Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0080/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч ************  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ************ д холбогдох 2239004060107 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

            ************  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 40 минутын үед Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, ************  зочид буудлын гадна хохирогч ************ ийг “Өөрийн найз ******* ыг цохиж байна гэж андууран харснаас болж” түүний үүдэн шүдний хэсэг орчим нь цохиж, улмаар хохирогчийн биед дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************  шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  …Мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Эрүүгийн 2239004060107 дугаартай хэргээс:

 

-Хохирогч ************ ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх Тосгоны нутаг дэвсгэр хуучин сангийн засвар үйлчилгээний ажил явуулж байсан. Харин 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд байрлаж байсан буудал болох ************  гэх зочид буудалдаа амарч байсан чинь гадаа хүмүүс маргалдаад байсан. Тэгэхээр нь гараад очсон чинь буудлын гадаа манайд ажилладаг байсан ******* , ******* , *******  нар маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгаад байж байсан чинь *******  цаанаас нь ******* тай ирээд ******* ыг нийлээд зодож байна гэж андуураад миний ам руу цохичихсон. Түүнээс болоод миний үүдэн шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

-Гэрч Б.******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр рүүгээ орох гээд орцонд дотор явж байхдаа 3 залуутай маргалдсан. Тэгээд нөгөөх 3 танихгүй залуу нь гэр рүүгээ орчихоор нь болконоор нь дамжиж ороод хэрэлдээд зогсож байхад манай ээж болон найз *******  нар нь гэрт ороод ирсэн. Тухайн үед бид нар зодолдоогүй хэрэлдээд байж байсан чинь нөгөөх 3 залуу гэрээсээ гарч гүйгээд ************ гийн зочид буудлын хажууд байж байхад нь би араас нь очоод хэрэлдэж байсан чинь *******  гэх залуу буудлаас гарч ирээд ******* ийн ам, уруул орчимд нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

-Гэрч ******* ын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр багийн найз ******* , *******  хоёртой 1 шил 0.75 граммын Еliх нэртэй архи хувааж уугаад оройн 23 цагийн орчимд би гэртээ харьсан. *******  *******  хоёр салаад ******* ын гэр болох Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 51 дүгээр байрны 2 дугаар орц 10 тоот руу явсан. ******* ын гэр лүү орох гэсэн чинь яг өөдөөс харсан 12 тоот өрөөний залуус болох танихгүй 2 залуу тамхиныхаа ишийг бид 2 луу няслахаар нь тэр 2 уурлаад маргалдсан. Тэгсэн чинь тухайн танихгүй 2 залуугийн 12 тоот хаалганаас дахин нэг залуу гарч ирээд Маргалдаад байж байтал *******  эгч гарч ирээд бид нарыг боль гээд салгасан. Тухайн үед бид нар ямар нэгэн байдлаар зодолдож ноцолдсон зүйл байхгүй *******  утсаар намайг дуудсан учраас би тухайн оройн 00 цаг 12 минутын орчимд ирсэн. Тухайн 3 залуус өөрсдийн гэр лүүгээ орсон боловч манай найз *******  нөгөөх 3 залуугийн болконоор дамжаад гэр лүү нь орчихоор нь *******  болконоор ардаас нь дамжиж ороод хаалгыг нь дотроос нь онгойлгоод Би *******  эгчтэй цуг хаалгаар оруулсан Тэгээд маргалдаж байх үед *******  эгч салгасан чинь нөгөөх 3 залуу нь гэрээсээ гараад зугтчихсан. Харин тухайн 3 залууг *******  *******  нар ардаас нь хөөгөөд явчихаар нь би ардаас нь 00 цаг 45 минутын орчимд очсон чинь Бэрх тосгоны 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ гийн зочид буудлын гадаа *******  *******  нар нөгөөх 3 залуутай маргалдаад байж байсан. Би ардаас нь Э.*******  гэх цагдаатай ирээд тэд нарыг салгаад, цагдаагийн байгууллага дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

