| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0051/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** т холбогдох 2339000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг яргуйн 3-312 тоотод хашаанд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны 12 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн ээж ******** тэй “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ногоон иштэй заазуураар ******** гийн зүүн гарын шуу хэсэгт 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...”
гэв.
Эрүүгийн 2339000000006 дугаартай хэргээс:
-Хохирогч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хүү ******** тай хамт Биндэр сумын 5 дугаар баг яргуйн 3-312 тоотод амьдардаг. ...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаднаас согтуу орж ирээд шал шал гээд байсан юм, тэгээд дахиад архи ууна гэхээр нь би загнасан чинь хоолны шүүгээн дээр байсан заазуурыг аваад миний зүүн гарын тохойны дээд хэсэгт нь нэг удаа хөндлөн зүссэн ингээд би эмнэлэгт оёдол тавиулсан, ...Намайг архи уулгасангүй гэж ийм асуудал гаргасан. ...Бид хоёрын хажууд хүн байгаагүй. ...Өөр гэмтэл шарх учруулаагүй. ...4-5 оёдол тавьсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрт нь ороод мах идээд сууж байхад ******** ээжтэйгээ гарч архи ууна гэж маргалдаж байгаад шүүгээн дээр байсан заазуур барьж авах үед ээж нь би хүүгийндээ очлоо гээд гарсан Хосоо араас нь гараад гарыг нь зүссэн байсан. ...халамцуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай “...******** гийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, эмчийн тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 42-46 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хүү ******** тай хамт Биндэр сумын 5 дугаар баг яргуйн 3-312 тоотод амьдардаг. ...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаднаас согтуу орж ирээд шал шал гээд байсан юм, тэгээд дахиад архи ууна гэхээр нь би загнасан чинь хоолны шүүгээн дээр байсан заазуурыг аваад миний зүүн гарын тохойны дээд хэсэгт нь нэг удаа хөндлөн зүссэн ингээд би эмнэлэгт оёдол тавиулсан, ...Намайг архи уулгасангүй гэж ийм асуудал гаргасан. ...Бид хоёрын хажууд хүн байгаагүй. ...Өөр гэмтэл шарх учруулаагүй. ...4-5 оёдол тавьсан байх...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрт нь ороод мах идээд сууж байхад ******** ээжтэйгээ гарч архи ууна гэж маргалдаж байгаад шүүгээн дээр байсан заазуур барьж авах үед ээж нь би хүүгийндээ очлоо гээд гарсан Хосоо араас нь гараад гарыг нь зүссэн байсан. ...халамцуу байсан...” гэх мэдүүлэг,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн
ахлах дэслэгч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай “...******** гийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, эмчийн тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч ******** ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг яргуйн 3-312 тоотод хашаанд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны 12 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн ээж ******** тэй “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ногоон иштэй заазуураар ******** гийн зүүн гарын шуу хэсэгт 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ******** ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******** ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** гийн эрүүл мэндэд зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ******** нь энэ хэргийн хохирогч ******** гийн эрүүл мэндэд зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 124 дүгээр хуудаст хохирогч ******** гийн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “...миний бие өөрийн хүү ******** тай хамт Яргуйн 3-312 тоотод амьдардаг. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү ******** нь согтуу орж дахин архи уулгахгүй гэсэн шалтгаанаар маргалдаж миний зүүн гарын тохойн хэсэгт хөндлөн зүссэн. Одоогоор биеийн байдал сайн, ажлын чадвар алдагдахгүй учир хүшү ******** т ....гомдолгүй үнэн болохыг тодорхойлов...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан баримт авагджээ.
2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******** хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******** ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ******** т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...”,
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.3.Шүүгдэгч ******** т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ******** ын үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** т оногдуулсан 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулав.
Шүүгдэгч ******** т оногдуулсан 600 (Зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******** ын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 5 (Тав) хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 40 цагийг шүүгдэгч ******** т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******** энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан авсан “ногоон иштэй ажлын хэсэг 12,5 см, бариул хэсэг нь 11 см, нийт 23,5 см урттай нэг ширхэг заазуур”-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******** ын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5 (Тав) хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 40 цагийг шүүгдэгч ******** т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 560 (Таван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** т оногдуулсан 560 (Таван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** т оногдуулсан 560 (Таван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Шүүгдэгч ******** т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******** энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “ногоон иштэй ажлын хэсэг 12,5 см, бариул хэсэг нь 11 см, нийт 23,5 см урттай нэг ширхэг заазуур”-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР