Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0033/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч ******** ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Төгсбаяр,

Шүүгдэгч ******** ,

Шүүгдэгч ******** ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** , ******** , ********  нарт холбогдох 2139000000317 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч ********  нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас ******** , ********  нартай бүлэглэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим ******** ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм буюу ********  улсын дугаартай хөх өнгийн “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл, мөн ******** ХЭА улсын дугаартай “Портер2” маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж ******** од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч ********  нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас ******** , ********  нартай бүлэглэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим ******** ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм буюу ********  улсын дугаартай хөх өнгийн “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл, мөн ******** ХЭА улсын дугаартай “Портер2” маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж ******** од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч ********  нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас ******** , ********  нартай бүлэглэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим ******** ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм буюу ********  улсын дугаартай хөх өнгийн “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл, мөн ******** ХЭА улсын дугаартай “Портер2” маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж ******** од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар машин механизм ашиглаж Хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2021 оны 08 дугаар сард түлээний модонд явах гээд зүүн тийш байдаг 2 дүүгийнд очоод түлээний модонд яваад өгөөч гэж хэлээд би хойшоо явсан. 2 дүү араас ирсэн. Өвөлжөө рүү явж байгаад айлын өвөлжөө таараад, тухайн айлын өвөлжөөний ард хураалттай мод харагдаад эндээс ачъя гэж шийдээд, 2 дүү ирэхэд нь ахдаа энэ модноос ачилцаад өгөөч, ахынх нь авах ёстой мод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд надад ачилцаж өгсөн. Эндээс 15 ширхэг модыг өөрийн тэвштэй ********  дугаартай портерт ачсан...”,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд ах манай гэрийн гадаа ирээд түлээний модонд хамт яваад өгөөч гэж хэлээд явсных нь дараа би араас нь очсон.  ...********  гэх хүний өвөлжөө таараад энэ модноос ачилцаад өгөөч, ахынх нь авах ёстой мод гэж хэлсэн. Тэгээд тэр түлээний модноос машинд нь ачилцаж өгсөн...”,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2139000000317 дугаартай хэргээс:

 

-Хохирогч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд  модоо  хайж сураглаад явсан чинь манай байшингийн модыг Баян-Адарга сумын харьяат   ********** дүүгийнхээ хамт 2 портер маркийн машинтай ирээд хулгайлаад ачаад явж байхыг нь Биндэр сумын харьяат Гомбосүрэн гуайн хүү ********  гэх хүн харсан байсан... ...Миний хулгайд алдсан мод 6.30 см-ийн урттай 30 см-ийн диаметртэй 40 ширхэг, 5.30 см-ын урттай, 25 см-ын диаметртэй 57 ширхэг шинэс мод хулгайд алдсан юм. Би хулгайд алдсан модоо одоогийн зах зээлийн ханшаар нэхэмжилж байна. Би энэ модоор 5x6 хэмжээтэй дүнзэн байшин барих байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/, 

 

 “...Би нийтдээ 34 тооны шинэс модоо хулгайд алдсан. ...тэгээд байж байтал 2021 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Биндэр сумын ********  гэх залуу манай өвөлжөөн дээр байсан миний байшин барих гэж байсан моднуудыг ******** , ******** ,********  гэх хүмүүс хулгайлан авч байхыг хараад зургийг нь дарсан байсан... ...би урьд мэдүүлэг өгөхдөө 07 дугаар сарын 20-ны үед гэж сар, өдрийг нь андуурч хэлсэн байна. Мөн алдсан модны тоогоо 57 гэж андуурч буруу хэлсэн байна лээ, би нийтдээ 34 тооны мод алдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

 

-******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Баян-Адарга сумын Хуурай хөтөлж гэх газар очиход шавар ихтэй машинууд маань шаварт суунгаа алдаад хий эргээд арай гэж явсаар байгаад Хуурай хөтөлжид модны захад айлын өвөлжөөнд очсон тэгтэл тэр өвөлжөөний малын саравчны ард тарааж эгнүүлэн тавьсан байшингийн мод гэмээр бүдүүн урт бөөрөнхий моднууд байсан тэгээд би  дүү ******** ,********  нарыг энэ модноос ач гэсэн тэгээд бид гурав тэр модноос ачсан би ******** ,********  нарт хэний мод гэдгийг хэлээгүй тэгээд би ачуулсан моднуудаа өөрийнхөө өвөлжөөний ард аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

-******** ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Баян-Адарга сумын Хуурай хөтөлж гэх газар очиход модны захад айлын өвөлжөө таарсан тэр үед бид гурвийн машин шаварт суучих гээд хий эргээд арай гэж явж байсан тэгээд бид хэд модны захад байсан өвөлжөө рүү очиход тэр өвөлжөөний малын саравчны ард эгнүүлээд тавьчихсан бүдүүн урт моднууд байсан тэгтэл ********  ах тэр модноос ач гэсэн тэгээд********  бид хоёр модноос ачсан. ...Бид гурав ачсан моднуудаа өвөлжөөн дээр буулгасан одоо манай өвөлжөөн дээр байгаа. Би хүний мод гэдгийг мэдээгүй ********  ахыг ач гэхээр нь ачсан өөрийнх нь л мод юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

-******** ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Баян-Адарга сумын Хуурай хөтөлж гэх газар очиход модны захад айлын өвөлжөө таарсан тэр өвөлжөөний саравчны ард эгнүүлээд тавьчихсан бүдүүн урт моднууд байсан. Тэгээд бид гурвын машинууд шаварт суучих гээд хий эргээд явж чадахгүй байсан тэгтэл ********  ах энэ модноос ач гэсэн тэгээд модны захад байсан өвөлжөөний арын эгнүүлж тавьсан байсан урт бүдүүн модноос ачсан. ...Бид гурав ачсан моднуудаа манай хүргэн ахын өвөлжөөнд малын саравчны ард буулгасан. ...Би хэний моднууд гэдгийг мэдээгүй. ********  ахыг ач гэхээр нь өөрийнх нь мод юм байх гэж бодсон...” /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сард би Хэнтий аймгийн Биндэр суманд 4 дугаар багийн нутаг Улиастайн Хүнхэр гэх газарт манай өвөлжөө байдаг юм. Би өвөлжөөгөө эргэхээр явж байгаад манай ойролцоо байдаг ********  гэх ахын өвөлжөөний урдуур замаар явж өнгөрөхөд өвөлжөөнийх нь ард цагаан, хөх өнгийн 2 портер автомашин зогсож байсан. Тухайн үед өдөр 13-14 цагийн орчим байсан. Тэгэхээр нь би эзгүй өвөлжөөн дээр ямар хүмүүс байдаг юм бол гээд яваад очиход 3 залуу байсан. Тэд нар өвөлжөөн дээр мод хөрөөдөж байсан. ******** гийн байшингийн ард хураасан модноос хөрөөдөж байсан. Би тэр залууст хандан юу хийж байгаа юм, энэ та нарын мод юм уу гэхэд огт юм дугараагүй. Тэгэхээр нь би машин болон хүмүүсийн зургийг утсаараа дарж авчхаад явсан. Тэгээд би өвөлжөөн дээрээ очоод байж байтал араас тухайн хоёр машинтай залуус ирээд уулзъя аа ах гэхээр нь би та нартай уулзаж яах билээ гэтэл бид нарт модны хэрэг гараад хэдэн мод авсан юм. Өвөлжөөний эзэн ямар хүн байдаг юм бол уулзаж модыг нь бүрэн болгож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********  ахын гэрийг зааж өгөөд явуулсан. Би орой очоод ********  ахад утсаар хэлсэн. Тухайн залуучууд цагаан өнгийн ********  улсын дугаартай портер, хөх өнгийн ********  улсын дугаартай портер машинууд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/, 

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надаас ********  нь 2019 онд байшингийн модыг нэг тугалтай үнээ, шүдлэн эр үхэр, нэг бяруугаар зарсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 107-108  дугаар хуудас/, 

 

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШД-395 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр  хх-ийн 137-139  дүгээр хуудас/,

 

-******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ланд 80 маркийн автомашинтай хүмүүс хүрээд ирсэн, тэгээд уг хүмүүс ирээд надад хандан та нар яагаад айлын модноос аваад байгаа юм бэ, энэ моднууд чинь миний таньдаг хүний мод байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед ямар нэгэн зүйл огт хэдээгүй, тэгээд байж байтал уг хүмүүс бид хэдийн зургийг гар утсаараа авчхаад цаашаагаа хөдлөөд яваад өгсөн, тэгэхээр нь ******** ,********  бид гурав хөрөөдсөн байсан моднуудаа миний машинд ачиж дуусаад би машинтайгаа хөдөлж яваад уг хүмүүсийн очсон айлд нь очиж уг хүмүүстэй уулзаад би энэ модноос нь нэлээн хэдэн тооны мод ачлаа, та нар хараарай, нэг машин нь ачаагүй, хоосон байгаа шүү, би энэ модныхоо мөнгө, төгрөгийг эзэнд нь өгчихнө гэж хэлээд модны эзний нэр ус, утсыг нь аваад ******** ,********  бид гурав тус тусынхаа машинтайгаа тэндээс хөдлөөд явсан. ...******** ,********  хоёрыг хүрээд ирэхээр нь ******** ,********  хоёрт хандан эндээс хэдүүлээ түлээний модоо бэлтгээд явна гэж хэлсэн, тэгэхэд ******** ,********  хоёр за гэж хэлээд надтай хамт уг айлын модноос нь бэлтгэсэн юм. Тухайн үед ******** ,********  хоёр уг модыг айлын мод гэдгийг нь мэдээгүй, намайг энэ модноос ачна гэхээр нь л миний дүү нар болохын хувьд миний үгэнд маань ороод л уг айлын модноос ачилцсан юм. Өөр ямар нэгэн асуудал бол байхгүй...” /1 дүгээр хх-ийн 154-157 дугаар хуудас/,

 

“...үгүй ээ энэ асуудалд ******** ,********  нар нь ямар нэгэн холбоогүй, тухайн үед ******** ,********  нар нь дээрх моднуудыг миний мод гэж бодсон байсан, би хулгайн хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй амлаж байна...” /2 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

-******** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...********  бид хоёр ********  ахын машиныг нь дагаад араас нь явсан бөгөөд ********  ахыг яг хаашаа явж байгаа болохыг нь мэдээгүй, тэгээд********  бид хоёр ********  ахын машиныг араас нь машинаараа дагаад явж байхад ********  ах Хуурай хөтөлж гэх газрын орчимд ирээд нэг эзэнгүй айлын өвөлжөө рүү явсан, тэгэхээр нь********  бид 2 араас нь дагаад уг эзэнгүй айлын өвөлжөөн дээр ирсэн, тэгэхэд ********  ах********  бид хоёрт хандан хэдүүлээ эндээс түлээний модоо бэлтгээд авч явна гэж хэлсэн... ...Ланд 80 маркийн автомашинтай хүмүүс бид хэд дээр хүрээд ирсэн. Тэгээд уг хүмүүс ********  ахтай уулзаад юм яриад байсан бөгөөд би тэр хүмүүсийг ********  ахтай юу гэж ярьсан болохыг нь сонсоогүй бөгөөд би тухайн үед тэр хэдээс бага зэрэг зайтай байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-164 дүгээр хуудас/,

-******** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед ********  ах эндээс мод ачна гэхээр нь л би ********  ахын үгэнд ороод модыг нь ачиж өгсөн, тэрнээс биш би уг модыг өөр хүний мод байсан болохыг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-171 дүгээр хуудас/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /1 дүгээр хх-ийн 174-177 дугаар хуудас/,

 

-Хохирогч ******** ын 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...миний байшингийн модыг ********  зөвшөөрөлгүй авснаас үүдэн надад 3,000,000 төгрөгийг хохирлыг учруулсан. Уг төлбөрийг ********  нь 2021-12-24-ны өдөр ******** ын дансанд 5028352897 тоот дансанд шилжүүлэн учирсан хохирлыг бүрэн арилгасан учир ********  миний бие ******** ид гомдол, саналгүй болно...” гэх нотариатаар баталгаажуулсан баримт /1 дүгээр хх-ийн 199 дүгээр хуудас/,

 

-2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 11-16  дугаар хуудас/,  

 

-2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 17-19  дугаар хуудас/, 

 

-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн тус компанид туслахаар ажиллаж байсан ********  гэх залуу би энэ модыг цалингийнхаа оронд авсан юм, энэ модоо хүнд зарах гэсэн нөгөө хүн маань бичиг баримттай бол авна гээд байна, ...Тэгээд ********  гэх залууд мод бэлтгэлийн хяналтын хуудас хяналтын хуудас бичиж өгөх гэсэн боловч тухайн үед хяналтын хуудас байгаагүй болохоор би Дуурлигийн овоо компанийн хяналтын хуудсан дээр бичиж өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 27-28 дугаар хуудас/, 

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********  цалингийнхаа оронд авсан модоо мод бэлтгэлийн талбай дээр байлгаж байгаад жилийн дараа ч билүү мод бэлтгэсэн газарт ойрхон өвөлжөө нь байдаг Биндэр сумын ********  гэх хүнд зарсан сурагтай байсан. ...********  тухайн модоо ********  гэх хүнд зарахдаа хяналтын хуудас хэрэглээд байх ч шаардлага байхгүй. ...тэгэхээр 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Онон балжийн тусгай хамгаалалттай газрын “Хуурай хөтөлж” гэх газар бэлтгэсэн 7.7 га талбайгаас бэлтгэсэн модноос ******** ад өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 34-35 дугаар хуудас/, 

 

-Гэрч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би компанийнхаа хяналтын хуудас, болон эрхийн бичгийг шүүж үзэхэд хэргийн материал дээр байгаа хяналтын хуудас байхгүй болохоор энэ хяналтын хуудсыг засварлаж ашигласан байна гэж үзэж байна. Хэргийн материал дээр байгаа мод бэлтгэлийн хяналтын хуудсан дээрх гарын үсэг яалтачгүй миний гарын үсэг мөн байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 37-38 дугаар хуудас/, 

 

-Гэрч ******** ын “...тэр үеэр манайх түлээний модгүй болчхоод манай нөхөр ********  нь өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн ********  улсын дугаартай портер 2 маркийн автомашинтайгаа Хуурай хөтөлж гэх газрын ойр орчимд байдаг мод бэлтгэлийн газарт очиж хаягдал, хог болсон моднуудыг мод бэлтгэлийн хүмүүстэй нь очиж уулзаад түүж авчрахаар явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

-Хэрэг гарсан газар болон яллагдагч ******** ийн зуслан, өвөлжөөний хоорондох зайг харуулсан схем зураг /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/270 дугаартай “...Мөн захирамжийн 3 дахь заалтад "...Гэрч ******** ын мэдүүлэгт: "...3 залуу өвөлжөөн дээр мод хөрөөдөж байсан. Би тэр залууст хандан юу хийж байгаа юм, энэ та нарын мод юм уу гэхэд огт юм дуугараагүй... би машин болон хүмүүсийн зургийг нь дарж аваад явсан..." /хх-н 102 тал/ гэж дурдагдсан, мөн ******** ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: "...Түлээний модонд Хуурай хөтөлж гэх газарт очиход айлын өвөлжөө таарсан. Өвөлжөөний саравчны ард бүдүүн урт моднууд байсан. Машин шаварт суучих гээд хий эргээд байсан, тэгтэл ********  ах модноос ач гэхээр ачсан. Бүдүүн урт байшингийн мод гэмээр бөөрөнхий моднууд байсан. Бид ход хоорондоо ярилцаж байгаад ачсан..." гэж /хх-ийн 98 тал/ мэдүүлсэн байхад яллагдагч нарын мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй /түлээний модонд явсан хүмүүс гэнэт өөр мод ачсан нь эргэлзээтэй/ байх тул дахин шалгах... Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэх байдлыг дахин шалгаж шаардлагатай бол яллагдагчаар татах..." талаар тусгасан байхад гүйцэд шалгаагүй...” гэх захирамжийн хэсэг /2 дугаар хх-ийн 113-115 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/51 дугаартай “...анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/270 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 2, 4 дэх заалтуудад заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй гэж үзлээ...” гэх магадлалын хэсэг /2 дугаар хх-ийн 143-148 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 162-164 дүгээр хуудас/,

 

-Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “...Хэрэгт холбогдолтой автомашины даац, эзлэхүүнээр тооцвол 1,76 метрийн урттай, 14,5 см-н диаметртэй нарийн мод 26 ширхэг 1м3 модыг зөвхөн нэг удаагийн ачилтаар ачигдах боломжтой. 2,04 метрийн урттай, 21,5 см-н урттай диаметртэй бүдүүн мод 13 ширхэг 1м3 модыг зөвхөн нэг удаагийн ачилтаар ачигдах боломжтой юм. 1м3 хуурай модны жин 800-900 кг, 1 м3 нойтон модны жин 900-1400 кг байна. Хэрэгт ач холбогдолтой тухайн автомашинд 4 метрийн урттай 34 ширхэг нарийн бүдүүн модыг нэг удаагийн ачилтаар ачих боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /2 дугаар хх-ийн 176-177 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

1.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно., 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******** , Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас ******** , ********  нартай бүлэглэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим ******** ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм буюу ********  улсын дугаартай хөх өнгийн “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл, мөн ******** ХЭА улсын дугаартай “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж ******** од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ********  нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас ******** , ********  нартай бүлэглэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим ******** ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм буюу ********  улсын дугаартай хөх өнгийн “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл, мөн ******** ХЭА улсын дугаартай “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж ******** од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ********  нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас ******** , ********  нартай бүлэглэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим ******** ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм буюу ********  улсын дугаартай хөх өнгийн “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл, мөн ******** ХЭА улсын дугаартай “Портер2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж ******** од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан нь машин механизм ашиглаж Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд модоо хайж сураглаад явсан чинь манай байшингийн модыг Баян-Адарга сумын харьяат ******** , дүүгийнхээ хамт 2 портер маркийн машинтай ирээд хулгайлаад ачаад явж байхыг нь Биндэр сумын харьяат Гомбосүрэн гуайн хүү ********  гэх хүн харсан байсан...” гэх мэдүүлэг,

 

 “...Би нийтдээ 34 тооны шинэс модоо хулгайд алдсан. ...тэгээд байж байтал 2021 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Биндэр сумын ********  гэх залуу манай өвөлжөөн дээр байсан миний байшин барих гэж байсан моднуудыг ******** , ******** ,********  гэх хүмүүс хулгайлан авч байхыг хараад зургийг нь дарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сард би Хэнтий аймгийн Биндэр суманд 4 дугаар багийн нутаг Улиастайн Хүнхэр гэх газарт манай өвөлжөө байдаг юм. Би өвөлжөөгөө эргэхээр явж байгаад манай ойролцоо байдаг ********  гэх ахын өвөлжөөний урдуур замаар явж өнгөрөхөд өвөлжөөнийх нь ард цагаан, хөх өнгийн 2 портер автомашин зогсож байсан. Тухайн үед өдөр 13-14 цагийн орчим байсан. Тэгэхээр нь би эзгүй өвөлжөөн дээр ямар хүмүүс байдаг юм бол гээд яваад очиход 3 залуу байсан. Тэд нар өвөлжөөн дээр мод хөрөөдөж байсан. ******** гийн байшингийн ард хураасан модноос хөрөөдөж байсан. Би тэр залууст хандан юу хийж байгаа юм, энэ та нарын мод юм уу гэхэд огт юм дугараагүй. Тэгэхээр нь би машин болон хүмүүсийн зургийг утсаараа дарж авчхаад явсан. Тэгээд би өвөлжөөн дээрээ очоод байж байтал араас тухайн хоёр машинтай залуус ирээд уулзъя аа ах гэхээр нь би та нартай уулзаж яах билээ гэтэл бид нарт модны хэрэг гараад хэдэн мод авсан юм. Өвөлжөөний эзэн ямар хүн байдаг юм бол уулзаж модыг нь бүрэн болгож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********  ахын гэрийг зааж өгөөд явуулсан. Би орой очоод ********  ахад утсаар хэлсэн. Тухайн залуучууд цагаан өнгийн ********  улсын дугаартай портер, хөх өнгийн ********  улсын дугаартай портер машинууд байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надаас ********  нь 2019 онд байшингийн модыг нэг тугалтай үнээ, шүдлэн эр үхэр, нэг бяруугаар зарсан юм...” гэх мэдүүлэг,

 

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШД-395 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

-2022 оны 04 дүгээр сарын  13-ны  өдрийн  Хэргийн  газарт  нөхөн  үзлэг  хийсэн

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

-2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн тус компанид туслахаар ажиллаж байсан ********  гэх залуу би энэ модыг цалингийнхаа оронд авсан юм, энэ модоо хүнд зарах гэсэн нөгөө хүн маань бичиг баримттай бол авна гээд байна, ...Тэгээд ********  гэх залууд мод бэлтгэлийн хяналтын хуудас хяналтын хуудас бичиж өгөх гэсэн боловч тухайн үед хяналтын хуудас байгаагүй болохоор би Дуурлигийн овоо компанийн хяналтын хуудсан дээр бичиж өгчихсөн юм...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********  цалингийнхаа оронд авсан модоо мод бэлтгэлийн талбай дээр байлгаж байгаад жилийн дараа ч билүү мод бэлтгэсэн газарт ойрхон өвөлжөө нь байдаг Биндэр сумын ********  гэх хүнд зарсан сурагтай байсан. ...********  тухайн модоо ********  гэх хүнд зарахдаа хяналтын хуудас хэрэглээд байх ч шаардлага байхгүй. ...тэгэхээр 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Онон балжийн тусгай хамгаалалттай газрын “Хуурай хөтөлж” гэх газар бэлтгэсэн 7.7 га талбайгаас бэлтгэсэн модноос ******** ад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би компанийнхаа хяналтын хуудас, болон эрхийн бичгийг шүүж үзэхэд хэргийн материал дээр байгаа хяналтын хуудас байхгүй болохоор энэ хяналтын хуудсыг засварлаж ашигласан байна гэж үзэж байна. Хэргийн материал дээр байгаа мод бэлтгэлийн хяналтын хуудсан дээрх гарын үсэг яалтачгүй миний гарын үсэг мөн байна...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ын “...тэр үеэр манайх түлээний модгүй болчхоод манай нөхөр ********  нь өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн ********  улсын дугаартай портер 2 маркийн автомашинтайгаа Хуурай хөтөлж гэх газрын ойр орчимд байдаг мод бэлтгэлийн газарт очиж хаягдал, хог болсон моднуудыг мод бэлтгэлийн хүмүүстэй нь очиж уулзаад түүж авчрахаар явсан...” гэх мэдүүлэг,

 

-Хэрэг гарсан газар болон яллагдагч ******** ийн зуслан, өвөлжөөний хоорондох зайг харуулсан схем зураг,

 

-Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “...Хэрэгт холбогдолтой автомашины даац, эзлэхүүнээр тооцвол 1,76 метрийн урттай, 14,5 см-н диаметртэй нарийн мод 26 ширхэг 1м3 модыг зөвхөн нэг удаагийн ачилтаар ачигдах боломжтой. 2,04 метрийн урттай, 21,5 см-н урттай диаметртэй бүдүүн мод 13 ширхэг 1м3 модыг зөвхөн нэг удаагийн ачилтаар ачигдах боломжтой юм. 1м3 хуурай модны жин 800-900 кг, 1 м3 нойтон модны жин 900-1400 кг байна. Хэрэгт ач холбогдолтой тухайн автомашинд 4 метрийн урттай 34 ширхэг нарийн бүдүүн модыг нэг удаагийн ачилтаар ачих боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн  хүрээнд  хэргийг  хянан  шийдвэрлэх

зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргаж оролцов.

 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******** , ******** , ********  нар нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг хуурай Өлзийт гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим хохирогч ******** ын эзэмшлийн өвөлжөөний ард талд хураалттай байсан бөөрөнхий модыг засаж бэлдсэн, шинэс төрлийн 34 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч ******** од нийт 4 420 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч ******** ын мэдүүлэг, гэрч Буянжаргалын мэдүүлэг, гэрч Хэрлэнцэцэгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” компанийн 395 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрч Ганзориг, Баттулга, Мөнхтуяа, ...нарын мэдүүлэг, хэргийн газар болон ******** ийн зуслангийн өвөлжөөний хоорондын зайг харуулсан үзлэгийн зураг, 80-92 улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийн тэвшний эзлэхүүнийг гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ******** , ******** , ********  нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын 34 ширхэг модыг хууль бусаар авч хулгайлан хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд бүрэн төлөгдсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болохыг   хуульчлан тогтоосон байдаг. Хэргийн үйл баримтын хувьд 34 ширхэг модыг тээвэрлэж, машины тэвш дээрээ ачиж ******** ийн гэрийн гадаа буулгасан үйл баримтууд тогтоогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, хамтран оролцсонд тооцно гэж хуульчилсан. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар үгсэн тохиролцон, тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэхийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж хуульчилсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг 2 буюу түүнээс олон хүн үйлдсэн бол бүлэглэн үйлдсэн тооцно гэж тус тус хуульчилсан. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******** , ******** , ********  нар нь мод бэлтгэлийн ангиас хаягдмал түлээний модонд явсан талаар мэдүүлэг өгдөг. ******** , ********  нар нь надад модонд явсан гэж хэлсэн, ********  түлээний модонд явна гэж хэлээгүй, мод ачилцаад өгчих гэж хэлсэн гэх талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн модыг түлээний мод бэлтгэхээр авсан эсэх талаар асуухад би мэдээгүй, мэдэхгүй гэж хариулсан. ********  тухайн модыг түлээнд ашиглах гэж байгаа, энэ модыг бэлтгэе, ачъя гэх талаар мэдүүлэг өгч байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй, гэм буруугаа далдалж, нуух, өөрөөсөө холдуулж мэдүүлэг өгч байна. Шүүгдэгч ******** , ******** , ********  нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, тухайн модыг ачиж тээвэрлэсэн талаар нотлох баримтуудаар тогтоогдсон.  Шүүхийн хэлэлцүүлэгт ********  “тухайн модыг ачилцсан” гэж хэлсэн. Мод бэлтгэлийн газраас хаягдмал түлээний модыг авч түлдэг. Гэтэл замд таарсан айлын өвөлжөөн дээрээс бөөрөнхий болгож, засаж бэлдсэн байшингийн модыг хөрөөдөж, ачсан үйлдлийг мэдэх боломжтой байсан. Юу болоод байгаа юм бэ, таны мод байсан ч гэсэн дундуур нь хөрөөдчих юм уу, байшин барих боломжтой модыг хөрөөдөж байгаа нь зөв юм уу гэх талаар шүүгдэгч нар мэдэх боломжтой. Үйлдлээрээ санаатай нэгдсэн. Шүүгдэгч нар нь гэрээс гарахдаа үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж энэ гэмт хэрэг дууссан үйл баримт нь гэрч Буянжаргалын мэдүүлгээр давхар тогтоогдож байна. Гэрч ******** той уулзаж ямар учиртай юм бэ гэж хэлсэн. 2 автомашин миний ардаас ирж уулзсан. Би ******** ид хохирогчийн гэрийг зааж өгсөн гэх талаар хэлсэн гэж байна. Эдгээр нөхцөл байдлыг мэдсэн атлаа ********  нь ******** , ********  нарт хэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэрч Буянжаргал “та хэд хүний өвөлжөөн дээр байна. Энэ үйлдэл чинь ямар учиртай юм бэ, зөвшөөрөл авсан юм уу” гэх талаар мэдэгдсэний дараа модыг ачиж, тээвэрлэж өөрийн өвөлжөөн дээр буулгасан. Энэхүү үйлдэлд ******** , ********  нар оролцсон. Тийм учраас энэхүү үйлдлийг ******** , ********  нар мэдээгүй байх боломжгүй юм. Шүүгдэгч нар түлээний мод авах эцсийн зорилготой явж байсан атлаа байгалийн шавар ус болон байшин барих зориулалттай модыг хөрөөдөж ачсан, гэрч ирсний дараа ямар хүн ирсэн, юу гэж хэлсэн эсэхийг ярилцаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нараас үлдсэн мод нь яасан бэ гэхэд би түлээд устгасан гэдэг. Хамгийн анхны мэдүүлэгт мэдэж байсан талаар мэдүүлэг өгсөн. Прокурорын зүгээс яллах талын нотлох баримт болгож ашиглаагүй. ********  тухайн гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүйгээ мэдсээр байж өөрийн эзэмшилд ашиглах, захиран зарцуулах боломжийг олгож өвөлжөөн дээрээ тээвэрлэж авчирсан нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн. ******** , ********  нартай үйлдлээрээ санаатай нэгдсэн. Хэргийн нөхцөл байдлыг бодит байдалтай нийцүүлэн үзэхээр байшин барих зориулалттай бэлтгэхгүй. Хулгайлах гэмт хэрэг нь онцлогтой, нууц далд аргаар, өмчлөх эрхийн эсрэг, шунахайн сэдэлтэйгээр захиран зарцуулах боломжийг олгосон буюу тухайн модыг тээвэрлэж авчирсан, засаж бэлтгэснээр тухайн гэмт хэрэг бүрэн төгссөн. Гэрч Буянжаргал шүүгдэгч нараас асуух үед тухайн гэмт хэрэг бүрэн төгссөн. Байшин барих зориулалттай модыг дундуур нь хөрөөдөж бэлтгэн тээврийн хэрэгсэлд ачсан. Энэ гэмт хэргийг төгссөн талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтууд цугларсан. Шүүгдэгч нар огт мэдээгүй, 3,4 хоногийн дараа мэдсэн гэдэг. Гэтэл тухайн үед гэрч хохирогч руу залгаад мэдээлэл өгөхөд хохирогч ******** той холбогдсон талаар ********  мэдүүлэг өгдөг. 2,3 давтамжтай тээврийн хэрэгслээр явсан уу гэхэд үгүй нэг удаа явсан гэж хэлдэг. Үлдсэн модын өргөн, диаметрээр нь туршилт хийж үзсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын ажиллагаанд авагдаагүй, хавтаст хэрэгт цуглараагүй зүйлийг ******** ийн зүгээс ярьж байна. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын зүгээс тухайн нөхцөл байдлыг үгүйсгэсэн талаар нотлох баримт байхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт, хэрэг үйлдэгдсэн шинж чанар, бодит байдалд зэрэгт үндэслэн дүгнэхэд шүүгдэгч ******** , ******** , ********  нар нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн. Тухайн гэмт хэрэг нь бүрэн төгссөн байна. Иймд ******** , ******** , ********  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт болон мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд бүрэн төлөгдсөн. Энэ талаар хэрэгт авагдсан. Хохирогч гомдол, саналгүй гэх талаар бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй талаар тооцуулах саналтай байна...”,  

