Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00447                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Ду  аймгийн С  сумын 9-р баг, Ма тоотод оршин суух, Ө овогт Сын Б  /РД:ЗП /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00442/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:    ...миний ... 1982 оны 5 сарын 03-ны өдрөөс  1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигч буулгагчаар  ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн  дэвтрийн  бичилт зөрчилтэй  учраас бөөний худалдааны  бараа баазад ажиллаж байсан   жилийг тогтоож өгнө  үү      гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь 1982 оны 5 сарын 03-ны өдрөөс  1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигч буулгагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Нэхэмжлэгч 1982 оны 5 сарын 03-ны өдрөөс  1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигч буулгагчаар ажиллаж  байсан болох нь:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 9 сарын 26-ны  өдрийн 08/551 дугаартай “ бөөний худалдааны бараа бааз”-ын талаарх  тодорхойлолт /хх-ийн 3/

-Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 9 сарын 26-ны өдрийн 311 дугаартай “....С овогтой Бтай холбогдох Бөөний худалдаа баазаас чөлөөлөгдсөн  тухай баримт байхгүй”   талаарх тодорхойлолт   /хх-ийн 05/

-Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазын даргын  1982 оны 5 сарын 31-ний өдрийн 17 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 06 /

-С.Бы 1982 оны 05 сарын 03 өдөр Бөөний худалдааны бараа баакад ачигч буулгагчаар томилогдсон, 1985 оны 09 сарын 01 өдөр Бөөний бараа баакын ачигч буулгагчийн ажлаас чөлөөлөгдсөн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 8-9/  

-Гэрч А.До-гийн “ С.Б нь  Дундговь аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигч, буулгагчаар  1982 оны 5 сараас 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан .  Би Дундговь аймгийн Бөөний баазад бараа 1982 оноос 1986 он хүртэл ачигч хийсэн. Тэгэхэд хамт ажиллаж байсан учраас Бөөний баазад ачигчаар ажиллаж байсан гэдгийг нь сайн мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 /

-Гэрч Б.Ба-ын “  С.Б нь  Дундговь аймгийн Бөөний худалдааны бараа баазад ачигч, буулгагчаар  1982 оны 5 сараас 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Би тэр үед хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан талаар нь сайн мэдэх юм.  Би Дундговь аймгийн Бөөний баазад бараа 1979 оноос тэтгэвэрт гарах хүртлээ Бөөний бараа бааз, дараа нь нэр нь өөрчлөгдөөд Өлзий Дундговь ХХК болоход тасралтгүй ажиллаж байсан.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

-Гэрч Н.Ц-ийн “С.Б нь намайг   Дундговь аймгийн Бөөний худалдааны бараа баазад ажиллаж байхад  ачигч, буулгагчаар  1982 оны 5 сараас 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Бөөний баазад бараа 1972 оноос одоог хүртэл нягтлан бодогч, Өлзий Дундговь ХХК-ий захирлаар тасралтгүй ажиллаж байсан. Бөөний бараа баазад 10 гаруй ачигч байсан. Тэдгээр ачигч нарын нэг нь Б байгаа юм...”  гэх  мэдүүлэг /хх-ийн 19/ зэргээр шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө овогт Сын Б /ЗП60070510/-ыг  1982 оны 5 сарын 03-ны өдрөөс 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийн ангийн харъяа Бөөний худалдаа бараа баазын ачигчаар ажиллаж байсан болохыг  тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б