Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 28 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/0444                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д ь аймгийн С сумын 2-р баг,    тоотод оршин суух, М овогт Жын С /ЗЛ  /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Р.Мын  нөхөх олговор гаргуулах, садан төрлийн холбоо тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И , прокурор Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  С миний эцэг Рийн Мыг 1938 онд улс төрийн хилс хэрэгт  баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын  1938 оны 11 сарын 12-ны өдрийн  36-р хурлын  тогтоолоор  Шүүх цаазын бичгийн  43, 44, 48 дугаар зүйлээр ялын дээд хэмжээгээр шийтгэсэн.  Миний эцэг М нь хилсээр  хэлмэгдсэн нь тогтоогдож  Монгол улсын Дээд шүүхийн  Цэргийн коллегийн 1993 оны 4 сарын 24-ий өдрийн  92 дугаартай магадлалаар цагаатгасан.  Иймд нөхөх олговорыг олгож өгнө үү? Мөн  Ж овогтой С миний бие нь тухайн үеийн нөхцөл байдлаас болж ээжээрээ овоглосон. Тийм учраас хэлмэгдэгч  Рийн Мын  төрсөн охин Жын С мөн болохыг  тогтоож  өгнө үү гэжээ.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Идэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Садан төрлийн холбоо тогтоож, нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .С нь  хэлмэгдэгч Р.Мын төрсөн  хүүхэд мөн болохыг тогтоолгох, хэлмэгдэгч Р.Мын нөхөх олговрыг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 10-ны өдрийн 139 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн  нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын  3 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Жын С, хэлмэгдэгчийн овог нэр Рийн М  хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь  нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.  /хэргийг 18 хуудас/

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Ж.Сы ЗЛ35081401 регистрийн дугаартай, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2-р баг, Мааньт хадан хошуу 13-3   тоотод оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 хуудас/

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 сарын 17-ны өдрийн 05/5680 дугаартай “Рийн М нь Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р багийн харъяат, ард халх, лам нас 56  /1938 оны байдлаар/........ ам бүл 2 . ....... Р.Мыг 1938 оны 10 сарын 10-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын  1938 оны 11 сарын 12-ны  өдрийн 36 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 48 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн колллегийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалаар  цагаатгажээ. ...” гэх лавлагааны хуулбар /хэргийн 5 хуудас/

-Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 3 сарын 22-ны өдөр  олгосон ЗЛ35081401 регистрийн дугаартай М овогт Жын С  101/005947 дугаартай ХААТР-1-р маягтын лавлагааны хуулбар /хэргийн 16 хуудас/

- Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаартай “тодорхойлох хэсэгт №44. Өмнөговь аймаг, Сайхан-Овоо сум 76 настай, лам Рийн М, тогтоох хэсэгт .....Д.Лувсанпунцаг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган,  хэргийг.....хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хэргийн 7-9  хуудас /

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 2 сарын 12-ны өдрийн 64  дугаартай “Тогтоох хэсэгт  Дундговь аймгийн Сайхан-Овоо  сумын Санхүүгийн тасгаас  1000000 төгрөгийг гаргуулж хэлмэгдэгчдийн охин болох ......Жын Сд   олгосугай.” гэх бичиглэл бүхий  шийдвэрийн хуулбар /хэргийн 11-12 хуудас/

-Үндэсний төв архивын 2018 оны 09 сарын 23 өдрийн 03-6/4313 дугаартай “Дундговь аймгийн Сайхановоо сумын 2-р багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 21-р хуудсанд: Өрхийн тэргүүн Бандийн Бадам, 39 настай, эрэгтэй, Ролжингийн Ж 37 настай, эмэгтэй, Жын С 9 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн” гэх архивын лавлагааны хуулбар /хэргийн 15 хуудас/

  -Гэрч Ө.Ва-ийн “  М М нь  хэлмэгдэж баригдсан хүн гэж манай  дээдүүл ярьдаг байсан. М  М Сы аав нь юм байгаа  юм. Төрсөн эцэг нь  байсан гэж манай хөгшчүүл ярьдаг байсан. М Маарамбыг  эмч хүн байсан болов уу гэж боддог. Намайг бага байхад ахмадууд М Мд мөргөнө гээд их явдаг байсан.  С аавтайгаа цуг  амьдардаг байсан гэж манай хууччуул  ярьдаг байсан.  Өөр тэдний  талаар бол сайн мэдэхгүй юм байна.  Би бага байсан. Сургуульд  ороогүй байхад баригдаад явж гэнэ гэж яригдаж байсан. ...    ” гэх мэдүүлгийн хуулбар /хэргийн 34-35 хуудас/

- Гэрч Б.Б-ийн  “ Сийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Манай эх С , эмэг эх Ц  нар Сий ээж Жтай айл саахалт найз нөхөд хүмүүс байсан. Би Сы эцэг Мын талаар  эцэг эхийнхээ ярианаас л мэднэ. Манай хөгшчүүл Сы эцгийг М гэж том лам М аграмба хүн байсан баригдаад  явсан, лав буудуулсан байх гэж ярьдаг байсан.  Тэгээд эцэг нь хэлмэгдээд явсан болохоор эх Жаараа овоглосон гэж ярьдаг байсан. Ж гуай нь дараа нь Бадам гэж хүнтэй нийлсэн юмаа. М Мд Саас өөр хүүхэд байсан эсэхийг мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг  /хэргийн 36 хуудас /

-Гэрч Д.Ру-ын “ Сы аав нь М  М гэж хүн байсан. Сайн хүн байсан юм. С нь тэр М маарамбын  ганц охин нь юм гэж манай аав ээж ярьдаг байсан. Би өөрөө М гэж хүнийг  бол  мэдэхгүй манай аав ээж  М Мтай их ойр байсан гэж ярьдаг байсан.  .... Сыг маарамбын ганц охин гэж ярьж байсныг мэднэ.  Сы ээж нь Ж гэж хүн байсан. М М Сы эцэг гэж  л  хууччуулын  ярианаас мэднэ.  Төрсөн эсвэл өргөсөн эцэг аль нь болохыг мэдэхгүй байна.  С надтай ойролцоо  өөрөө ч бас залуудаа  миний аав М хүн байж байгаад баригдаад явсан гэж ярьдаг байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/  зэрэг бичгийн баримтууд болно.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.С  хэлмэгдэгч Р.Мын  төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна.  Ж.С нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар М овогт Жын С /ЗЛ35081401/-г хэлмэгдэгч Рийн Мын төрсөн охин мөн болохыг тогтоосугай.
  2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас  80000000 /наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Ж.С  /ЗЛ /-д олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б