Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0171/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******н*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000210 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн******* овогт*******н******* /РД:******* /,******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* мэргэжилтэй,******* -ийн******* , ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн үед багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн гадна хувийн маргааны улмаас иргэнын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 1, 2 дугаар шүдний булгарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид нэг сая төгрөгийн хохирол төлсөн. Мөн прокурортой 500,000 төгрөгөөр торгох ял тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000210 дугаартай хэргээс:

 

Хохирогчын мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед манай найз манай гэрт ирээд хамт хоол хийж идчихээд оройн 22 цагийн үед нэртэй баар луу орж үзье гэж ярилцаад тухайн баар руу явсан. Дотогш ороод пивоны үнэ асуухад 6,000 төгрөг гэхээр нь танайх чинь яасан үнэтэй юм бэ, хэд нугалж зараад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь хажуу талаас 30 орчим насны үл таних залуу надад хандан мөнгөгүй юм байж яах гэж орж ирсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залууд хандан чамд хамаагүй гэж хэлсэн чинь тэр залуу надад хандан хоёулаа 00 ороод уулзчихъя гэж хэлсэн. Дагаад 00 орсон чинь над руу мөнгөгүй байж юу хийж яваа юм гэх зэргийн зүйлс хэлээд байсан. Тухайн үед би мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд тухайн баарны үүдний шатан дээр зогсож байсан чинь тэр залуу миний нүүр лүү нэг удаа цохисон. Би тухайн залуугийн биед гар хүрээгүй. Тэр залуу миний эрүүний зүүн хэсэг рүү гараараа цохисон. Миний доод хоёр шүд  хугарч унасан. Энийгээ эмчлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Гэрчгийн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед өөрийн найзын гэрт очсон. Тэгээд хамт хоол хийж идчихээд нэг нэг пиво уух уу гээд дэлгүүр орох гэсэн чинь хаалттай байсан. Тэгэхээр нь  оройн 22 цагийн үед нэртэй баар луу орж үзье гэж ярилцаад явсан. Тэгээд дотогш ороод пивоны үнэ асуухад 6,000 төгрөг гэхээр нь манай найз танайх чинь яасан үнэтэй юм бэ гэж хэлээд бид хоёр буцаад гаръя гээд үүдэнд тамхи татаад зогсож байтал нэг танихгүй залуу үүдэнд зогсож байснаа манай найзын нүүр лүү цохиод авсан. Тэгсэн чинь манай найз надад хандан миний шүд уначихлаа гэж хэлсэн. Нөгөө цохисон залуу буцаад баар луу яваад орчихсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 389 дугаартай “...ын биед зүүн доод 1, 2 дугаар шүдний булгарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

*******ын яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед ажлаа тараад ажлынхаа, нартай хамтын гэрт нь Соёрхол нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад дуусахаар нь дахин нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч хувааж ууцгаасан. Тэгээд би ганцаараа 20 цаг өнгөрч байхад нэртэй баар руу явж орсон. Дотогшоо ороод хоёр ширхэг 0,5 литрийн савлагаатай лаазтай пиво аваад уугаад сууж байсан. Тэгсэн чинь 22 цагийн үед гаднаас үл таних хоёр ах орж ирсэн. Тэгээд касс дээр ирээд пивоны үнэ асуугаад ямар үнэтэй юм бэ гэж хэлсэн. Би тухайн ахтай нойлын өрөө рүү  ороод бага зэрэг маргалдсан. Тухайн үед бие биедээ гар хүрсэн асуудал гаргаагүй. Дараа нь тухайн баарны үүдний шатан дээр тэр ах зогсож байхад нь гараараа нэг удаа зүүн талын шанаа хэсэг рүү нь цохисон. Маргааш өглөө нь уулзахад надад цохиулсан ахын хоёр шүд хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчын эрүүл мэндэд учирсан зүүн доод 1, 2 дугаар шүдний булгарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******т  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******н*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР