| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/153 |
| Огноо | 2023-04-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0140/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Б.Гэршихбөртэй нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч *******,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Ууул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед тоотод гэрээсээ хөөлөө гэх шалтгааны улмаас иргэны толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн тархины эдийн дарагдал, зүүн зулай, чамархайн хатуу хальсанд цусан хураа, духны аалзан хальсанд цус хуралт, зүүн зулайн хуйханд цус хуралт, духны урд талд язарсан шарх, духанд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн: “...Яг ч санаатай биш л дээ. Уурандаа цохисон. Санаатай алъя гэж бодоогүй. Би талийгаачтай 02 дугаар сарын 12-ны орой уулзсан. Талийгаач халамцуу байсан. Би хоночих газар байна уу? гэхэд манайд хоночих гэсэн. Би тэр өдөр ачаа буулгаад мөнгөтэй байсан. Тэгээд гэрт нь очоод нэг шил юмаа ууж дуусгасан. Нэг залуу бас байсан. Цаг ч орой болсон байсан. Намайг дахиад нэг шил юм авчих гэсэн. Дэлгүүр нь хаана байдаг юм бэ? гэхэд манай хойшоо нарийн гудамжид байгаа гэсэн. Очиход хаалттай байсан. Урд талын гудамжны нэг дэлгүүр онгорхой байсан. Тэндээс нэг шил архи аваад орж ирээд уусан. Одоо болно амаръя гэхэд дахиад нэг юм авчих гээд байсан. Маргалдаад намайг гэрээсээ хөөсөн, би сууж байсан сандлаараа цохисон. Нөгөө цуг байсан залуу нь ард зогсож байхаар нь энэ хоёр нийлээд хавсрах нь гэж бодоод сандлаар цохисон. Тэгээд би гараад явсан. Би оршуулгын зардлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын мэдүүлсэн: “...Би хохирогчийн хамгийн том эгч нь юм. Манайх долуулаа. Талийгаач дүү маань миний 2 дахь дүү юм. Өнөөдөр ингээд энд байж байх хэцүү байна. Хэдий архи уудаг ч гэсэн миний дүү гэрийнхээ түшиг тулгуур нь болдог, хаана юу л болно ар гэрийнхээ бор ажлыг нь хийгээд явдаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, тусч, найз нөхөд маш олонтой, хүний өөдөөс гар далайж үзээгүй. Би дүүгээ нас барсан гэхэд одоо ч гэсэн итгэхгүй, ороод ирэх юм шиг санагдаж байна. Ээж маань дүүг өнгөрснөөс хойш шөнө унтаж чадахгүй, байнга эм ууж байна. Дүү маань нэг удаа ч өвчин ярьж үзээгүй, төрөлхийн жаахан хараа л муутай. Энэ хүн тэр дор нь арга хэмжээ авсан бол өдийд амьд байх байсан. Гэтэл 7, 8 хоног өвчнийг нь хүндрүүлээд явсан байсан. Та өдий насны хүн байж, хүний тархи толгой руу сандлаар цохичхоод, өмссөн подволк нь тэгж их цус болсон байхад яагаад түргэн тусламж дуудаж болоогүй юм, би бол албаар санаатайгаар алсан гэж бодож байна. Ялын дээд хэмжээг өгөөсэй гэж хүсэж байна. Хохирол төлбөрийн хувьд нэхэмжилсэн бүх мөнгөө авна. Бичигдээгүй л болохоос биш авсан баримтгүй зүйлс зөндөө байгаа. Тухайн үед баримттай авсан юмнуудаа л өгсөн. Цагдаа мэдэгдээд нэгхэн хоногийн дотор яахаа мэдэхгүй тал, тал тийш явсан. Битүүний урд өдөр гандан орж алтан хайрцаг нээлгэсэн. Маргааш нь гаргах гээд яарч сандраад баримт цуглуулах ухаангүй явсан. Сэтгэл санааны хохирол гэж юм байна. Дүү минь ээжтэй минь хамт ширээ нуруунд 47 жил хамт амьдарсан. Дүү маань тусдаа гарч амьдаръя, эхнэр хүүхэд авъя гэхээр нь бид хэд 14 сая төгрөгөөр хашаа байшин авч өгөөд тусад нь гаргасан. Бид нар дүүгийнхээ байшингийн цайллагыг энэ зун хийнэ гээд төлөвлөж байсан. Одоо миний дүү эртхэн эхнэр аваад сайхан амьдар гээд хэлж байсан. Манай ээж ширээ нуруунд саяхан газар авсан. Хавар тэр газартаа ногоо тарих байсан. Бид нар чинь ажил гэр гээд завгүй, дүү маань л ар гэрийн бүхий л бор ажлыг амжуулдаг байсан. Өдөр ажилтай болохоор гайгүй, орой гэртээ ирээд дүүгээ маш их үгүйлж байна. Ээжид минь бүр их хэцүү байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000135 дугаартай хэргээс:
Хавтаст хэргээс улсын яллагч: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-19 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын мэдүүлэг /хавтаст хэргийн 38-42/,ы нас барсны гэрчилгээ, хохирогчоос ирүүлсэн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 45-69 дэх тал/, гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрчы мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх/, гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-82 дахь тал/, гэрчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/, гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 102-105, 110-114 дэх тал/, шинжээч эмч П.Одмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 1125-129 дэх тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 21/23 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 133 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “...Шинжилгээнд авсан гэж хаягласан цусны бүлэг нь AII, Rh/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 106-107 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн /108-109 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №21/23 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/,*******ын яллагдагчаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 143 дахь тал/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Нийгмийн даатгалын лавлагаа /хавтаст хэргийн 160 дахь тал/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 166 дахь тал/, иргэний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 167 дахь тал/,ын албан тоот /хавтаст хэргийн 179 дэх тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 108-109 дэх тал/, гэрчийны мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/, гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч*******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 7 51А тоотод иргэныг “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар модон сандлаар толгой хэсэгт нь цохиж амь насыг хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2-т энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан. Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Хохирогчы тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул*******ыг үйлдэлдээ санаатай хандсан гэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ж.Туяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Шүүгдэгч*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэв.
Шүүгдэгч******* согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед тоотод гэрээсээ хөөлөө гэх шалтгааны улмаас иргэны толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн тархины эдийн дарагдал, зүүн зулай, чамархайн хатуу хальсанд цусан хураа, духны аалзан хальсанд цус хуралт, зүүн зулайн хуйханд цус хуралт, духны урд талд язарсан шарх, духанд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-8, 11-14, 15-19 дэх тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр хураан авсан подволк нь зүүн талын энгэр хэсэгтээ DUIKE гэх бичиглэлтэй, подволкны хоёр хажуу талаар хар өнгийн оруулгатай шар өнгийн ханцуйгүй байлаа. Уг подволкыг дэлгэж үзлэг хийхэд ямар нэгэн урагдалт, цоорол үгүй, подволкны урд энгэр болон ар хэсэг нэлэнхийдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байхыг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Үзлэгийг ...явуулахад ямар нэгэн урагдал, цоорол үгүй, баруун энгэр хэсэгтээ гэх бичиглэлтэй, зүүн энгэр хэсэгт бид 76 voice vote victory гэсэн бичиглэлтэй, богино ханцуйтай, ногоон өнгийн даавуун подволк байх ба уг подволкыг дэлгэж үзлэг хийхэд энгэр хэсэгт подволкны урд энгэр хэсэгт цус мэт зүйлээр нэлэнхийдээ хэсэгчилж бохирлогдсон ул мөр байхыг гэрэл зургаар сум зааж харуулан бэхжүүлж авлаа. Подволкны ар хэсэгт 76 voice vote victory гэх бичиглэлтэй, нэлэнхийдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байхыг гэрэл зургаар сум зааж бэхжүүлэн авлаа. ...Үзлэгийг хураан авсан шар өнгийн модон сандалд явуулахад уг сандал нь 28х28 см дөрвөлжин тавцан хэсэгтэй байх ба 29 см урттай дөрвөн ширхэг хөлтэй, сандлын дээд тавцангийн нэг талын ирмэг хэсэг хугарч хадаас гарсан хуучин мөртэй байх ба сандлын хугарч эмтэрсэн хэсгийг ертөнцийн зүгээр урд харуулан байрлуулж тавихад баруун талын хойд хэсгийн хөлийн дотор хэсэгт 1см орчим цус мэт зүйлээр бохирлогдсон ул мөр байхыг гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд хүргүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23, 24-33 дахь тал/,
Хохирогчын мөрөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 19, 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Биы төрсөн эгч байгаа юм. нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай ажил дээр ирээд хоол хүнсний материал аваад явсан. Тэр үед тухтай уулзаж сайн ажиглаж чадаагүй. Цонхны цаанаас харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал харагдаагүй. ...Талийгаачыг сүүлд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17-18 цагийн үед өөрийн ажилладаг 4 дүгээр цэцэрлэгийн гадна байхад нь цонхоор харсан. Тухайн үед талийгаач надаас хоол хүнс авахаар ирсэн байсан ба цэцэрлэгийн гадна ирээд над руу утсаар залгаж байсан. Би өгөх хоол хүнсийг нь аваад гарах гэтэл өөдөөс манай дүүийн хүү орж ирээд ах намайг явууллаа гээд хоол хүнсийг нь аваад явсан. Би тухайн үед талийгаачийг ойроос хараагүй. Цонхоор харахад толгойдоо хар хүрэн өнгийн ноосон малгай өмссөн харагдсан. Биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорви харагдаагүй. Уг өдрөөс хойш 1 сар орчмын өмнө байх манай гэрт усанд орох гээд ирж байсан. Тухайн үед биедээ ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байсан. Надад үзүүлсэн шар өнгийн модон сандал нь талийгаачийн байшинд байдаг сандал мөн байна. Шар өнгийн ханцуйгүй подволк, ногоон өнгийн даавуун подволк нь талийгаачийн өмсдөг хувцаснууд байна. ...Миний хувьд маш их гомдолтой байна. Талийгаачы оршуулгын зардалд нийт 10,445,426 төгрөгийн зардал гарсан. Үүнийг яллагдагчаас нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 40, 42 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Би 2006 ондтай Хээтэй хорооллын 1Б байранд амьдарч байхад нь танилцаж байсан. Тухайн үеэс хойш хуурай ах дүүгийн харилцаатай явж байсан ба заримдаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. 2006 онд танилцаж байхад нь Дархан зах дээр арьс шир түүхий эд авдаг байсан. Өөр ажил төрөл хийдэггүй байсан. 2006 оноос одоог хүртэл нь архи согтууруулах ундааны зүйлийг ганцаараа болон Дархан зах дээр тогтмол хэрэглэдэг байсан. ах ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан ба 2022 онд Хээтэй хорооллын 1Б байраа зараад Толгойтод хашаа байшинд амьдардаг болсон. Битай өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн үед Дархан зах дээр уулзаад хамт Чанар нэртэй архийг Дархан захын хойд талын контейнер дунд хувааж уучхаад нь өглөө боломжтой бол ганц шил архи аваад ирээрэй. Дотор муу байж магад гэж хэлээд надаас 1000 төгрөг аваад нүхэн гарц орчмоос салаад гэр гэртээ харьцгаасан. Бид хоёр уулзахад согтуу байсан бөгөөд Чанар нэртэй архи барьсан явж байсан юм. Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0,33 литрийн Хараа нэртэй архийг авч очсон ба гэрт нь ороход буйдангийн хажууд доош хараад сууж байгаа юм шиг байхаар нь очоод татсан чинь дуугарахгүй, хөдлөхгүй, гар нь хөхөрсөн байхаар нь цагдаа дуудсан нь өөрийнхөө биеийг өвдөж байгаа тухай ярьдаггүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
Гэрчы мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн эрэгтэй хүн ганцаараа манай дэлгүүрт орж ирсэн ба бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, үнэртэж байсан. Түүний нүүрэнд тав тогтсон хуучин шарх харагдаж байсан ба дух хэсэгт нь байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Хувцас нь бохирлогдоогүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Надад үзүүлсэн шар өнгийн жижиг модон сандал нь талийгаач ахын гэрт байдаг модон сандал, шар өнгийн ханцуйгүй подволк, ногоон өнгийн даавуун подволк нь талийгаач ахын гэртээ өмсөөд байдаг хувцаснууд мөн байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 19, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би ахтай 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 18 цаг орчимд буюу эгчийн ажлын гадна уулзсан. Би тухайн үед дүүгээ цэцэрлэгээс аваад явж байхад ах надтай таараад миний дух жаахан асуудалтай байгаа. Чи ороод ахынхаа хүнсийг аваад ир гэж хэлэхээр нь би эгчээс тортой хүнс аваад ахад өгсөн. Бид хоёр Хөх сувд дэлгүүрийн урдаас салсан. ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ах өөрт учирсан шархыг надад үзүүлээгүй. Дух хэсгээ малгайгаар дарчихсан байсан. Хэзээ яаж тухайн шархыг авсныг надад хэлээгүй. Би ч асуугаагүй. Толгой хэсгээ малгайгаар дарсан байдалтай байсан. Нүүр хэсэг нь цус болсон зүйл харагдаагүй. ...Надад үзүүлсэн шар өнгийн модон сандал нь талийгаач ахын байшинд байдаг сандал. Уг хоёр подволк нь талийгаач ахын өмсдөг подволк. Шар өнгийн подволкыг байнга өмсөж байдаг. Ногоон подволкыг надаас сонгуулийн үеэр гуйж авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80, 82 дахь тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би болон******* нарыг танина. гэх хүнийг одоогоос нэг жилийн өмнөөс танина. Уг хүн нь Дархан зах дээгүүр архи уугаад яваад байдаг. Миний хувьд уг зах дээр хаяа нэг гарч боорцог худалдан борлуулдаг юм. Харин******* гэх хүнтэй танилцаад удаагүй байна. Одоогоос 7 орчим хоногийн өмнө Дарханы вагон вокзал дотор ганцаараа архи уусан бололтой сууж байсан. Ингэж******* гэх хүнтэй танилцаад гэр лүүгээ дагуулж явж хоол цай өгөөд гэртэй хонуулж байсан юм. Тухайн үед******* надад ярихдаа гэр оронгүй ер нь бол Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат хүн гэж хэлж байсан. Манайд хоночхоод өглөө нь зах руу явлаа гээд яваад өгсөн. Ямар нэгэн ажил эрхэлдэггүй гэж ярьж байсан. Битай хагас сайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед Дархан зах дээр таарсан. Тухайн үед нь ганцаараа архи уусан бололтой зогсож байсан ба миний харснаар толгойн дух хэсэгт 1см орчим шалбарсан шархтай. Мөн толгойн ар хэсэгт нь 1 см орчим шалбарсан шинэ бололтой ямар нэгэн оёдол тавиулаагүй шархтай явж байсан. Би тухайн үед юу болсон талаар асуусан ч хэлээгүй. Энтайван тус өдөр надтай таарахдаа хар өнгийн ноосон малгайтай явж байсан ба надтай уулзахдаа өөрөө би толгойгоо хагалуулчихсан гэж хэлээд харуулж байсан юм. Би*******той сүүлдтай таардаг өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөртай таарчхаад өөрийн гэртээ байхад******* 14 цагийн үед манайд ганцаараа архи уусан бололтой гэхдээ өөрийн гэсэн ухаантай ирсэн. Би*******оос архи үнэртэж байсан учраас тэгж бодсон. Манай гэрт орж ирээд би танайд өмдөө угаачихья гэж хэлээд манай гэрийн үүдэнд өмдөө тайлаад хувцас угаадаг саванд угаачхаад 15 цагийн үед өмдөө зуухны хажууд барьж хатааж байгаад чийгтэй чигээр нь өмсөөд гараад явсан. Тухайн үе******* надад ярихдаа биы гэрт очоод бид хоёр хамт хоёр шил архи уучхаад гэрт нь хонох гэтэл намайг гэртэй хонуулахгүй гээд хөөгөөд байхаар нь би уурлаад гэрийнх нь модон шар өнгийн сандлаар толгой руу нь цохиод хагалчихлаа гэж ярьж байсан. Би тухайн үед чи хүн алчхаагүй биз. Ямар сандлаар цохичхож байгаа юм бэ гэхэд зүгээрээ би гэрийнх нь түшлэггүй шар сандлаар цохисон. Тэгтэл сандал хугарчихсан гэж хэлж байсан. Би*******ын ярианаас ойлгохдоо урд өдөр нь буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон асуудал байна гэж ойлгосон. Тэрнээс яг хэзээ болсон, хэдэн удаа сандлаар цохисон талаар лавлаж асуугаагүй.******* манай гэрт орж ирэхдээ дээгүүрээ хар өнгийн лидринэн материалтай куртик, жинсэн өмд, хар өнгийн зуны ботинктой орж ирсэн. Жинсэн өмдний дотор талд хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан. Би хувцсыг нь хэн нэгэнтэй зодолдож барьцалдсаны улмаас урагдсан эсхүл ямар нэгэн цус мэт зүйл болсон эсэх талаар анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “... Талийгаач нь миний хоёр дахь хүүхэд. Би талийгаач хүүтэйгээ сүүлд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан зах дээр уулзсан. Тухайн үед би баяр болох гэж байгаа гээд хүүдээ баяраар хэрэглэх тавгийн ойр зуурын хүнс авч өгсөн. Би өөрөө эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу талийгаачтай зах дээр уулздаг өдрийн өмнөх өдөр эмнэлгээс гарсан. Би талийгаачтай уулзахдаа хуучин Дарханд байдаг зах дээр очоод уулзсан. Би хүүтэйгээ ер нь л тэнд уулзаж хоол хүнс авч өдөг юм. Ингээд надтай уулзаж хүнс авхуулчхаад 16-17 цагийн үед гэр лүүгээ харьсан. Талийгаач надтай уулзахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан. Тухайн үед хар өнгийн ноосон малгай өмссөн. Уг малгайгаа хөмсгөө хүртэл дараад өмсчихсөн байсан ба надад хэн нэгэнд цохиулж зодуулсан талаараа яриагүй. Мөн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Надад үзүүлсэн шар өнгийн модон сандал нь талийгаачийн гэрт байдаг сандал байгаа юм. Хоёр подволк нь мөн талийгаачийн өмсдөг подволк мөн байна. Талийгаач хүү маань ер нь л архи их уудаг. Тухайн нас барахдаа байсан хаягтаа ганцаараа амьдардаг байсан. Архи уухаараа элдэв агсан согтуу зан гаргаад байдаггүй. Төлөв даруу зантай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,
Шинжээч П.Одмаагийн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Талийгаачы нас барахад нөлөөлсөн зүүн зулай, чамархайд үүссэн цусан хураа нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй гэмтэл байсан нь цэвэрлэгээ болон боолт хийж эмхлэгдээгүйгээс нь дүгнэгдэж байсан. Уг гэмтэл нь шархны хувьд хуйханд гүн үүссэн ба талийгаач шархаа аваад 7-10 хоног амьд байсан байх боломжтой гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай “...Талийгаачийн биед зүүн зулайн тархины эдийн дарагдал, зүүн зулай, чамархайн хатуу хальсанд цусан хураа /215гр/, духны аалзан хальсанд цус хуралт, зүүн зулайн хуйханд цус хуралт, духны зүүн талд язарсан шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн амьд байхдаа үүссэн гэмтэл байна. Дээрх зүүн зулайн тархины эдийн дарагдал, зүүн зулай, чамархайн хатуу хальсанд цусан хураа /215гр/, духны аалзан хальсанд цус хуралт зүүн зулайн хуйханд цус хуралт, духны зүүн талд язарсан шарх, гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, духны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэлтэй удаан хугацаанд явсны улмаас цусан хураа томорч тархи дарагдал үүссэний улмаас нас барсан байна. Энэ гэмтлийн үед эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байна. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барахдаа хөнгөн зэргийн согтолттой байжээ./цусанд 0,5 промилли спирт, ходоодны агууламжид 0,8 промилли спирт, цөсөнд 1 промилли спирт илэрсэн/. Талийгаачид шинжилгээгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл илрээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “...Шинжилгээнд авсан гэж хаягласан цусны бүлэг нь AII, Rh/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Түвшинжаргал гэж хаягласан цусанд 0,5 промилли болон цөсөнд 1 промилли, ходоодны агууламжид 0,8 промилли спирт илэрсэн болно.” гэх шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн /108-109 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1451 дугаартай “...Хохирогчы гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Яллагдагч*******ын гэх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. ХГҮ-ээр хураан авсан гэх шар өнгийн сандал дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. ХГҮ-ээр хураан авсан гэх шар өнгийн ханцуйгүй цамц, ногоон өнгийн подволк дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Бүлгийн харьяаллаар тухайн зүйл хоорондоо таарч, тохирч байгаа эсэхийг тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №21/23 дугаартай “...*******а овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.*******а овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна.*******а овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай.*******а овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй” гэх магадлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/,
Л.Энхболдын яллагдагчаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18-19 цагийн үед хуучин Дарханд байрлах Дархан захын үүдэндтай таарсан. Надтай таарахдаа нь ганцаараа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан. Миний хувьд ч бага зэрэг архи уучихсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай явж байсан. Ингээдд хандаж би хонох газаргүй байгаа талаараа хэлэхэд чи тэгвэл намайг дагаад манайд очиж хоно гэсэн тул бид хоёр Дархан захаасы гэр лүү явсан. Замаараа Улаан хад нэртэй Дархан захын ойролцоо байдаг хүнсний дэлгүүр орж 0,75 литрийн хуванцар савлагаатай Чанар нэртэй архи нэгийг аваад очсон. бид хоёрыг гэрт орох гээд хашаа руу нь ороходгийн амьдардаг байшингийн үүдний амбаар хэсэгт Ганаа гэх залууыг хүлээгээд сууж байсан. Ганаа гэх залууг би урьд нь харж байгаагүй. Тухайн үед танилцахад өөрийгөө Ганаа гэж хэлж байсан., Ганаа бид гурав байшин руу ороод авсан архиа хувааж уусан. Архи дуусаад орой 22 цагийн үед намайг ахиад нэг архи авчих гэхээр нь бигийн хамт гэрээс нь нэлээд зайтай дэлгүүр орж 0,75 литрийн Чанар гэх хуванцар савтай архи аваад буцажгийн гэрт очиж архиа уусан. Архиа ууж дуусаад шөнө 00 цагийн үед намайг дахин архи ав гэхээр нь би мөнгө байхгүй гэдгээ хэлэхэд уурлаж, миний нүүрний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед хажууд сууж байсан Ганаа босоод ирэхээр нь би хамт нийлж байгаад намайг зодох гэж байна гэж бодоод миний хажууд ойрхон байсан.гийн гэрийн шар өнгийн модон жижигхэн түшлэггүй сандлыг аваадгийн толгой руу хоёр удаа уг сандлаар саваад цохичихсон. Биг сандлаар цохиход гэрийнхээ буйдан дээр сууж байсан. надад цохиулсны улмаас духны зүүн урд хэсгээс нь цус гарч байсан. Мөн толгойн орой хэсгээс нь цус гарч байгаа бололтой харагдсан. Тухайн үед гэрэл асаасан байсан учир би сайн харсан. Ингээд л би гэрээс нь гараад явсан. Уг болсон асуудлын талаар өөрийн танил Хүрлээ гэх хүний гэрт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хувцсаа угаах гэж очихдоо хэлж ярьсан. Мөн биг сандлаар цохиж толгой хэсгээс нь цус гаргасны улмаас миний хувцас цус болоогүй ба намайг цохисны дараа надтай зууралдаж ноцолдоогүй. Намайг 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөртай таарч гэрт нь очдог өдөргийн биед ил харагдах шарх сорви байгаа эсэхийг би сайн анзаарч хараагүй. Уг асуудал болоход Ганаа, бид хоёртой хамт байсан ба маргаанд Ганаа огт оролцоогүй. Мөн хэн нэгний биед гар хүрээгүй. Би тус өдрөөс хойш байрны орц хонгилоор л хоноглож явсан. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 13-14 цагийн үед байх Дархан зах дээртай таарсан. Тухайн үед ганцаараа явж байсан ба биыг урьд өдөр нь цохисон хэсгийг нь харахад духны зүүн урд хэсэгт шалбарч цус гараад хатсан байсан. Мөн толгойн орой хэсэгт нь зулгарч халцарсан шарх үүссэн байсан. Биаас уучлал гуйхад эр хүмүүст ийм зүйл байна зүгээрээ л гэж байсан. Ингээд энэ өдрөөс хойш битай огт уулзаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирдог бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.
Гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар модон сандлаар цохих нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учрах, амь нас хохирох боломжтойг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэм буруугийн хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд*******од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь 10,445,426 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон 7,621,420 төгрөгийг шүүгдэгч*******оос гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 44а-20 тоотод оршин суух Мухар овогт Түвшинжаргалын /РД: ТЗ72042900, утас 99371499/-д олгож, баримтгүй нэхэмжилсэн 2,824,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Л.Энхболдыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял халдаах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөр өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Шүүхээс хохирол төлбөрт 7,621,420 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн. Уг мөнгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчд олгох саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,5 литрийн Хамаг Монгол нэртэй архины шил 1 ширхэг, шар өнгийн фодволк 1 ширхэг, ногоон өнгийн фудволк 1 ширхэг, Монгол гэх бичиглэлтэй архины шил 1 ширхэг, шар өнгийн модон сандал 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгчид 2023 оны 03 дугаар сарын 01-ий өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Шүүх эмнэлгийн эмчийн задлан шинжилгээний дүгнэлтээр тархины битүү гэмтэлтэй удаан явснаас болж цусан хураагуур томорч энэ гэмтлийн улмаас нас барсан. Хэрвээ эмнэлгийн тусламж авсан байсан бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж гарсан. Мөн гэрч шинжээч Одмаа мэдүүлэг өгөхдөө цэвэрлэгээ, боолт хийгээгүйгээс амь нас хохирсон гэсэн дүгнэлт хэлсэн. Талийгаач амьд байхдаа шархандаа бохир зүйл оруулснаас болж амь нас хохироход зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд хараад зогсож байсан гэрч байхгүй.*******ын хувьд гэм буруугаа зөвшөөрсөн, би толгой руу нь сандлаар нь цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Талийгаачийн зургаас харахад духан дээр хуучин гэмтэл харагдаж байсан. Хажууд нь шинэ гэмтэл байсан. Энэ хоёр гэмтлийн альнаас болсон бэ гэж маргаагүй. Нэгэнтээ******* буруугаа хүлээн зөвшөөрдөг учир маргадаггүй. Тухайн үед талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал,******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тэтгэврийн насны шахуу хүн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Л.Энхболд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Л.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч*******од ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 11 жилийн хорих ялаас түүний энэ хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 хоногийн нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хасаж биечлэн эдлэх ялыг 10 жил 10 сар 9 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 0,5 литрийн багтаамжтай Хамаг монгол нэртэй архины шил 1 ширхэг, шар өнгийн подволк 1 ширхэг, ногоон өнгийн подволк 1 ширхэг, Монгол гэх нэртэй архины шил 1 ширхэг, шар өнгийн модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******од 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 51 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хасаж, биелэн эдлэх ялыг 10 жил 10 сар 9 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******од оногдуулсан 10 жил 10 сар 9 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******оос гэм хорын хохирол 7,621,420 төгрөгийн гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 44а-20 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мухар овогт Түвшинжаргалын /РД:ТЗ72042900, утас 99371499/-д олгож, баримтгүй нэхэмжилсэн 2,824,006 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн багтаамжтай Хамаг монгол нэртэй архины шил 1 ширхэг, шар өнгийн подволк 1 ширхэг, ногоон өнгийн подволк 1 ширхэг, Монгол гэх бичигтэй архины шил 1 ширхэг, шар өнгийн модон сандал 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Энхболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