| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00464/И |
| Дугаар | 468 |
| Огноо | 2019-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 468
2019 оны 11 сарын 11 өдөр Дугаар 139/ШШ2019/00468 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Ду аймгийн Са сумын 5-р баг, Зоог 1-9 тоотод оршин суух, М овогт Сын Б /РД:ЗЮ /-ын ажиллаж байсан байдал, 048659 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 380580 дугаартай цэргийн батлах, 9352 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 139/2019/00464/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие бага наснаасаа эхлэн Б гэсэн нэршлээр явж байгаад цэрэгт явахад болон 17-р баазад ажилд ороход Сын Б нэртэй байсан. Миний жинхэнэ нэр бол улсын бүртгэлд С овогтой Б юм. ... Би 1975 оны 6 сарын 20-нд Эрдэнэдалай сумын дунд сургуулийн 7-р ангийг төгсөж ... Эрдэнэдалай сумын Өнгөт бригадад малчинаар... 1978 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаад цэргийн албанд татагдсан. ...Цэргээс халагдаад аймгийн төвд тээврийг удирдах газарт 1981 оны 7 сарын 30- аас ...1994 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэл нярав, жолоочоор 1994 оны 6 сарын 21-ний өдрөөс Хөсөг компанид жтолоочоор 1998 оныг дуустал ажилласан. Иймд ажилласан жилийг, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоожх өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажилласан жил тогтоолгох, нэрийн зөрүүтэй 380580 дугаартай цэргийн батлах, цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, 048659 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч С.Б нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 6 сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1982 оны 9 сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэл Тээврийн удирдах газар, 17-р баазад нярав, жолоочоор, 1994 оны 6 сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөсөг ББХК-нд жолоочоор ажиллаж байсан болох нь, Сын Б гэсэн эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий 048659 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 380580 дугаартай цэргийн батлах, цэргийн алба хаасан талаарх Батлан хамгаалах яамны төв архивын 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 9352 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь мөн болох нь:
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 08/570 дугаартай “ Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Далайн хөгжил хоршоо”-ны талаарх, 2019 оны 11 сарын 11 өдрийн 08/667 дугаартай “Тээврийг удирдах газар”-ын талаарх тодорхойлолт /хх-ийн 09, 35 хуудас/
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 005/001258 дугаартай, “эцгийн овог нэр Далантай С, эхийн овог нэр Батаа Цэвэлмаа” гэх бүртгэл бүхий Сын Бы төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 11/
- Дундговь аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1981 оны 7 сарын 30-ны өдрийн 101 дугаартай “Ажилд авах тухай” 1982 оны 9 сарын 28-ны өдрийн 98 дугаартай “Ажилд авах тухай” 1991 оны 11 сарын 25-ны өдрийн 149 дугаартай “Ажиллагсдын ажлын харьяаллыг өөрчилөх тухай”, 1994 оны 7 сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын, тушаалын хавсралтын хуулбар /хх-ийн 14-17/
-Сын Б гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий 048659 дугаартай Дундговь аймгийн Тээврийн удирдах газраас олгосон, 1981 оны 07 сарын 30-аас 1994 оны 12 сарын 31 хүртэл Тээврийг удирлах газарт нярав, жолооч, Хөсөг ББХК-д жолоочоор ажилласан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 18-20/
- Батлан хамгаалах яамны харъяа Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 10 сарын 20-ны өдрийн 9352 дугаартай Сын Б нь ...1978.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ... 1981.06.22-ны өдрийн 380580 дугаарын цэргийн батлахтай халагдсан” талаарх тодорхойлолт /хх-ийн 25/
-С Б гэсэн бичиглэл бүхий 380580 дугаартай цэргийн батлахын хуулбар /хх-ийн 26/
- Гэрч Д.Мө-ийн ” ... С.Б буюу Бтай бага ангиасаа нэг ангид суралцсан. Б нь 1975 онд илгээлтээр гарч 1978 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирснээс хойш аймагт жолоочоор ажиллаж байсан. Одоо Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. Бид нэг ангид суралцаж байхад Б нь 1975 онд илгээлтээр Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад малчнаар гарч байсан учраас энэ хугацаанд мал маллаж байсныг нь сайн мэднэ. ... С гуайнх том ах нь Лут, Б, дүү Ганболд гэж ийм эрэгтэй хүн байсан. Б нэртэй хүүхэд байгаагүй, Быг хүүхэд байхад нь Б гэж дууддаг байсан. Сургуульд байхад нь бол Б гэж дууддаг байсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
Гэрч П.Н-ийн “...Сын Б нь 1975 онд илгээлтээр гарч аав ээжтэйгээ малчин болж байсан. 1978 оны 6 сард цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирснээс хойш аймагт жолоочоор ажиллаж байсан. Одоо Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. С.Б нь аав ээжтэйгээ цэрэгт явах хүртлээ Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад малчнаар гарч байсан учраас энэ хугацаанд мал маллаж байсныг нь сайн мэднэ. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-нд 1970 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан. Сынд Лут, Б, Ганболд гэж 3 хүү байсан. Быг жаахан хүүхэд байхад нь Б гэж дууддаг байсан. Тэгээд л тэр нэрээрээ цэрэгт явсан байх. Б гэдэг нь өөрийн жинхэнэ нэр, хүмүүс дуудахдаа Б гэж дууддаг байсан байх. ... .” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Гэрч Л.Сэ-ийн “.... С.Б буюу Б нь манай нөгөө анги байсан. Б нь 1975 онд илгээлтээр гарч аав ээжтэйгээ малчин болж байсан. 1978 оны 6 сард цэрэгт явсан байх. Цэргээс халагдаж ирснээс хойш аймагт жолоочоор ажиллаж байсан байх. Одоо Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. Бид анх 1975 онд илгээлтээр Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад малчнаар гарч байсан учраас энэ хугацаанд мал маллаж байсныг нь сайн мэднэ. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оноос 1993 оныг хүртэл мал маллаж байсан. Сын Лут Б, Ганболд 3 хүү байсан. Б нэртэй хүүхэд байгаагүй. Сургуульд байхад нь бол Б гэж дууддаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/
-Гэрч Ч.Гэ-ийн “ Б нь 1981 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн 17-р баазын тээврийн пионерчдын зусланд няраваар ажилд ороод 1982 оноос ачаа тээврийн жолоочоор хувьчлал тарах хүртэл ажилласан. Хувьчлал тарснаас хойш Хөсөг ББХК-ий жолоочоор 1997 оныг хүртэл ажилласан. 1997 он тарах хүртэл бид хоёр жолоочоор хамт ажилладаг байсан. Би 1978 онд цэргээс ирээд Тээврийн удирдах газарт засварчинаар ажиллаж байгаад 1980 оноос жолоочоор хувьчлал тарах хүртэл жолооч, хувьчлал тарснаас хойш Хөсөг ББХК-д жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б нь ажилд орж байсан учраас жолоочоор ажиллаж байсныг нь сайн мэднэ. Өөр газар бол ажлаагүй, тасралтгүй жолоочоор ажиллаж байсан. Онц тээвэрчин шагнал авч байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 49/ зэргээр шууд байдлаар
- П.Н- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1972 оны 03 сарын 04 өдөр олгосон 1971-1980 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй, 286754 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 39-44/
- Л.С Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1977 оны 8 сарын 08-ны өдөр олгосон 2 дугаартай, 1977-1980 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 47-48/ зэрэг баримтаар дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Сын Б гэсэн эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий 048659 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”, 380580 дугаартай “Цэргийн батлах”, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 9352 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”- ны жинхэнэ эзэмшигч нь М овогт Сын Б /ЗЮ / мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Сын Б /ЗЮ /- 1975 оны 6 сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 сарын 08-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1981 оны 7 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Тээврийн удирдах газар, 17-р бааз, Хөсөг ББХК-нд нярав, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б