Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0188/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан , тэдгээрийн өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Боржигон овогт Даарийжавын Адъяадорж , Боржигин овогт Базарсүрэнгийн Жавхлан нарт холбогдох 2318000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Даарийжавын Адъяадорж /РД: ТИ66013019 /, 1966 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн 235 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Барилгын цэргийн тусгай шүүхийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

2.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Базарсүрэнгийн Жавхлан /РД: ТЕ68042771 /, 1968 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 1 13 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Адъяадорж , Б.Жавхлан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн 1 давхрын түргэн хоолны газраар үйлчлүүлээд гарахдаа ширээн дээр мартаж үлдээсэн иргэн Г.Алтанчимэгийн ********** загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Адьяадорж мэдүүлэхдээ “.. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жавхлан мэдүүлэхдээ “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2318000000188 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: Хохирогч Г.Алтанчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023, 50 дахь тал/, Д.Адьяадоржийн өрхийн амьжиргааны баталгаажих түвшингийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51 дэх тал/, Д.Адьяадоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Адъяадорж , Б.Жавхлан нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн 1 давхрын түргэн хоолны газраар үйлчлүүлээд гарахдаа ширээн дээр мартаж үлдээсэн иргэн Г.Алтанчимэгийн Samsung S20 Ultra 5G загварын гар утсыг бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг  мэдсээр байж завшиж 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн тухайд шүүгдэгч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай үйлдсэн гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Д.Адъяадорж , Б.Жавхлан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******* , Б.Жавхлан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн 1 давхрын түргэн хоолны газраар үйлчлүүлээд гарахдаа ширээн дээр мартаж үлдээсэн иргэн Г.Алтанчимэгийн ********** загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “...Яллагдагч Д.Адьяадорж нь машин хөдлөхөд ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү яваарай гэж өөрөө зам зааж Цагдаагийн уулзвар руу яваарай гэж хэлсэн бөгөөд цагдаагийн уулзвараар хойд зүг рүү тээврийн хэрэгслийг эргээрэй гэж заагаад чигээрээ 3 км орчим яваад Дархан сумын 5 дугаар багийн “Ихэр могой” төвийн гадна ирэхэд энд зогсоорой гэж машиныг зогсоогоод би энэ хэсэгт буюу Содон дизайн гэсэн үйлчилгээний газрын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах цеметэн шатыг заагаад би энэ газар дээрээ сууж байсан бөгөөд Жавхлан эндээс ганцаараа гар утас зарна гээд явсан. Би энэ газартаа сууж байсан. Жавхлан яг хаана, хэнд зарсныг бол хараагүй. Би тухайн үед согтуу байсан болохоор хүлээгээд сууж байсан гээд Жавхлангийн явсан зүгийг өөрийнхөө суугаад үлдсэн гэх газрыг зааж өгсөн.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9, 10 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг  хийсэн тухай “...Дархан сумын 12 дугаар баг Шинэ дархан Олон улсын худалдааны төвөөс хураан авсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг DVD-ийг албаны компьюерт хийж тоглуулахад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 40 минут гэсэн бичиг бичлэгийн зүүн дээд буланд байв. Уг бичлэг нь 00 минут 32 секунд үргэлжлэх бичлэг байх ба тоглуулж шалгахад бичлэгийн 00 минут 26 секундэд хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, ногоон хар өнгөтэй өмд, бор өнгийн гуталтай эрэгтэйн хажууд саарал өнгийн саравчтай малгай, улбар шар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй руу чиглэж алхаж байв. Уг хоёр эрэгтэй хаалга руу чиглэж алхахдаа марк нь тодорхойгүй хар өнгийн гар утсыг булаацалдах бөгөөд улбар шар өнгийн куртиктай эрэгтэй утсыг гартаа барьсан явж байгаа нь харагдаж байв.  ...Уг бичлэгийн 00 минут 44 секундэд бор өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмдтэй эмэгтэй 1 давхрын буфетээс гарч байгаа харгадаж байгаа бөгөөд араас нь хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, ногоон хар өнгөтэй өмд, бор өнгийн гуталтай нөгөө нь саарал өнгийн саравчтай малгай, улбар шар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай хоёр эрэгтэй буфетээс гарч байгаа харагдаж байв. Цааш бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад ач холболтой зүйл илрээгүй.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Хохирогч Г.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед Олон улсын худалдааны төвийн 1 давхарт байрлах бэлэн хоолны буфетэд нөхрийн хамт ороод хоол идчихээд гарахдаа өөрийнхөө Самсунг эс 20 ультра загварын гар утсаа хоол идэж байсан ширээн дээрээ мартаад гараад явчихсан байсан. Тэгээд дөнгөж гараад гар утсаа санаад эргээд орсон чинь миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд хамгаалагч нарт хэлсэн чинь камерын бичлэгийг маргааш шүүж үзнэ, одоо сайн мэдэхгүй гэсэн. Тэгээд өнөөдөр очиж 1 давхарт байрлах буфетийн үүд хэсгийг харсан камерыг шалгасан чинь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр намайг нөхөртэйгөө гарсны дараа бид хоёрын араас архи уудаг бололтой хоёр эрэгтэй хүн гарч явж байсан. Тэгээд тэр хоёр хүн ертөнцийн зүгээр зүүн хойд хаалгаар гараад бүр гадагшаа явж байгаа бичлэг байсан. Тэр хоёр эрэгтэй гартаа хар өнгийн гар утас барьчихсан байсан. Ингээд би тэр хоёр эрэгтэй хүнийг миний гар утсыг олж авсан юм байна гэж мэдсэн. Тухайн үед хоолны газар хааж байсан болохоор их хүн байгаагүй. Тэгсэн хамгаалагч нар наад хоёр хүнийг чинь танина. Нэгийг нь хөөрхөн Жааяа гэж дууддаг. Энд архи уугаад явж байдаг юм гэж ярьж байсан. Тэгээд хөөрхөн Жааяа гэдэг хүнтэй нь нэг давхарт тааралдаад цагдаагийн газарт дагуулж ирсэн. Тэгсэн хөөрхөн Жааяа гэж хүн согтуу байсан. Жааяатай хамт явж байсан нэг эрэгтэй хүнийг цагдаа шалгасан чинь өчигдөр миний гар утсыг авч явсан Жааяатай хамт явж байсан хүн биш болж таарсан. Миний гар утас ********** загварын, хар өнгөтэй гар утас байсан. Гар утсыг маань 2022 оны 07 дугаар сарын 29-нд Солонгос улсаас явуулж байсан. Миний дүү тухайн үед 1,600,000 төгрөгөөр авсан гэж байсан. Онцлог содон шинж тэмдэг байхгүй. 2020 онд үйлдвэрлэгдсэн, 256 гб багтаамжтай, Imei code-ыг нь би мэдэхгүй байна. Би хөөрхөн Жааяа гэдэг хүнтэй цагдаагийн газар дээр ирээд тэр хүнээс миний гар утсыг авсан уу, хаана байгааг нь мэдэх үү гэж асуухад би хулгайлаагүй. Та өөрөө ширээн дээр орхиод явсан биз дээ. Тэгээд гар утсыг чинь авсан болохоос хулгай хийгээгүй гээд байсан. Гэхдээ миний гар утсыг хэн гэж хүнд зарсан талаараа сайн ярихгүй. Төлөөд өгье гээд байсан.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхдэлгэрийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Тэр өдөр 18 цагийн үед Г.Алтанцэцэг гэх эмэгтэй нөхрийн хамт орж ирээд би гар утсаа нэг давхарт байдаг түргэн хоолны газар хоолонд идэж байгаад мартаад үлдээгээд явчхаад буцаад ирсэн чинь  хүн аваад явчихжээ. Камер шүүгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би оператораа дуудаад камер шүүлгэж үзэхэд Жааяа гэдэг хүн гар утсыг хажуудаа нэг эрэгтэй хүнтэй явж байгаад аваад гарч байгаа нь камерт бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “... Samsung S20 Ulitra 5G маркийн 256GBd багтаамжтай хар өнгөтэй хуучин гар утас нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1200000  /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 28, 29 дэх тал/,

 

Д.Адьяадоржийн 2023оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Олон улсын худалдааны төвийн нэг дүгээр давхарт найз болох Жааяа буюу Жавхлантай тааралдаад Жавхлан намайг цай аваад өгөөч гэж гуйхаар нь хамт Олон улс худалдааны төвийн нэг давхарт байдаг түргэн хоолны газарт орж Жавхланд цай авч өгөөд бид хоёр цайгаа ууж дуусаад гарах гэж байтал ширээн дээр хүний мартаад гараад явсан гар утас байсныг Жавхлан аваад гарсан. Тэр үед би Жавхлангаас наад гар утсыг чинь үзье гэж хэлэхэд Жавхлан надад үзүүлэхгүй гээд байсан бөгөөд би Олон улс худалдааны төвийн хаалгаар гарах гээд явж байхдаа Жавхлангаас тэр гар утсыг булааж аваад гартаа бариад гараад явсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад хуучин Дарханд ирээд Ихэр могой худалдааны төвийн ойролцоо очоод тэр гар утсыг Жавхлан зараадахъя гэж хэлээд аваад явсан. Би гадаа хүлээгээд сууж байсан бөгөөд Жавхлан гар утсаа 100,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Би тэр мөнгөнөөс 20,000 төгрөг аваад гэртээ харилаа гээд явсан. Жавхлан үлдсэн мөнгийг аваад үлдсэн. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Гэхдээ одоогоор надад ямар нэгэн цалин орлого байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

*********ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Олон улс худалдааны төвийн гадаа Адьяадоржтой тааралдаж бид хоёр Олон улс худалдааны төвийн гадаа 500 грамм архи хувааж уучхаад дотогшоо орж дулаацаж халуун цай уухаар болоод Олон улс худалдааны төвийн нэг давхарт байдаг түргэн хоолны газарт орж Адьяадорж надад цай авч өгөөд бид хоёр цайгаа уучхаад гарах гэж байтал ширээн дээр хүний мартаад гарсан гар утас харагдахаар нь би аваад гарсан. Тэгээд цайны газраас гараад явж байхад гар утсыг Адьяадорж надаас авч халаасандаа хийгээд явсан бөгөөд бид хоёр гараад шууд таксинд сууж хуучин Дарханд Ихэр могой худалдааны төвийн ойролцоо таксинаас буугаад би тэр гар утсыг зарах гээд хүмүүсээс асуугаад явж байснаа санаж байна. Тэгээд согтуу байсан болохоор яг хаана хэнд зарснаа санахгүй байна. Ямарч байсан мөнгөөр зарсан. Адьяадорж бид хоёр мөнгөө хувааж аваад би тэр мөнгөөр хуучин хороолол орж архи авч уугаад тухайн гар утсыг зарсан мөнгөө үрээд дуусгасан. Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Ихэр могой руу орж зарах гэсэн боловч хаасан байсан болохоор би тэр хавьд явж байсан хүнд зарсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ухамсарлаж байна. дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримт болон эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Завших гэдэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авахыг ойлгох ба гэмт хэргийн үндсэн шинж нь  гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ /300,000 төгрөг/-нээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иргэний хуульд гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ. Гэтэл шүүгдэгч Д.Адьяадорж, Б.Жавхлан нар нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нар нь иргэн Г.Алтанчимэгийн гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нараас 1,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 2 57 тоотод оршин суух Боржигон овогт Гомбын Алтанчимэг /РД: ТВ71121462 , утас ****** , ******/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч нарт ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Адъяадорж , Б.Жавхлан нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Д.Адъяадорж , Б.Жавхлан нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд маргах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Миний зүгээс хохирогчтой гар утсаар холбоо бариад хохирол төлөх талаар ярилцсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын тухайд хохирогчийн өөрийн хайхрамжгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй  байдаг. Шүүгдэгч Д.Адъяадорж нь одоо ажил эрхэлж байгаа гэдгээ мэдүүлсэн. Тиймээс шүүгдэгч Д.Адъяадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Жавхланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нарт тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Б.Жавхлангийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх ялыг 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч нарын зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********* нь 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Адьяадорж нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жавхланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгч Д.Адьяадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Даарийжавын Адъяадорж , Боржигон овогт Базарсүрэнгийн Жавхлан нарыг бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нарыг тус бүр  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жавхлангийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нарт шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Адьяадорж , Б.Жавхлан нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Адьяадорж , Б.Жавхлан нар нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адьяадорж, Б.Жавхлан нараас 1,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 2-57 тоотод оршин суух Боржигон овогт Гомбын Алтанчимэг /РД: ТВ71121462 , утас 99870297, 99870298/-д олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Жавхлан нар нь энэ хэрэгт цагдан 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Адьяадорж нь хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдсугай. 

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Жавхланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгч Д.Адьяадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР