Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00476                                                     Дундговь аймаг

 

 

Талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б  би М ХХК-ий нэхэмжлэлтэй, Б.Цт холбогдох 238038700 төгрөг гаргуулах тухай 139/2019/00474/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нарын ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч хариуцагч нараас тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:  Энэхүү гэрээг нэг талаас М ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, нөгөө талаас Буянтогтох овогтой Ц нар хэн нэгний дарамт шахалтгүйгээр  харилцан тохиролцож  энэхүү гэрээг байгуулав. М ХХК-ийн нэхэмжилж буй 238038700 төгрөгийг Буянтогтох овогтой Ц би бүхэлд нь хүлээн зөвшөөрч  2019 оны 12 сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 сарын 31-ний өдрийн дотор дараах графикаар  төлж барагдуулна.

 Үүнд. 

-2019 оны 12 сарын 31-ний дотор 50000000 /тавин сая/ төгрөг

-2020 оны 1 сарын 30-ны өдрийн дотор 26861621 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн / төгрөг

-2020 оны 2 сарын 28-ны өдрийн дотор 26861621 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн / төгрөг

-2020 оны 3 сарын 30-ны өдрийн дотор 26861621 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн / төгрөг

-2020 оны 4 сарын 30-ны өдрийн дотор 26861621 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн / төгрөг

 -2020 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 26861621 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн / төгрөг

-2020 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 26861621 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн / төгрөг

-2020 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 26861974 /хорин зургаан сая найман зуун жаран нэгэн мянга есөн зуун далан дөрвөн  /төгрөгийг тус тус төлж  2020 оны 7 сарын 30-ны өдрийн дотор нийт 238038700 /хоёр зуун гучин найман сая гучин найман мянга долоон зуун төгрөг/-ийг бүхэлд нь төлж барагдуулсан байна   гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ий нэхэмжлэлтэй, Б.Цт холбогдох 238038700 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулж тус шүүхэд ирүүлжээ.  Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Ц /ЗМ/-т холбогдох М ХХК-ий нэхэмжлэлтэй, 238038700 /хоёр зуун гучин найман сая гучин найман мянга долоон зуун төгрөг/-ийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын ирүүлсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 1348135   /нэг сая гурван зуун дөчин найман мянга нэг зуун гучин таван төгрөг/-өөс 674067, 5  /зургаан зуун далан дөрвөн мянга жаран долоон төгрөг, таван мөнгө/-ийг төсвийн орлогоос,  674067, 5  /зургаан зуун далан дөрвөн мянга жаран долоон төгрөг, таван мөнгө/-ийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч талд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                           Г.Б