Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр                                          Дугаар 139/ШШ2019/00458                                                 Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Б.Зын нэхэмжлэлтэй О.Тд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  139/2019/00403/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа,   нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хариуцагч Б.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:     Б.З миний бие О.Ттай  2017 оны 12 сарын 20-ны өдөр танилцсан. Үүнээс хойш 2 жил  гаруй хугацаанд  хамт байхдаа охин Нандин-Эрдэнийг  төрүүлсэн. Охиноо төрснөөс хойш О.Т иргэж ирээгүй, холбоо барихгүй  Өмнөговь аймагт өөр гэр бүлтэй  болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин  Н-ийн төрсөн эцэг  болох Таас хуулийн дагуу  хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Заас хариуцагч О.Тт холбогдуулан  хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.З, хариуцагч О.Т нарын дундаас 2019 оны 02 сарын 01 өдөр  охин Т.Н төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, охин Т.Нандин-Эрдэний /РД:ЗЮ19220182/ регистртэй 4801000065 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч О.Тт 2019 оны 09 сарын 24 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж 2019 оны 10 сарын 07 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг О.Таас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Т.Н-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч О.Тд шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 31500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 31500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  Тын Н /РД: ЗЮ /-г    11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь хэмжээгээр, 11-16  нас /суралцаж байгаа бол  18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Хошуу овогт Отгонцэрэнгийн Т /ЗЛ88072914/-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31500  /гучин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Таас  /гучин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б