| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00434/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 446
2019 оны 11 сарын 01 өдөр Дугаар 139/ШШ2019/00446 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Д аймгийн Го сумын 1-р баг, А тоотод оршин суух, Б овогт Ргийн С /РД:ЗВ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00434/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие нь 1964 онд төрсөн. ... улсад 23 жил ажилласан. Үүнээс 1982 оны 8 сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан үеийн ангид орсон гарсан тушаал олдохгүй байх тул хөдөлмөрийн дэвтэр сайшаалын үнэмлэх, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн 1982 оны 8 сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ... ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.С нь 1982 оны 8 сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Р.Сд хамаарах 1982 оны 8 сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 04, 06 хуудас/
Нэхэмжлэгч Р.С нь 1982 оны 8 сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан болох нь:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 08/541 дугаартай “ Говь-Угтаал сумын худалдаа бэлтгэлийн анги” нь 1991 оны 12 сарын 27-нд үүсгэн байгуулагдан 1991 оны 4 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд Угтаал хэрэглээний хоршоо болон үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт /хх-ийн 07/
-Р.Сд Худалдаа бэлтгэлийн ангиас 1983 оны 3 сарын 08-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх /хх-ийн 09/
-Р.Сы 210159 дугаартай 1982 оны 08 сарын 13 өдөр Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагчаар томилсон, 1984 оны 12 сарын 31 өдөр Худалдаа бэлтгэлийн ангийн бөс барааны худалдагчаас чөлөөлж сумын АДХГЗ-ны мэдэлд шилжүүлсэн тухай тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-12/
-Гэрч Н.Ба-ын “Р.С нь 1982 оны 08 сарын 13-өөс 1984 оны 12 сарын 31 дуустал Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан. ... Би Говьугтаал сумын Ардын хянан шалгах хорооны даргаар 1984 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан.... Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, няравын ажлыг байнга шалгадаг, хяналтын тооллого их хийдэг байсан учраас сайн мэднэ. ....” гэх мэдүүлэг /хэргийн 22/
-Гэрч Б.Тэ-ийн “Р.С нь 1982 оны 08 сарын 13-өөс 1984 оны 12 сарын 31 дуустал Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан. ...би Дундговь аймгийн Говьугтаал сумын буудал, цэцэрлэгийн тогооч, сумын захиргааны үйлчлэгчээр 1977 оноос 1986 оныг дуустал ажиллаж байсан.....”. гэх мэдүүлэг /хэргийн 23 /
-Гэрч Н.Э-ын “Р.С нь 1982 оны 08 сарын 13-өөс 1984 оны 12 сарын 31 дуустал Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан. ... би Говьугтаал сумын санхүү тасгийн нягтлан бодогч, татварын байцаагчаар 1978 оноос 1994 оны 12 сарын 31 дуустал ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 24 / зэргээр шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ргийн С /ЗВ /-ыг 1982 оны 8 сарын 13-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны худалдагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Сүхчулуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б