| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2019/0371/И |
| Дугаар | 453 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 453
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийншүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Ш-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчид:
1.Б аймгийн Засаг дарга Г.
2.Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл дарга Т.
3.Б аймгийн “С” ХХК захирал А нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэлийншаардлага: 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17472000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.
Нэхэмжлэгч Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм. Би уг ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 06 дугаартай “Ш-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаартай шийдвэрээр Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 06 дугаартай “Ш-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон юм. Ажил олгогч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т нь уг анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Эрүү иргэний давж.заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00114 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00372 дугаартай тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон тул ажил олгогч намайг өнөөдрийг хүртэл урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй болно. Иймд миний бие 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Үүнийг дэлгэрэнгүй тооцоход миний “С” ХХК-ийн захирлаар ажиллаж байхад нэг сарын цалин 1456000 төгрөг бөгөөд үүнийг ажилгүй байсан хугацааны 1 жил буюу 12 сараар тооцоход 17472000 төгрөг болж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар ажил олгогч нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ёстой тул Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын сан шилжүүлж өгөхийг хүсэж байна. Миний энэхүү ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн явдал нь улс төрийн зорилготой тул аймгийн Засаг дарга, “С” ХХК-ний тус тус хариуцагч болох ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч нараас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 17472000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирал А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш-гийн “С” ХХК-ний захирал А намайг хариуцагчаар татан оролцуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Ш-г “С” ХХК-ны захирлын албан тушаалаас чөлөөлж, томилох эрх бүхий этгээд би биш бөгөөд тус компанийн захирлыг “С” ХХК-ийн ТУЗ-өөс томилдог хамтын шийдвэр гардаг юм. Иймд Ш-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “С” ХХК-ийн захирал хариуцагчаар оролцох хууль зүйн ямар нэгэн боломж байхгүй болохыг дурдаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар анх томилогдсон. Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гарсан боловч намайг ажилд томилохгүй байсан тул би Прокурорын байгууллагад хандаад 05 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилсон. Энэ үед надад ажил хүлээлгэж өгөөгүй. Намайг 05 дугаар сарын 21-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосон ч 2 хоногийн дараа Шүүхийн шийдвэр ажиллагааны баримтад гарын үсэг зурсны дараа намайг дахин ажлаас халсан тул шүүхэд хандсан. Улсын дээд шүүхийн шийдвэр 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гарсан ч намайг одоо хүртэл урьд эрхэлж байсан ажилд томилоогүй. Үүнээс хойш 4 сар болж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Би 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн цалингаа нэхэмжилж байна. Миний сарын цалин 1300000 төгрөг ба би ажилласан жилийн нэмэгдэлд дотоод журамд заасны дагуу 12 хувийг авах ёстой байсан. Би сард 1456000 төгрөгийг цалин авах ёстой ба үүнийг 12 сараар үржүүлж 17472000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би 3 хүнээс хамааралтай болсон тул хариуцагчаа тодорхойлсон. Компани тухай хуулийн дагуу намайг ТУЗ сонгох ёстой ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга батламжлах ёстой ба уг процессын талаар урьд нь шүүх хуралдаан дээр яригдсан. Цалин дээр 3 хүнээс хамааралтай байна. Би өнгөрсөн 2 жилийн цалин нэхэмжилсэн ба 27 сая төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй. Би Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандахад “С” ХХК-ийн ТУЗ-д үүрэг өгсөн, таны цалинг өгнө” гэж хэлсэн. ТУЗ хандахад “бид шийдвэрээ гаргасан “С” ХХК-ийн захирал өгнө” гэж хэлсэн. “С” ХХК-ийн захиралд хандахаар “ТУЗ шийдвэр гарсан ч аж ахуйн тооцоотой газар, мөнгө байхгүй, та хүлээхээс өөр аргагүй” гэх хариу өгдөг ба би одоо хүртэл 27 сая төгрөгөө авч чадахгүй байна. Иймд би “С” ХХК-ийн захирлыг хариуцагчаар татан оролцуулсан. Хоёр эрх бүхий албан тушаалтан тушаал шийдвэр гаргасан ч С ХХК-нд дээр ирээд асуудал шийдэгдэхгүй байна. “С” ХХК-ийн захирал А “надад уг асуудал огт хамаагүй” гэх тайлбар өгсөн байна. Мөн Захиргааны Ерөнхий хуульд орсон шинэ өөрчлөлтөөр “тухайн гэм буруутай этгээд мөнгийг хүн төлөх ёстой” гэж заасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасан заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан. Би 3 шүүхээр маргалдсан тул хуулийг судалсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс уг мөнгийг гаргуулдаг байсан бол ийм чирэгдэл гарахгүй байх байсан. Гэхдээ орон нутгийн аудитын байгууллага дүгнэлт гаргаж түүний дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх ёстой юм байна. Гэвч өнөөдөр аудитын газар аймгийн Засаг даргын эрх мэдэлд байгаа. Би Аудитын байгууллагад 3 удаа хандсан ба “бид нарт ямар ч боломж байхгүй” гэж хэлсэн. Урьд нь гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Г төлөх ёстой мөнгийг “С” ХХК төлж байна. Иймд хуулийн дагуу буруутай хариуцагч нараас миний 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17472000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХнь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б аймгийн Засаг дарга Г болон хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т нарт тус тус гардуулсан боловч хариуцагч нар 14 хоногийн дотор буюу 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Б аймгийн Засаг дарга Г, мөн хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т, мөн хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирал А нарт тус бүрд нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагч нарын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс зохигчдын бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 06 дугаартай “Ш-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Ш-г Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00582 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2018/00114 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00372 дугаартай тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр байна.
Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг тухайн ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1-т заасан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ш-г Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С “ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн томилоогүй болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогдсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх олговор...олгоно” гэжээ.
Нэхэмжлэгч Ш нь 2019 оны 5 дугаар сарын 24–ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шаардлага гаргах хугацаандаа байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ш-гийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлххугацааны ажилгүй байсан хугацааны нэг сарындундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д заасны дагуу тодорхойлоход нэг сарын дундаж цалин хөлс 1456000 төгрөг тооцох нь зүйтэйбайна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш үндсэн цалин 1300000 төгрөг, ажилласан удаан жилийн нэмэгдэл /компанийн дотоод журамд заасны дагуу/ 12%, бүгд нэг сарин дундаж цалин 1456000 төгрөг гэснийг хариуцагч талаас үгүйсгэсэн нотлох баримт ирүүлээгүй болно. (Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш-гийн НДД№А0826878 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2017-2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийг Ш өөрөө хувиасаа төлж байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.)
Иймд нэхэмжлэгч Ш-гийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор (нэг сарын дундаж цалин хөлс 1456000 төгрөгөөр үржүүлэхэд 17472000 төгрөг) 17472000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-г баримтлан нэхэмжлэгч Ш-гийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, Ш-гийн Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш хариуцагчаар Б аймгийн Засаг дарга Г-г тодорхойлсон боловч нэхэмжлэгч Ш-гийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон гэх нотлох баримтаа нэхэмжлэгч өөрөө шүүхэд нотолж чадаагүй тул Б аймгийн Засаг дарга Г-д холбогдох хэсгийг, мөн Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар ...компанийн төлөөлөн удирдах зөвлөлтэй байна”, “...компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрх хэмжээ”-тэй болохоос тус компанийн цалин хөлс, төсөв санхүүг захиран зарцуулах эрхийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгогдоогүй тул Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Ш-гийн ажиллаж, цалин хөлс авч байсан байгууллага болох хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-наас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-аас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлххугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17472000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Шаривт олгож, мөн нэхэмжлэгч Ш-гийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, нэхэмжлэгч Ш-гийн Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захиралд үүрэг болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-аас 245310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шаривт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-дзаасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний” С” ХХК-аас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлххугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17472000 (арван долоон сая дөрвөн зуун далан хоёр мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш-д олгож, хариуцагч Б аймгийн Засаг дарга болон Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-ыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлж, нэхэмжлэгч Ш-гийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирал /А/-д тус тус үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245310 (хоёр зуун дөчин таван мянга гурван зуун арван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-аас 245310 (хоёр зуун дөчин таван мянга гурван зуун арван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК