Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         03        27                                    2023/ШЦТ/322

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч Л.Баасанжав нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Япон Улсын иргэн Х/-д 2019 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д барилга дотор үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффист “Э” ХК-аас нүүрс худалдан авах, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанид хөрөнгө оруулалт хийх юм бол ашиг нь сарын 4,17 хувь, ашгийг 2 жилийн хугацаанд өгнө....Япон улсаас 200.000 ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна...” гэж хуурч, түүний танил Япон Улсын иргэн М/-д дамжуулан Япон улсад итгүүлж, түүнээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нүүрсний хөрөнгө оруулалт хэлбэрээр 100.000 ам.долларыг Х/-д Худалдаа хөгжлийн банкин дахь 0 тоот долларын дансанд шилжүүлэн, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Х/-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 0 тоот долларын данснаас өөрийн Худалдаа Хөгжлийн банкин дахь 0 тоот төгрөгийн дансанд 213.040.000 төгрөгийг шилжүүлэн авсан, улмаар мөн өдрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д барилга дотор үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффист зээлийн гэрээ байгуулж гэрээгээр халхавчлан хуурч, баримт бичиг ашигласан, дахин 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 53.240.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Япон Улсын иргэн М/-д нийт 266.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

Япон Улсын иргэн М/-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон хавсаргасан баримтууд /1-р хх-ийн 10-25 дугаар хуудас/,

Хохирогч М/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-49 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 193-196 дугаар хуудас/,

Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55, 79-81, 2-р хх-ийн 52-54, 219-222 дугаар хуудас/,

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Гэрч Г.Жын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Т/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-95 дугаар хуудас/,  

Гэрч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 85-88 дугаар хуудас/,

Гэрч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 225-227 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 204-208, 3-р хх-ийн 18 дугаар хуудас/,

Т / болон Н.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 166-169, 2-р хх-ийн 61-65 дугаар хуудас/, 

Н.М, “Ч” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ж, гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний хуулбар, “Ч” ХХК, Н.М нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ дүгнэсэн актын хуулбар /1-р хх-ийн 175-184 дүгээр хуудас/,

Т/-ийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот ам долларын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 138-144, 2-р хх-ийн 60, 90-91 дүгээр хуудас/,

Д.Гын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 108-109, 113 дугаар хуудас/,

Д.Гын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 110-112 дугаар хуудас/,

Н.Мгийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 146-151 дүгээр хуудас/,

Н.Мгийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 128-130 дугаар хуудас/,

Н.Мгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Бичлэг бүхий сиди /CD/-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 156-157, 160-163 дугаар хуудас/,

“Э” ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарган өгсөн 01/364 тоот албан бичиг /1-р хх-ийн 205 дугаар хуудас/,

Т, Мнарын хилийн лавлагаа /2-р хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

“У” ХХК-ийн холбоотой баримтууд /1-р хх-ийн 41-45 дугаар хуудас/,

“М” ХХК-иас ирүүлсэн АБ-22/119 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 96 дугаар хуудас/,

Ж, П.С нараас гаргаж өгсөн баримтууд болон орчуулга /2-р хх-ийн 104-149, 164-181 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 216 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 206 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн танил Япон Улсын иргэн Т /-д 2019 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” барилга дотор үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффист “Э” ХК-аас нүүрс худалдан авах, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанид хөрөнгө оруулалт хийх юм бол ашиг нь сарын 4,17 хувь, ашгийг 2 жилийн хугацаанд өгнө....Япон улсаас 200.000 ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна...” гэж худал хэлж хуурч, түүний танил Япон Улсын иргэн М/-д дамжуулан дээрх нөхцлөөр хөрөнгө оруулалт хийлгэхээр ойлгуулан түүнээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нүүрсний хөрөнгө оруулалт хэлбэрээр 100.000 ам.долларыг Т /-д Худалдаа хөгжлийн банкин дахь 0 тоот долларын дансанд шилжүүлэн, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Т /-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 0 тоот долларын данснаас өөрийн Худалдаа Хөгжлийн банкин дахь 0 тоот төгрөгийн дансанд 213.040.000 төгрөгийг шилжүүлэн авсан, улмаар мөн өдрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” барилга дотор үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффист зээлийн гэрээ байгуулж гэрээгээр халхавчлан хуурч, баримт бичиг ашигласан, дахин 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 53.240.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Япон Улсын иргэн М/-д нийт 266.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

Япон Улсын иргэн М/-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон хавсаргасан,

Хохирогч М/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Анх 2019 оны 09 дүгээр сард би Т гэх хүнд хөрөнгө оруулалт гэж 100.000 ам.доллар өгсөн. Такүба гэж хүн надад хэлэхдээ ...Монгол улсад нүүрс тээвэр хийх чиглэлээр 100.000 ам.доллар хэрэгтэй байна хөрөнгө оруулалт хийгээч... гэсний дагуу 100.000 ам.долларыг өгсөн. Такүба бол Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг YLM гээд компанийг ажиллуулдаг бөгөөд тус компанийг М гэх хүнтэй хамтран бизнес хийдэг бөгөөд Такүба Мгийн талаар хэлэхдээ ....Монголын эрх барьж байгаа намын 2-р нарийн бичгийн дарга А гэж хүн Г гэх хуучин УИХ-ын гишүүн байсан хүнд Э ХК-аас нүүрс тээвэрлэлт хийх зөвшөөрөл байгаа, чи хийгээч, энэ бол нам дунд үүссэн маргааныг шийдэж өгсөн учраас шагнал болгож өгч байна... гээд Нүүрс тээвэр хийх зөвшөөрөл өгсөнийг Г нь уг бизнесийг хийж үзээгүй учраас найз Мг хийх санал гаргасан гэсэн. Уг бизнесийг хийхэд 1,350,000 ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаас 80 хувийг нь Хөгжлийн банкнаас босгосон бөгөөд үлдсэн 20 хувийг намайг гаргаач гэсний дагуу би хөрөнгө оруулалт хийх зорилгоор 100.000 ам.доллар өгсөн байгаа...2019 оны 9 дүгээр сарын 20-нд миний Япон улсад ажиллуулдаг сургууль дээр Такүба ирсэн. Тэр хүнд маш их итгэж байсан учраас Такүба-ийн хэлсэн Япон улсад үйл ажиллагаа явуулдаг А банкны дансаар дамжуулан Монгол Улсын худалдаа хөгжлийн банкны такүбагийн эзэмшлийн 0 тоот дансруу 100.000 ам доллартай тэнцэх 11,300,000 иенийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн байгаа. Тухайн сардаа Такүба нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа шалгахаар явсан. Монгол улсад очоод Такүба өөрийн эзэмшдэг ХХБ-ийн данснаас хөрөнгө оруулалт гэж өгсөн 100.000 ам.долларыг 2019 оны 9 сарын 25-ны өдөр болон 27-ны өдөр М гэх хүний дансанд шилжүүлсэн байсан...Жилийн 30 хувийн ашиг өгөх бөгөөд тэр нь 2020 оны 03 дугаар сараас эхэлнэ гэж байсан. Хөрөнгө оруулалтын талаар танилцуулсан хүн нь Такүба байгаа. Такүба уг бизнесийн талаар YLM компанийг хамтран ажиллуулагч Мтай Монгол улсад байхдаа ярилцаж тохиролцоод ирсэн гэж хэлсэн байгаа. Миний ойлгож байгаагаар Такүба нь миний бие болон М гэх хүн хоёрын хооронд зуучлагч хийж байгаа бөгөөд яг бизнестэй холбоотой асуудал Монгол Улсад болж байгаа гэж бодож байна.....энэ асуудлын талаар хөрөнгө оруулалт хийхээр өгсөн 100.000 ам.доллар өгснөөс хойш 2 жилийн дараа Такүбаас миний хөрөнгө оруулалт хийсэн мөнгө яасан бэ юу болж байгаа бэ чи хөрөнгө оруулалтын ажил юу болж байна, яг үнэн бодит байдлыг хэлээ гэсэн чинь Такүба нь би Мд 100.000 ам долларыг зээлийн гэрээгээр өгсөн гэсэн. Тэр дагуу Такүбаас чи юу яриад байгаад юм бэ, хөрөнгө оруулалт гэж өгсөн 100.000 ам.долларыг Мд яахаараа зээлдэг юм. Ингэхээр чинь энэ хөрөнгө оруулалтанд миний нэр байхгүй болчихож байгаа юм биш үү чи Мтай нийлж намайг залилаад байгаа юм биш үү гэсэн чинь такүба би бол Мтай нийлж таныг хуураагүй, таны хөрөнгө оруулалт гэж өгсөн 100.000 ам, доллараас би нэг ч иен авалгүй, Мд зээлийн гэрээ байгуулан өгсөн гэсэн....би бол Мд 100.000 ам.доллар өгч залилуулсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сийн “...тухайн баримтуудын талаар Ж-аас яг ямар учиртай юм, ямар зорилгоор явуулсан баримтууд вэ гэж асуусан чинь Ж хэлэхдээ ... Т нь Монгол Улсад хамтран ажилладаг М гэх хүн нүүрсний бизнес хийх чиглэлээр зөвшөөрөлтэй учраас хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэсэн. Тэрний дагуу би Монгол Улсын нүүрсний бизнесийн талаар судалж үзтэл ашигтай байсан учраас өөрийн хөрөнгөөс 100.000 ам.долларыг Т Хар дамжуулан М гэх хүнд өгсөн. Гэтэл М гэх хүн Т Х-д өгсөн 100.000 ам.долларыг зээлийн гэрээ гэдэг зүйл байгуулан Т Хас авсан байна. Энэ М болон түүний аав Н гэх хүмүүсийн талаар судлаад өгөөч... гэсэн зүйлийг ярьсан...ямар нэгэн эргэн төлөлт хийх тухай яриа гараагүй, гэрээ хийгдээгүй. Мөн Ж, Т Х нар нь Монгол хэл мэдэхгүй, мөн М нь япон хэл мэдэхгүй болохоор энэ гурав уулзах боломж байхгүй. Хэрэв Ж нь ийм яриа өгүүллэг гарсан, гэрээ хийгдэх бол намайг дагуулан явах байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т/-ийн “...Хамгийн анх манай компанийн захирал Н.М гэх хүн ...шинэ бизнесийн санал байна... гэж надад санал тавьсан. Хугацаа гэвэл 2019.09.04-нд YLM гэх компанийн оффис дээр “Э” ХК-ны нүүрсийг тээвэрлэх бизнес хийх санал тавьсан. Бизнесийн дүн нь 1.350.000 ам.доллар хэрэгтэйгээс 85 хувь нь бэлэн болсон үлдсэн 15 хувь буюу 200.000 ам.долларын хөрөнгө оруулагч олж өгөөч гэсэн. 200.000 ам.долларын олж өгсний ашиг нь сарын 4,17 хувь ашгийг 2 жилийн хугацаанд өгнө гэж хэлсэн. Энэ бизнесийн санаа анх хэнээс үүсэлтэй гэхээр ...Н.Мгийн найз Улсын их хурлын гишүүн байсан Г... гэх хүнээс гарсан гэсэн. Гас уг саналыг Мд тавьсан, харин М надад уг саналыг тавьсан. М, Г нар нь дотны найзууд гэдгийг би мэднэ. Г өөрөө уг нүүрсний бизнесийн туршлагагүй учраас туршлагатай Мтай хамт хийх санал тавьсан. Би М, Г нарын харилцааг сайн мэддэг учраас эргэлзээгүй итгэсэн. Тэгээд би Мгаас ...Энэ 1.350.000 ам.долларыг юунд зарцуулах юм бэ... гэж асуухад М надад ...ачааны нэг машины төлбөр 60.000 ам.доллароор тооцон 20 ширхэг машин авах буюу 1.200.000 ам.долларыг зарцуулна. Бусад зардал буюу хүн, хүч, байр хоолны зардал гэж 150.000 ам.долларыг зарцуулна гэсэн бөгөөд би бүр сайн тодруулан асуухад ...нэг машин 80 тонн нүүрс тээвэрлэнэ, нэг тонн нүүрс коксыг 1450 иен тооцно. Тэгээд 22  хоног ажиллана... гэж хэлсэн. Тэгээд би Мгийн хэлснийг  өөрөө тооцоолж бодоход 1450*80 тонн буюу 116.000 иен, үүнийг ажиллах 22 хоногоор бодоход 116.000 иен*22 хоног гээд 2.550.000 иен болж байсан бөгөөд нөгөө 20 машинаараа буюу 2,550,000*20 гэхээр 51,000,000 иений борлуулалт хийгдэнэ гэж тооцоо гаргасан. Тухайн үед Н.М надад төгрөгөөр ярьж байсныг би өөрөө иен рүү шилжүүлэн тооцоог гаргасан байгаа. Харин хөрөнгө оруулалт гэх 1,350,000 ам.долларыг бол М доллароор хэлсэн. Цаашаа би Мгаас гарах зардлын талаар нарийвчлан асуухад ...Нэг машинд хоёр жолоочтой, нэг хүнийг 110,000 иен буюу 2 хүний 220,000 иен гэж тооцоод 20 машины жолоочоор бодохоор 220,000*20 гэж бодоод 4,400,000 иен, түлш, даатгал, холбоо харилцаа, цалин, байр, засварт 28,000,000 иенээр тооцсон. /энэ бүх иенээр бодсон бодолт бол Мгийн төгрөгөөр хэлсэн зардлыг би тухайн үеийн ханшаар тооцож гаргасан гэх/ нийлбэр нь 32,400,000 иен болж байсан. Олох ашгийн талаар: Мгийн хэлсэн зүйлээс би өөрөө олох ашгийн  тооцоо хийхэд дээр бодсон 51,000,000 иенээс гарах зардал буюу 32,400,000 иенийг хасхаар 18,600,000 иений цэвэр ашиг олох тооцоо гарсан. Миний энэ гаргасан тооцоо дэндүү өндөр байхаар нь би гайхаад орчуулагч Оргилоос асууж сураглахад Оргил ...магадлал өндөр... гэсэн хариу авсан. Тэгээд Мгийн анх хэлсэн 2 жилийн хугацаанд сарын 4,17 хувийн ашиг өгнө гэдэг анх итгэхгүй байсан бөгөөд сүүлд бодож үзсэнээр 18,600,000 иений ашиг олох тооцоог гаргаснаар би итгэсэн.Тухайн үед сарын 4,17 хувийг нэг жилээр бодохоор барагцаагаар 40 гаран хувь гарч байсан. Энэ 40 гаран хувийн ашгийг би Японд очиж хөрөнгө оруулагч нарт хэлэхэд Япончууд итгэхгүй учир би 30 хувь гэж багасгаад Японоос хөрөнгө оруулагч олохоор явсан. Тэгээд би 2019.09.10-ны өдөр Япон улсад очоод сургууль ажиллуулдаг Мд дээрх саналыг тавьсан. Тэгсэн М 200,000 ам.долларын 50 хувь буюу 100,000 ам.долларыг өгөхөөр тохирсон тул 2019.09.20-нд М-ийн Япон улсад ажиллуулдаг ТOPA21 сургуулийн оффис дээр Э ХК-аас нүүрс тээвэр хийх хөрөнгө оруулалтын буюу төлөөллийн гэрээ хийсэн. Энэ гэрээ нь ямар учиртай гэхээр М-ийн мөнгийг би төлөөлөөд Э ХК-аас нүүрс тээвэрлэлтэд хөрөнгө оруулалт хийхээр Мд өгнө. М болохоор Монгол улс дахь нүүрс тээврийн компанийн ажлаа гардаж хийнэ. Би М-ийн мөнгийг зөөх буюу зуучлагч хийх үүрэгтэй гэрээ хийсэн.  Би өөрөө гадаад улсад мөнгө шилжүүлж чадахгүй учраас Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Асахи Эф жи санхүүгийн байгууллагад М нь 100,000 ам.долларыг шилжүүлсэн. Тэр мөнгө нь миний Монгол улсад ашигладаг Худалдаа хөгжлийн банканд орж ирсэн. Тэр мөнгийг би буцаагаад Н.Мгийн худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Тэр мөнгө миний дансанд хоёр хуваагдан орж ирсэн бөгөөд би буцаагаад Мгийн дансанд хоёр удаа шилжүүлэг хийсэн байгаа. Ингэхдээ 2019.09.25-ны өдөр би Монгол улсад ирээд 2019.09.27-ны өдөр болон 2019.10.02-ны өдрүүдэд 2 удаагийн гуйвуулга хийсэн. 2019.09.27-ны өдөр эхний шилжүүлэг буюу 80 орчим мянган доллар шилжүүлсний дараа Мгаас ....YLM компани дээр нотариат оролцуулан албан ёсны гэрээ байгуулмаар... гэсэн учраас би орчуулагч Оргилын хамтаар очиж Мгийн бэлдсэн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээ биш, зээлийн гэрээ байсан. Хүү нь багасаад 20 хувь хугацаа нь нэг жил болчихсон байсан. Би тэгэхээр нь ...анх ярьсан сарын 4,17 хувь, 2 жилийн хугацаа гэж ярьсан яриа зөрж байна. Гэхтэй би ихэнх мөнгөө шилжүүлсэн тул ямар нэгэн баталгаа буюу гэрээ байгуулах ёстой гэж бодсон. Мгийн шахалтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Хэрвээ анхнаасаа зээлийн гэрээ гэж ярьсан бол би зөвшөөрөхгүй байсан. Хөрөнгө оруулалтад тусалсан. Энэ зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа Мд хэлж чадаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн гэрээ гэдгээ Мд хэлж чадаагүй. Дараа жил буюу 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр би дахиж монголд ирээд Мгаас бизнесийн явцын талаар асуухад М ...би дахиад үлдэгдэл 100,000 ам.доллароо олж чадаагүй байгаа учраас бизнесээ эхлүүлж чадахгүй байна... гэж хариулсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сард Монгол улсад корона гарч бүх зүйлд хориг тавигдсан учраас өдийг хүрч байна. дээр хэлсэн зүйлүүд хөрөнгө оруулалтын талаарх миний мэдэж байгаа зүйл бүх зүйл мөн бөгөөд мэдүүлэг дээр худал зүйл байхгүй баталж байна. Мөн Мгийн хөрөнгө оруулалтын мөнгийг буцаан олгох тал дээр бүх талаар туслах болно. Хугацаа бол зөрсөн, 30 хувь нь 20 хувь болсон энэ байдлаар зөрөөд байна гэж хэлсэн. Гэхдээ би нэгэнт 80,000 ам доллароо өгчихсөн юм чинь ямар нэгэн гэрээ байгуулах ёстой гэж бодсон. Бас М бид 2 ажлын найзууд цаашид хамтран ажиллах хүмүүс гэж бодсон, энэ бизнес ашигтай гэдэгт би итгэж байсан...Таван толгойн нүүрсний бизнес ашигтай бизнес байна. 200,000 ам.доллар олчих юм бол жилийн 30 хувийн ашиг олох талаар тайлбарласан. Мөн М бид хоёрын Япон улсад байгуулсан гэрээн дээр энэ талаар тусгасан байгаа... Г гэдэг хүн Мгийн оффис дээр ирэн очин байдаг байсан. Тэр 2 уулзалддаг. Харин би бол Гантулгыг Мгийн ажил дээр ирэх үед нь мэндлээд өнгөрдөг байсан...тухайн үед зээлийн гэрээ бол хэлбэр, харин Мд өгч байгаа 100,000 ам.доллароо нүүрс тээвэрлэлтийн хөрөнгө оруулалт хийж байна гэж бодож байсан...хүч хэрэглээгүй, Мгийн үзүүлсэн шахалт гэдэг нь миний зүгээс....эн чи бид хоёрын байгуулах ёстой гэрээ биш байна. Гэрээний нэр өөр байна тохирсон ашиг, хугацаа биш байна...гэсэн чинь Н.М зүгээрээ зүгээр зурчих гэхээр нь би гэрээ байгуулан гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Оын “...Т нь Монгол улсад ирэхээс өмнө надтай ярихдаа М гэх хүнээс их хэмжээний долларыг Монгол улсад хөрөнгө оруулалт хийх зорилгоор аваад М гэх хүнд өгсөн. Тэр асуудлаа нэг мөр шийдэхээр ирж байгаа гэж байсан. Тэр М гэх хүнтэй Т нь надтай танилцахаас өмнө Монгол улсад ирэхдээ хамтран ажиллаад танилууд болчихсон байсан бөгөөд М гэх залуу энд YLB /У/ гэх лед гэрэл, гэрлийн шонгийн компани ажиллуулдаг юм байна лээ. Тэгээд 2019 оны яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна Т нь Монгол улсад ирээд байхдаа М гэх хүнтэй уулзсан байгаа. Тэр үед би Т-н албан ёсны орчуулагчаар биш надад Япон улсаас хамтран ажиллах хүн зуучилдаг гэдэг утгаар тус болж байгаа юмшүү гээд хамт явж таарсан. Тэр үед М гэх хүн Т-д ...нүүрсний бизнес хийх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд 200.000 ам.доллар хэрэгтэй байгаа талаар... хэлж байсан. Тухайн үед Т нь Япон улсад ажиллаж амьдардаг зүс таних хүнээсээ 100.000 ам.доллар олчихлоо гээд М гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулан өгч байсан. Тэр 100.000 ам.долларыг Т нь 2019 онд хаанаас хэн гэдэг хүнээс авч байгааг бол мэдээгүй. Ямар ч байсан 100.000 ам.долларыг бүтээсэн гээд М гэх хүнд банкаар дамжуулан 2 хуваан шилжүүлсэн байсан.....Тд орчуулга хийж байхад М гэх залуу нүүрсний бизнесийн талаар ярихдаа Улсын их хурлын гишүүн байсан Г гэх хүний эхнэрийн хамааралтай компани руу 100.000 долларыг шилжүүлнэ. Тэр компани нь нүүрсний чиглэлээр бизнес хийгээд явна гэж байсан. Тэр үед Т нь Мгийн хэлсэн бизнесийн талаар болон олох ашгийн талаар бодож үзээд ашиг олох юм байна гэж бодоод мөнгө өгсөн.......тэгэхэд М гэх залуу 100.000 ам долларыг нүүрсний бизнес хийхээр Г гэх хүний эхнэртэй хамааралтай компанид хөрөнгө оруулалт хийсэн боловч нөгөө компани нь ашгаа өгч чадалгүй дампуурсан байгаа. Тэгэхдээ би Тас зээлсэн мөнгөө буцааж төлнө гэж байсан....ер нь бол М-аас Т нь мөнгө авахдаа Мгийн хэлж байсан нүүрсний бизнесд хөрөнгө оруулна гэж. Тэгээд Т нь авсан мөнгөө Мд өгөхдөө зээлийн гэрээ байгуулаад өгчихсөн байгаа. Тэрийгээ бол Т нь өөрөө мэдэж байсан. Харин Мдаа болохоор Мд өгч байгаа 100.000 ам.долларыг зээлж биш, нүүрсний бизнес хийхээр хөрөнгө оруулалт болгон өгч байгаа гэж хэлсэн байсан....анх 2019 онд М, Такуба хироки нар уулзаад ярилцаж байхад Т нь Мгаас хөрөнгө оруулалт хийх гээд нүүрсний бизнесийг явуулах Г гэх хүний ямар учиртай хүн юм бэ гэж тодруулж байсан. Тэр үед М хэлэхдээ А гэж МАН-ын нөлөө бүхий хүн байгаа. Г гэдэг хүн тэр хүний зөвлөхөөр ажиллаж байсан хүн байгаа юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Гын “...би М гэх хүнийг бол танихгүй. Харин Т гэх хүнтэй 2 удаа уулзаж байсан. Н.Мтай найзууд байгаа юм. ...манай эхнэрийн хувьцаа эзэмшдэг Чандмань өгөөж ХХК манай найз Мгаас 3-4 жилийн өмнө байх бизнес хийх зорилгоор хүүтэй мөнгө зээлж байсан. Яг хэдэн төгрөг зээлсэн талаар тэр компанийн захирал мэдэх байх...буцаан төлөлт хийгдсэн байгаа. Одоо Мгаас авлагатай байгаа гэж ойлгож байгаа. Буцаан төлөлт хийхдээ илүү төлөлт хийсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Жын “...миний хувьд Япон улсын иргэдийг бол танихгүй. Харин М, Г гэх хоёр хүнийг танина....манай компанийг надтай хамт Цогтгэрэлийн Оюунбилэг гэх эмэгтэй хамт эзэмшдэг бөгөөд тэр хүн 45 хувийн хувьцааг, би 55 хувийн хувьцааг эзэмшдэг байгаа...тэр хүнээс манай компани 2019 оны 9 сарын 29-ний өдөр 150.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 40 хувийн зээлийн хүүтэй зээлж байсан бөгөөд тухайн үедээ зээлийн гэрээ байгуулан авч байсан. Зорилго нь манай компани тухайн үед “Э” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах газарт хөрс хуулалт хийх гэрээ хийгдсэн учраас хөрөнгө хэрэгтэй болоод Н.Мгаас мөнгө зээлсэн байгаа....тэр хүн 150.000.000 төгрөгийг хаанаас босгосон талаар мэдэхгүй байна. Тэр мөнгийг Мгаас компанийн Хас банкны 50000276132 тоот дансаар хүлээн авсан бөгөөд М ямар данснаас манайх руу хийснийг мэдэхгүй байна. Манай дансанд төгрөгөөр 150.000.000 төгрөг хийсэн. Харин буцаан төлөлтийг манай компанийн зүгээс Мгийн хувийн данс руу хийсэн бөгөөд одоо ямар данс байсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч П.Мийн “...миний одоо санаж байгаагаар Сүхбаатарын талбайн урагш яваад байдаг Сүмийн урдхан талд байрлах өндөр барилгын нэг оффист хийсэн гэрээ байсан бөгөөд би тэнд очиж гэрээг баталгаажуулан нотариат хийсэн байгаа. Тухайн үед ажил тарах гээд байж байхад М гэх хүн миний гар утас руу залгаад япон хүнтэй гэрээ хийх гэсэн юм ирээд нотариат хийх боломжтой юу гэхээр нь би очиж хийсэн. Тэгэхдээ М гэх хүнтэй утсаар ярьж байхдаа орчуулагч байгаа юм уу гэсэн чинь байгаа гэхээр нь би очсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Огийн “...гэрээнд бол 300.000.000 төгрөг гэж байгаа боловч намайг 2020 оны 4 дүгээр сар хүртэл ажиллах хугацаанд Н.Мгаас 150.000.000 төгрөг компанийн дансаар орж ирсэн байгаа. Тэгээд тэр мөнгөөр кемпээ байгуулсан боловч ажил яг хугацаандаа эхэлж өгөхгүй удааширсан байгаа. Гэхдээ бид нар мөнгө зээлсэн нь үнэн, буцаан төлөх нь үнэн юм чинь бодоод Н.Мгаас үлдэгдэл 150.000.000 төгрөгөө өгөөч бид нар ажлаа явуулж баймаар байна гэхэд Н.М нь “танай ажил эхлээгүй байгаа биз дээ тийм болохоор мөнгө өгөх боломжгүй” гэдэг хариу өгч байсан. 2020 оны 4 сар болж би ажлаа өгсөн бөгөөд сүүлд компанийн захирал Жавхлан нь Н.Мтай байгуулсан гэрээний дагуу зээлсэн 150.000.000 төгрөг болон хүү төлөлтөө хийгээд Мтай тооцоо дууссан гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Шын “...тэр үед Н.М, Т Х нар хоорондоо зээлийн гэрээ байгуулж байсан. Гэрээний агуулга, дотор нь юу гэж байсан талаар мэдэхгүй. Гэрээ байгуулаад нотариатч хэрэгтэй байна гэсний дагуу орой ажил тарахын үед гаднаас нэг эмэгтэй ирсэн. Гэрээг нотариатчаар гэрчлүүлсний дараа би тэр нотариатчийг хүргэж өгсөн бөгөөд тэр ажил Д гээд барилга дээрх оффист хийгдсэн байгаа...Т Х нь улиралдаа нэг удаа ирдэг байсан. Ирэх үедээ байгууллагын хурал болж үйл ажиллагааны талаар танилцуулдаг байсан. Ерөнхийдөө бол үйлдвэрлэлтэй танилцдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Мгийн яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 9 дүгээр 27-ны өдөр Т Хтай зээлийн гэрээ байгуулсан, зээлийн ерөнхий зорилго нь зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх, зээлдэгч нь үндсэн хугацаанд зээлийн мөнгийг шилжүүлэн өгөх талуудын эдлэх эрх хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулахад оршино гэсний дагуу зээлсэн байгаа. Энэ гэрээгээр 2020.10.25-ны өдөр зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөн дуусах байсан. Гэтэл тухайн онд Корона вирус цар тахал гарсантай холбоотой давтагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл эргэн төлөх боломжгүй болсон талаараа 2021 оны 10 сард Т Хг Монгол улсад ирсэн даруй уулзаж 2023 он гэхэд мөнгөн зээлийг төлж барагдуулах талаар ярилцсан. Тухайн Такубо нь өөрийн зөөврийн компьютер дээр сууж байгаад 100.000 ам.долларын зээлийг эргэн төлөх графикийг өөрөө хийж өгсөн байгаа. Тухайн эргэн төлөх гэрээний дагуу 2021 оны 11 сард 6.280.000 төгрөг төлөх байсныг 12 дугаар сард төлж барагдуулсан, 2022 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөг, 9 дүгээр сард 10 сая төгрөг, 12 сард 45 сая төгрөг, 2023 оны 6 дугаар сард 20 сая төгрөг, 10 дугаар сард 30 сая төгрөг, 12 сард 150 сая төгрөг буюу бүх 266.280.000 төгрөгийг төлж дуусгах байгаа...тухайн үед тэр 2 машиныг зарна гэж зар тавиад анх бодож авсан үнээс бага үнээр зарсан...намайг тэр 100.000 ам.долларыг бусдад зээлэх гэж байгаа гэдгийг мэдэж байсан...Оргил орчуулагчаар, нотариатч, Такубо нар байсан. Гурван хувь хийгээд нэгийг би, нэгийг нотариатч, нэгийг нь Такубо авсан. Би Япон улсын иргэн Т Хгаас зээлж авсан мөнгөнөөс 150.000.000 төгрөгийг Ч ХХК-д зээлүүлж үлдэгдэл 116.280.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан..” гэсэн мэдүүлэг,

Х/ болон Н.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, 

Н.М, “Ч” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ж, гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний хуулбар, “Ч” ХХК, Н.М нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ дүгнэсэн актын хуулбар,

Х/-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд “..2019.09.27-нд “М Н гэх утгатай 4320033737 данс руу 80.000$-ийн зарлага, 2019.10.02-нд М Н гэх утгатай 4320033737 данс руу 20.000$-ийн зарлага хийгдсэн байна….” гэсэн баримт

Д.Гын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,

Д.Гын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Н.Мгийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Н.Мгийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019.09.27-нд 0 дугаартай данснаас 213.055.634 төгрөгийн from Hiroake Takubo гэсэн утгатай орлого, 2019.10.02-нд 0 дугаартай данснаас 53.240.000 төгрөгийн from Hiroake Takubo гэсэн утгатай орлого тус тус оржээ....” гэсэн баримт,

Н.Мөнхбаягалангийн Худалдаа хөгжлийн банкны 0 дугаартай харилцах дансны хуулга,

“Э” ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарган өгсөн 01/364 тоот албан бичигт “...Тус албан бичигт дурдагсан “Моннис Интернэшнл” болон “Ч” ХХК-иудтай “Э” ХК гэрээ байгуулан хамтарч ажиллаагүй бөгөөд 2019 онд нүүрс тээвэрлэлт болон нүүрс худалдан авалтын чиглэлээр 1.350.000 ам.долларын хөрөнгө оруулалттай тасал, тендер сонгон шалгаруулалтыг зарлаагүй болно...” гэсэн баримт,

“У” ХХК-ийн холбоотой баримтууд,

“М” ХХК-иас ирүүлсэн АБ-22/119 дугаартай албан бичигт “...Тус гэрээний хугацаанд бид “Ч” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ММЕ 2020-004 тоот “Уулын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 2020 оны 01 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд хамтран ажилласан болно...” гэсэн баримт,

Ж, П.С нараас гаргаж өгсөн баримтууд болон орчуулга,

Бичлэг бүхий сиди /CD/-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...М, Т дүрс бичлэг 2021.11.23” гэсэн бичиглэлтэй Сиди-нд байх бичлэгт гарсан хоёр хүний нийт 15 минут 21 секундын бичлэг байна... Орчуулагч Оргил: “хөрөнгө оруулсан 100 мянга доллар дээр Япон улсын иргэн М Ж-аар дамжуулан миний одоо данс руу орсон. Миний данснаас хөрөнгө оруулалт хүссэн Баясаагийн данс руу хийсэн. энэ үед хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн гэрээ болоод хувирчихсан нь үнэн болно. За ингээд тодруулга дууслаа” гэснээр бичлэг 1 минут 2 сек болж дууссанаар үзлэгийг 12 цаг 21 минутад дуусгав...” гэсэн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Н.М нь 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” барилга дотор үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффист өөрийн хамтран ажилладаг Япон Улсын иргэн Т /-д “Э” ХК-аас нүүрс худалдан авах, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанид хөрөнгө оруулалт хийх юм бол ашиг нь сарын 4,17 хувь, ашгийг 2 жилийн хугацаанд өгнө....Япон улсаас 200.000 ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна...” гэсэн нөхцлийг хэлж түүгээр дамжуулан хохирогч М/-д тухайн нөхцлийг илэрхийлэн худал ойлголт төрүүлэн төөрөгдүүлж, хохирогчоос Т/-аар дамжуулан шүүгдэгч нь нийт 266.280.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс хамтран ажилладаг ажлын хамтрагч Т /-д дээрх нөхцлөөр бизнес хийх, хөрөнгө оруулалт оруулуулах мөнгө олох зорилгоо хэлж, түүний хэлсэн бүх нөхцлийг Т /-аас хохирогч М/-д илэрхийлсэний улмаас түүнээс шүүгдэгчид мөнгөө өгөх шалтгаан болсон.

 

Өөрөөр хэлбэл хохирогч М/-аас шүүгдэгч Н.Мгийн хэлсэний дагуу “нүүрс худалдан авах, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанид хөрөнгө оруулалт хийж, ашиг олох боломжтой” гэсэн нөхцлийг зөвшөөрч, өөрийн мөнгийг Т /-р дамжуулан шүүгдэгчид өгсөн ба шүүгдэгчээс тэдгээртэй хамтран тухайн бизнес хийж ашиг олох  гэсэн санаа зорилгогүй, тухайн ажил нь бодитой бус, тодорхойгүй, буцаан мөнгийг төлөх бололцоогүй байсан атлаа хохирогч гэрч нарт, худал ойлголт төрүүлэн төөрөгдүүлж бусдын эд хөрөнгийг авсан хууль бус үйлдэл хийсэн байна.   

 

Хохирогчоос өгсөн мөнгийг Т/ болон шүүгдэгч Н.Мтай зээлийн гэрээ хийж түүнд шилжүүлэн өгсөн байх боловч энэ нь үнэндээ зээлийн гэрээгээр халхавчилж бусдын мөнгийг өөр зорилгоор шүүгдэгч нь авсан, нөгөөтэйгүүр Т/-оос шүүгдэгчид мөнгө өгсөныг баримтаар нотолж тус гэрээг хийсэн болох нь Т/, гэрч Б.О нарын мэдүүлэг бусад баримтуудаар тогтоогдсон. 

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М/-д 266.280.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ;” гэж тогтоосон ба нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар заасан.   

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Мг бусдыг хуурч, баримт бичиг ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч М/-д 266.280.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, мөнгө шилжүүлсэн болохыг тодорхойлсон “Хаан” банк, Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримт /3-р хх-ийн 112-114/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сээс “...хохирлын 266.280.000 төгрөгийн хохирлоо 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дансаар бүрэн хүлээн авсан. Н.Мгаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Н.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.М нь дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн яамны төслийн зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор буюу 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 15.000.000 төгрөгөөр торгох  ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-т зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тусгайлан гаргах санал байхгүй. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт Нийн Мг бусдыг хуурч, баримт бичиг ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН