| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00489/И |
| Дугаар | 473 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 473
2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар 139/ШШ2019/00473 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Ул хот, Чи дүүрэг, 1 дүгээр хороо, 1 тоотод байрлах ТХХК-ийн Д салбар /5341469/-ын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сг эрэн сурвалжлуулах тухай 139/2019/00489/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТХХК-ийн Д салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.С, ... нар нь Төрийн банкны Дундговь салбарын харъяа Гурвансайхан тооцооны төвөөс 2017 оны 2 сарын 15-ны өдөр 220400081209 тоот зээлийн гэрээгээр 1360000 төгрөгийг ... авсан. Зээлдэгч Б. С нь зээл авах үедээ Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р баг, Чин 4-10 тоот хаягт бүртгэлтэй байсан бөгөөд одоо тус хаягт оршин суудаггүй талаар багийн засаг дарга нь тодорхойлолт гаргасан. 2019 оны 4 сараас гэрээний үүргээ биелүүлээгүй сураггүй алга болсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. ...Иймд хариуцагч болох иргэн Б.Сг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТХХК-ийн Дундговь салбар нь хариуцагч Б.Сг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан сумын багийн Засаг даргын 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 93 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийн 6-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Б.С гийн /ЗЮ / Дундговь аймаг Гурвансайхан сум 3-р баг Гурвансайхан гэх хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Зээлдэгч Б.С нарын Төрийн банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвтэй 2018 оны 1 сарын 23-ны өдөр байгуулсан 220400081209 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 8-12/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Зана овогт Батчулууны С /ЗЮ /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Сг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б