-Гэрч А.******* гийн зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-нд ирсэн. Би хамт ажилдаг ******* ий хамт 51-2-10 тоотод амарч байсан. Гэтэл 23 цагийн үед хаалга тогшоод байхаар онгойлгосон чинь *******  орж ирсэн. Удалгүй эргээд хаалга тогшоод байсан. Тэгээд онгойлгосон чинь *******  *******  хоёр байсан хоёр ах ууцан байна харьж амраа гэсэн дошин дээр минь байхад хөөдөг хэн бэ гээд агсраад байхаар нь хаалга хаасан тэгээд балбаад орцоор хашхичаад байсан бид гурав хаалга буцаагаад онгойлгосон ******* ын ээж *******  гарч ирээд хүүгээ авч хорох гээд тэгсэн ТЭГСЭН *******  орохгүй байсан. Тэгээд 2 давхрын цонхоор *******  орж ирсэн тэгээд *******  ******* т бид гурав оруулж ирэхгүй гээд Хаалганы таглаж тавьсан тэгээд араас *******  *******  хоёр хаалгаар орж ирсэн тэгээд манай хоёр найз ******* , ******* т хоёр ажлын байр луу гүйсэн би араас нь гарах гэж байтал *******  гэх ах барьж аваад хавирч унгаагаад баруун гараараа миний баруун шанаа руу дөрвөн удаа цохисон ******* ын ээж *******  эгч орж ирж салгасан би ******* ээс уучлалт гуйсан ахаа уучлаарай гээд гар барьсан тэгээд хоёр удаа баруун гараараа миний баруун талын шанаа рyy хоёр удаа цохисон тэгээд би хоёр давхрын цонхоор гарч ажлын ах нар байдаг байр луу зугтаасан тэгээд *******  *******  *******  нар араас ******* ийн ахын буудлын гадаа очсон манай ажлын ах нар гарч ирсэн юу болсон яасан гэж асуусан тэгээд *******  ахыг буудлын гадаа хаалган дээр *******  гэх залуу баруун гараараа нэг удаа *******  ахын үүдэн шүд рүү цохисон найз ******* . ******* т бид гурвыг хариуцсан ах *******  салгах гээд очсон тэгээд *******  цагдаагийн машины хажуу талд намайг чирсэн тэгээд миний дээр гараад дарсан ажлын ах ******* , ************ , *******  нар салгаад цагдаа нар ирээд тасаг руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

-Гэрч А.******* ийн зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны сангийн ажилд гагнуурчны туслахаар 2022 оны 09 дүгээр сарын 03-нд ирсэн. Би хамт ажилдаг ******* ий хамт 51-2-10 тоотод амарч байсан. Гэтэл 23 цагийн үед хаалга тогшоод байхаар онгойлгосон чинь ******* т орж ирсэн. Удалгүй эргээд хаалга удалгүй иргээд хаалга тошоод байсан. тэгээд онгойлгосон чинь *******  *******  хоёр байсан хоёр ах ууцан байна харьж амраа гэсэн дошин дээр минь байхад хөөдөг хэн бэ гээд агсраад байхаар нь хаалга хацан тэгээд балбаад орцоор хашхичаад байсан бид гурав хаалга буцаагаад онгойлгосон тэгсэн ******* ын ээж *******  гарч ирээд хүүгээ авч хорох гээд тэгсэн *******  орохгүй байсан. Тэгээд 2 давхрын цонхоор *******  орж ирсэн тэгээд *******  ******* т бид гурав оруулж ирэхгүй гээд opoop Хаалганы таглаж тавьсан тэгээд араас *******  *******  хоёр хаалгаар орж ирсэн тэгээд би ажлын байр луу гүйсэн *******  ахыг дуудсан бид хэдийг согтуу хүмүүс зодох гээд байна.Гээд би ******* т, *******  нар луу гүйсэн тэгсэн чинь *******  эгчийн дэлгүүр тэнд ******* т *******  нар ажлын байр луу явж байсан Тэр хоёрын араас *******  *******  нар ирсэн ************ гийн буудлын гадаа ирээд ************  ах эхлээд гарч ирсэн дараа нь *******  ах хаалга налаад больцгоо гээд зогсож байсан.Чинь эхлээд *******  *******  ахыг баруун гараараа нэг удаа үүдэн шүд рүү цохисон тэгээд *******  ах доошоо суусан тэр хооронд ******* тыг *******  нэг удаа цохисон тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

 

-Гэрч Э.******* тын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны сангийн ажилд гагнуурчны туслахаар 2022 оны 09 дүгээр сарын 06-нд ирсэн. Тухай өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад хоолоо 20 цагт нэгдсэн журмаар нэг газар хооллодог болохоор хоолоо идээд найзуудтайгаа хамт Pubg тоглож байгаад шөнийн 00 цаг өнгөрөөгөөд унтах гэж байр луугаа ганцаараа явсан. Ингээд байрны гадаа иртэл 2 хүн зогсож байсан. Би намхан биетэй хүний хажуугаар нь өнгөрч явахад намайг баруун гараараа миний эрхтэн рүү гараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад яагаад байгаа юм бэ гэсэн чинь намхан биетэй нөхөр нь яасан гэнээ гөлөг минь гэхээр нь би уусан архиа шингээгээд зайл гэж хэлээд, амрах байр луугаа хоёр давхар луу гарч байсан чинь араас ирээд чи намайг зайлуулдаг хэн бэ гээд хэрүүл өдөөд байхаар нь би байр луугаа орох гээд хаалгаа тогшиж байтал хаалгыг *******  гэж хамт байдаг залуу онгойлгосон. Би тамхи татаад явж байсан болохоор цогийг нь хананд дарж унтраагаад тамхиныхаа ишийг няслаад хаясан. Нясалж хаяхдаа тэр намхан залуугийн нүүрэнд оносон. Ингээд орох гэтэл оруулахгүй байсан чинь хаалга онгойлгосон *******  намайг татаж гэр лүү оруулаад хаалгаа цоожилсон юм. Тэгтэл хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь биднийг хаалга онгойлгохтой зэрэгцээд өөдөөс харсан тэр намхан залуугийн ээж нь бас хаалгаа онгойлгож бид нарыг зодуулахгүй гэж хүүхдэдээ хандаж чи одоо болиоч хүн амьтан унтуулж амраахгүй гээд хүүгээ аваад гарахаар нь бид хаалга цоожилсон. Би хаалга хаахад нь ахаа намайг уучлаарай та одоо унтаж амар гэсэн чинь нөгөө намхан залуу чи намайг унтуулдаг хэн бэ гээд уурлаад байсан. Бид нар дотроосоо цоожлоод байж байхад плоконоор нөгөө намхан залуу манайд ороод ирсэн. Гэрт орж ирээд шууд манай хаалгыг онгойлгосон чинь гаднаас нөгөө намхан залуугийн хоёр найз нь орж ирсэн. Хоёр найзаа оруулж ирсэн, би нар тэр байрны жижиг өрөөнд байдаг болохоор бид тэд нарыг оруулахгүй гээд хаалгаа цоожлоод онгойлгохгүй гээд хаалганы наан унтдаг ор тавьсан чинь гаднаас хаалганы цоож мулт татаад орж ирсэн. Ингээд нөгөө намхан залуу та гурвыг ална аа, намайг Бэрхэд барах хүн байхгүй шүү гэж орилж байхад хамт орж ирсэн өндөр ах нь хаалга таглаад тавьсан орыг маань аваад шидэхээр нь ******* тэй хамт зөрж байрнаас гараад би үлдээд *******  манай хамт ажилдаг ах нарын байр луу гүйсэн. Ингээд би байрны гадаа цонх онгорхой болохоор нь хөөе гараад ирээ нэг нэгээр үзэх үү гэж саатуулсан чинь нөгөө хэд хаалга руу явах хооронд *******  2 давхрын плоконоор үсрээд буугаад ирэхээр нь хамт нөгөө байр луугаа зугтаасан. Би хоёрын зугтахад араас нэг өндөр ах гүйж байхдаа чамайг жинхэнэ ална гээд араас хөөгөөд байсан. Бид хоёр ах нарынхаа амар байсан байранд ирээд хэлсэн чинь Хадаа ах, *******  гээд ах нар гарч уулзъя гэж гарсан чинь цагдаа нар ирсэн байхад бид нарыг хөөж байсан өндөр нь цохисон. Тэр өндөр нь миний шүд рүү цохихоор нь би ах нарынхаа байр луу орсон. Ингээд би байр луу ороод буцаад гараад ирсэн чинь нөгөө намайг цохидог өндөр ах ******* г доороо хийсэн цохиж байхад манай хамт ажил хийдэг ах нар салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

 

-2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан ************ ийн согтолтын зэрэг 1,72 хувь гэх тэмдэглэл /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлан шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 623 дугаартай “...************ ийн биед дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

 

1.1.Хохирогч ************ ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх Тосгоны нутаг дэвсгэр хуучин сангийн засвар үйлчилгээний ажил явуулж байсан. Харин 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд байрлаж байсан буудал болох ************  гэх зочид буудалдаа амарч байсан чинь гадаа хүмүүс маргалдаад байсан. Тэгэхээр нь гараад очсон чинь буудлын гадаа манайд ажилладаг байсан ******* , ******* , *******  нар маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгаад байж байсан чинь *******  цаанаас нь ******* тай ирээд ******* ыг нийлээд зодож  байна  гэж  андуураад  миний  ам  руу  цохичихсон.

Түүнээс болоод миний үүдэн шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр рүүгээ орох гээд орцонд дотор явж байхдаа 3 залуутай маргалдсан. Тэгээд нөгөөх 3 танихгүй залуу нь гэр рүүгээ орчихоор нь болконоор нь дамжиж ороод хэрэлдээд зогсож байхад манай ээж болон найз *******  нар нь гэрт ороод ирсэн. Тухайн үед бид нар зодолдоогүй хэрэлдээд байж байсан чинь нөгөөх 3 залуу гэрээсээ гарч гүйгээд ************ гийн зочид буудлын хажууд байж байхад нь би араас нь очоод хэрэлдэж байсан чинь *******  гэх залуу буудлаас гарч ирээд ******* ийн ам, уруул орчимд нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******* ын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр багийн найз ******* , *******  хоёртой 1 шил 0.75 граммын Еliх нэртэй архи хувааж уугаад оройн 23 цагийн орчимд би гэртээ харьсан. *******  *******  хоёр салаад ******* ын гэр болох Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 51 дүгээр байрны 2 дугаар орц 10 тоот руу явсан. ******* ын гэр лүү орох гэсэн чинь яг өөдөөс харсан 12 тоот өрөөний залуус болох танихгүй 2 залуу тамхиныхаа ишийг бид 2 луу няслахаар нь тэр 2 уурлаад маргалдсан. Тэгсэн чинь тухайн танихгүй 2 залуугийн 12 тоот хаалганаас дахин нэг залуу гарч ирээд Маргалдаад байж байтал *******  эгч гарч ирээд бид нарыг боль гээд салгасан. Тухайн үед бид нар ямар нэгэн байдлаар зодолдож ноцолдсон зүйл байхгүй *******  утсаар намайг дуудсан учраас би тухайн оройн 00 цаг 12 минутын орчимд ирсэн. Тухайн 3 залуус өөрсдийн гэр лүүгээ орсон боловч манай найз *******  нөгөөх 3 залуугийн болконоор дамжаад гэр лүү нь орчихоор нь *******  болконоор ардаас нь дамжиж ороод хаалгыг нь дотроос нь онгойлгоод Би *******  эгчтэй цуг хаалгаар оруулсан Тэгээд маргалдаж байх үед *******  эгч салгасан чинь нөгөөх 3 залуу нь гэрээсээ гараад зугтчихсан. Харин тухайн 3 залууг *******  *******  нар ардаас нь хөөгөөд явчихаар нь би ардаас нь 00 цаг 45 минутын орчимд очсон чинь Бэрх тосгоны 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ гийн зочид буудлын гадаа *******  *******  нар нөгөөх 3 залуутай маргалдаад байж байсан. Би ардаас нь Э.*******  гэх цагдаатай ирээд тэд нарыг салгаад, цагдаагийн байгууллага дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч А.******* гийн зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-нд ирсэн. Би хамт ажилдаг ******* ий хамт 51-2-10 тоотод амарч байсан. Гэтэл 23 цагийн үед хаалга тогшоод байхаар онгойлгосон чинь *******  орж ирсэн. Удалгүй эргээд хаалга тогшоод байсан. Тэгээд онгойлгосон чинь *******  *******  хоёр байсан хоёр ах ууцан байна харьж амраа гэсэн дошин дээр минь байхад хөөдөг хэн бэ гээд агсраад байхаар нь хаалга хаасан тэгээд балбаад орцоор хашхичаад байсан бид гурав хаалга буцаагаад онгойлгосон ******* ын ээж *******  гарч ирээд хүүгээ авч хорох гээд тэгсэн ТЭГСЭН *******  орохгүй байсан. Тэгээд 2 давхрын цонхоор *******  орж ирсэн тэгээд *******  ******* т бид гурав оруулж ирэхгүй гээд Хаалганы таглаж тавьсан тэгээд араас *******  *******  хоёр хаалгаар орж ирсэн тэгээд манай хоёр найз ******* , ******* т хоёр ажлын байр луу гүйсэн би араас нь гарах гэж байтал *******  гэх ах барьж аваад хавирч унгаагаад баруун гараараа миний баруун шанаа руу дөрвөн удаа цохисон ******* ын ээж *******  эгч орж ирж салгасан би ******* ээс уучлалт гуйсан ахаа уучлаарай гээд гар барьсан тэгээд хоёр удаа баруун гараараа миний баруун талын шанаа рyy хоёр удаа цохисон тэгээд би хоёр давхрын цонхоор гарч ажлын ах нар байдаг байр луу зугтаасан тэгээд *******  *******  *******  нар араас ******* ийн ахын буудлын гадаа очсон манай ажлын ах нар гарч ирсэн юу болсон яасан гэж асуусан тэгээд *******  ахыг буудлын гадаа хаалган дээр *******  гэх залуу баруун гараараа нэг удаа *******  ахын үүдэн шүд рүү цохисон найз ******* . ******* т бид гурвыг хариуцсан ах *******  салгах гээд очсон тэгээд *******  цагдаагийн машины хажуу талд намайг чирсэн тэгээд миний дээр гараад дарсан ажлын ах ******* , ************ , *******  нар салгаад цагдаа нар ирээд тасаг руу авч явсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч А.******* ийн зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны сангийн ажилд гагнуурчны туслахаар 2022 оны 09 дүгээр сарын 03-нд ирсэн. Би хамт ажилдаг ******* ий хамт 51-2-10 тоотод амарч байсан. Гэтэл 23 цагийн үед хаалга тогшоод байхаар онгойлгосон чинь ******* т орж ирсэн. Удалгүй эргээд хаалга удалгүй иргээд хаалга тошоод байсан. тэгээд онгойлгосон чинь *******  *******  хоёр байсан хоёр ах ууцан байна харьж амраа гэсэн дошин дээр минь байхад хөөдөг хэн бэ гээд агсраад байхаар нь хаалга хацан тэгээд балбаад орцоор хашхичаад байсан бид гурав хаалга буцаагаад онгойлгосон тэгсэн ******* ын ээж *******  гарч ирээд хүүгээ авч хорох гээд тэгсэн *******  орохгүй байсан. Тэгээд 2 давхрын цонхоор *******  орж ирсэн тэгээд *******  ******* т бид гурав оруулж ирэхгүй гээд opoop Хаалганы таглаж тавьсан тэгээд араас *******  *******  хоёр хаалгаар орж ирсэн тэгээд би ажлын байр луу гүйсэн *******  ахыг дуудсан бид хэдийг согтуу хүмүүс зодох гээд байна.Гээд би ******* т, *******  нар луу гүйсэн тэгсэн чинь *******  эгчийн дэлгүүр тэнд ******* т *******  нар ажлын байр луу явж байсан Тэр хоёрын араас *******  *******  нар ирсэн ************ гийн буудлын гадаа ирээд ************  ах эхлээд гарч ирсэн дараа нь *******  ах хаалга налаад больцгоо гээд зогсож байсан.Чинь эхлээд *******  *******  ахыг баруун гараараа нэг удаа үүдэн шүд рүү цохисон тэгээд *******  ах доошоо суусан тэр хооронд ******* тыг *******  нэг удаа цохисон тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Э.******* тын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны сангийн ажилд гагнуурчны туслахаар 2022 оны 09 дүгээр сарын 06-нд ирсэн. Тухай өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад хоолоо 20 цагт нэгдсэн журмаар нэг газар хооллодог болохоор хоолоо идээд найзуудтайгаа хамт Pubg тоглож байгаад шөнийн 00 цаг өнгөрөөгөөд унтах гэж байр луугаа ганцаараа явсан. Ингээд байрны гадаа иртэл 2 хүн зогсож байсан. Би намхан биетэй хүний хажуугаар нь өнгөрч явахад намайг баруун гараараа миний эрхтэн рүү гараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад яагаад байгаа юм бэ гэсэн чинь намхан биетэй нөхөр нь яасан гэнээ гөлөг минь гэхээр нь би уусан архиа шингээгээд зайл гэж хэлээд, амрах байр луугаа хоёр давхар луу гарч байсан чинь араас ирээд чи намайг зайлуулдаг хэн бэ гээд хэрүүл өдөөд байхаар нь би байр луугаа орох гээд хаалгаа тогшиж байтал хаалгыг *******  гэж хамт байдаг залуу онгойлгосон. Би тамхи татаад явж байсан болохоор цогийг нь хананд дарж унтраагаад тамхиныхаа ишийг няслаад хаясан. Нясалж хаяхдаа тэр намхан залуугийн нүүрэнд оносон. Ингээд орох гэтэл оруулахгүй байсан чинь хаалга онгойлгосон *******  намайг татаж гэр лүү оруулаад хаалгаа цоожилсон юм. Тэгтэл хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь биднийг хаалга онгойлгохтой зэрэгцээд өөдөөс харсан тэр намхан залуугийн ээж нь бас хаалгаа онгойлгож бид нарыг зодуулахгүй гэж хүүхдэдээ хандаж чи одоо болиоч хүн амьтан унтуулж амраахгүй гээд хүүгээ аваад гарахаар нь бид хаалга цоожилсон. Би хаалга хаахад нь ахаа намайг уучлаарай та одоо унтаж амар гэсэн чинь нөгөө намхан залуу чи намайг унтуулдаг хэн бэ гээд уурлаад байсан. Бид нар дотроосоо цоожлоод байж байхад плоконоор нөгөө намхан залуу манайд ороод ирсэн. Гэрт орж ирээд шууд манай хаалгыг онгойлгосон чинь гаднаас нөгөө намхан залуугийн хоёр найз нь орж ирсэн. Хоёр найзаа оруулж ирсэн, би нар тэр байрны жижиг өрөөнд байдаг болохоор бид тэд нарыг оруулахгүй гээд хаалгаа цоожлоод онгойлгохгүй гээд хаалганы наан унтдаг ор тавьсан чинь гаднаас хаалганы цоож мулт татаад орж ирсэн. Ингээд нөгөө намхан залуу та гурвыг ална аа, намайг Бэрхэд барах хүн байхгүй шүү гэж орилж байхад хамт орж ирсэн өндөр ах нь хаалга таглаад тавьсан орыг маань аваад шидэхээр нь ******* тэй хамт зөрж байрнаас гараад би үлдээд *******  манай хамт ажилдаг ах нарын байр луу гүйсэн. Ингээд би байрны гадаа цонх онгорхой болохоор нь хөөе гараад ирээ нэг нэгээр үзэх үү гэж саатуулсан чинь нөгөө хэд хаалга руу явах хооронд *******  2 давхрын плоконоор үсрээд буугаад ирэхээр нь хамт нөгөө байр луугаа зугтаасан. Би хоёрын зугтахад араас нэг өндөр ах гүйж байхдаа чамайг жинхэнэ ална гээд араас хөөгөөд байсан. Бид хоёр ах нарынхаа амар байсан байранд ирээд хэлсэн чинь Хадаа ах, *******  гээд ах нар гарч уулзъя гэж гарсан чинь цагдаа нар ирсэн байхад бид нарыг хөөж байсан өндөр нь цохисон. Тэр өндөр нь миний шүд рүү цохихоор нь би ах нарынхаа байр луу орсон. Ингээд би байр луу ороод буцаад гараад ирсэн чинь нөгөө намайг цохидог өндөр ах ******* г доороо хийсэн цохиж байхад манай хамт ажил хийдэг ах нар салгасан” гэх мэдүүлэг,

 

-2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан ************ ийн согтолтын зэрэг 1,72 хувь гэх тэмдэглэл,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлан шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 623 дугаартай “...************ ийн биед дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт  авагдсан  нотлох  баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

1.2.Шүүгдэгч ************ ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 40 минутын үед Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, ************  зочид буудлын гадна хохирогч ************ ийг “Өөрийн найз ******* ыг цохиж байна гэж андууран харснаас болж” түүний үүдэн шүдний хэсэг орчим нь цохиж, улмаар хохирогчийн биед дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ************ ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ************ ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ************ ийг эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч ************  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

 

2.1.Шүүгдэгч ************  нь энэ хэргийн хохирогч ************ ийн эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.

 

2.2.Хавтас хэргийн 131 дүгээр хуудаст ************ т хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд “...ямар нэгэн санал хүсэлтгүй хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж тусгасан байна.

 

2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ************  нь хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ************ ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************  нь эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч ************ ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

 

3.2.Шүүгдэгч ************ д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ************ ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналтай байна...”,

 

Шүүгдэгч   ************   шүүх  хуралдаанд:  “...Хэлэх  үг  байхгүй...”  гэсэн  санал,

дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

3.3.Шүүгдэгч ************ д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ************ ийн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ************ ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ************ ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************ д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************ д оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч ************ д  шүүхээс  оногдуулсан  торгох  ялын  биелэлтэд  хяналт

тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************  нь эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************ д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ************ д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР