| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00454/И |
| Дугаар | 457 |
| Огноо | 2019-11-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 457
2019 оны 11 сарын 07 өдөр Дугаар 139/ШШ2019/00457 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Ду аймгийн С сумын 9-р баг, Мандал 11-3 тоотод оршин суух, Б овогт Дийн Х /РД:ЗЮ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00454/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1964 онд төрсөн... Улсад 20 жил 9 сар ажилласан юм. Үүнээс Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестийн харъяа 10-р цэцэрлэгт 1990 оны 5 сарын 23-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн тушаал олдохгүй байгаа тул ... ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Н.Хт хамаарах 1990 оны 05 сарын 23 өдрөөс 1992 оны 04 сарын 01 өдөр хүртэл Дундговь аймгийн хүүхдийн 10-р цэцэрлэгт ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 04-р хуудас/
Нэхэмжлэгч Д.Х нь хүүхдийн 10-р цэцэрлэгт 1990 оны 5 сарын 23-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:
-Д.Хийн 030218 дугаартай, “1990 оны 05 сарын 23 өдөр Барилга трестийн цэцэрлэгт үйлчлэгчээр томилов, 1992 оны 04 сарын 01 өдөр хөдөлмөрийн хуулийн 20-р зүйлийн 1-д заасны дагуу ажлаас чөлөөлж хөдөлмөрийн захад шилжүүлэв” гэх тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 03-р хуудас/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 08/561 дугаартай “Дундговь аймгийн Хүүхдийн 10-р цэцэрлэг нь 1990 оны 6 сарын 01-нд байгуулагдан 1991 оны 4 сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан” талаарх тодорхойлолт /хэргийн 05-р хуудас/
- Д.Хийн 462674 дугаартай, 1982-1992 онуудад гишүүний татвар төлсөн бичилт бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /хэргийн 10-р хуудас/
- Гэрч Ц.Т-ийн ” ... Д.Хтай 1983 оноос эхлээд Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд цуг ажиллаж байгаад Барилгын трестийн харъяа 10-р цэцэрлэгт 1990 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл хамт ажиллаж байсан. Бид хоёр барилгын ангиас барилгын цэцэрлэгт хамт шилжин ажиллаж байсан учраас Д.Хийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Би 1979 оноос 1990 он хүртэл Барилгын 6-р трестэд шаварчин, будагчинаар, 1990 оноос 1992 онд төрөхийн амралт авах хүртэлээ 10-р цэцэрлэгт угаагч, туслах багшаар ажиллаж байсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
Гэрч Д.А-ийн “...1990 онд Барилгын 6-р трестийн харъяа 10-р цэцэрлэг байгуулагдахад би тогоочоор Д.Х үйлчлэгчээр ажиллаж байсан. Барилга трестийн харъяа 10-р цэцэрлэгт 1990 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Хтай хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
Гэрч П.Б-ийн “.... Д.Хтай Барилгын трестийн харъяа 10 хүүхдийн 10-р цэцэрлэгт 1990 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл хамт ажиллаж байсан. Би цэцэрлэгт няраваар ажиллаж байсан учраас Д.Хийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. ... Цэцэрлэгт хамт ажиллаад удаагүй байхад хувьчлал болж цэцэрлэг тарж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дийн Х /ЗЮ /-ыг 1990 оны 5 сарын 23-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хүүхдийн 10-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б