| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00457/И |
| Дугаар | 442 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 442
2019 оны 10 сарын 28 өдөр Дугаар 139/ШШ2019/00442 Д аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн А сумын 5-р багт оршин суух хаягтай, Ра овогт Сын Ж /ЗП /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Т.Пгийн нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц , прокурор Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....миний аав Т.П нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1992 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Иймээс төрсөн охин С.Ж миний биед олгогдох нөхөх олговрыг өгнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж нь хэлмэгдэгч Т.Пн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 173 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 6 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Сын Ж , хэлмэгдэгчийн овог нэр Т П, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 13 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-С.Жгийн Д аймгийн А сумын 5-р багт Хашаат гэх газар оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 02 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 6 сарын 21-ний өдрийн 05/2694 дугаартай “ Тувааны П нь Төв аймгийн Эрдэнэдалай сумын 14 дүгээр байгийн харьяат, ард, лам, нас 62 /1938 оны байдлаар/ ам бүл 4 /нэр дурдаагүй /, ...Т.Пг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 1 сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.
Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 4 сарын 22-ны өдрийн 51 дүгээр магадлалаар цагаатгажээ. ” гэх лавлагаа /хх-ийн 3 хуудас/
Д аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 4 сарын 16-ны өдрийн 66 дугаартай “Т Пн үрчилж авсан хүүхэд нь Сын Ж болохыг тогтоож Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.1-д зааснаар Д аймгийн Эрдэнэдалай сумын санхүүгийн тасгаас 1000000 төгрөгийг гаргуулж мөн сумын 4-р багийн иргэн С овогтой Жд олгуулах” тухай шийдвэрийн хуулбар /хэргийн 19-р хуудас / зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ж нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б