| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00452/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 445
2019 оны 11 сарын 01 өдөр Дугаар 139/ШШ2019/00445 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Ду аймгийн Го сумын 1-р баг, А тоотод оршин суух, И овогт Лын Д /РД:ЗВ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00452/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 1960 онд төрсөн, .... Улсад 27 жил ажилласан. ... Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 7 сарын 29-ний өдрөөс 1986 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар мөн Говь-Угтаал сумын Эрчим хүчний механикаар 1990 оны 7 сарын 20-ны өдрөөс 1994 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж байсан боловч тухайн үеийн зарим материал тушаал олдохгүй байгаа тул ....ажиллаж байсан дээрх жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 7 сарын 29-ний өдрөөс 1986 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар, Говь-Угтаал сумын Эрчим хүчний төвд 1990 оны 7 сарын 20-ны өдрөөс 1994 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл механикаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Л.Дт хамаарах 1981 оны 07 сарын 29 өдрөөс 1986 оны 05 сарын 20 хүртэл, 1990 оны 07 сарын 20 өдрөөс 1994 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл Говьугтаал сумын Худалдаа бэлтгэлийн анги, Эрчим хүчний төвд ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй байх тул хэргийг хэрэгт авагдсан бөгөөд шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 11,13 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав.
-Л.Дийн 209687 дугаартай, 1981 оны 07 сарын 29 өдөр Говьугтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар томилсон, 1986 оны 05 сарын 20 өдөр худалдаа бэлтгэлийн ангийн ажлаас чөлөөлсөн, 1990 оны 07 сарын 20 өдөр дулаацуулгын зуухны механикаар томилсон, 1994 оны 09 сарын 09 өдөр Эрчим хүчний төвийн механикийн ажлаас чөлөөлж, төвийн даргаар томилсон тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-7 хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 08/644 дугаартай “ Говь-Угтаал сумын Эрчим хүчний төв ” нь 1991 оны 5 сарын 01-нд үүсгэн байгуулагдан 1991 оны 4 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 08/544 дугаартай “ Говь-Угтаал сумын “худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 12 сарын 27-нд үүсгэн байгуулагдан 1991 оны 4 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд Угтаал хэрэглээний хоршоо болон үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт /хх-ийн 10, 12/
-Говь-Угтаал сумын эрчим хүчний төвийн даргын 1990 оны 7 сарын 20-ны өдрийн 05 дугаартай “ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 15/
-Гэрч Н.Ба-ы Л.Д нь 1981 оны 07 сарын 24-өөс 1986 оны 05 сарын 20 дуустал, 1990 оны 07 сарын 29 өдрөөс 1994 оны 12 сарын 31 дуустал Худалдаа бэлтгэлийн ангид манаач, уурын зуухны механикч, салбарын даргын ажлыг хийж байсан. Би Говьугтаал сумын Ардын хянан шалгах хорооны даргаар 1984 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан. Тэгэхэд Д худалдаа бэлтгэлийн анги, эрчим хүчний төвд шалгалт хийж байхад ажиллаж байсан. ....” гэх мэдүүлэг /хэргийн 25 хуудас/
Гэрч Б.Тэ-ийн “ Д нь Говьугтаал суманд 1981 оны 07 сарын 24-өөс 1886 оны 05 сарын 20 дуустал худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар, 1990 оны 07 сарын 29 өдрөөс 1994 оны 12 сарын 31 дуустал уурын зуухны механикч, эрчим хүчний төвийн даргын ажлыг хийж байсан. ...Шагнал авч байсан эсэх талаар нь сайн мэдэхгүй байна. ...”. гэх мэдүүлэг /хэргийн 26 хуудас/
Гэрч Н.Э-ын “Д нь Говьугтаал суманд 1981 оны 07 сарын 24-өөс 1886 оны 05 сарын 20 дуустал худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар, 1990 оны 07 сарын 29 өдрөөс 1994 оны 12 сарын 31 дуустал уурын зуухны механикч, эрчим хүчний төвийн даргын ажлыг хийж байсан. ...Би Говьугтаал сумын санхүү тасгийн нягтлан бодогч, татварын байцаагчаар 1978 оноос 1994 оны 12 сарын 31 дуустал ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 27 хуудас/ / зэрэг баримтууд болно.
Нэхэмжлэгч Л.Д нь Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 7 сарын 29-ний өдрөөс 1986 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар, Говь-Угтаал сумын Эрчим хүчний төвд 1990 оны 7 сарын 20-ны өдрөөс 1994 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл механикаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт Лын Д /ЗВ/-ийг 1981 оны 7 сарын 29-ний өдрөөс 1986 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1990 оны 7 сарын 20-ны өдрөөс 1994 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Угтаал сумын Эрчим хүчний төвийн механикаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б