг дуу чимээ гараад байсан. Уг нь манайх дээд айл байтал манай таазан дээр юм нурж дуугараад байгаа юм шиг хүчтэй дуу чимээ гараад байсан. Тэгэхээр нь би энэ зүгээр нэг хэрүүл маргаан биш байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа тухайн эмэгтэй хаалгаа онгойлгоод орц руу орилж чарлаж байгаа чимээ цуурайтаж байснаа буцаж хаалга нь хаагдаад гэртээ орилж чарлаад эхэлсэн. Тухайн үйлдлийг би гэрээсээ гарч зугтаах гэж байхад нь буцаж гэрт нь оруулсан гэж ойлгосон. Тэгээд удалгүй 2-3 минутын дараа дахин хаалга онгойлгоод тухайн хүүхэд орилж чарлах дуу чимээ гарсан. Тэгэхээр нь харсан чинь шатны бариулаас бариад тухайн хүүхэд доошоо хараад сууж байсан. Харин тэр залуу хүчээр тэвэрч аваад гэр рүүгээ орсон. Би тухайн үед чи хүн аллаа шдээ гэж хэлсэн чинь юм дуугарахгүй тэр хүүхнийг гэртээ оруулаад гадуур хувцастайгаа гэрээсээ гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай “... *******гийн биед зүүн уруулд шарх, цээж, хоёр гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын “... Iphone XR маркийн хар өнгийн 64гб багтаамжтай 2023-01 сард худалдан авсан, хэрэглэж байсан гэр утасны нийт үнэлгээ нь 735,000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тооцоо /хавтаст хэргийн 25, 26 дахь тал/,

 

Хаан банк дахь*******ийн эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54-69 дэх тал/,

 

*****ийн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед тоот гэрээсээ гараад төрсөн ахын хүүхэд болохыг Ширээ нуруу руу хүргэж өгсөн. Манай эхнэр над руу залгаад чи маш яаралтай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр миний фэйсбүүк чат хэсгээс гэх эмэгтэйтэй чаталсан чатыг харчихсан байсан бөгөөд надад хандан чи надтай хамт амьдарч чадах юм уу. Энэ юу юм бэ гэж хэлээд уурлаад эхэлсэн. Ингээд тухайн үед манай охинуйлаад эхлэхээр нь чи хүүхдээ битгий уйлуул гэж хэлэхэд намайг тоохгүй уйлуулаад байхаар нь миний дургүй хүрээдгийн зүүн хацар хэсгээс нэг удаа хазчихаад утсыг нь хана руу шидээд гараад явсан. Тухайн үед бигийн биед халдсан. ...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 38 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан уруулын зүүн буланд шарх, цээж, хоёр гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Бусдын эд хөрөнгийг устгах гэдэг нь өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг хэлнэ. Устгах үйлдлийн улмаас эд хөрөнгийг засаж засварласан боловч анхны байдалд оруулж сэргээх бололцоогүй, хэрэглээнээс бүрэн гарсан байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн зан харилцаа, гэр бүлийн ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь гар утсанд учирсан хохирлыг барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 4 сарын хугацаагаарээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй,******* ХХК-д*******оор ажилладаг хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч*******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж нэмж нэгтэн торгох ялын хэмжээг 1,000,000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ийн*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

мөн бусдын эд хөрөнгө устгасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч*******т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                              

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР