Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2021/0043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир *******лж, нарийн бичгийн *******ар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/01 дүгээр албан бичиг түүнд хавсаргасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан атлаа байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлээгүй эс үйлдэхүй болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус албан бичиг болон түүний хавсралт төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд нөхөн бүртгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын Хашаат нэртэй газарт орших хайгуулын талбайд ******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-017762 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 4 дүгээр сараас хойш эзэмшин тайлан, төлөвлөгөөгөө хүргүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, хуульд заасан бусад үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрх эдэлнэ гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 221 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл эхний сунгалтыг хийлгэсэн. Цаашид тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд хийгдэх хайгуулын үе шатны ажил дуусаагүй байгаа бөгөөд хоёр дахь удаа 3 жилийн хугацаатайгаар сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 4 баримтаас 3 баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн. Харин мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас хавсаргаж чадаагүй болно. Сунгуулах өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргахаар хуульчлагдсан. Манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн ******* *******д батлуулахаар хүргүүлнэ гэсэн үүргээ биелүүлж, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 03/01 дүгээр албан бичгээрээ Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хариуцагчид батлуулахаар хүргүүлсэн . Харин хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэсэн хуульд заасан үүргээ, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан Сум, дүүргийн ******* ******* энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хууль бус эс үйлдэхгүй гаргаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно. Өөрөөр хэлбэл манай компанийн батлуулахаар хүргүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуульд заасан манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаагаа дээр дурдсаны дагуу 2 дахь удаагаа сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ гэж заасан, мөн зүйлийн 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн ******* *******д хүргүүлж батлуулах гэж заасан бөгөөд мөн зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн ******* *******тай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэж заасныг манай компани дээр дурдсаны дагуу тус тус биелүүлж ажилласан. Хариуцагчийн зүгээс манай компанийн боловсруулж хүргүүлсэн төлөвлөгөөг тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэхгүй хойшлуулсаар ирсэн бөгөөд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан манай өргөдлийг шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа, цаашлаад хариу өгөх хамгийн сүүлийн буюу тус зүйлийн 16.2-д заасан 90 хоногийн хугацаа дууссан тул манай компани 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/02 тоот албан бичгээр ******* аймгийн ******* *******д гомдол гаргасан. Тус гомдолдоо Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасны дагуу батлахыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д заасны дагуу ******* сумын ******* *******д даалгахыг хүссэн. ******* аймгийн ******* ******* манай гомдлыг хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1741 дүгээр албан бичгээр ******* сумын ******* *******д манай боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хууль тогтоомжийн хүрээнд хянан, баталгаажуулж ажиллахыг даалгасан 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 6/743 дугаартай албан бичиг хүргүүлсэн талаар хариу ирүүлсэн. Хариуцагч нь Аймгийн ******* *******ас хүргүүлсэн даалгавар, чиглэлийг үл ойшоож биелүүлэлгүй, хууль бус эс үйлдэхгүйгээ үргэлжлүүлэн гаргаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Манай компаниас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын ******* *******д хүргүүлэх тухайн цаг үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын идэвхжилттэй үе байсан. ... Тухайлбал, тухайн цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт гэдгийг дурдах нь зүйтэй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33-р тогтоолд "хүндэтгэн үзэх  шалтгаан"  гэдэгт хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь  үл хамаарах шалтгаан байсан байдлыг ойлгоно гэж тайлбарласан нь манай нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. ... Иймд дээрх албан бичиг, түүний хавсралт төлөвлөгөөг ******* ******* ХХК-ийн *******, ******* С. нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн ажилтан ******* аймгийн сумын багийн иргэн М.д цахим сүлжээгээр илгээж, улмаар М. нь албан бичиг, түүний хавсралт төлөвлөгөөг хэвлэж, ******* сумын ******* *******д 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 10 минутад сумын ******* даргын албан өрөөнд нь хүлээлгэн өгсөн байдаг. Ийнхүү хүсэлт гаргасан албан бичиг, хавсралт төлөвлөгөөг хүргүүлсний дараа Улаанбаатар хотоос компанийн *******, ******* С. нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах талаар сумын ******* *******тай удаа дараа утсаар ярьж байсан. Тэгэхэд ******* ******* ...сумын ******* даргын ажлыг аваад удаагүй байгаа, энэ талаар сайн мэдэхгүй тул төлөвлөгөөнд эхлээд ******* аймгийн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр гарын үсэг зуруулаад ирвэл дараа нь баталж болно гэсэн хариуг өгсөн байдаг. ... Энэ цагаас хойш манай компаниас сумын ******* *******тай байнга утсаар холбогдож хүсэлтээ илэрхийлсээр байсан. Ингээд сумын ******* даргыг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод байгааг мэдээд тус компанийн *******, ******* С. ******* *******тай автомашины зогсоол дээр уулзаж, түүнд өмнө нь хүргүүлсэн төлөвлөгөөг яаралтай баталж өгөх хүсэлт тавихад асуудлыг судалж байгаа гэсэн хариулт өгсөн байдаг. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Өргөдөл, гомдол гаргах хэлбэрийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 9.1-д зааснаар өргөдөл гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно гэж заасан нь манай компанийн үйл ажиллагаатай нийцэж байна гэж үзэж байна. Түүнчлэн тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно гэсэн өргөдөл, гомдолд тавих шаардлагыг манай компани мөн биелүүлж ажилласан. Дараагийн асуудал нь хариуцагч ******* даргын зүгээс манай төлөвлөгөөг эх хувь биш байсан гэх тайлбар шүүхийн шатанд өгсөн байдаг. Хэрвээ манай албан бичиг, түүнд хавсаргасан төлөвлөгөө нь эх хувь байгаагүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу шаардлага хангаагүй өргөдлийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана гэснийг хэрэгжүүлж болох байсан. Гэтэл энэ хугацаа нь өнгөрсөн. Тухайн үедээ энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хожим хойно шүүхэд гаргасан тайлбартаа өмнө нь огт дурдаж байгаагүй, эх хувь биш гэсэн шалтгаан тоочиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн манайхаас хүргүүлсэн албан бичиг, хавсралт төлөвлөгөө өнөөг хүртэл ******* сумын ******* *******д хувьд нь хадгалагдаж байгаа гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараас харагдаж байна. Манай компанийн зүгээс хариуцагч талын тайлбар нотлох баримтыг харах хүртлээ энэ талаар мэдээгүй байсан. Сумын ******* ******* нь албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хүлээлгэн өгсөн баримтыг хувьдаа хадгалж байгаа нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтөд тухайн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцыг баримтжуулах гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Манай компанийн зүгээс албан бичиг, түүнд хавсаргасан төлөвлөгөөг сумын ******* *******д шууд хүлээлгэн өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно гэж заасантай нийцэж байгаа юм. Харин сумын ******* ******* нь хүлээн авсан тухайн баримт бичгээ Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Өргөдөл, гомдлыг энэ зүйлийн 6,7 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан албан тушаалтан дараах журмыг биелүүлнэ гэсэн заалт мөн заалтын 1-д өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, түүнчлэн албан тушаалтан томилолтоор өөр газар ажиллаж байгаа бол ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ гэсэн заалтыг, Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Байгууллагад ирсэн бүх баримт бичгийг байгууллагын бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авч бүртгэнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Сумын ******* даргын зүгээс дээрх байдлаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шу******* ёс, эрх чөлөө, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуулийн мөн зүйл, заалтад заасан Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэснийг ноцтойгоор зөрчсөн хууль бус үйл явдал болсон. ... Манай компани нь 2015 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш өнөөг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж ирсэн бөгөөд нийт 37,0 сая гаран төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төрийн санд төвлөрүүлж ирснээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу жил бүр хайгуулын ажлын зардлыг гаргаж ирсэн ба нийт дүн 56,0 сая гаран төгрөг байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас манай компанийн Ашигт малтмалын хуулийн дагуу өмнө нь гаргасан нийт 110,0 сая гарган төгрөгийн зардал үр дүнгүй болж, эдийн засгийн эрх ашигт мөн сөргөөр нөлөөлж байна ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлага болох ******* аймгийн ******* сумын ******* даргын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр сарын 40.3-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхгүй нь хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг даалгахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд ... Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... тусгай зөвшөөрлийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл эхний сунгалтыг хийлгэсэн... хоёр дахь удаа 3 жилийн хугацаатайгаар сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/01 дүгээр албан бичгээрээ Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хариуцагчид батлуулахаар хүргүүлсэн гэжээ. ******* сумын ******* ******* болон сумын ******* даргын Тамгын газарт ******* ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/01 дүгээр албан бичиг болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө албан ёсоор ирээгүй болно. Нэхэмжлэлд 3 дугаар сарын 10-ны өдөр 03/01 дүгээр албан бичгээр хүргүүлсэн гэх боловч ямар хэлбэрээр буюу шуудангаар эсхүл цахим хаягаар ******* *******д хүргүүлсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл сумын ******* ******* болон сумын ******* даргын Тамгын газарт хаяглан шуудангаар болон цахим хаягаар ******* ******* ХХК-аас албан бичиг, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг одоог болтол ирүүлээгүй байгаа нь тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Сумын ******* ******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээс биш компаниас албан ёсоор эх хувиар нь ирүүлээгүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж хүргүүлэх хууль эрх зүйн болон бодит байдалд боломжгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т мөн, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үүргийг биелүүлэх боломжгүй байсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байдлаас хамааралтай байна. Харин ******* ******* ХХК-ийн Байгаль орчны хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой аймгийн ******* даргын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/741 дугаартай албан бичгээр ... төлөвлөгөөг хууль тогтоомжийн хүрээнд хянан баталгаажуулж ажиллана уу? гэсэн албан бичиг ирсэн боловч мөн дээрх үндэслэлээр хэрэгжүүлэх боломжгүй байна гэжээ...

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, илт хууль бус, эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Цаг хугацааны хувьд тэр нь түрүүлж байгаа учраас энэ талаар эхэлж тайлбар өгье. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Энэ нь өөрөө танайхаас ирүүлсэн төлөвлөгөө, албан бичгийг бүртгүүлээгүй нь энэ зүйлд хамаарахгүй. Сумын ******* ******* нь Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу ажлын албатай, ажлын алба нь архив, бичиг хэргийг хүлээж авах үүрэгтэй. Түүнээс ******* ******* бичгээ өөрөө хүлээж аваад бүртгэдэг эрх бүхий албан тушаалтан биш. Тийм учраас нэхэмжлэгч компани өөрөө үүргээ биелүүлж сумын ******* даргын Тамгын газрын бичиг хэрэгт албан ёсоор хүсэлт, төлөвлөгөөгөө ирүүлэх ёстой. Нэхэмжлэгч талаас уг төлөвлөгөөг өргөдөл, гомдолтой холбогдуулж тайлбарлаад байна. Гэтэл энэ бол Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөө батлуулах асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч тал уг төлөвлөгөөг 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдаан дээр өгсөн гэж тайлбарладаг боловч 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр өгсөн гэдгийг хариуцагч ...намайг өрөөндөө байхад бичиг өгөх гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь бичгийг авахгүй, төлөвлөгөөтэй нь танилцъя гээд төлөвлөгөөг авч үлдсэн зүйл байдаг. Үүнийг бичгийг өгсөн гэж тайлбарлаад байгаа нь буруу байна. Нэхэмжлэгч тал тухайн төлөвлөгөөг хуулбараар болон эх хувиар хэд хэдэн удаа явуулах боломж байсан байна. Өөрөөр хэлбэл бүх нийтийн бэлэн байдал зарлаж, онц байдал тогтоосон үе байсан боловч улс орны хэмжээнд шуудан харилцаа, цахим харилцаа хэвийн явж байсан. ******* сумын ******* даргын Тамгын газар цахим хаягтай. Цахим хаягаар нь төлөвлөгөөгөө явуулсан бол бүртгэлд бүртгэгдэх боломжтой байсан. Нөгөө талаар улс орон даяар онц байдал зарласан ч гэсэн ******* аймгийн хэмжээнд шуудан харилцаа хэвийн явагдаж, 7 хоногийн 3 дахь өдөр болгон ирж байгаа. Төрийн байгууллагууд шуудан харилцааны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Нэхэмжлэгч талаас 03 дугаар сарын 10-ны өдөр гэсэн бичгийн талаар яриад байна. Энэ албан бичиг хэрэгт байгаа боловч ******* *******, түүний Тамгын газарт байхгүй гэдгийг хэлье. Харин явуулсан гээд байгаа төлөвлөгөө буюу Б.Энхбаяр, С. гэсэн гарын үсэг, тамгыг харахад өнгөтөөр хэвлэсэн шинжтэй ийм төлөвлөгөө ирсэн. Үүнийг ******* ******* хувьдаа биш өөр дээрээ хадгалж байсан зүйл байгаа. ******* ******* энэ төлөвлөгөөг нуугаад, алга болгоод, байхгүй гэж хэлээгүй. Төлөвлөгөөгөө эх хувиар ирүүлээгүй, албан ёсоор ирүүлсэн зүйл алга гэдгийг тайлбарлаад байгаа. Хэрвээ та бүхэн архив албан хэрэг хөтлөлтийн хуульд заасны дагуу төвлөрүүлэн бүртгэнэ гэснийг бүртгээгүй гэж байгаа бол нэхэмжлэгч компани өөрөө сумын ******* даргын ажлын албаны бичиг хэрэгт өргөдөл хүсэлтээ албан бичгээр яагаад өгөөгүй юм бэ?, Яагаад тортой юмтай хамт төлөвлөгөөгөө өгөх гээд байгаа юм бэ?, Энэ байдал нь өөрөө эргэлзээ дагуулаад байна. Үүнээс харахад Тамгын газраар дамжуулахгүй ******* *******ар зуруулах хүсэл сонирхол байсан уу гэх байдал харагдаад байна. Мөн хариуцагч тайлбарлахдаа ...хувь хувьсгалд чинь тусалж болно шүү гэж шууд байдлаар хэлж үйлдэл гаргасан байдаг. Дараагийн асуудал нь төлөвлөгөөнөөс харахад нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусч байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд 4 баримтыг хүргүүлэх ёстой байсан боловч 3 баримтыг өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Тэгэхээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 сарын өмнө гэж тооцвол 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө өгөх ёстой байсан байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллага, хуулийн этгээдэд Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан ...сумын ******* *******д төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлэх ёстой гэсэн үүрэг өгсөн. Сумын ******* ******* түүнийг нь 10 хоногийн дотор судалж үзэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компани төлөвлөгөөгөө сумын ******* *******д 03 дугаар сарын 17-ны өдөр өгчхөөд, 03 дугаар сарын 21-ний дотор батлаад өг гэж ******* даргын 10 хоногийн дотор судалж хариу өгөх эрхэд халдаж болохгүй. Үүнийг бид хуульд заасан хугацаанд төлөвлөгөөгөө хүргүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани дор хаяж 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сумын ******* *******д төлөвлөгөөг хүргүүлсэн байх ёстой байсан. Гэтэл 03 дугаар сарын 17-нд төв компаниасаа мэйлээр авсан талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Албан бичиг 03 дугаар сарын 10-нд гарсан байлаа гээд түүнийг 03 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн гэж үзэхгүй. Магадгүй 03 дугаар сарын 10-нд шууданд хийсэн бол энэ асуудал өөрөөр яригдах боломжтой. Гэтэл 03 дугаар сарын 17-нд төв компаниасаа хүлээж аваад, 18-нд төлөвлөгөөг ******* *******д өгсөн байдаг. Ингэхдээ ******* ******* албан бичгийг нь аваагүй, албан ёсоор ханд гэж буцаасан байгаа. Үүнийг бичгийг өгсөн гэж тайлбарлаж илт хууль бус үйлдэл гаргаж болохгүй. Энэ бол төрийн үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдийг хувьдаа бичиг дарсан зүйл яриад байгаа боловч ийм бичиг ирсэн, хүлээж авахгүй гээд буцаасан байдал байдаг. Бичиг хүлээж авах ёстой хүн ******* даргын үүдэнд сууж байхад тэр хүнд өгөхгүй, ******* ******* авахгүй гээд байхад бичгийг авсан гэж ******* *******д холбогдуулж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хуулиудаа ийм сайн мэдэж байсан юм бол өөрсдөө яагаад хуулиа хэрэгжүүлээгүй юм бэ? бичгээ шуудангаар, эх хувиар нь яагаад ирүүлээгүй юм бэ?, Үүнээс Ю.Дэлгэрнасан гэдэг хүнээр өөрөөр нь шууд зуруулах гээд байгаа байдал харагдаж байна гэж үзэж байна. Мөн нөгөө талаар компанийн захирал болон *******ийн гарын үсэг, тамга тэмдэг нь хуулбар хувиар хэвлэгдсэн баримтыг сумын ******* ******* батлах боломжгүй. Магадгүй ******* ******* уг хуулбар хувийг баталлаа гэж бодоход цааш нь өгөхдөө юу гэж яаж ойлгож өгөх нь ойлгомжгүй байна. Төлөвлөгөө нь хуулбарлагдаагүй хувиараа байж байж төлөвлөгөө албан ёсоор батлагдах ёстой. Хуулбар хувь баримт нь албан ёсны бичиг хэргийн шаардлага хангахгүй байгаа учраас хууль ёсны гэж үзэх боломжгүй. Ийм учраас төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, бүр цаашилбал 30 хоногийн дотор харилцан боловсруулах ёстой байтал чимээгүй байж байгаад 03 дугаар сарын 18-ны өдөр төлөвлөгөөгөө батлуулъя гэж ирүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч Ю.Дэлгэрнасан нь тухайн үед энэ төлөвлөгөөтэй танилцах, саналаа оруулах эрхтэй гэж үзсэн учраас авч үлдсэн зүйл байдаг. Үүнийг батлах гэж авч үлдсэн гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж байгаа. Энэ баримтыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаж өгсөн байх ёстой байгаа. Эндээс харахад ******* ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр дуусна. Үүнээс 1 сарын өмнө төлөвлөгөөг батлуулсан байх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн ******* *******д хүргүүлж батлуулах гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүргүүлж батлуулах нь байгаль орчны хамгаалах талаар хүлээсэн үүрэг нь байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд ******* *******д төлөвлөгөөг хүргүүлж, ******* ******* 10 хоногийн хугацаанд хянан баталж хүргүүлнэ гэж заасан. Энэ асуудлын хүрээнд төлөвлөгөөг ******* *******д боломжит хугацаанд хүргүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл 03 дугаар сарын 17-нд буюу тусгай зөвшөөрөл сунгуулах талаар төрийн захиргааны байгууллагад өргөдөл өгөх хугацаа тулсан өдөрт энэ асуудлыг ярьсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Хашаат нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017762 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажилтан М.гаар биечлэн 03/01 дүгээр албан бичиг, төлөвлөгөөг ******* сумын ******* *******д хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр[1] тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч компанийн 03/01 дүгээр албан бичгийг хүлээн аваагүй гэх, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд бүртгээгүй үндэслэлээ ... албан бичгийг бичиг хэргээр дамжуул гэж буцааж өгсөн, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулбар хувиар ирүүлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн, түүний албаны чиг үүрэгт хамаарах, хуульд шийдвэрлэж хариу өгөхөөр заасан, гомдлоос бусад асуудал өргөдөлд хамаарахаар байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн албан бичиг /хүсэлт/, төлөвлөгөөг өргөдөл гэж үзэхээр байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно гэж өргөдөл гаргах хэлбэрийг заасан байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна, 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т зааснаар шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах чиг үүрэг бүхий сумын ******* *******д шууд хандаж албан бичиг /хүсэлт/, төлөвлөгөөг гаргасныг буруутгах боломжгүй байна. Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6-д Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 1/-д өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, ... ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу сумын ******* ******* чиг үүргийн хувьд нэхэмжлэгч компаниас биечлэн хүргүүлсэн албан бичиг, төлөвлөгөөг хүлээн авч, бүртгүүлэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн ... 03/01 дүгээр албан бичиг түүнд хавсаргасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус албан бичиг болон түүний хавсралт төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд нөхөн бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй биш учир нь дээрх албан бичиг, төлөвлөгөөг хүлээн авч бүртгэх нь ******* даргын ажлын албаны чиг үүрэг тул ******* *******д хамааралгүй гэж тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж ... хуулийн этгээдээс хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэжээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийн 1/-д зааснаар албан тушаалтан өргөдлийг шууд хүлээн авч, байгууллагын бичиг хэрэгт ажлын 1 өдрийн дотор бүртгүүлэхээр заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлээр өргөдлийг хянан үзэхгүй байх, буцаах асуудлыг зохицуулсан ба 14 дүгээр зүйлийн 6-д Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол буцаахаар, мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан өргөдөлд тавигдах шаардлагад хуулбар хувь гэсэн нөхцөл тусгагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч компаниас ирүүлсэн албан бичиг, төлөвлөгөөг шууд хүлээн авч болохоор хуульд заасан байхад нэхэмжлэгчийг 03/01 дүгээр албан бичгээ бичиг хэргээр дамжуул гэж буцаасан гэх, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулбар хувь гэх үндэслэлээр бичиг хэрэгтээ бүртгүүлээгүй эс үйлдэхүй хууль бус байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасныг зөрчсөн гэж маргаж байна. Ашиг малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа сумын ******* *******д хайгуулын зөвшөөрлийн дуусах хугацаа буюу 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор хандсан байх, сумын ******* ******* 10 хоногийн дотор хянан батлах, нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд уг төлөвлөгөөг хавсаргаж төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө өргөдөл гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өргөдөл гаргах хугацаа, өргөдлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагад холбогдох асуудлыг зохицуулсан ба эдгээр зохицуулалтыг үндэслэн хариуцагчаас өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар нэхэмжлэгч компанийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль бус байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн ******* *******д батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т энэ хуулийн 40.1-д заасан төлөвлөгөөг ....мөн хуулийн 38.2-т заасны дагуу батална, 38.2-т сум, дүүргийн ******* ******* энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан батална ... гэжээ.

Тодруулбал, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө сумын ******* *******д төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлэх, сумын ******* ******* мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлсэн эсэхийг хянаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүн, тайланг хэлэлцсэний эцэст төлөвлөгөөг батлахаар байна.

Мөн хариуцагчийн эс үйлдэхүйн үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн ******* *******д хүргүүлж батлуулах, 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн ******* *******тай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэжээ.

Нэхэмжлэгч компани хуульд заасан дээрх үүргээ биелүүлсэн болох нь 2015 онд баталсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөгөөр[2] тодорхойлогдож байх ба дээрх заалт нь хайгуулын тусгай зөвшөөрөл анх авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, батлуулах харилцаанд үйлчлэх зохицуулалт ба хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах харилцаанд хамаарахгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.

Ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ... нутгийн захиргааны ... байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 12.1.3-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ... болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх эрхийг олгосон тул дээрх бүрэн эрхийг сумын ******* ******* хуульд заасан журмаар хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийн 1/, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/01 дүгээр албан бичиг, XV-017762 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлээгүй, төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн 2021 оны 03/01 дүгээр албан бичиг, XV-017762 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд нөхөн бүртгэж, батлахыг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* *******д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* *******ас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 

 


[1] Хавтаст хэргийн 139-140-р хуудас

[2] Хавтаст хэргийн 66-р хуудас