Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00480                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Ду  аймгийн С  сум, 8 -р баг,    тоотод оршин суух, Б овогт Дын А /РД:ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00458/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:      ..  миний бие 1964  онд төрсөн.  Улсад тасралтгүй  20 гаруй жил ажилласан.  Үүнээс Дундговь аймгийн Мандалговь хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа  Халуун усны  газарт үйлчлэгчээр  1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сар хүртэл ажилласан юм.  ...  А миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул холбогдох баримтыг үндэслэн ...ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа  Халуун усны  газарт үйлчлэгчээр  ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Ат хамаарах Дундговь аймгийн Мандалговь хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа  Халуун усны  газарт үйлчлэгчээр  ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул  нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 4-р  хуудас/

Нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 08/566 дугаартай “Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар”-ын талаарх тодорхойлолт  /хэргийн 5-р хуудас /

-Д.Ат Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас  1986 оны 12 сарын 30-ны өдөр олгосон 17 дугаартай “Социалист хөдөлмөрийн гавшгайч” цол тэмдэгний гэрчилгээ эх хувиар /хэргийн 6-р хуудас /

 -Гэрч Б.Бадамцэцэгийн  ” Д.А нь намайг  Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газар 1983 онд ажилд ороход үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.А нь 1980 оноос 1989 он дуустал Нийтийн аж ахуйн удирдах газрын  үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь тухайн үед хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын халуун усны газрын үйлчлэгчээр 1983 оноос хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. .. ”   гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/

-Гэрч Б.Джавын  “Д.А нь намайг  Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газар 1982 онд ажилд ороход үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.А нь 1980 оноос 1989 он дуустал Нийтийн аж ахуйн удирдах газар үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь тухайн үед хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна.  Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын халуун усны кассанд мөнгө хураагчаар 1982 оноос 2000 он хүртэл ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/

-Гэрч Ц.Б-ын “  Д.А нь намайг  Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газар  ажиллаж байхад 1980 онд үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.А нь 1980 оноос 1989 он дуустал Нийтийн аж ахуйн удирдах газрын үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь тухайн үед хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна.  Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын халуун усны кассанд мөнгө хураагч, үйлчлэгч, худгийн ус түгээгчээр 1979 оноос тэтгэвэрт гарах  хүртэл ажиллаж байсан.  ... “ гэх  мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/ зэрэг шууд баримтууд,

 - Б.Джавд Авто тээврийн барилга угсралт, засварын трестийн 1-р конторын захиргаанаас 1982 оны 5 сарын 01-ний өдөр олгосон 599065 дугаартай, 1985 оны 10 сарын 18-аас 1990 оны 03 сарын 14 хүртэл НААҮУГ-т ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 15-р хуудас/

-Гэрч Ц.Б-т Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газраас 1980 оны 11 сарын 25-ны өдөр олгосон 462519 дугаартай, 1980 оны 12 сарын 11-ээс 1992 оны 10 сарын 26 хүртэл халуун усны үйлчлэгч, касс, Усан санчаар ажиллаж басан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 18-р  хуудас /

-Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1981 оны 1 сарын 16-ны өдрийн 21 дугаартай Ц.Б-сыг ажилд томилох тухай тушаалын хуулбар  /хэргийн 19-р хуудас/ зэрэг  дам баримтууд болно

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж  шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дын А  /ЗЮ /-ийг 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт халуун усны үйлчлэгчээр   ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б