Шүүгдэгч ******** ийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч ******** ийн тухайд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Хуурай хөтөлж гэх газраас бусдын олон тооны модыг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэхүү шүүх хуралдаанд оролцож байгаа. ...Гэм буруугийн тал дээр ********  ямар нэгэн маргаангүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэм буруутайд тооцуулах тухай ...хүлээн зөвшөөрч байна...”,

 

Шүүгдэгч ******** , ********  нарын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...******** ийн гуйсан үйлдлээр ******** , ********  нар нь Баян-Адарга сумын Хуурай хөтөлж гэх газар руу хамт явсан. Мод хулгайлах үйлдэлд нь хамт оролцсон гэж байгаа боловч ******** ийг гэмт хэрэг үйлдэж байгааг баттай сайн мэдэж байсан, үг үйлдэл, шунахай сэдэлд ямар нэгэн ашиг сонирхолд тулгуурлан субьектив санаа зорилгоор оролцсон болох, зорилгын хүрээнд хамтарсан гэдэг нь хангалттай, бодитой тогтоогдоогүй болох нь яллагдагч ******** ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “модонд явсан, машин шаварт суугаад хий эргээд байсан, өвөлжөөнөөс мод ачсан, өөрийн өвөлжөөний ард буулгасан” гэдэг. Шүүгдэгч ******** ын өмгөөлөгчгүй анхны гэрчээр мэдүүлэгт “хүний мод гэдгийг мэдээгүй, ********  ах ач гэхээр нь ачсан. Өөрийнх нь мод гэж бодсон” /1 дүгээр хх-н 94 дүгээр хуудас/, өмгөөлгөгчгүй ******** ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “түлээний модонд явсан нь үнэн. Ус, шавар ихтэй учир машин хий эргээд явахгүй байсан. ********  ах модноос ач гэхэд нь өөрийнх нь мод байх гэж бодсон” /1 дүгээр хх-н 97 дугаар хуудас/. Яллагдагч ******** ийн мэдүүлэг  /1 дүгээр хх-н 155-157 дугаар хуудас/, шүүгдэгч ******** , ********  нарын мэдүүлэгт “ ланд-80 маркийн машинтай хүн ирж ********  ахтай юм яриад байсан. Юу ярьсныг нь мэдэхгүй байна /1 дүгээр хх-н 163-164 дүгээр хуудас/, эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдож байна. ******** ийн гуйлтаар ******** , ********  нар нь модонд явсан нь үнэн,  хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгааг баттай сайн мэдээгүй, тухайн хэрэгт ямар нэгэн шунахайн сэдэл зорилго байгаагүй, эдийн ашиг сонирхол байгаагүй, субьектив шинж, обьектив үйлдэл байхгүй зэрэг эдгээр хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Буянжаргалаас мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлэг нь тодорхой бус, хүмүүстэй 3 залуу байсан. Та нар юу хийж байгаа юм бэ гэхэд юу ч дуугараагүй гэдэг. Хэнд нь хандаж хэлсэн нь ойлгомжгүй. Намайг гэрээс өвөлжөөнд ирэхэд энэ хүмүүс ирж уулзсан гэдэг. ********  ирж уулзсан юм уу, хэн ирж уулзсан нь тодорхойгүй байна /1 дүгээр хх-н 102 дугаар хуудас/. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчийг оролцуулахад “би ланд-80 машинтайгаа ирсэн. ********  надтай ойрхон байсан. Цаана нь байсан хүмүүс дизл машин асаалттай байсан учир миний яриаг сонсоогүй байх магадлалтай гэдэг. Дараа нь гэрийн гадаа зөгий нь  дээр ирэхэд ********  надтай ирж уулзсан. Нөгөө 2 хүн машинаасаа буугаагүй. Надад хүний мод аваад явж байна. ********  гэх хүний гэрийн хаяг, утсыг нь хэлээд  өгчих гэхээр нь би гэрийг нь зааж өгөөд явуулсан гэдэг. Энэ талаар мөн гэрчийн мэдүүлэг аваагүй байхад ********  “би ганцаараа машинаас буусан. Нөгөө 2 буугаагүй. Би Буянжаргалтай уулзаад ийм юм болчихлоо гэрийн хаяг, утасны дугаарыг нь хэлээд өгчих гэхэд гэрийн хаягийг нь зааж өгсөн. Тэгээд бид нар машинтайгаа хөдөлсөн гэдэг. Гэрчийн мэдүүлэг, мөрдөн байцаах шатанд хамтран оролцсон гэх хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хангалттай сайн тогтоогдоогүй байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 645 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгийг Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааны практик, гэмт хэргийн шинж, нийгэмд аюултай үйлдлээр гэмт хэрэг гэдгийг тодорхойлдог. Эрүүгийн хуульд заасан обьектив, субьектив шинжүүдийг ойлгоно. Энэхүү 2 шинжийг аль, аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд эдгээр шинжийн аль нэг нь тооцогдоогүй байхад зөвхөн үр дагаварт түшиглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж тайлбарласан. Обьектив, субьектив шинжийн гэм буруу, тухайн гэмт хэргийн сэдэл зорилго, зайлшгүй тогтоох шаардлагатай. Гэмт хэргийн субьектив талын зайлшгүй шинж болох гэм буруу үгүйсгэгдвэл гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдоно. Гэм буруу нь гэм буруу, сэдэл, санаа зорилго гэсэн элементээс бүрдэнэ. Үүнийг заавал тогтоох шаардлагатай. Гэтэл улсын яллагч хэлэхдээ үгсэн тохиролцоогүй, түлээний модонд явсан нь ойлгомжтой. Шүүгдэгч нар зөвшөөрөлгүй хүний мод ачсан. Мэдээгүй байх боломжгүй, мэдсэн байх ёстой. Түлээний модыг цуг ачилцаж явсан байна. Тийм учраас шүүгдэгч нар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Улсын яллагч зөвхөн үр дагаварт үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж яллах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Шүүгдэгч ******** , ********  нарын субьектив шинж нь юу вэ, ******** ийг хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг мэдэж байсан эсэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэдэг өмгөөлөгчийн байр суурьтай оролцож байна. Иймд ******** , ********  нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...” гэж тус тус мэтгэлцдэг.

 

1.2.Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэсэн үндэслэл:

 

Шүүгдэгч ******** , ********  нарын өмгөөлөгч С.Нарангэрэл болон шүүгдэгч ******** , ********  нар нь гэм буруугийн хувьд маргаж, хулгайн мод гэж мэдээгүй, ахдаа туслахаар тухайн модыг ачилцсан гэж мэтгэлцдэг боловч 1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дугаар хуудаст авагдсан гэрч Б.Буянжаргалын мэдүүлэгт: “...Би тэр залууст хандан юу хийж байгаа юм, энэ та нарын мод юм уу гэхэд огт юм дугараагүй. Тэгэхээр нь би машин болон хүмүүсийн зургийг утсаараа дарж авчхаад явсан. Тэгээд би өвөлжөөн дээрээ очоод байж байтал араас тухайн хоёр машинтай залуус ирээд уулзъя аа ах гэхээр нь би та нартай уулзаж яах билээ гэтэл бид нарт модны хэрэг гараад хэдэн мод авсан юм. Өвөлжөөний эзэн ямар хүн байдаг юм бол уулзаж модыг нь бүрэн болгож өгнө гэж хэлсэн....” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасан байдаг.

 

Шүүгдэгч ******** , ******** , ********  нар нь гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогч Д.******** ын шинэс төрлийн 34 ширхэг модыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.    

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******** , ******** , ********  нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ын өмчлөлийн 34 ширхэг мод хулгайд алдагдаж, түүнд 4,420,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч ******** , ******** , ********  нар энэ хэргийн хохирогч ******** ын өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөлийн 34 ширхэг модыг хулгайлж хохирогчид 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

2.2.Нэгдүгээр хавтас хэргийн 199 дүгээр хуудаст хохирогч ******** ын 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...миний байшингийн модыг ********  зөвшөөрөлгүй авснаас үүдэн надад 3,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан. Уг төлбөрийг ********  нар нь 2021-12-24-ны өдөр ******** ын 5028352897 тоот дансанд шилжүүлэн учирсан хохирлыг бүрэн арилгасан учир ********  миний бие ******** ид хохирол, гомдол, саналгүй болно...” гэх нотариатаар баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ.

 

Иймд шүүгдэгч ******** , ******** , ********  нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** од учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх  төлбөргүй гэж дүгнэв.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч ******** , ******** , ********  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан машин механизм ашиглаж Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.

           

3.2.Шүүгдэгч ******** , ******** , ********  нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.3.Шүүгдэгч ******** , ******** , ********  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай, шүүхээс шүүгдэгч ******** , ******** , ********  нарын гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******** ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялыг оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч ******** , ********  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 5 сарын хорих ялыг оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, гэмт хэрэг үйлдэж олсон 15 ширхэг үлдсэн модыг улсын орлого болгуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-92 улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулах, ********  портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 14 173 250 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгуулах саналтай байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна...” гэх дүгнэлт, санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч ********  нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа энэхүү шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч оролцсон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч болох прокурорын дуудсан цагт ямар нэгэн саадгүй, сахилга баттай оролцон. ********  5-14 насны 4 хүүхэдтэй. Эхнэр нь эмчийн хяналтад байдаг. ******** ийн 800 гаран тооны толгой маллаж амьдралаа залгуулдаг. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хуулийн 1.3 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг миний үйлчлүүлэгчид хэрэглэж өгнө үү. Хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...Улсын яллагч эрүүгийн хариуцлагын маш өндөр хорих ялын саналыг тавьж байна. ******** ийн хувьд гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, бага хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн, анх удаагийн гэмт хэрэг үйлдсэн. Хулгайн гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн. ******** , ******** , ********  нарт  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан   эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...”,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...”,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд “...хэлэх үг байхгүй ...”,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч ******** ийн өмгөөлөгч Б.Төгсбаярын шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч ********  хэдийгээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм  бурууг хүлээн зөвшөөрдөг боловч шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарыг уг гэмт хэрэгт хамтран оролцоогүй, гэм буруугүй гэж хэргийн бусад байдлыг үгүйсгэж мэдүүлдэг. Шүүхээс энэ хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар хамтран оролцох хэлбэрээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн хүрээнд гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно. Иймээс шүүгдэгч ********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүнд ял оногдуулахад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор  уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ******** ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар, шүүгдэгч ******** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч ******** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** ид оногдуулсан 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******** д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******** т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******** , ******** , ********  нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********  улсын дугаартай хөх өнгийн Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, шинэс төрлийн 15 ширхэг бөөрөнхий мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “цагаан цэнхэр өнгийн” бензин моторт гинжит 1 ширхэг хөрөө, цагаан улаан хосолсон бензин моторт гинжит 1 ширхэг хөрөө зэргийг тус тус улсын орлого болгож, мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14,173,250.0 (Арван дөрвөн сая нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийн үнэлгээ бүхий ********  улсын дугаартай Porter-2 маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нар тус бүрээс 4,724,416.0 (Дөрвөн сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа) төгрөгийг гаргуулан улсын орлого болгох, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан  ********  ХЭҮ  улсын  дугаартай Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тус тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ********  дугаарын регистртэй, иргэн ******** т буцаан олгож шийдвэрлэв.

 

Харин ********  улсын дугаартай хөх өнгийн Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай тогтоол, шинэс төрлийн 15 ширхэг бөөрөнхий модыг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн ********  улсын дугаартай тээврийн хэрэгслийн ********** дугаартай гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, ********  улсын дугаартай тээврийн хэрэгслийн ********  дугаартай гэрчилгээг ********  дугаарын регистртэй, иргэн ******** т энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүлээлгэн өгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан машин механизм ашиглаж Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******** ид 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******** д 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******** т 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** ид оногдуулсан 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******** д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******** т оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарын хорих ял эдлэх хугацааг тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ********  улсын дугаартай хөх өнгийн Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, шинэс төрлийн 15 ширхэг бөөрөнхий мод, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “цагаан цэнхэр өнгийн” бензин моторт гинжит 1 ширхэг хөрөө, цагаан улаан хосолсон бензин моторт гинжит 1 ширхэг хөрөө, мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14,173,250.0 (Арван дөрвөн сая нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийн үнэлгээ бүхий ********  улсын дугаартай Porter-2 маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нар тус бүрээс 4,724,416.0 (Дөрвөн сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа) төгрөгийг гаргуулж улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

6.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ********  улсын дугаартай хөх өнгийн Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай тогтоол, шинэс төрлийн 15 ширхэг бөөрөнхий модыг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “********  улсын дугаартай Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг” битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ********  дугаарын регистртэй, иргэн ******** т буцаан олгосугай.

 

8.Шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн ********  улсын дугаартай тээврийн хэрэгслийн ***************** дугаартай гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, ********  улсын дугаартай тээврийн хэрэгслийн ********  дугаартай гэрчилгээг ********  дугаарын регистртэй, иргэн ******** т хүлээлгэн өгөхийг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** , шүүгдэгч ******** , шүүгдэгч ********  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР