| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0175/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000184 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* / 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ************д төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, лаборант мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг******* дугаартай лангуун дээрээс иргэнийн эзэмшлийн маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000184 дугаартай хэргээс:
Эд зүйл хураан авсан тухай “... / /-с цайвар цэнхэр өнгийн IMEI1 , IMEI2 кодтой маркийн гар утсыг хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11, 12 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “... овогтойоос хураан авсан 2022 онд үйлдвэрлэгдсэн маркийн IMEI1, IMEI2 кодтой цайвар ягаан өнгийн гар утсыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 40 минутад хохирогчт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь/,
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр лангуун дээрээ байж байгаад 18 цаг өнгөрөөгөөд лангуугаа хаагаадын гарах хаалганы хажуу талд байдаг хаан банкны бэлэн мөнгөний машинд орлогын мөнгө хийгээд гар утсанд ирсэн орлогын мэдээллийг харах гэж цүнхнээсээ гар утсаа гаргаж харах гэхэд миний гар утас алга болсон байхаар нь лангуун дээрээ орхисон юм байх гэж бодоод очиж үзэхэд байгаагүй. Тэгээд ойрхон байсан хүмүүсийг гуйж өөрийнхөө дугаар руу залгаж үзэхэд миний утас дуудлага авч байсан. Тэгээд би бэлэн хувцас дунд хийж хураасан юм байх гэж бодоод лангууныхаа бүх хувцсыг шалгаж үзэхэд байгаагүй. Тэгэхээр нь хяналтын камерыг шүүлгэж үзэхэд тодорхой юм харагдахгүй байсан болохоор гэр лүүгээ явж очоод охингийн дугаараас өөрийнхөө дугаар руу маш олон удаа залгаж үзэхэд дуудлага авахгүй байж байгаад 19 цаг 40 минутад миний дуудлагыг аваад 12 секунд сонсож байгаад тасалсан. Дахин ямар ч дуудлага авахгүй байсан. Би маркийн гар утсаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Мобикомоос 999,000 төгрөгөөр худалдан авч байсан. ... утсаа хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 100 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “... маркийн 125GB багтаамжтай цайвар цэнхэр өнгийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ш э зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 650,000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 31, 32 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би байрны ломбардад ажилладаг. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 30 минутын үед 20 гаруй насны тайрмал үстэй, бор царайтай эмэгтэй манай ломбардад орж ирээд маркийн гар утас тавих гэсэн юм гэж хэлэхээр нь би гар утсыг нь үзэхэд тухайн эмэгтэйн зураг байсан. Тэгэхээр нь яагаад ийм цөөхөн зураг байгаа юм гэж асуухад би саяхан энэ утсыг худалдаж авсан юмаа гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь үндэслээд гар утсыг нь барьцаалж 250,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай өгөөд явуулсан. Тухайн барьцаанд тавьсан хүний бичиг баримт нь*******ын******* гэсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Шугуй ломбардад мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны баримт /хавтаст хэргийн 94 дэх тал/,
*******ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр, 2023 оын 03 дугар сарын 31-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн хуучин Дарханд байдаг дотор юм үзэж явж байгаад эмэгтэй хүний бэлэн хувцасны лангуун дээрээс Самсунг загварын гар утас аваад хуучин Дарханы 18-н буудал дээр байдаг ломбардад 200,000 төгрөгд барьцаалсан. Би тэр мөнгөөр юм авч идээд хувьдаа хэрэглэсэн. Би тэр гар утасны эзнийг танихгүй. Яг яаж авснаа санахгүй байна. Тухайн үед би мөнгөний хэрэг гараад тэр гар утсыг эзнийх нь зөвшөөрөлгүй аваад ломбарданд барьцаалж мөнгийг нь хэрэглэсэн. ...Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 44 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Туяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* F21 Шизофрений хэв шинжилт эмгэгтэй боловч хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 271 дугаартай “...Болдын******* нь сэтгэцийн хувьд F21 Шизофрений хэв шинжилт эмгэгтэй байна.*******ын*******ийн F21 Шизофрений хэвшинжилт эмгэг нь эмнэл зүйн үзлэг болон шинжилгээгээр тогтоогдож байна.*******ын*******ийн F21 Шизофрений хэв шинжилт эмгэг нь хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.*******ын******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.*******ын*******ийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.*******ын******* нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 110-116 дахь тал/ тогтоогдож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ын*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР