Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 14 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00475                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч У  хот, Со  дүүрэг,   тоотод оршин суух, Цо овогт Нын Д /РД:ЗП /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00486/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа   нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:      ..  миний бие 1964 онд төрсөн.  ..  Улсад тасралтгүй  22 жил ажилласан.  Үүнээс 1982 оны 9 сарын 27-ны өдрөөс  1983 оны 9 сарын 20-ны өдрийг дуустал  Эрдэнэдалай сумын  Худалдаа бэлтгэлийн ангид  гуанзны  үйлчлэгчээр, 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10-н жилийн дунд сургуулийн туслах тогооч үйлчлэгчээр  тус тус  ажиллаж байсан. Тухайн үеийн баримтууд шаардлага хангахгүй байгаа тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь 1982 оны 9 сарын 27-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Дд хамаарах 1982 оны 9 сарын 27-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, 10-н жилийн дунд сургуульд ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул  нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 05 хуудас/

Нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1986 оны 12 сарын 30-ны өдрийн 115 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /хэргийн 6-р хуудас /

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 8 сарын 30-ны өдрийн 33 дугаартай  “Ажилд авах тухай”,  1983 оны 9 сарын 20-ны өдрийн 38 дугаартай  “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд эх хувиар /хэргийн 7, 8-р хуудас/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1983 оны 10 сарын 10-ны өдрийн 64 дугаартай “Ажилд томилох тухай” захирамж эх хувиар /хэргийн 9-р хуудас /

-Н.Дийн  1993 оны 1 сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 12-13 хуудас/

 - Гэрч Б.Э-ын   ” ... Намайг Эрдэнэдалай сумын сургуульд суралцаж байхад Н.Д нь Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид  ажиллаж байгаад 1983 оноос сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр 1995 он хүртэл ажиллаж байсан. Би сургуулиа төгсөөд Эрдэнэдалай сумандаа илгээлтээр гарч мал маллаж байсан . Нэг нутаг усны хүмүүс учраас сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь  сайн мэдэж байна. Би  тэр үед сургуульд сурч байгаад  1986 оноос хөдөө илгээлтээр гарч мал маллаж байсан. ..”   гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/

Гэрч Т.Э-ын “...Намайг Эрдэнэдалай сумын сургуульд суралцаж байхад Н.Д нь 1983 оноос сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр 1995 он хүртэл ажиллаж байсан. Би 1988 онд сургуулиа төгсөөд Эрдэнэдалай сумандаа илгээлтээр гарч мал маллаж байсан  Нэг нутаг усны хүмүүс учраас сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь  сайн мэдэж байна. Би  тэр үед сургуульд сурч байгаад  1988 оноос хөдөө илгээлтээр гарч мал маллаж байсан. Дийн дүүтэй нь нэг ангид суралцаж байсан учраас  сургуулийн гал тогоонд ажиллаж байхыг нь сайн мэднэ. ..” гэх мэдүүлэг /хэргийн 24/

Гэрч Н.Э-ийн “.... Н.Д нь Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид  үйлчлэгчээр  ажиллаж байгаад 1983 оноос сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр 1995 он хүртэл ажиллаж байсан. Би сургуулиа төгсөөд Эрдэнэдалай сумандаа илгээлтээр гарч мал маллаж байсан . Нэг нутаг усны хүмүүс учраас сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь  сайн мэднэ. Би  Худалдаа бэлтгэлийн ангийн кассчинаар  1978 онооос 1989 он хүртэл  ажиллаж байсан. ..” гэх  мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/

-Н.Дийн 1985, 1987-1994 оны цалингийн тооцооны баримтын хуулбар /хэргийн 28-36 хуудас/ зэрэг баримтууд болно

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж  шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Цо  овогт Нын Д  /ЗП /-ийг 1982 оны 9 сарын 27-ны өдрөөс 1983 оны 9 сарын 20-ны өдрийг дуустал  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Худалдаа бэлтгэлийн ангид  үйлчлэгчээр,  1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын   дунд сургуульд  туслах тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б