| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0080/З |
| Дугаар | 221/МА2025/0472 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0472
С******* ХХК, И******* ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******
Нэхэмжлэгч: С******* ХХК
Нэхэмжлэгч: И******* ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан И******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
И******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0355 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0080/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С******* ХХК, И******* ХХК нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан И******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
И******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0355 дугаар шийдвэрийн:
1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэг, 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С******* ХХК, И******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан И******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан С******* ХХК, И******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан 1. С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2.С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 3.И******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.2-т ... эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бусад нэхэмжлэлийн шаардлагын төрлөөр нэг мөр шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд буюу ийнхүү эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид хамгаалагдах, эсхүл сэргэх эрх ашиг, сонирхол байгаа тохиолдолд л гаргах боломжтой, харин ийм биш тохиолдолд субсидиар шинжтэй буюу тухайн асуудлыг нэг мөр шийдвэрлэж болох тэрхүү нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэх онолын ойлголтын хүрээнд, нөгөөтэйгүүр маргаан бүхий 2022 оны 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт гарган шийдвэрлүүлж байхад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэхээргүй байна гэж дүгнэн С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 18 дугаар тогтоолын Тайлбарлах хэсгийн: 3-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гэдэгт нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно. Мөн заалтын нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг гэдэг нь нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байхыг ойлгоно. Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна,
7-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг заалтын ... тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно гэж тус тус зохицуулжээ.
Харин дээрх Хуулийн тайлбарын Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсгийн 5.4.3-т ... нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэл гаргахад а/хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх, б/нэхэмжлэгчийн хувьд шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна, харин эдгээр нөхцөлийн аль нэг нь хангагдаагүй бол хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж ойлгоно" гэсэн агуулгаар дэлгэрэнгүй агуулгаар тайлбарлажээ.
Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0355 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар "... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах" болон "..."С*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан "И*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах"-ыг хүссэн нэхэмжлэгч нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүчингүй болгуулах, даалгах шаардлагын төрлүүдийг "гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх" тайлбарт нийцэж байна.
Тодруулбал анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын "хүчингүй болгуулах, даалгах" нэхэмжлэлийн төрлөөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь уг нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган гаргасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" шаардлагыг үнэлж, дүгнэх боломжтой бөгөөд шууд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбараас зөрүүтэй байгааг анхаарч үзэхийг хүсье.
Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл нь эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг, тухайлбал тодорхой эрх, үүрэг үүссэн, өөрчлөгдсөн, дуусгавар болсон болохыг шүүхээр тогтоолгоход чиглэгддэг ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдлийг урьтал болгож эрх үүссэн харилцааг зөв тодорхойлж дүгнэлгүйгээр тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн практикт хэрэглэх явдал нь төдийлөн түгээмэл биш боловч хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор жишээ татахад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 164 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар "... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/895 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 107 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 26 дугаар зүйлийн 26.3.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "И" ХХК-ийн "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.5, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын XV-... тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч "И" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-...тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй" гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй" гэж шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагын хамтаар "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" шаардлагын төрлийг хамтатган гаргаж болохгүй гэсэн өрөөсгөл дүгнэлтийг үгүйсгэж байна.
Нөгөөтэйгүүр дээрх Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 164 дүгээр тогтоолын Хянавал хэсгийн 21-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "...нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/-оор, 52 дугаар зүйлийн 52.5.3-т "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг /тодорхойлох/"-оор тус тус заасан, нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах эрхийг цаашид эдлэх боломжгүй болсноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй, нөгөө талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг цаашид эдлүүлэхээс татгалзсан захиргааны шийдвэр хуульд нийцэж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр, тухайлбал даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулах боломжгүй байх тул хуулиар үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тогтоолгох зорилго бүхий "эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй", 22-т "Анхан болон давж заалдах шатны шүүхүүд "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагын төрөл, онцлог шинж, үндэслэлд холбогдуулж дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч "И" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 144-т зааснаар нөхөх олговор авах, эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгоогүй тохиолдолд мөн хуулийн 14.6-д зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, уг асуудлаар эрх зүйн харилцаа байгаа болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэж зааснаар шүүх шийдвэр гаргахаар байна" гэж тус тус дүгнэсэн байгаа нь манай захиргааны хэргийн үйл баримтад илүү дөхөм, ойлгомжтой тодорхой байдлаар дүгнэгдсэн байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг", 4.1.21-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуy шилжүүлэн авсан хуулийн этгээдийг", 20 дугаар зүйлийн 20.6-д "Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-т заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.15, 1.23, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.14, 8.28, 8.29 дэх заалт, 9 дэх хэсгийн 9.2, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.1, 11.9, 11.12 дахь заалт, 12 дахь хэсгийн 12.1, 12.2, 12.14 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно", 2 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна", 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:", 8.15 дахь заалтад "Тусгай зөвшөөрөл: "ашигт малтмал хайх" Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд: Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх эрх авч, нийтдээ 12 жилийн хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байх ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацааг дутуу тооцсон эрх зүйн харилцааг шүүхээр тогтоолгох нь нэхэмжлэгчийн хувьд онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхол юм.
3.2.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.3-д ... Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг бүрэн хангаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар болгоогүй, захирамжилсан шинжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хэзээ дуусгавар болгох асуудлыг тусгай зөвшөөрөл олгохдоо, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа, энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээж шийдвэрлэхдээ 2022 оны 10 дугаар шийдвэрээр аль хэдийн тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээ дуусгавар болохыг шийдвэрлэсэн буюу тэдгээр шийдвэрүүд нь үр дагавар үүсгэсэн, захирамжилсан, заавал биелэх шинжтэй, энэ үр дагавар нь тусгай зөвшөөрөл дуусгавар болж, программд автоматаар бүртгэгдэх байдлаар илэрч байна" гэж дүгнэн тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37 1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж тус тус заажээ.
Шүүхийн дээрх дүгнэлтээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах төрлүүдээс аль хуулийн зохицуулалтыг үндэслэж байгаа талаар тодорхой дүгнээгүй ба эрх зүйн шууд үр дагавар болоогүй, захирамжилсан шинжгүй гэж үзэж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "С*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсонтой холбогдуулан түүнд үндэслэн "С*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрөл болон И*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн нь үндэслэлгүй учир шүүхэд маргаж байгаа ба хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсоныг шүүх тогтоосноор дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл нь хууль зүйн үндэслэлгүй болох үр дагаварт хүрнэ.
Энэ ч утгаараа хариуцагч захиргааны байгууллагын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцохоор шийдвэрлэснийг буруу, хуульд нийцээгүй болохыг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.6-д дүгнэсэн боловч дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан маргаж байгаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэргийн шат шатны шүүхийн практикт дуусгавар болгосон бүртгэлтэй холбогдуулан маргаж байгаа үйл баримтуудыг шүүх дүгнэж, тус нэхэмжлэлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрүүдийн төрлүүдээр шийдвэрлэдэг бөгөөд хамгийн сүүлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0114 тоот магадлал, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/ΜΑ2025/0190 тоот магадлал тус тус гарсан байгаа нь нийтэд нээлттэй шүүхийн шийдвэрийн цахим санд тусгагдсан байна.
Мөн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэл нь дан ганц программд автоматаар бүртгэгдэх бус С*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрөл болон И*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудасны 6-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн нь хэрэгт авагдсан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.
3.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0355 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.6-д "... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалт нь хоёрдмол утгагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр болох 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор байтал хариуцагч байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцохоор шийдвэрлэсэн нь буруу, хуульд нийцээгүй", 4.6.1-д "нэхэмжлэгчдийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр биш 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон, энэ талаарх бүртгэл хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нар 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацаандаа үйл ажиллагаа явуулах боломжтой зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий 2022 оны 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг зөвхөн энэ үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, ийнхүү хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарт сэргэх, эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй", 4.6.2-т "Хугацааны асуудлыг тодорхой тайлбарлавал, хуульд нийцээгүй шийдвэрийг залруулсан ч тусгай зөвшөөрлийн дуусгавар болгох хугацаа 2 сар 14 хоногоор нэмэгдэхээр, харин нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаачлан 7 сар 27 хоногоор нэмэгдэхгүй" гэж тус тус дүгнэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй холбогдуулан маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1- д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д "Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно" гэж тус тус заасан байна.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг, 4.1.21-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг", 35 дугаар зүйлийн 35.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ", 35.2-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана", 56 дугаap зүйлийн 56.8-д "Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно", Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д "зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг", 1.2-т "зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд" /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг", 1.3-т "зөвшөөрөл эзэмшигч" гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан этгээдийг", 2.1 дүгээр зүйлийн 2-т "Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно" гэж тус тус заасан байна.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх замаар заавал биелэгдэх шинжтэй шүүхийн шийдвэрийг гаргадаг ба хэрэв шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авдгаараа онцлогтой.
Нөгөө утгаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзвэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны үр дагаврыг арилгаж, зөрчигдөж, хөндөгдсөн эрхийг сэргээх чиг үүрэг бүхий байгууллага юм.
С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн ба тус Кадастрын хэлтсийн даргын 265 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэр нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4-126/14833 тоот "Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл"-ийг үндэслэсэн байх ба энэ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдэхүйг болон энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгүй байсан үйл баримтыг шууд тодорхойлж өгч байгаа юм.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг заавал гаргах, тус шийдвэрийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэж, тэмдэглэгээ хийсний үндсэн дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой талаар тайлбарласан болно.
Түүнчлэн дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл гэж Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, байгалийн баялгийг хязгаартайгаар ашиглаж, ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичиг болохыг тодорхойлсон бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх боломжгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын сэргээсэн шийдвэр, түүнийг бүртгэж, тэмдэглэсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
Тодруулбал, эрх олгосон баримт бичиг гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийтлэг үүргээр тодорхойлсон уурхай дээр заавал байлгавал зохих хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шууд ойлгох ба тусгай зөвшөөрөл сэргээснийг гэрчилгээний хавсралтад бүртгүүлсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрх нээгддэг болно.
Гэтэл анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэзээ сэргээсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг харгалзалгүйгээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй цаг хугацаагаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцож байгаа нь бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн үзэл баримтлалыг буруу ойлгосон үйлдэл болж байна.
Зүй нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг бүртгэсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тусгасан огноогоор нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэх юм.
Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэж байгаа шиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас үйл ажиллагаа явуулах боломжтой, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн үр дагаврыг арилгасан гэж үзэж байгаа бол дан ганц шүүхийн шийдвэрийг үндэслэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулах боломжгүй, хайгуулын ажлын үр дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно. 33.2-т "Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно", 33.3-д "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно", Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д "Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно" гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааг тоолох зохицуулалтын дагуу захиргааны актыг гаргасан цаг хугацаанаас эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг тооцох ёстой байтал анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй цаг хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 10 дахь жилийг тооцон, түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгааг анхан шатны шүүхээс үгүйсгээгүй атлаа захиргааны байгууллагатай мөн адилаар сэргээсэн шийдвэр гаргаснаас цаг хугацааны хувьд өмнө нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцож байгаад гомдолтой байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн харилцаа нь бусад нийтийн эрх зүйн харилцаа болох газрын эрх зүйн харилцаа, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, улсын бүртгэлийн эрх зүйн харилцаа, татварын эрх зүйн харилцаанаас ялгаатай бөгөөд шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх боломжгүй зайлшгүй тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн баримт бичиг шаардагддаг болно.
Харин 7 сар 27 хоногийн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсон асуудлыг бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тооцсон учир гомдлыг хянах явцдаа уг хугацааг хянаж өгөхийг хүсье.
3.4.Манай "С*******" ХХК болон "И*******" ХХК-ууд нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтэст холбогдуулан "С*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах, "И*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөr батлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32025/0587 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Шүүхэд маргаан үүссэний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Гийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/176 тоот албан бичгээр "... Танай компани нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр хайгуулын ажлын төлөвлөгөөг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Геологи, уул уурхайн мэдээллийн системд илгээж ирүүлсэн байх бөгөөд тухайн асуудлыг хариуцсан Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн Б.М нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус төлөвлөгөөг хянаж, геологи, хайгуулын ажлын арга аргачлалыг сайжруулах талаар санал бичиж, засварт буцаасан байна. Дээр дурдсан геологи, хайгуулын ажлын арга аргачлалыг сайжруулах талаар буцаасан засварыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин ирүүлсэн байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцсан мэргэжилтэн тус төлөвлөгөөг хянаж, ашигт малтмалын төрлийг оновчтой сонгож илгээгээгүй шалтгаанаар дахин засварт буцсан төлөвтэй байгаа тул холбогдох засварыг бүрэн гүйцэд хийх журамд нийцүүлэн ирүүлж хянуулах нь зүйтэй юм", 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/730 тоот албан бичгээр ".... ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулах эрх үүссэн болохыг үүгээр мэдэгдье" гэсэн хариу тус тус өгсөн.
Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзахад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг зөв тооцуулсан тохиолдолд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулах боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд дээрх албан бичгээр өгсөн хариутай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлага үүссэн болно.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон татварын албанд хүргүүлнэ", 48.1.1-д "хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор" гэж тус тус заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа нь хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж, батлуулсны үндсэн дээр улирлын чанартай явагддаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн хууль бус эс үйлдэхүй нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нөлөөлсөн.
Нөгөөтэйгүүр ашигт малтмал хайх, ашигт малтмал эрэх үйл ажиллагаа нь эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгох ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг зөв тооцуулснаар эрдсийн хуримтлалыг тогтоолгож, ашигт малтмалын ашиглалтын өргөдөл гаргах эрх үүсэх юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0355 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
1.Шийдвэрийн үндэслэл хэсгийн 2, 2.1, 2.2-т ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчид анх хэрхэн шилжиж ирсэн үйл баримтын талаарх, мөн 4.2, 4.5-д тухайн тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар шийдвэрийн хуулийн хүчин төгөлдөр болсон хугацааны талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийн заалтыг энэ тохиолдолд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Уг заалтын Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэснийг хариуцагчаас хэрэгжүүлэхдээ маргаан бүхий шийдвэрийн 2 дахь заалтаар тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөр, мөн хүчин төгөлдөр хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөр тус тус тооцсон байх боловч энэхүү актаа шийдвэрт дүгнэсэнчлэн дээрх 58 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бус харин үүнээс 5 сар 4 хоногийн дараа гаргасан төдийгүй ийнхүү шийдвэрлэсэн болохоо кадастрын мэдээллийн нэгдсэн санд мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдөр бүртгэсэн болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад хийсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.
Хэдийгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаар тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөр тогтоосон нь буруу, хуульд нийцээгүй талаар шийдвэрт зөв дүгнэсэн боловч дээр дурдсан хугацаануудыг үл харгалзан зөвхөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ, 35.2.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар-ыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгах үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгчийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрлийг нь цуцалснаас хойш дээрх байдлаар сэргээх хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй, түүнчлэн шүүхийн шийдвэрийг биелүүлж сэргээхдээ чухам ямар шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсон нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгчөөс ч үүнийг тайлбарлаж чадаагүй болно.
Хуулийн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох зохицуулалтын агуулга нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрт нь олгогдсон буюу бусдаас үл хамаарах шалтгаанаар хайгуулаа хийх боломжит хугацааг нөхөн олгох зорилготой болохоос бус хариуцагчаас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 10 дугаар шийдвэр гаргахдаа хугацааг ядаж энэ өдрөөс ч биш огт хамааралгүй буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсоноор энэ хоорондох 7 сарын хугацаа угтаа хийсвэр байдлаар л сэргээгдэж байгаа мэт болохоос бодитоор нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаа явуулах хугацаанд үл хамаарна.
Маргаан бүхий 10 дугаар шийдвэрийн 3-т энэхүү шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэнд, шийдвэрийн дагуу тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэхийг Мэдээлэл, лавлагаа шийдвэрийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд тус тус даалгаснаас үзэхэд ч ийнхүү 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шийдвэрийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдөр оруулснаар сая нэхэмжлэгчийн хувьд хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрх хуулийн дагуу сэргээгдсэн гэж дүгнэж болохоор байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуульд заасны дагуу энэ цаг хугацаанаас хойш хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт хайгуулын талбай дээрээ байлгах үүргээ биелүүлэх боломжтой болсныг шүүх харгалзан үзээгүй, мөн маргааныг шийдвэрлэхдээ хуулийн харилцан уялдаатай эдгээр заалтыг харьцуулан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, С******* ХХК-ийн XV-015043, И******* ХХК-ийн XV-022781 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсоныг зөвтгөн тооцохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
И******* ХХК-ийн тухайд С******* ХХК-ийн 11371,77 гектар бүхий XV-015043 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1018,25 гектар талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр хэсэгчлэн шилжүүлсэн авч, XV-0222781 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон боловч мөн л уг тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хугацааг нэхэмжлэгчийнхтэй адил байхаар тэмдэглэсэн тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг дээрх үндэслэлээр хангасан болно.
Харин үргэлжлүүлэн тооцох хугацааг маргаан бүхий шийдвэрийг гаргасан, эсхүл уг шийдвэрийг кадастрын мэдээллийн нэгдсэн системд оруулсан өдрийн чухам алинаас нь эхлэхийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч нэг мөр шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шүүхээс энэхүү эрхэд халдах боломжгүй юм.
2.Нэхэмжлэгчдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгосныг бүртгэсэн бүртгэл нь бие даасан захиргааны акт биш, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч Улсын дээд шүүхийн нэг бус удаагийн тогтоолоор дуусгавар болгосон бүртгэлтэй холбоотой шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан биш гэж үзээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ашигт малтмалын хайгуулын XV-015043, XV-022781 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дээрх өдрөөр дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгох шаардлагыг хангав.
3.С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаар тусгай зөвшөөрлийг хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногоор дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн буруу болжээ.
Зүй нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргахад нэгдүгээрт, хуульд заасан нэхэмжлэлийн бусад төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх; хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан байхыг шаардах бөгөөд нэгэнт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 2022 оны 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, зохих журмын дагуу нэмж тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн энэ тохиолдолд дахин эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагагүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.2.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан С******* ХХК, Интерн брайт сентури ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг, мөн С******* ХХК-ийн XV-015043 дугаар, И******* ХХК-ийн XV-022781 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг зохих журмын дагуу зөвтгөн нэмж тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, харин С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаар тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН