| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00409/И |
| Дугаар | 441 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 441
2019 оны 10 сарын 28 өдөр Дугаар 139/ШШ2019/00441 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Ц.Оын нэхэмжлэлтэй Ц.Од холбогдох эх байх эрх хасуулах, эцэг тогтоолгох тухай 139/2019/00409/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хариуцагч Ц.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.О миний бие ... Ц.Отай 2009 онд танилцаж 2011 оны 9 сарын 9-нд хүү Б нь мэндэлсэн хүүгээ төрсний дараа гэрлэлтийн гэрчилгээ байхгүй учраас хүүгээ тухайн үед ээж Оаар овоглосон. Гэвч О нь хүүгээ 9-н сартай байхад 2012 онд 6 сард орхиж явснаас хойш 3-н удаа уулзсан байдаг. Хүү Б нь одоо Э сумын сургуульд 3-р ангид сурдаг. Оааг хүүгээ орхиж явсан цагаас хойш миний асрамжид байгаа. Эх нь хүүгээ асууж сурдаггүй анхаарал тавьдаггүй хаа яваа нь мэдэгдэхгүй байгаа. ..... Ц.О нь хаа байгаа нь мэдэгдэхгүй холбоо барьж болохгүй байгаа учраас Улсын бүртгэлийн байгууллагаар овог нэр өөрчлөх боломжгүй байна. Иймд шүүхэд хандахаас өөр аргагүй тул Ц.Оын эх байх эрхийг хасаж О.Бийн төрсөн эцэг Ц.О мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хүү Бийн эцэг нь Ц.О мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ц.Оын хүү Бийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц овогтой О би нөхөр байсан Цийн Отай 2010 онд гэр бүл болж амьдарч байхдаа хүү Бийгээ 2011 онд төрүүлсэн юм. ..... О миний бие нь хүү Бдээ ээж байх эрхгүй болсон. Ц овогтой О Ц овогтой О бид 2 тус тусдаа амьдралтай болсон учир хүү Бийг ааваар нь овоглохыг хүлээн зөвшөөрч байна. Эх байх эрх хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжин дээр маргах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.О хүү Бийн эцэг мөн болохыг тогтоолгох, Ц.Оыг хүү Бийн эх байх эрхийг хасуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.О хүү Бийн эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Хариуцагч Ц.О нэхэмжлэлд дурдсан үйл баримт /хүүхдээ асрах болон тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй талаар/-тай маргаагүй бөгөөд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд ирүүлсэн байна.
Иймд эцэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, Ц.Оын хүү Бийн эх байх эрх хасуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Г.Б