| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0078/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч ******** ын өмгөөлөгч Б.Жавхлан,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** нарт холбогдох эрүүгийн 2239000000169 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч ******** ын Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгайн зүүн тал” гэх газар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** , ******** нараас хонь авах /наймаа хийх/ зөвшөөрөл аваагүй атлаа ******** , ******** , ******** нарт “хонь авах асуудал бүтсэн” гэж хэлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ******** ын эзэмшлийн хонин сүргээс эр хонь 1, хязаалан хонь 3, эм хонь 2, нийт 6 тооны хонийг залилж, түүнд 810.000 /найман зуун арван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Яллагдагч ******** н Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгайн зүүн тал” гэх газар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** аас итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс 1 тооны эр хонийг ******** д бэлэг болгон өгч завшиж, түүнд 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2239000000169 дугаартай хэргээс:
-Хохирогч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Батноров сумаас 60 км зайд байх Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгайн зүүн тал” гэх газарт өөрийн мал дээрээ очихоор явж байгаад “Хунт” гэх газар приус маркийн 74-33 ХЭА улсын дугаартай машинтай хүмүүс машинаасаа хонь буулгаад гэдсийг нь авч байхаар очсон. ...Очоод хонины имийг харахад манай хонины им болох зөв талын араасаа ганзага, баруун чихний үзүүр мухар имтэй 7 хонь байсан. ....Хамт манай нутгийн З.Энхбат, манай малыг түр маллаж байсан ******** нар хамт явж байсан. ...Манай малыг 2021 оны 12 дугаар сарын сүүлээр харж эхэлсэн. Манай 1300 толгой хонийг л харж байсан. Миний харснаар хязаалан насны 7 хонь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** гэх хүн ******** д хандаж эндээс хонь авах гэж байгаа бол малын эзэнтэй нь гар утсаар холбогдож зөвшөөрөл ав би бол мэдэж өгөхгүй шүү гэж хэлсэн. ...******** дахин 1 дугаар луу залгаж ******** ыг яриулсан. Тэгээд хэн гэдэг хүнтэй ******** ыг ярьж байгааг нь бол мэдэхгүй ямар ч байсан хургатай 5 тооны хонь өгч эндээс 5 тооны сувиа хонь авахаар болсон гэж хэлсэн. ...Тэгээд хонио янзлая гээд ******** ганцаараа гэрээс гарч хонь ажиллахад та машинаа ойртуулаарай гэж надад хэлсэн. ...******** аас нөхөр бид хоёр 200.000 төгрөг авах байсан мөнгө бензиний 100.000 төгрөг нийт 300.000 мянган төгрөг авах байсан. ******** 6 хонь ачлаа гэж хэлсэн. ...******** 6 хонь борлуулаад бид нарт 300.000 төгрөг өгч өргүй болно гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** ******** д хандаж хэдэн хонь барьж сумын төв явж борлуулж өгье гэж хэлэхэд ******** нь чи тэгвэл зөвшөөрөл ав гэж хэлээд гэрт байсан суурин утсаар хүн рүү залгаж өгсөн залгасан хүн завгүй гээд ярьж чадаагүй. Тэгэхээр нь ******** дахин өөр хүн рүү залгаж ******** ыг нэг хүнтэй яриулсан. Ярьж дуусаад ******** “за хэдэн хонь эндээс авахаар боллоо” гэж хэлсэн. ...Тэгээд манай машинд 7 хонь ачсан байсан. ******** 6 хонь барьж амийг нь таслаад ачсан мөн “******** надад 1 хонь бэлгэнд өгсөн байсан”. ...******** анх хэлэхдээ гэрт очиж хонь аваад Батноров сумын төвд хамт ороод борлуулж таны мөнгийг бензиний мөнгөтэй хамт нийт 300.000 төгрөг өгнө гэхээр нь аймгаас Батноров сум явсан. ...******** хонь авахдаа зөвшөөрөл ав тэгэхгүй бол би хонь өгөхгүй гэж хэлж байсан тэгээд ******** болсон гээд хонь ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд ******** нь чамтай ******** ярина гэж хэлсэн. Тэгээд ******** тай ярихад та хаана байна гэхээр нь ах нь хотод байна 2-3 хоногийн дараа очно гэж хэлтэл ******** танаас юм гуйя гэж хэлээд та надаа 5 эр хонь өгчих би танд оронд нь 5 хургалах хонь өгье гэж хэлэхээр нь би ******** ын малыг хардаг чи мэдэж байгаа ахад нь тийм хонь байхгүй гэж хэлсэн. Тэгтэл ******** ямаа байна уу гэж асуухаар нь шууд байхгүй гэж хэлсэн. ...Би тэгэхээр нь 2-3 хоногийн дараа очно тэгэхээр хоёулаа наймаа хийе гэж хэлсэн. ...Тэгтэл малын эзэн ******** над руу залгаж чиний үлдээсэн ******** , манай саахалт айлд амьдардаг ******** нар чинь 7 хонь хулгай хийж ажиллаад өөр хүмүүстэй явж байна гэж хэлсэн. Тэгээд ******** чамайг ав гэж хэлсэн байна гэхээр нь би юу гэж ав гэхэв дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШД-93 дугаартай хөрөнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 43-48 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.1.Шүүгдэгч ******** н гэм буруугийн талаар: -Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** ******** д хандаж хэдэн хонь барьж сумын төв явж борлуулж өгье гэж хэлэхэд ******** нь чи тэгвэл зөвшөөрөл ав гэж хэлээд гэрт байсан суурин утсаар хүн рүү залгаж өгсөн залгасан хүн завгүй гээд ярьж чадаагүй. Тэгэхээр нь ******** дахин өөр хүн рүү залгаж ******** ыг нэг хүнтэй яриулсан. Ярьж дуусаад ******** “за хэдэн хонь эндээс авахаар боллоо” гэж хэлсэн. ...Тэгээд манай машинд 7 хонь ачсан байсан. ******** 6 хонь барьж амийг нь таслаад ачсан мөн “******** надад 1 хонь бэлгэнд өгсөн байсан”. ...******** анх хэлэхдээ гэрт очиж хонь аваад Батноров сумын төвд хамт ороод борлуулж таны мөнгийг бензиний мөнгөтэй хамт нийт 300.000 төгрөг өгнө гэхээр нь аймгаас Батноров сум явсан. ...******** хонь авахдаа зөвшөөрөл ав тэгэхгүй бол би хонь өгөхгүй гэж хэлж байсан тэгээд ******** болсон гээд хонь ачсан...” гэх мэдүүлэг,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-
ны өдрийн 2022/ШД-93 дугаартай хөрөнгийн шинжээчийн дүгнэлт: “1. Үнэлэгдэх хөрөнгийн нэр: Хонь, Тодорхойлолт: Эр хонь, Зах зээлийн дундаж үнэ: 150,000, тохируулгын хувь: 1.0” зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ******** н Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгайн зүүн тал” гэх газар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** аас итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс 1 тооны эр хонийг ******** д бэлэг болгон өгч завшиж, түүнд 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагч яллах дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж тус гэмт хэргийн шинжийг заасан байна.
-итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг арга хэрэглэдэг байна.” гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн Тайлбар: хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад ““бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, тус зүйлийн Тайлбар хэсэгт: “-Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус хуульчилжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч ******** н хууль бус үйлдлийн улмаас хохирогч ******** ад 300,000 (Гурван зуун мянга) төгрөгөөс дээш хохирол учирсан тохиолдолд шүүгдэгч ******** н тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч ******** н хууль бус үйлдлийн улмаас хохирогч ******** ад 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ тус зүйлчлэлд холбогдох хохирлын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч ******** н энэхүү хууль бус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан зөрчлийн шинжтэй үйлдэл болохыг, мөн шүүгдэгч ******** нь хохирогч ******** ад учруулсан 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хохиролгүй болгосон зэргийг дурдах нь зүйтэй байна.
1.2.Шүүгдэгч ******** ын гэм буруугийн талаар: -Хохирогч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Батноров сумаас 60 км зайд байх Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгайн зүүн тал” гэх газарт өөрийн мал дээрээ очихоор явж байгаад “Хунт” гэх газар приус маркийн 74-33 ХЭА улсын дугаартай машинтай хүмүүс машинаасаа хонь буулгаад гэдсийг нь авч байхаар очсон. ...Очоод хонины имийг харахад манай хонины им болох зөв талын араасаа ганзага, баруун чихний үзүүр мухар имтэй 7 хонь байсан. ....Хамт манай нутгийн З.Энхбат, манай малыг түр маллаж байсан ******** нар хамт явж байсан. ...Манай малыг 2021 оны 12 дугаар сарын сүүлээр харж эхэлсэн. Манай 1300 толгой хонийг л харж байсан. Миний харснаар хязаалан насны 7 хонь байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** гэх хүн ******** д хандаж эндээс хонь авах гэж байгаа бол малын эзэнтэй нь гар утсаар холбогдож зөвшөөрөл ав би бол мэдэж өгөхгүй шүү гэж хэлсэн. ...******** дахин 1 дугаар луу залгаж ******** ыг яриулсан. Тэгээд хэн гэдэг хүнтэй ******** ыг ярьж байгааг нь бол мэдэхгүй ямар ч байсан хургатай 5 тооны хонь өгч эндээс 5 тооны сувиа хонь авахаар болсон гэж хэлсэн. ...Тэгээд хонио янзлая гээд ******** ганцаараа гэрээс гарч хонь ажиллахад та машинаа ойртуулаарай гэж надад хэлсэн. ...******** аас нөхөр бид хоёр 200.000 төгрөг авах байсан мөнгө бензиний 100.000 төгрөг нийт 300.000 мянган төгрөг авах байсан. ******** 6 хонь ачлаа гэж хэлсэн. ...******** 6 хонь борлуулаад бид нарт 300.000 төгрөг өгч өргүй болно гээд явж байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** ******** д хандаж хэдэн хонь барьж сумын төв явж борлуулж өгье гэж хэлэхэд ******** нь чи тэгвэл зөвшөөрөл ав гэж хэлээд гэрт байсан суурин утсаар хүн рүү залгаж өгсөн залгасан хүн завгүй гээд ярьж чадаагүй. Тэгэхээр нь ******** дахин өөр хүн рүү залгаж ******** ыг нэг хүнтэй яриулсан. Ярьж дуусаад ******** “за хэдэн хонь эндээс авахаар боллоо” гэж хэлсэн. ...Тэгээд манай машинд 7 хонь ачсан байсан. ******** 6 хонь барьж амийг нь таслаад ачсан мөн “******** надад 1 хонь бэлгэнд өгсөн байсан”. ...******** анх хэлэхдээ гэрт очиж хонь аваад Батноров сумын төвд хамт ороод борлуулж таны мөнгийг бензиний мөнгөтэй хамт нийт 300.000 төгрөг өгнө гэхээр нь аймгаас Батноров сум явсан. ...******** хонь авахдаа зөвшөөрөл ав тэгэхгүй бол би хонь өгөхгүй гэж хэлж байсан тэгээд ******** болсон гээд хонь ачсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд ******** нь чамтай ******** ярина гэж хэлсэн. Тэгээд ******** тай ярихад та хаана байна гэхээр нь ах нь хотод байна 2-3 хоногийн дараа очно гэж хэлтэл ******** танаас юм гуйя гэж хэлээд та надаа 5 эр хонь өгчих би танд оронд нь 5 хургалах хонь өгье гэж хэлэхээр нь би ******** ын малыг хардаг чи мэдэж байгаа ахад нь тийм хонь байхгүй гэж хэлсэн. Тэгтэл ******** ямаа байна уу гэж асуухаар нь шууд байхгүй гэж хэлсэн. ...Би тэгэхээр нь 2-3 хоногийн дараа очно тэгэхээр хоёулаа наймаа хийе гэж хэлсэн. ...Тэгтэл малын эзэн ******** над руу залгаж чиний үлдээсэн ******** , манай саахалт айлд амьдардаг ******** нар чинь 7 хонь хулгай хийж ажиллаад өөр хүмүүстэй явж байна гэж хэлсэн. Тэгээд ******** чамайг ав гэж хэлсэн байна гэхээр нь би юу гэж ав гэхэв дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШД-93 дугаартай хөрөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч ******** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч ******** ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ******** ын Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгайн зүүн тал” гэх газар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** , ******** нараас хонь авах /наймаа хийх/ зөвшөөрөл аваагүй атлаа ******** , ******** , ******** нарт “хонь авах асуудал бүтсэн” гэж хэлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ******** ын эзэмшлийн хонин сүргээс эр хонь 1, хязаалан хонь 3, эм хонь 2, нийт 6 тооны хонийг залилж, түүнд 810,000 (Найман зуун арван мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ******** ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Шүүгдэгч ******** ын үйлдсэн энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй байна.
1.4.Гэмт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******** ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ын эд хөрөнгөд 810,000 (Найман зуун арван мянга) төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.5.Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
2.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.2.Шүүгдэгч ******** ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ын эд хөрөнгөд 810.000 (Найман зуун арван мянга) төгрөгийн хохирол учирсан байна.
2.3.Хавтаст хэргийн 176 дугаар хуудаст 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч ******** аас Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хохирол төлөгдсөн.” гэх хүсэлт баримтаар авагджээ.
2.4.Иймд шүүх шүүгдэгч ******** ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ******** д хуульд заасан ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
3.3.Шүүгдэгч ******** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд хугацаагаар тустай ажил хийлгэх, шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд хугацаагаар тустай ажил хийлгэх оногдуулах тус тус саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагаа хүлээн зөвшөөрсөн, ......прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...”,
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...”,
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Иймд шүүх шүүгдэгч ******** ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** д шүүхээс оногдуулсан 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** д шүүхээс оногдуулсан 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2.Шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч ******** д шүүхээс оногдуулсан 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** д шүүхээс оногдуулсан 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Шүүгдэгч ******** д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэр дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** нар цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР