| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00424/И |
| Дугаар | 459 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 459
2018 оны 11 сарын 08 өдөр Дугаар 139/ШШ2019/00459
Дундговь аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Б.Тийн нэхэмжлэлтэй, Д.Ёад холбогдох гэм хорын хохиролд 148900 төгрөг гаргуулах тухай 139/2019/00472/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Т миний бие Д.Ёад холбогдуулан гэм хорын хохирол 148900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ё нь хохиролыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлтэй, Д.Ёад холбогдох гэм хорын хохиролд 148900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Ё нь 148900 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Ёад холбогдох Б.Тийн нэхэмжлэлтэй 148900 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Ёын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 5117 /таван мянга нэг зуун арван долоон / төгрөгөөс 2618, 5 /хоёр мянга зургаан зуун арван найман төгрөг, таван мөнгө/-ийг төсвийн орлогоос, 2618, 5 /хоёр мянга зургаан зуун арван найман төгрөг, таван мөнгө/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.Б