| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00449/И |
| Дугаар | 443 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 443
2019 оны 10 сарын 28 өдөр Дугаар 139/ШШ2019/00443 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Г сумын 3-р баг, тоотод оршин суух, Б овогт Дийн Т /ЗВ /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Л.Мийн нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , прокурор Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дийн Т миний өргөж авсан аав Лгийн Мийг 1938 оны 4 сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэнийг Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1993 оны 9 сарын 13-ны өдрийн 97 дугаар магадлалаар цагаатгасан билээ. Иймд нөхөх олговрыг олгож өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хэлмэгдэгч Л.Мийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 173 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 15 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Дийн Т , хэлмэгдэгчийн овог нэр Лгийн М, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 18 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Д.Тийн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р баг, Хонгор, нарлаг 2-7 тоотод оршин суух хаягийн бүртгэл бүхий МУ-н иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 04 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 сарын 20-ны өдрийн 05/5467 дугаартай “ Лгийн М нь Төв аймгийн Угтаал сумын харьяат, ард, лам, нас 58 /1938 оны байдлаар/ ..... Л.Мийг 1938 оны 4 сарын 10-нд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 9 сарын 13-ны өдрийн 97 дугаар магадлалаар цагаатгажээ.” гэх лавлагаа /хэргийн 6 хуудас/
-Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 сарын 11-ний өдрийн 97 дугаартай “тодорхойлох хэсэгт 94. Төв, Угтаал, 58 настай, лам Лгийн М, тогтоох хэсэгт .....Ж.Гү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг.....хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хэргийн 7-10 хуудас /
-Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 8 сарын 24-ний өдрийн 284 дугаартай “Дийн Тийг Лгийн Мт үрчлэгдсэнийг тогтоож, ..... Дундговь аймгийн Говь-Угтаал сумын санхүүгийн тасгаас 1000000 төгрөгийг гаргуулж .... Дийн Тт олгох” тухай шийдвэрийн хуулбар /хэргийн 19-20 хуудас / зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Т нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б