| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00433/И |
| Дугаар | 462 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 462
2019 оны 11 сарын 08 өдөр Дугаар 139/ШШ2019/00448 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Ду аймгийн Го сумын 1-р баг, Булангийн бууц гэх газар оршин суух, Е овогт Бын Э /РД:ЗВ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00433/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний биө 1965 онд төрсөн ... Би 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 хүртэл Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн анги, Говийн өрнөлт нэгдэлд .... ажиллаж байсан. Дээрхи хугацааны баримт шаардлага хангахгүй байгаа тул ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Б.Эд хамаарах 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 хүртэл Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн анги, “Говийн өрнөлт” нэгдэлд ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 12/
Нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31 хүртэл Говьугтаал сумын Худалдаа бэлтгэлийн анги, Говийн өрнөлт нэгдэлд ажиллаж байсан болох нь:
-Б.Эд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлээс 1987 оны 1 сарын 01-ний өдөр олгосон, 1986 оны 07 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 6-9/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 24-ний өдрийн 08/542 дугаартай “ Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн анги, Угтаал хэрэглээний хоршоо”ны талаархи, 08/543 дугаартай “ Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэл, Говийн-Өрнөлт хоршоо”-ны талаархи тодорхойлолтууд /хх-ийн 10-11/
-Дундговь аймгийн Говийн-Өрнөлт нэгдлийн даргын 1988 оны 3 сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас өөрчилөх ба ажилд томилох тухай”, 1987 оны 10 сарын 15 өдрийн 54 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудын хуулбар /хх-ийн 13/
- Гэрч Д.Б-ын ” ... Б.Э нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 сараас 1987 оны 10 сар хүртэл манаачаар, 1987 оны 10 сараас Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд хэвлэл тараагчаар 1988 оны 3 сар хүртэл ажиллаад 1988 оны 3 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би тэр үед Говийн өрнөлт нэгдлийн нягтлан бодогч ажилтай, ... Нэг сум орон нутагт ажиллаж амьдарч байсан учраас Худалдаа бэлтгэлийн ангид манаач байсан гэдгийг нь мэднэ. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч Ж.Ц-ийн “...Б.Э нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын сургууль төгсөөд Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 сараас 1987 оны 10 сар хүртэл манаач, түүхий эдийн эрхлэгчийн туслахаар, 1987 оны 10 сараас Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлийн Ажирхай бригадын хэвлэл тараагчаар 1988 оны 3 сар хүртэл ажиллаад 1988 оны 3 сараас хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан... Манай сургуулийг төгссөн миний шавь учраас Эыг Худалдаа бэлтгэлийн ангид манаач, малчин, хэвлэл түгээгчийн ажлуудыг хийж байсан гэдгийг нь мэднэ. Би 1968 оноос 1993 он хүртэл Говь-Угтаал сумын сургуульд бага ангийн багшаар тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Д.С-ийн “.... Б.Э нь намайг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байхад ... 1986 оны 7 сараас 1987 оны 10 сар хүртэл манаачаар ажиллаж байгаад хөдөө бригадад ажиллахаар болоод 1987 оны 10 сараас Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд хэвлэл тараагчаар ... 1988 оны 3 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ... Би 1985 оноос 1990 он хүртэл Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/ зэргээр шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Е овогт Бын Э /ЗВ /-ыг 1986 оны 7 сарын 01-ээс 1987 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэл ангид манаач, түүхий эд бэлтгэгчийн туслахаар, 1987 оны 10 сарын 15-ны өдрөөс 1988 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд хэвлэл тараагчаар, 1988 оны 3 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б