| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
2023 05 15 2023/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0182/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000890213 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ********ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд******* ХХК-ийноор ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ,, Хас банкны , тоот данснуудаар дамжуулан 58 удаагийн гүйлгээгээр тус компанийн 12,393,000 төгрөгийг шилжүүлэн авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “...Би ээжийнхээ данснаас 3,000,000 болон 2,093,000 төгрөгийн дүнгээр 2 удаагийн гүйлгээгээр хохирлын үлдэгдлийг шилжүүлсэн. Би 06 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод ажил хийх гэж байгаа учраас торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаандаа төлнө.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000198 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 09, 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Манай компанид******* нь 2022 оны 11 дүгээр сардоор ажилд орсон. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн Хас банкны эзэмшлийн тоот данснаас*******ийн Хас банкны тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн талаар миний жи майл хаягт захиа ирсэн. Тэгэхээр нь би******* рүү залгаад ямар учиртай хувь хүний данс руу гүйлгээ хийгээд байгаа юм бэ гэж асуухад би гүйлгээ хийгээгүй гэж хэлээд би дансаа шалгаадахъя гэж хэлчхээд хэсэг хугацааны дараа нээрээ миний дансанд 500,000 төгрөг орчихсон байхаар нь би таны Хаан банкны тоот данс руу шилжүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд сэжигтэй санагдаад байхаар нь өнөөдөр үдээс хойш Хас банкны интернэт банкаар компанийнхаа тоот дансны гүйлгээний хуулгыг*******ийн ажилд анх орсон өдрөөс хойшх хугацаанд хийсэн гүйлгээг шалгахад*******ийн Хас банкны тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 40 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлэн авсан байсан. Тэгээд өнөөдөр******* ажилдаа ирээгүй байхаар нь дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байгаа юм. Манай компанийн Хас банкны тоот дансны нэвтрэх нууц кодыг******* мэддэг бөгөөд тухайн данснаас зөвхөн миний эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлэг хийдэг юм. Өөр хэн нэгэн хүний данс руу шилжүүлэх учиргүй байдаг юм. Би*******т хэтэрхий их итгэсэн болохоор ямар нэгэн байдлаар санхүүгийн шалгалт хяналт тавьдаггүй байсан нь миний алдаа болсон байна. ...******* 12,393,000 төгрөгийн хохирол учруулснаа 7,300,000 төгрөгийг буцааж төлж барагдуулсан ба одоо 5,093,000 төгрөгийг төлж барагдуулахаар байгаа. Үлдсэн 5,093,000 төгрөгөө удахгүй төлж барагдуулна гэдгээ хэлж ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15-16 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Миний охин******* нь их сэргэлэн хүүхэд байгаа юм. ...2022 оны сүүлээр ********* ХХК-д ажиллаж байгаа гээд яваад байсан. Би охинтойгоо тэр бүр нарийн сайн ярилцдаггүй болохоор яг юу хийгээд яваад байгааг нь сайн асуудаггүй. Би өөрөө ажилтай учраас өглөө гараад орой ирдэг байгаа. Сүүлд цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа талаараа надад хэлсэн. Өөрийнхөө буруутай үйлдлээ ч гэсэн надаас нуухгүйгээр бүгдийг нь хэлж ярьсан. Тухайн ажиллаж байсан компанийнхаа данснаас 12 сая гаруй төгрөг аваад ашигласан гэж компанийх нь хүмүүс надад хэлсэн. Охинтойгоо сайн ярилцсан. Тухайн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Манай нөхөр ************* суманд мал маллаад тусдаа амьдарч байгаа. Би аль болох хүүхдээсээ мөнгө авдаггүй. Өөрсдөө ажил хийж байгаа бол өөрсдөдөө зориулаарай гэж хэлээд байдаг байсан. Тэгэхэд******* нь цалин буух үеэрээ 200,000 төгрөг, 300,000 төгрөгөөр хэдэн хэдэн удаа мөнгө өгч байсан. Тэгэхдээ охин нь гайгүй цалинтай ажил хийж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “... Манай ******** ХХК-д ******* нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцооныоор 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажиллаж байсан.*******ийг ажилд томилсон ямар нэгэн тушаал шийдвэр гаргасан зүйл байхгүй. Бид нар 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс ажилд томилсон тушаал гаргаад хөдөлмөрийн гэрээ байгууллагад ажиллана гэж төлөвлөж байсан. Тэгэхэд******* нь манай компанийн харилцагч нараас картын орлого буюу пос машинаар уншуулсан орлого хүлээн авдаг тоот дансанд орсон орлогыг захиралын данс руу шилжүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч******* тухайн компанийн данснаас өөрийнхөө хувийн эзэмшлийн данснууд руугаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд олон удаагийн гүйлгээгээр нийт 12,393,000 төгрөг авч өөртөө ашигласан байсныг бид нар 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.******* нь манай компанийн барааг бүртгэж бараа бүтээгдэхүүнийг орлогод авах, барааны зарлагын тооцоог баримтад тулгуурлаж гаргах, ажилчдын цалин хөлсийг тооцоолон бодох үүрэгтэй. Кассчин эзгүй үед дэлгүүрийн кассчинаар ажиллаж байсан. ...******* надаас Iphone загварын гар утасны чихэвчийг 500,000 төгрөгөөр гуйсаар байгаад худалдаж авсан. Тэгээд тухайн мөнгөө миний Хаан банкны эзэмшлийн тоот данс руу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн №Д23-23 дугаартай “... ****** ХХК-ийн эзэмшлийн Хас банкны тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд*******ийн эзэмшлийн Хаан банкны ,, Хас банкны , тоот данснуудад нийт 60 удаагийн зарлагын гүйлгээ, 2 удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. ... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ************* ХХК-ийн эзэмшлийн Хас банкны тоот данснаас*******ийн эзэмшлийн Хаан банкны, ********* , Хас банкны, тоот данснуудад нийт 12,393,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. ... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ********* ХХК-ийн эзэмшлийн Хас банкны тоот данснаас*******ийн эзэмшлийн Хаан банкны, *********** , Хас банкны, тоот данснуудад нийт 800,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.
...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ********** ХХК-ийн эзэмшлийн Хас банкны тоот данснаас*******ийн эзэмшлийн Хаан банкны ******** , Хас банкны, тоот данснуудад нийт 12,393,000 төгрөгийн орлого хуримтлагдсан байна.” гэх шинжээчийн дүгнэлт, дансны хуулгууд /хавтаст хэргийн 28-81 дэх тал/,
*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “...Би *********** ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр няраваар ажиллахаар болоод тухайн компанид ажилд орсон. Тухайн үед ажилд орохдоо ******** ХХК-ийн холбогдох хүмүүстэй гэрээ байгуулсан. Ажилд намайг томилсон талаар ямар нэгэн шийдвэр, тушаал гаргаагүй. Надтай ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн болон ажил олгогч, ажилтан нарын хоорондох гэрээ хийгээгүй. Би тухайн компанийн ажилтан Хулан гэх хүнтэй сарын цалингаа тохиролцоод анкет бөглөж өгөөд ажилд орсон. Тэгээд тухайн компанийн удирдлагуудаас цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаснаас хойш би одоог хүртэл ажилдаа явахгүй байгаа. Би тухайн компанийн Хас банкны тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Надад мөнгөний хэрэг гараад байхаар нь 50,000 төгрөгийг шилжүүлж авсан. Уг нь мөнгөтэй болчхоод буцаагаад шилжүүлэх бодолтой анх авсан. Тэгээд дараагаар нь бас мөнгөний хэрэг гараад байхаар нь мөн л бага хэмжээгээр авсан. Тэгээд компанийн захирлууд дансны гүйлгээг шалгаж мэдэхгүй болохоор нь тухайн данснаас олон удаагийн гүйлгээгээд нийтдээ 12,393,000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Авсан мөнгөнөөсөө 7,300,000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... Үлдсэн мөнгийг тавдугаар сардаа багтаагаад бүрэн төлж барагдуулахаар хохирогчтой амаар тохиролцсон." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91, 98-99 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хохирогчт тов мэдэгдэхээр залгасан боловч хохирогч нь гадаад улс руу явсан гэх хариу авсан тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй болно.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ын*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР