| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00487/И |
| Дугаар | 474 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 474
2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар 139/ШШ2019/00474 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Д аймгийн Д сумын 3-р баг, Дэлгэр Э гэх газар оршин суух, Э овогт Дийн М /РД:ЗЕ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00487/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие ... 1979 оны 12 сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд тус тус малчнаар ажилласан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэгний зөрчилтэй байх тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1979 оны 12 сараас 1980 оны 09 сарыг 01 хүртэлх хугацааны ажилласан талаар баримт олдохгүй байгаа тул дээрхи хугацааны ажилласан жилийг тогтоолгохоос татгалзаж байна. 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Д.М хамаарах 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 4 хуудас/
Нэхэмжлэгч Д.М нь 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь:
-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 8 сарын 02-ны өдрийн 3/170 дугаартай “Д.Мөнх-Эрдэнийн 1981-1983, 1986 оны цалингийн картыг хуулбарлан олгосон” талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Д овогтой Мө-ийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1981-1983, 1986 онуудад ажиллаж байх үеийн цалингийн түүвэр тодорхойлолт /хэргийн 6-р хуудас /
-Д.Мө-ийн 1981 оны 09, 12 сар, 1982 оны 07, 1983 оны 06 сар, 1986 оны 05 сарын цалингийн баримтын хуулбар /хэргийн 13-17 хуудас/
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 08-388 дугаартай “Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ” нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК, Нэгдмэл хөдөлгөөн хоршоо” –ны талаарх тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/
- Гэрч Ё.На-ийн ” ... Д.М нь 1980 оны 6 сард илгээлтээр гарч Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад малчин болж байсан. М цэрэгт явснаас өөрөөр бол нэгдэлд малчин байсан. Д.М нь 1980 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. М нь 1983-1986 онд цэргийн алба хаасан. Бид олон жил айл саахалт байсан учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэдэж байна. Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1980 оноос хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/
-Гэрч А.Б-ийн “..Д.М нь 1980 оны 6 сард илгээлтээр гарч Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад малчин болж цэрэгт явснаас бусдаар бол нэгдэлд малчин байсан. Д.М нь 1980 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. .. Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1982 оноос хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 32/
-Гэрч Н.Э-ийн“. ...Д.М нь 1980 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. М нь 1983-1986 онд цэргийн алба хаасан. Бид олон жил айл саахалт байсан учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэдэж байна. Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1980 оноос хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. Насаараа мал маллаж байгаа малчин хүн, өөр ямар нэг ажил хийж байгаагүй. ..” гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс Д.Мө-д олгосон 1981-1983, 1986-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий; Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс 1991 оны 02 сарын 06 өдөр олгосон, 1991-1992 онуудад хамаарах ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэрүүд эх хувиар /хэргийн 36-37 хуудас /зэргээр шууд байдлаар,
-Ё.Н-д Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон 255 дугаартай, 1980 оны 09-12 саруудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий; Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс 1981 оны 8 сарын 10-ны өдөр олгосон 1981-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 26-27/ зэргээр дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э овогт Дийн М/ЗЕ /-ийг 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б